Хувцас солих өрөөнд цувралаас... 2014 #6
*Наймааны цонх хаагдахын өмнөхөн хувцас солих өрөө нам гүм байна... харин Ламбертын оффисын үүдэнд олон хүмүүс бужигналдаж харагдана... “Сайхан сэтгэлт Доктор Айболит Ламбертын сэтгэл засал, нөхөн сэргээх эмчилгээ” гэсэн хаяг бүхий өрөөнд Ламберт цагаан халат өмсчихсөн, хиймэл урт цагаан сахал зүүчихсэн өвчтөн үзэж сууна... цаана нь Рой Кийн чухал царайтай ямар нэг юм тэмдэглэн сууна... Ламберт өвчтөнийг үзээд эргэж Кийн рүү хандан ямар нэг юм чухалчлан аминчлан тайлбарлана... цаадах нь толгой дохино...*
Ламберт/өрөвчхөн царай гарган/: За миний хүү гайгүй юу? Шөнө хар дарж зүүдлэхээ болисон уу?
Сендерос/нулимс цийлэгнэн/: Уг нь гайгүй байсын... Дэлхийн аваргаас хойш хар дарж зүүдлээд... тэр нэг Францын унжуу хамартай халзан нөхөр нүдэнд харагдаад... хаашаа л харна 5-н тоо харагдаад... ядаж байхад миний гар хөл бүгд 5 хуруутай юм байна...
Ламберт/ойлгож байгаа дүр эсгэн толгой дохино/: Миний хүү тэгээд Францын эсрэг тоглоод 5 гоол алдсан юм уу? Дэлхийн аваргын өмнөх тоглолтондоо хэдийг алдсан юм?
Сендерос/тэсгэл алдан уйлж/: Тэгсэн... өмнө нь би тоглоогүй... тогловол л гоол алдаад байдгийн...ий ий ий... манай хамгаалагч гэмтээд... тэгээд... би орж ирээд.... тэгээд... ий ийий... 5 гоол алдсан...
Ламберт/Тэвэрч тайвшруулаад/: За одоо миний хүү энд дахиж гоол алдахгүй ээ за юу... /чихэнд нь шивнэн/...миний хүү дахиж орондоо шээгээгүй биз дээ?
Сендерос/шивнэн/: Сая Халлын эсрэг 1 гоол алдахад л шөнө нь жоохон л шээсэн...
Ламберт: За сайн байна... нөгөө бичлэгээ дахин дахин сонсоод л байгаарай...миний хүү тэгээд удахгүй гоол алдахгүй, гоол хийдэг болноо за юу...
Сендерос/муухан инээмсэглэн/: за...
*Сендерос гарч одоход дараагийн өвчтөн орж ирэх зуур Ламберт Кийнд хандан ярина...*
Ламберт /Кийнд хандан/: Ер нь бол ийм сэтгэцийн хүнд дарамтанд орсон, өөртөө итгэх итгэлээ алдсан, нийгмээс гадуурхагдсан.... ийм тоглогчдыг үнэгүй буюу хямд авчирч засаж авснаар... бид маш бага зардлаар маш боломжийн баг бүрдүүлэх боломжтой гэж би үзэж байгаа... энэ нөхрийг бид үнэгүй авсан... үнэ хүргэж зарна... манай багийн наймааны бодлогыг чи тэр самбараас харж болно.../хананд нилээд дээр өлгөчихсөн модон самбарыг заав/
Кийн/амандаа үсэглэн/: Ө..лл..сөгглл..өн... өлсөглөн... /гайхан/ Өлсөглөн гэж юу гэж байгаам?
Ламберт/сэтгэл хангалуун/: Уг нь “Залуу болон Өлсгөлөн” гэсэн үг байсан юм... өнгөрсөн жил дандаа залуу, өлсөглөн тоглогчид авсан... тэгсэн энэ жил “залуу” гэсэн үг нь уначихаж... тэгээд одоо нас хамаарахгүй л “өлсөглөн” нөхдийг авч байгаа даа... тоглогчдоо авахдаа эхний шалгуур болгож дүүрэн хоолтой ширээ зассан өрөөнд нэг нэгээр нь оруулаад... тэгээд шууд хоол руу дайрч байвал болно гэсэн үг....
Кийн/аажимаар толгой дохин/: ммхххм...
*Тэднийг ийнхүү ярилцах зуур Жо Коул доголсоор орж ирэв...*
Коул/хөлөө чирсээр орж ирэв/: Сайн байна уу... эмчээ... миний хөл... миний хөл... хагарчихлаа...
Ламберт/сандран/: Аан... яаж байгаад хөлөө хагалчихдаг байнаа... чи нөгөө бичлэгээ сонсож байгаа юуу?....
Коул: Сонсож байгаа... би бүр цээжилчихсэн... /робот маягаар/ “би бол төмөр хүн... миний хөл шилэн биш миний хөл төмөр... би бол төмөр хүн... би нисч чадахгүй л болохоос Тони Старк л гэсэн үг... миний хөл шилэн биш миний хөл төмөр... алхаар цохисон ч яах ч үгүй...” ... тэгээд би алхаар цохисон чинь хагарчихлаа /уйлав/...
Ламберт/шогшрон/: Аяа яаяаяа... Чи өөрөө алхаар цохивол хагарна ш дээ... өөр хүн хөлийг чинь алхаар цохивол хагарахгүй байхгүй юу за юу? чи буруу ойлгосон байна... наад бичлэгээ дахиад сайн сонс...
Коул: За.../хөлөө чирээд гарч одов/
Ламберт/Кийн рүү эргэн/: Ер нь бол өөр хэн нэгэн хүн энэ нөхрийн хөл рүү алх барин дайрах магадлал их бага л даа... тэгэхээр ер нь бол асуудалгүй гэсэн үг... би үүнийг фрий авсан юм... засаж аваад үнэ хүргээд зарчихна...
Кийн/толгой дохин/: ммххмм...
Ламберт/зальжин/: Ийм маягаар тоглогчдоо цуглуулаад, ТУЗ-аас авсан наймааны мөнгөө халаасандаа хийгээд... /гэнэт нэгийг бодов бололтой хоолойгоо засан/ хм хм... за тэр яахав... дараагийнх нь...
*Энэ үеэр хаалга онгойн Клеверли шагайв...*
Ламберт/баярлан/: Өөө..өө... миний хүү... за ороод ир...
Кле/итгэлгүйхэн орж ирэв/: Сайн байна уу Ай ай айболит...эмчээ...
Ламберт/инээмсэглэн/: Сайн сайн... За миний хүү сонссон уу?... бид чамайг бүхэл бүтэн 8 саяар авсан ш дээ...
Кле/итгэлгүйхэн инээмсэглэн/: тийм гэсэн... баярлалаа... би өөрийгөө тийм үнэ хүрсэнд итгэхгүй л байна...
Ламберт: Чи тийм л үнэ цэнэтэй хүн байна шүү дээ... Миний хүүгийн сэтгэл санаа зүгээр үү?
Кле: баярлалаа... сэтгэл санаа гайгүй ээ... Өвөөгөө л хааяа хааяа санаад байдаг юм...
Ламберт: Өвөө нь хэдэн онд явлаа?
Кле: Бараг 2 жил болчихлоо...
Ламберт: Өвөөгөө их санах юм уу?
Кле: Зовсон үедээ л илүү санадаг юм шиг...
Ламберт: Өвөөгөө санахаар уйлах уу?
Кле: Уйлнаа...
Ламберт: Нулимсаа хэр нуудаг вэ?
Кле: .... /уйлав/
Ламберт/аргадангуй/: Миний хүү сайн уйл... сэтгэлээ онгойтол уйл...
*Клеверлиг уйлах зуур Ламберт Кийн рүү эргээд аяархан ярив...*
Ламберт/аяархан шивнэж/: Жишээ нь энэ хүүг бас үнэгүй авч байгаа юм... хэн билээ... нөгөө манай нутгийн... Ферги... Ферги өвөөгөөсөө хойш их зовлон үзэж байгаа хүү...
Кийн/гайхан/: Манайх энэ усан нүдэн гүнжийг чинь 8 саяар авч байгаа биз дээ?
Ламберт/аяархан/: Тэр чинь манай эмчилгээний нэг хэсэг... бид 8 саяар авч байгаа мэт ПиАр тараагаад... хүүхдийг өөртөө итгэлтэй болгоход нь туслах гэж байгаа юм... үнэ цэнэтэй хүн гэдгээ мэдрээд ирэхээр энэ усан нүдэн гүнж чинь цагаан морьтой ханхүү болоод хувирна гэж мэд...
Кийн /бүр гайхан/: ааааан? Бид мөнгийг нь шилжүүлчихсэн шд... энэ баримт нь байна... /дэвтрийнхээ завсраас мөнгө шилжүүлсэн баримт үзүүлэв.../
Ламберт/баримтыг шүүрэн авч харснаа, чангаар/: Ээ новш...ээ новш... хэн та нарыг энэ мөнгийг шилжүүл гэсэн юм... энэ муу сохор зоосны ч үнэ хүрэхгүй уйланхайд 8 саяаа өгчихөж байгаа юмуу?... Тамирын мөсийг долоон байж, Ахмади, Боверигоо заран байж, Силла, Тоневоо зээлэн байж цуглуулсан мөнгийг энэ муу юу ч чадахгүй нусгайн төлөө өгчихөж байгаа юм уу?
Кле/нүд нь том болж/: Эмчээ та намайг юу ч чадахгүй нусгай гэж байгаа юм уу?
Ламберт/уурлан хашгирч, сахлаа хуу татан/: Нусгай минь чи дуугүй бай... муу луйварчин... чи тэр Голланд өвгөнтэйгөө ирж миний мөнгийг залгих гэж ирсэн амьтан байна... зайл чи...
Кле/уйлан/: Та ийм муу хүн байсан юмуу... /хаалгаа саван гүйж одов/
Ламберт/амандаа үглэн/: Би тэр мөнгөөр чинь 8 тоглолтыг хахуульдаж, 8 ялалт байгуулах байсан юм... эхний 2 ялалтаа амжилттай байгуулчихаад байтал... ийм гай дайрах гэж... алив Кийн... цонх хаагдсан уу?
Кийн/тайвнаар цонх руу харан/: хаалттай байна...
Ламберт: Бишээ наймааны цонх...
Кийн/тайвнаар цагаа харан/: Арай болоогүй байх шиг байна...
Ламберт/хувцсаа шүүрэн авч, халатаа тайлангаа/: Алив Кийн, гялалзая... ямар нэгэн юм хийж тэр муу луйварчин Голландаас мөнгөө буцааж авъя... даанч том том наймаа хийгээд байсан юмаа... миний мөнгөөр наймаа хийгээд байсан байх нь ээ... тэрэндээ тулвал тэр мөнгөөрөө манайх Фалкаог зээлнээ...
*Тэд хаалга саван гүйн одоход хана доргин ханан дахь модон самбар дээрээс эхний хэдэн үсэг унаж “...ө.лөн” гэсэн үг үлдэвээ...*