by Соёлоо » Wed Sep 10, 2014 8:05 pm
<<ЧЕЛСИГИЙН ПРЕМЬЕР ЛИГ БОЛОН АВАРГУУДЫН ЛИГТ ӨГСӨН МЭДҮҮЛЭГ>>.
Трансферийн цонх хаагдсанаар АПЛ болон Аваргуудын лигт оролцох баг тус бүрийн бүрэлдэхүүний жагсаалт тодорхой боллоо.
Тэмцээн бүрийн дүрэм өөр учраас жагсаалт өөр хоорондоо бага зэрэг ялгаатай. Тухайлбал Марк Шварцер АПЛ-т тоглож болох боловч Аваргуудын лигт тоглох эрхгүй.
Английн Премьер Лигийн мэдүүлэг:
1. Петр Чех
2. Бранислав Иванович
3. Филипе Луйс
4. Сеск Фабрегас
7. Рамирес
8. Оскар
10. Эден Азар
11. Дидье Дрогба
12. Жон Оби Микел
13. Тибо Куртуа
14. Андре Шюррле
17. Мухаммед Салах
18. Лойк Реми
19. Диего Кошта
21. Неманя Матич
22. Виллиан
23. Марк Шварцер
24. Гари Кэйхилл
26. Жон Терри
28. Сезар Аспиликуэта
U21-ийн тоглогч:
5. Курт Зума
6. Натан Аке
31. Андреас Кристенсен
32. Жереми Бога
33. Митчелл Бини
34. Льюис Бэйкер
Аваргуудын Лигийн мэдүүлэг:
1. Петр Чех
2. Бранислав Иванович
3. Филипе Луйс
4. Сеск Фабрегас
5. Курт Зума
7. Рамирес
8. Оскар
10. Эден Азар
11. Дидье Дрогба
12. Жон Оби Микел
13. Тибо Куртуа
14. Андре Шюррле
17. Мухаммед Салах
18. Лойк Реми
19. Диего Кошта
21. Неманя Матич
22. Виллиан
24. Гари Кэйхилл
26. Жон Терри
28. Сезар Аспиликуэта
Б жагсаалт:
6. Натан Аке
31. Андреас Кристенсен
32. Жереми Бога
33. Митчелл Бини
34. Льюис Бэйкер
АПЛ-т мэдүүлэг өгөх ДҮРЭМ:
Багт 25 хүртэлх тооны тоглогч байх ёстой бөгөөд тэднээс хамгийн ихдээ 17 нь гадных. Хэрэв баг тухайн улсын 8 тоглогчтой байх боломжгүй бол бүрэлдэхүүнээ цөөлж болно.
Дотоодын тоглогч гэдэгт нас, үндсээс үл хамааран 21 нас хүртлээ(эсвэл улирал дуусах хүртэл 21 нас хүрэх тоглогч) Английн эсвэл Уэльсийн хөлбөмбөгийн холбооны тэмцээнд дараалан буюу нийтдээ 3 улирлаас илүү (хамгийн багадаа 36 сар) тоглосон бол тооцогдоно.
Энэхүү 25 тоглогч дээр 21 нас хүрээгүй(2014 оны 1-р сарын 1 гэхэд 21 хүрээгүй байсан) хэдэн ч тоглогч нэмэх эрх клубт нээлттэй. Тэмцээний туршид залуу тоглогчдыг бүрэлдэхүүнд нэмж ч болно. Ийм дүрэм зөвхөн ПЛ-ийн тоглолтод л хамаатай.
Аваргуудын лигт мэдүүлэг өгөх ДҮРЭМ:
Нэг ч клубын А жагсаалтад 25-аас илүү тоглогч байх ёсгүй. Энэхүү жагсаалтын 8 орон тоо нь дотоодын тоглогчдод зориулагдсан. Гэхдээ энэ тохиолдолд дотоодын тоглогч гэдэгт клубт бэлтгэл сургуулилт хийж байсан, эсвэл холбоонд бэлтгэл сургуулилт хийж байсан тоглогчдыг хамааруулна(Холбоонд бэлтгэл сургуулилт хийж байсан хөлбөмбөгчид жагсаалтад ноогдсон 8 орон тооны 4-өөс илүүг эзлэх ёсгүй).
Клубт бэлтгэл сургуулилт хийж байсан тоглогч нь тухайн клубт 15-аас 21 нас хүртлээ дараалан болон нийтдээ бүтэн 36 сар байсан байх ёстой. Яс үндэс, одоогийн нас хамаагүй.
Холбоонд бэлтгэл сургуулилт хийж байсан тоглогч нь орон нутгийн дурын клубт мөн 36 сарыг өнгөрүүлсэн байх шаардлагатай. Мэдээж 15-аас 21 насандаа. Яс үндэс ач холбогдолгүй.
Энэхүү дүрэм нь тухайлбал ЧЕЛСИгийн хувьд А жагсаалтад энэ улирлын хэсгийн шатанд 22 тоглогч байх ёстойг зааж байна гэсэн үг.
Б жагсаалтад 1993 оны 1-р сарын 1-ээс хойш мэндэлсэн бөгөөд 15 нас хүрснээсээ хойш Челсигийн төлөө нийтдээ болон дараалан 2 жил тоглосон хөлбөмбөгч бүртгэгдэнэ. Дараачийн тоглоглт эхлэхээс 1 хоногийн өмнө Б жагсаалтад хэдэн ч тоглогч нэмж бүртгүүлж болно.
Эдгээр бүрэлдэхүүнийг батлуулсны дараа Клуб тэмцээний 8-ны нэг шигшээ хүртэл 3 тоглогч нэмж болно. Жагсаалт дахь нэмэлтийг 2015 оны 2-р сарын 3-аас өмнө оруулах ёстой. Өмнө нь өөр клубын жагсаалтад бүртгүүлсэн хэдий ч тухайн улирлын УЕФА-ийн тэмцээнүүдэд үнэхээр огт тоглоогүй бол хэсгийн шатны дараа дээрх 3 тоглогчийн нэгийг нь нэмж болно.
Хэрэв шинэ тоглогч бүртгэснээр А жагсаалт дахь тоглогчдын тоо 25-аас хэтрэхээр бол хэн нэгийг нь хасах ёстой. Энэ тохиолдолд дотоодын тоглогчийн эзлэх хувь эхнийхээрээ хадгалагдах ёстой.
#CHELSEAFCMONGOLIANFANS #ERDENEBRAND