ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Khuluge » Wed Aug 27, 2014 10:54 pm

Явсан яваагүй ялгаа байна уу? Довтлогчгүйтэй л адил шүү дээ...
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Thu Aug 28, 2014 12:07 am

ПЭТ НЕВИН: <<ТЭНЦВЭРЖЛЭЭ>>.

Челсигий домог Пэт Невин улирлын эхний тоглолтоор бүрэн цэнгэл эдэлж, энэхүү баяр хөөрийнхөө шалтгааныг хуваалцжээ.

Дахиад нэг 7 хоног, дахиад нэг ЯЛАЛТ, Цэнхэрүүд АПЛ-ийн шинэ улирлыг гайхамшигтай эхлүүллээ.

Лестер Сити, Бёрнлитэй хийсэн 2 тоглолтонд бүтэн тоглолтын турш гайхамшгийг үзүүлээгүй нь үнэн. Бид Бёрнлитэй нэгдүгээр үеийн ихэнх хэсэгт гайхамшигтай тоглолт үзүүлсэн бол харин Лестертэй 2-р үед мотороо гүйцэт ажиллуулсан. Үүнд хэд хэдэн тайлбарөгч болох боловч, тэдгээр нь бүгд эерэг байх болно.

1-рт, манай баг шаардлагатай үед нэг дамжуулалтаас нөгөө рүү шилжих чадвартай гэдгээ нотлон харууллаа. Улирлын турш бүх тэмцээнд хамгийн дээд төвшинд тоглох боломжгүй. Мотороор зүйрлэвэл түлшний сав эрт хоосорно гэсэн үг. Энэ баг оргилдоо хүрэх болоогүй гэх хувилбарууд энд тэндээс сонсдож буй нь үнэний ортой ч, муу зүйл биш шүү дээ. Залхуурч лазантан, хайхрамжгүй тоглосон бол, түүнд нь тодорхой шалтгаан байсан бол тэр л санаа зовоох асуудал. Гэтэл тоглолтыг хянаж, хүссэнээрээ хурдалж чадаж байгаа нь ЖИНХЭНЭ КАЙФ.

Надад өөр нэг зүйл үнэхээр таалагдсан. Би энэ тухай ЧЕЛСИ ТВ болон өөрийн ажиллаж байсан бусад хөтөлбөрт ч ярьсан. Энэ бол, манай баг үнэхээр ТЭНЦВЭРТЭЙ байдлаа олж чаджээ.

МанЮтд Сандерландын Стэдиум оф Лайтад очсон тоглолтыг тайлбарлаж байхад ч энэ бодол толгойд дахин орж ирсэн. МанЮтд хүссэн тоглогчдоо бүгдийг авах хүртэл ч сүүлийн жилүүдэд миний үзэж харсан ТОП төвшний хамгийн тэнцвэргүй баг энэ байна даа гэж бодогдсон. Хамгаалалт, хагас хамгаалалтын байрлалд чансаалаг, чадварлаг хөлбөмбөгчид шаардлагатай байхад доогуур зэрэглэлийн тоглогчид байрыг нь эзэлчихсэн, харин тэднийг айлгахуйц тоглогчид нь тус байрлалуудыг шуналын нүдээр хараад л...

Ерөнхийдөө 10 номерт ажилладаг довтлогчийн арын байрлалд хүн бүхэн тоглохыг хүсдэг. Мата, Рууни,ван Перси, Кагава, Янузай, тэр бүү хэл Феллайни хүртэл энэ байрлалд далдхан шунаж байгаа. Би МанЮтдыг шүүмжлэхийг хүсэхгүй байгаа ч, хэдий хэдэн зуун сая фунт зарсан ч бай, ийм өгөгдөлтэйгөөр багийг нэгэн цул болгож тэнцвэржүүлж чадахгүй гэдгийг онцлон тэмдэглэе.

Энэ бол багийг хэрхэн удирдан жолоодох, байгаа нөөц бололцоо, хүн хүчээ ашиглан тулгарсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх, зүрх бус тархиа хэрхэн ашиглах тухай асуудал юм.

Амралтын өдрүүдээр баруун жигүүрийн хамгаалагч намайг солиоруулах дөхсөн. Мань эржигүүрээр гайхамшигтай дриблинг хийж, Диего Коштагийн гоолын нөхцлийг бүрдүүлж өгсөн. Дараа нь бахархан босч харайхаар хөдөлгөөн хийж, бөмбөгийг хойш татсан.Мөн хэсэг хугацааны дараа төвийн довтлогчийн байрлалд гарч ирэн өөрөө хаалгаруу цохичихдог байна шүү. Би Бранислав Ивановичийн талаар ярьж байгаа нь мэдээж шүү дээ. Гоолдоогүй ч, зарим нэгэн нь түүнийг буруутан гэж үзэж байж магадгүйч, энэ бол ГАЙХАМШИГ, ингэж дураараа дургих гавъяатай. Хамгаалалтанд ч муугүй тоглосон.

Манай залуус гайхамшгийг ээлжлэн үзүүлэхээр шийдсэн мэт санагдсан. Энэ ч бас сайн зүйл. Яагаад гэвэл 7 хоног бүр нэг л хүнд найдах нь тун аюултай. Өнгөрсөн долоо хоногт Шюррле болон өөр хэдэн залуус тод гялалзсан бол энэ 7 хоногт Ивановичийн ээлж иржээ. Миний анхаарлыг үнэхээр татсан. Гуудисон Паркт Эвертонтой хийх тоглолтын эзэн хэн байх нь миний аазгайг хөдөлгөж байна.

Бид тоглолт руу явахын өмнө Аваргуудын лигийн сугалаа явагдана. Очиж үзээгүй эзэнгүй аралд очих нь уу, эсвэл урьд өмнө таарч байсан хуучны танилуудтайгаа учрах нь уу. Аль нь ч тохиолдсон энэ удаа эмээх зүйл огт алга. Бид ихэнх тохиолдолд оргил өөд тэмүүлж, зарим үед плейофф руу арай ядан мацдаг ч энэ удаа шигшээ хүртэл зүрхний цохилтоо ихэсгэхгүйгээр намбалаг яваад оччихно гэж найдаж байна.

Өмнө тоглосон 2 багийг доош нь хийхийг хүсэхгүй байна. Улирал одоо л жинхэнэ эхэлж байна даа. Сүүлийн үед экс клубтэй минь, ялангуяа Гуудисон Паркт хийсэн тоглолтуудад манай баг гялалзсан үр дүнд хүрч чадаагүй. Тийм болохоор ёстой чансаа шалгасан тулаан болно доо. Боломжит 6 онооноос 2-ыг авсан гэдэг нь Робби Мартинес зуршил ёсоороо ялалтын төлөө л тулалдана гэсэн үг. Гэхдээ энэ удаа нэг их сүртэй эсэргүүцэж чадахгүй биз дээ. Довтолгооны хагас хамгаалагчдын хувьд завсар бий, тэд үүнийг сөрөг довтолгооны үеэр ашиглаж магадгүй.

Энэхүү тоглолт Эвертон хангалттай амжилт үзүүлсэн өмнөх улирлаасаа сайжирч уу, хэрэв бид ялбал Эвертончууд цомын төлөө онц өрсөлдөхгүй нь гэдгийг харуулах юм. Гэхдээ тэд цомын төлөө хүчтэй өрсөлдөгч болохгүй байсан ч өнгөрсөн амралтын өдөр Арсеналтай тохиолдсон шиг топ багаас оноо салгаж дөнгөх л этгээдүүд. Тийм болохоор маш чухал оноо, маш чухал ялалт байх болно. Тэдний хөршүүд МанСититэй хийсэн тоглолтонд үзэгчдийг албаар төөрөгдүүлсэн. 40 минут дажгүй тоглосноо, дараа нь багаа хуулж хаясан шүү дээ. Марио бүхнийг өөрчлөж чадна, цаг нь болжээ.

Удахгүй трансферийн цонх хаагдаж топ багууд хэр хүчтэй байгаа талаарх төсөөлөл бидний хувьд тов тодорхой болно. Дөнгөж гараанаас гарч буй энэ агшинд Сити болон Челси гэсэн 2 ажнай аваргын төлөө өрсөлдөж, тэдний араас Арсенал хазаар даран тун холгүйхэн тэмүүлэх болов уу хэмээн хэлчихэд болохгүй зүйл юу байх вэ.

Хөгжөөн дэмжигчдийн хайр хүндлэлийг татсан ерөнхийлөгч – гүн Ричард Аттенборо бидний орхин одсонд гүн эмгэнэл илэрхийлье. Түүнийг хэнээр ч, юугаар ч орлуулашгүй. Гүн Ричард зөвхөн манай клубыг сонгосонд цаг ямагт талархдаг бөгөөд удаа дараалсан ялалтуудаараа урмыг нь сэргээж, баярлуулж чадсанаараа бид бүхэн бахархаж байна.

#CHELSEAFCMONGOLIANFANS
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Аагий » Thu Aug 28, 2014 9:03 am

За новшийн юм ч болж бна даа. Коста бэлтгэл дээр гэмтсэн гэнэ. Клуб албан ёсоор батлаагүй ч, sun дээр тэгж гарсан бна. Довтлогчын асуудал дахиад л босох нь дээ:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Аагий » Thu Aug 28, 2014 9:13 am

6 долоо хоног, хамстринг. sun ч уг нь бүлт, гэхдээ энээ удаад үнэн юм шиг бна. Торресыг бараг явуулахаар тохирсон бсан, одоо тэгээд эвгүй болчлоо. фалкао, каваниг авах оролдлого ч хийх бх гсн шум бна.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby rednasca » Thu Aug 28, 2014 9:17 am

Торрес үнэн азтай юмаа...
Бид үнэн азгүй юмаа...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Thu Aug 28, 2014 9:50 am

Image

Өнөө шөнө 23:45 -аас (Улаанбаатарын цагаар) Монакогоос энэ улирлын Аваргуудын лигийн хэсгийн шатны сугалаа явагдана.

1-р сагсанд: «Реал», «Барселона», «Бавария», «Челси», «Бенфика», «Атлетико», «Порту», «Арсенал».

2-р сагсанд: «Шальке-04», «Боруссия Д» , «Ювентус», «ПСЖ», «Шахтёр», «Базел», «Зенит», «Манчестер Сити».

3-р сагсанд: «Олимпиакос», «ЦСКА», «Аякс», «Ливерпүүл», «Спортинг», «Галатасарай», «Атлетик Б», «Байер Л».

4-р сагсанд: «Андерлехт», «Малмё», «Рома», «Лудогорец», «АПОЭЛ», «Марибор», «БАТЭ», «Монако».

#CL_draw #CHELSEAFCMONGOLIANFANS
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby asa » Thu Aug 28, 2014 9:53 am

Торр ч идэж уугаад гийгүүлээд байхгүй ч цаагуураа л нэг ёндоотой гар л даа. байж байхад ёндоо нь хэрэгтэй юм шиг санагдаад байдын кк.
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Thu Aug 28, 2014 10:06 am

Image

"КАПИТАЛ УАН" цомын 3-р тойрог буюу 1/16 шигшээгийн оноолт гарчээ. "Челси" орон нутгийн цагаар 22/IX-ны орой "Стэмфорд Бриж" цэнгэлдэхдээ Чампионшип лигийн Болтоныг хүлээн авна.

Челси(1) - Болтон(2)

Арсенал(1) - Саутгемптон(1)

Вест Бромвич(1) - Халл Сити(1)

Кристал Пэлас(1) - Ньюкасл(1)

Лейтон Ориент(3) - Шеффилд Юнайтед(3)

Кардифф Сити(2) - Борнмут(2)

Сандерленд(1) - Сток Сити(1)

Дерби Каунти(2) - Рединг(2)

Ливерпүүл(1) - Мидлсбро(2)

МК Донс(3) - Брэдфорд Сити(3)

Манчестер Сити(1) - Шеффилд Уэнсдэй(2)

Бёртон Албион(4) - Брайтон(2)

Свонси Сити(1) - Эвертон(1)

Шрусбери Таун(4) - Норвич Сити(2)

Фулхэм(1)- Донкастер(3)

Тоттенхэм(1) - Ноттингем Форест(2)

*Хаалтанд лигүүдийн чансааг бичлээ: АПЛ, Чампионшип, Лиг-1, Лиг-2.

#COC #CHELSEAFCMONGOLIANFANS
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Rozigoo » Thu Aug 28, 2014 10:13 am

фантази будаа :sad:
VICTORIA CONCORDIA CRESCIT - VICTORY THROUGH HARMONY - ЭВ НЭГДЛЭЭР ЯЛАЛТАНД ХҮРНЭ.
User avatar
Rozigoo
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 1673
Joined: Wed Jan 09, 2008 11:49 pm

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Thu Aug 28, 2014 10:17 am

Коштаг авсан уу?
Би бас арын хэдээсээ нэгийг солих санаатай байсан, солилцоог тодорхой болчих юм даа...
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Rozigoo » Thu Aug 28, 2014 10:25 am

тхх, одоо Фабригын тэр гоё пассуудыг хэн төгсгөл хийнээ :RD
VICTORIA CONCORDIA CRESCIT - VICTORY THROUGH HARMONY - ЭВ НЭГДЛЭЭР ЯЛАЛТАНД ХҮРНЭ.
User avatar
Rozigoo
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 1673
Joined: Wed Jan 09, 2008 11:49 pm

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Thu Aug 28, 2014 10:25 am

Сток Ситид улирал дуустал түрээсээр тоглох болсон Виктор Мозес өчигдрийн лигийн цомын хүрээн дэх 3-р тойрогт гарааны бүрэлдэхүүнд нэрлэгдэж, үр дүнтэй тоглолтыг үзүүлсэн байна.

Тэрээр дубль хийсэн Жонатан Уолтерсийн 2 дахь гоолын дамжуулалтыг өгч 64 дэх минутанд довтлогч Марко Арнаутовичоор солигджээ.

#‎Loan‬ ‪#‎CHELSEAFCMONGOLIANFANS‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Эрдэ » Thu Aug 28, 2014 11:17 am

Ёстой нэг балай юм болж
Гайгүй л байгаасай
Тоор явна гэвэл явуулаад л өөр нэг довтлогч авчрах
Коста иртэл Шүрлээг 9 дээр тоглуулвал яадийн
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Aagii_03 » Thu Aug 28, 2014 11:37 am

FT yavdgaaraa yavaad dahiad neg top dovtlogch tuuchihaasai kk
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Thu Aug 28, 2014 11:40 am

яг баярлахын өмнөх нь Диего бэртчихдэг... үлдчих вий...
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby chuluu » Thu Aug 28, 2014 11:50 am

Кошта яг цагаан хэл ам хүрчихлээ шүү. Туучий юм аа.
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby realmongolia » Thu Aug 28, 2014 2:09 pm

Торресийг яваасай энэ тэр гээд л байхын. Түүнийг Челсигийн тоглогч байгаа нөхцөлд бид тултал нь дэмжих ёстой байхаа...
One Team! One Goal!
User avatar
realmongolia
 
Posts: 621
Joined: Mon Dec 12, 2005 12:24 pm
Location: Born in Mongolia

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Gooner » Thu Aug 28, 2014 2:14 pm

Зөв өө зөв..
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Тэрри_10 » Thu Aug 28, 2014 2:55 pm

Торрес Миланруу зээлээр явж, Марко үлдэхээр болоо гэнэ... http://www.dailymail.co.uk/
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Thu Aug 28, 2014 5:34 pm

Image

1985 оны ЭНЭ ӨДӨР: Пэт Невин "Челси"-ийн төлөө 100 дахь тоглолтоо хийлээ.

#CHELSEAFCMONGOLIANFANS
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Thu Aug 28, 2014 5:52 pm

Image

#‎CHELSEAFCMONGOLIANFANS‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Thu Aug 28, 2014 6:08 pm

Image

1998 оны ЭНЭ ӨДӨР: Монакод болсон УЕФА-ийн СУПЕР ЦОМд Эзэн хааны "Реал Мадрид" багийг Лондоны "Челси" клубын хагас хамгаалагч, одоогийн Хар муурнуудын дасгалжуулагч Густаво Пойет #25 ЖФ Золагийн дамжуулалтаар цом цохиж, түүний гоолоор хожсон нь баг түүхэндээ анх удаагаа энэхүү тэмцээнд түрүүлсэн амжилт болсон юм.

Дашрамд дурдахад Пойет өөрөө ч тоглолтын шилдгээр тодорсон

#OTD #CHELSEAFCMONGOLIANFANS
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Аагий » Thu Aug 28, 2014 7:26 pm

Коста-н гэмтэлийн талаар албан ёсны мэдээ одоогоор алга, ер нь хугацаа их орно гэвэл Торрес-г явуулахгүй байлгүй дээ.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Thu Aug 28, 2014 7:27 pm

Image

4/IX-нд Бельгийн шигшээ Австралитай нөхөрсөг тоглолттой. Манайхаас Куртуа болон Азар нар шигшээдээ дуудагджээ.

#International_break #CHELSEAFCMONGOLIANFANS
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2014/15: THE BEGINNING OF NEW ERA

Postby Соёлоо » Thu Aug 28, 2014 7:34 pm

Британийн хэвлэлүүд Диего Коштаг өчигдөр гэмтэл дээрээ өвдөгний ард талын шөрмөсөө гэмтээсэн гэж бичиж байна.

Анхны үзлэгээр ноцтой гэмтэл биш санагдсан ч, нөхөн сэргээх эмчилгээ нь нилээн урт хугацааг авах төлөвтэй байгаа юм байна. Иймд нарийн эрүүл мэндийн үзлэгт орсны ар дээр бидэнд гэмтлийн аюулын талаарх мэдээлэл болон эцсийн хугацааг тодорхой болгож өгөх биз.

Юутай ч удахгүй гарах "Албан ёсны мэдээ"-г хүлээцгээе.

Гэтэл сая твиттер дээр иймэрхүү мэдэгдэл байх юм:

Image

Скай Спорт: Челсигийн Диего Кошта булчингийн ХӨНГӨН гэмтэл авсан бөгөөд ойрын 2 хоног эмчийн хяналтанд байх болно. Эвертонтой хийх тоглолтонд тоглох эрх нь хараахан тодорхойгүй байна. Харин 6 долоо хоног гэдэг нь худал мэдээлэл гэж мэдээллээ.

#CHELSEAFCMONGOLIANFANS
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 18 guests
cron