by Seikoni » Mon Sep 01, 2014 5:04 am
Хаха. Ёстой цөм хусууллаа даа. Эхлээд нэг их сүртэй хоёр гоол хийсэн юм аа. 11 жилийн өмнө алдарт Ковачевич, Нихат, Алонзогийн үед нэг ингэж ниргүүлж билээ.
Тэгээд дараалаад 2 алдаад сэтгэл зүй байхгүй, ёстой нэг шалаар нэг. Аргагүй л дээ, арай л гэмээр хамгааллаа. Зүгээр л хов хоосон хаалганд мөргүүлээд цохиулаад байхаар яалтай билээ. Энэ сэт-пис жигүүрээс орж ирсэн бөмбөгийг яагаад хамгаалж чадахгүй байгааг ерөөсөө ойлгохгүй юм.
За хамгаалалт хог байж гэж бодъё. Энэ дунд шугам бол зүгээр л нохойн баас байна даа. Багийн баланс барьж байсан гол хүнээ явуулсныг сая л ухаарлаа. Кроосыг Алонзо гэж төсөөлсөн бол дэндүү буруу төсөөлжээ гэж. Хамесийг тэгж хийх ажилгүй байлгаж байснаас Алонзотой тоглолт төстэй Иллараг нь яг Пэпэ, Рамосын урд зоосон нь л дээр санагдлаа. Кроос, Модричтойгоо хэзээ гоё хослох юм байгаа юм, уг нь бол нэр нь сайхан л юм. Гэхдээ хөлөө олтол бас л хол байна даа.
За тэгээд Хамесийн наймаа үнэхээр Пэрэзийн алдаа болчихов уу л гэж бодоод байна. Хамесийг авснаас Ди Марияд цагт нь эртхэн шиг цалинг нь өгөөд гэрээг нь сунгасан бол гэж л бодогдлоо. Хамесийг уг нь Бэнзийн ард АМ дээр тоглуулах гэж үзсэн бололтой. Жигүүрт тоглож байгаа Искогоос л тааруу байна лээ дээ. За тэгээд Бэйл минь дээ, Роны эзгүйд одоо тэгээд уг нь сайхан боломж үүсч байхад бас л болохгүй л байна даа.
Багаараа л хог тоглолоо. Хамгийн гайгүй байсан нь Иско л байх шив. Тэгээд жигүүрийн хүн биш байхад гарууд бөмбөг уралдуулж хаяад тэнэгтээд байх юм. Уг нь бол айлын хамгаалалтыг ганц задалж байсан нь байлаа шд. Яг өнгөрсөн жилийн тактикаар нүдэх гэж байгаа бол Кроос-Модричийн шугамаа л гялс учрыг нь олохгүй бол болохгүй нь дээ. Тэгснээс биш Кроос тэр ард бараг үүрэггүй шахуу, Модрич нь хааяа нэг алдаа авах юм. Тэгээд л тойроод худлаа пасс өгөөд л. Бэйл нь Бэнзтэй байр нь давхцаад зогсчих юм. Уг нь Карвахалтай л ээлжлээд л ормоор байдаг. Сэлгээгээр орж ирж байгаа нь Хэдира, Арбэлоа хоёр. Ёстой довтолгоотой түй ч хамаагүй улс. Айл сөрөг хийхэд ёстой тоосонд нь даруулж байна лээ дээ. Модрич юм уу Рон гэмтэхэд л багийн үнэн нүүр царай гарч ирнэ дээ. Яана даа гэж.
Ёстой мотороо өгөөд явуулж дээ, Баерн, МЮ хоёрт. Энэ жил ч мэдэхгүй ээ. яахав нэг зангараг заагаад салгалаад үзэх нь үзэх байх. Гэхдээ ийм маягаар юунд ч найдалтгүй. Хайран нэг жил гэж л айж байна даа. Яг 2 жилийн өмнөх нөгөө алдарт хямралын үе шиг л. Намар нь баг дотор эвгүй уур амьсгал үүсээд л тоглолт хог болоод л эхэлсэн шиг үлбийсэн тоглолт л үзүүлээд эхэллээ.
Одоо шигшээгийн тоглолтууд яваад 13-нд СБ-д АТМ-тай тоглоно. Тэрүүгээр нэг шившгээ тарих вий дээ. Дундуур нь гарууд л битгий бэртээсэй. Дараа нь шууд Базель байгаа юм байна.
Que sepa el universo
Cómo juega en Madrid