by Цогоо » Thu Oct 25, 2007 12:45 pm
Өчигдөр сууж байгаад тоглолтын бичлэг үзлээ.
Айлын баг тийм ч муу байгаагүй л юм байлээшт. Эхний гоолын дараа бол айл маш эвгүй эвгүй довтолж байна лээшт. Даанч манай хамгаалалтын шугамыг нэвтэлж чадахгүй байсан болохоос. Аргагүй л дээ. Галлас, Турэ хоёр, тэгээд Клиши, Санья хоёр. Энд би бүүр Саньяг бичихгүй бол болохгүй нь. Тэр үнэхээр сайн юм. Энэ зуны хамгийн хэрэгтэй наймаа байна. Айл манай баруунаар орж ирнэ гэж ерөөсөө огт бодохгүй байх шиг байна лээ. Манайхаас хамгийн муу тоглосон гэхээр хүн байхгүй л харагдана лээ. Заавал хэдийг нэрлэ гэхийн бол би Фламини, Алмуниа хоёрыг л хэлэх байна. Тэхдээ Алмуниа нээх гайхамшигтай биш ч гэсэн 3 4 хаалт хийсэн шүү.
Адебаёр байна. Үнэхээр азгүй байна лээ. Хоёр ч удаа мөргөсөн. Хэд хэдэн удаа их гоё гарч ирсэн. Ямар сайндаа нэг мөргөчөөд ороогүй байхаар нь уурандаа дэвхцэж байхав дээ. Гоол хийгээгүйгээс л биш довтлогч хүний хийх ёстой бүх л үйлдлийг тун сайн хийж байна лээ. Тэр цөмөрч орж бусдадаа зай гаргаж өгөхийн хувьд маш сайн.
Эбуэ хэд хэдэн удаа эвгүй алдаа гаргаж байсан боловч бас л сайн тоглосон. Халти орон гаран юм уу даа гэж бодохоор. Нэгдүгээр үе дээр айлын нэг нөхрийн араас гүйж ирээд гайхалтай такл маш цэвэрхэн хийж байсан. Шууд л хөөх гэж байгаа юм чинь. Харин нэгдүгээр үеийн төгсгөл хавьд талбайн баруун захаас Саньягийн дамжуулалтыг айлын хүний дээгүүр өлгөж хаяад өөрөө тойрч гүйгээд хаалга руу цохьсон. Үнэхээр гайхалтай гэхээс яахав. Орсон бол үнэхээр гайхалтай, Аваргуудын Лигийн шилдэг гоолуудын нэг болох байсан байх. Вэнгэрийн хажууд сууж байсан Пат Райсын ам нь ангайгаад л…
Фабрегастай юу ярихав дээ. Тайлбарлагчийн хэлснээр хаа сайгүй л гүйж байна лээ. Тэр дамжуулалтууд нь ямар оновчтой юм бэ? Ойрын холын дээгүүр дундуур гээд бүгд л хаягласан газраа очихын. НБА-д хэнийг гэлээ Мэйлмэн гэж хочилдог гэсэн. Дамжуулалт оновчтой болохоор нь. Одоо Ческт тийм хоч өгдиймүү хаашаа юм. Үнэхээр Валкоттыг хат трик хийгээсэй л гэж бодсон юм шиг байгаан. Шууд л Тео руу. Ер нь Фабрегас гэлтгүй бүгд л Тео руу пасслаж байсан дөө.
Тео эхэндээ жоохон үл анзаарагдам байсан. Эхний гоол бол ёстой оруулахгүй бол алуулахаар боломж байсан л даа. Айлын хаалгачийн алдаа. Тэр хоёр хамгаалагч үнэндээ Валкоттын хурдыг барахгүй юм байлээ. Ер нь мань хүний хурдыг барах хүн ойр хавьд байхгүй байх өө. Хоёр дахь гоол бол яг л Тиерри Анри байсан. Яг тэгж гүйж гарч ирээд л яг тийм маягаар хийдэг дээ. Харин Тео Валкотт эхний гоолыг хийчээд Кака шиг селебрэшн хийгээд байв уу? Дээшээгээ заагаад л Бурхныг Чи шүү гээд байх шиг харагдсан. Фабрегаст дамжуулалтыг бас л гоё өгсөн дөө. Гурав дахь гоолоо хийчих юмсан гэж их л оролдсон. Бараг 3 боломж гарсан. Даан ч болоогүй дээ. Тэхдээ зүгээр ээ. Цаашдаа олон гоол хийнэ. Аваргуудын Лигт дансаа шууд дабл хийж нээнэ гэдэг чинь баргийн аавын хүүгийн хийж чадах юм биш шүү.
Та нар манай сабуудыг хар л даа. Жильберто, Росицкий, Бэнтднэр. Тэртэй тэргүй 6-0 гээд хожигдож байхад нэрмээс болох гэсэн юм шиг ийм сабууд орж ирж байгаа байхгүй юу. Жильберто орж ирээд нээх удалгүй янзын гоё нэвтэрч орсон доо. Тэр бүр дриббл хийгээд нэвтэрч ороод байдаггүй хүнийг тэгж орохыг хараад бас л гайхах маягтай. Аргагүй дээ өчнөөн удаан гараагүй хүн чинь өлссөн байлгүй.
Айлын хаалгач харин хэд хэдэн сайн сэйв хийсэн. Росицкийгийн нэг цохилт штанг оноогүй бол ёстой хааж болохооргүй цохилт байлаа. Сүүлдээ манайхан бүүр даварчихсан айлын торгуулийн талбайд долоо наймуулаа шаагилдаж байна лээ. Хөлтэй болгон нь цохиод л.. Хамгаалагч нар нь сүүлдээ их сайн хамгаалж эхэлсэн. Ер нь би айлын тоглогч нарыг их үнэлж байгаа. Тэр автогоол хийдэг хамгаалагч бол гэмээ цайруулах гэж их хичээсэн. Яалт ч байхгүй өрсөлдөгч нар нь Арсенал байсан даа. 6-0 болчоод байхад Славиачууд бууж өгөх дургүй байсан. Фэнүүд нь яасан ч үнэнч юм. Хожигдож байхад бүгд босоод зогсцон ороолтоо дээрээ баричаад дуулаад л. Нэг хүн уйлчихсан зогсож байгаа харагдсан. Өрөвдөх ч шиг. Харин тоглолт дуусаад манайхан баярлаад байж байхад Славиа Прагийн тоглогч нар өөрсдийн хөгжөөн дэмжигчдийн урд очоод бүгдээрээ өвдөг сөгдөж уучлалт гуйсан гэсэн. Харамсалтай нь миний татаж авсан бичлэг дээр тэр нь байгаагүй.
Тайлбарлаж байсан хоёр хүн их хөгжилтэй гарууд байна лээ. Эхэлчээд хоёр гоол хийсний дараа байлуу даа.
Нэг нь: Тэд тэгээд энэ бүхнийг Тиерри Анри байхгүй байхад хийж байгаа шүү дээ.
Нөгөөх нь: Нээрээ тэр яасын? Гэмтэлтэй байгаамуу гэж авдым даа.
Бэнтднэрийг бичихээ мартаж мань хүн бөмбөгөндөө нэлээн сайн зууралддаг юм байна лээ. Салахгүй зүтгэж байдаг шүү. Ер нь маш ухаалаг тоглох юм. өөртөө болон бусдад тун сайн зай гаргаж өгч байсан. Эбүэгийн өсгийгөөрөө арагш хаясан бөмбөгийг аваад тун сайхан гоол болгож чадсан. Уул нь бөмбөг эзэнгүй өнхөрч байхад яг наахна нь Валкотт зогсож байсан шт. Гялс ухасгээд ганц хатгасан бол Хаттрик болохгүй юу.
Адебаёрын Аваргуудын Лигийн данс нээгдэх болоогүй л байгаа юм байна. Цоо шинэхэн хоёр баагий өөрөөс нь түрүүлээд гоолуудаа хийчлээшт.