СЕРИ А 2014-15 УЛИРЛЫН НЭЭЛТИЙН ТОЙРГИЙН СОНИН САЙХАН1. КЬЕВО - ЮВЕНТУС - 0:1 (0:1)
Улирлын нээлтийн гоолыг Кьево-гийн Cristiano Biraghi өөрийн хаалганд хийжээ. Уг гоолоор Аллегри-гийн Ювентус улирлын эхний хожлоо авсан байгаа. 1994 оноос хойш нээлтийн гоол авто- байдлаар орж байгаагүй юм байна. Түрүү жил чинь Миланы Андреа Поли анхны гоолыг хийж байлаа гэж.
2.ТОРИНО - ИНТЕР - 0:0 (0:0)
Маццари-гийн Интер эхний тойрогт Торино-той гоолгүй тэнцлээ. Неманья Видич дебут тоглолтдоо улаан авч хөөгдсөн байна. Мань эрийн хувьд ч гайхаад байхаар юм биш л дээ. 2005-06 оноос хойш ПЛ-т 6 улаан жавтий өргүүлсэн хүн шүү дээ.
Бухнуудаас Марсело Ларрондо 20 дахь минутад пенальтиа алдсан бөгөөд Ханданович 2009 оноос хойш 14 дэх тц-оо хааж байгаа ажээ.
3. РОМА - ФИОРЕНТИНА - 2:0 (1:0)
Төвийн гол хамгаалагч Бенатиа-гаа Байерн луу үдсэн ч гэсэн Рома шинэ хамгаалалтын шугамтайгаар Фиорентинаг хожлоо. Эшли Коул, Астори, Манолас гэсэн гурван шинэ хамгаалагч хамт анх удаа гарсан гэхэд бас дажгүйээ. Рома-гийн шинэ залуусаас мөн Итурбе дебутээ хийсэн. Гоолын эзэд Найнгголан, Жервиньо.
4. МИЛАН - ЛАЦИО - 3:1 (1:0)
Милан 2010 оноос хойш нээлтийн тойрогт анх удаа хожиж байгаа юм байна. Тэр улиралдаа Скудетто авсан болохоор Россонерричүүд бас юм юм л бодож байгаа бололтой. Супер Пиппо-гийн дасгалжуулагчын дебутийг гэрэлтүүлсэн залуус нь Хонда, Мунтари, Менес. Дээр нь Алекс өөртөө автогоол хийж Лациог ичиж үхэх аюулаас аварчээ. Тэд Миланыг талбайд нь 25 жил хожоогүй байгаа юм байна.
Кандрева цаг дуусах мөчид пенальти алдсан байна. Касильясын хар дарсан зүүд Диего Лопес дебут тоглолтдоо ТЦ хаасан аж.
5 ЖЕНОА - НАПОЛИ - 1:2 (1:1)
Аваргуудын лигийн урьдчилсан шатанд Атлетикт бутниргүүлж хасагдсан Наполи уураа Женоад гаргав. Гэхдээ бас л оройтсон гоолоор. Свонси-гоос ирсэн Нидерланд залуу Де Гузман дебут тоглолтдоо хожлын гоол цаг дуусах мөчид хийсэн байна. Мань эр ч тэр шөнөө унтаагүй байх. Каллехон нөгөө гоолыг нь хийсэн. Санаж байгааа бол түрүү жил ч гэсэн Хосе нээлтийн тойрогт гоолдож байсан даа.
6. УДИНЕЗЕ - ЭМПОЛИ - 2:0 (0:0)
Зодог тайлахаа түр хойшлуулсан Тото Ди Натале карьерийн 26 дахь дублиэ хийж Сери А-д 195 гоолтой боллоо. Мань эр бүх цаг үеийн жагсаалтын 6-д явж байгаа бөгөөд Roberto Baggio-гоос 10 гоолын ард иржээ. Дашрамд дуулгахад Тотти жагсаалтын 2-т 235 гоолтой явж байгаа.
Клубын түүхэнд хамгийн олон жил ажилласан менежер Гуйдолиний халааг авсан Andrea Stramaccioni шинэ улирлыг хожлоор эхлүүллээ.
7. ЧЕЗЕНА - ПАРМА - 1:0 (1:0)
Чезена түүхэндээ анх удаа Сери А-гийн нээлтийн тойрогт хожлоо. Таван тэнцээ, хоёр хожигдлын дараа. Алехандро Родригес гэх 23 настай испани залуу тэдний түүхийг шинээр бүтээжээ.
8. АТАЛАНТА - ВЕРОНА - 0:0 (0:0)
Аталанта 2008 оноос хойш улирлыг хожлоор эхлээгүй хар цувралаа үргэлжлүүлсээр байна. Жоржиньо, Итурбе гэсэн хоёр түлхүүр тоглогчоо алдсан Хеллас Верона улирлыг оноотой эхлүүллээ.
9. ПАЛЕРМО - САМПДОРИЯ - 1:1 (1:0)
Сери Б-гийн аварга Палермо Самптай тэнцлээ. Хоёр жилийн өмнө Сери А-д үе үе нэрээ зарлуулж байсан Paulo Dybala тэдний улирлын гоолыг нээжээ. Нөгөө талаас Даниэле Гасталделло цаг дуусах мөчид тэнцээний бөмбөгийг оруулсан байна. Мөн Васко Реджини, улаан хуудас.
10. САССУОЛО - КАЛЬЯРИ - 1:1 (1:1)
Заза, 42 (1:0). Сау, 44 (1:1).