by Соёлоо » Thu Aug 28, 2014 12:07 am
ПЭТ НЕВИН: <<ТЭНЦВЭРЖЛЭЭ>>.
Челсигий домог Пэт Невин улирлын эхний тоглолтоор бүрэн цэнгэл эдэлж, энэхүү баяр хөөрийнхөө шалтгааныг хуваалцжээ.
Дахиад нэг 7 хоног, дахиад нэг ЯЛАЛТ, Цэнхэрүүд АПЛ-ийн шинэ улирлыг гайхамшигтай эхлүүллээ.
Лестер Сити, Бёрнлитэй хийсэн 2 тоглолтонд бүтэн тоглолтын турш гайхамшгийг үзүүлээгүй нь үнэн. Бид Бёрнлитэй нэгдүгээр үеийн ихэнх хэсэгт гайхамшигтай тоглолт үзүүлсэн бол харин Лестертэй 2-р үед мотороо гүйцэт ажиллуулсан. Үүнд хэд хэдэн тайлбарөгч болох боловч, тэдгээр нь бүгд эерэг байх болно.
1-рт, манай баг шаардлагатай үед нэг дамжуулалтаас нөгөө рүү шилжих чадвартай гэдгээ нотлон харууллаа. Улирлын турш бүх тэмцээнд хамгийн дээд төвшинд тоглох боломжгүй. Мотороор зүйрлэвэл түлшний сав эрт хоосорно гэсэн үг. Энэ баг оргилдоо хүрэх болоогүй гэх хувилбарууд энд тэндээс сонсдож буй нь үнэний ортой ч, муу зүйл биш шүү дээ. Залхуурч лазантан, хайхрамжгүй тоглосон бол, түүнд нь тодорхой шалтгаан байсан бол тэр л санаа зовоох асуудал. Гэтэл тоглолтыг хянаж, хүссэнээрээ хурдалж чадаж байгаа нь ЖИНХЭНЭ КАЙФ.
Надад өөр нэг зүйл үнэхээр таалагдсан. Би энэ тухай ЧЕЛСИ ТВ болон өөрийн ажиллаж байсан бусад хөтөлбөрт ч ярьсан. Энэ бол, манай баг үнэхээр ТЭНЦВЭРТЭЙ байдлаа олж чаджээ.
МанЮтд Сандерландын Стэдиум оф Лайтад очсон тоглолтыг тайлбарлаж байхад ч энэ бодол толгойд дахин орж ирсэн. МанЮтд хүссэн тоглогчдоо бүгдийг авах хүртэл ч сүүлийн жилүүдэд миний үзэж харсан ТОП төвшний хамгийн тэнцвэргүй баг энэ байна даа гэж бодогдсон. Хамгаалалт, хагас хамгаалалтын байрлалд чансаалаг, чадварлаг хөлбөмбөгчид шаардлагатай байхад доогуур зэрэглэлийн тоглогчид байрыг нь эзэлчихсэн, харин тэднийг айлгахуйц тоглогчид нь тус байрлалуудыг шуналын нүдээр хараад л...
Ерөнхийдөө 10 номерт ажилладаг довтлогчийн арын байрлалд хүн бүхэн тоглохыг хүсдэг. Мата, Рууни,ван Перси, Кагава, Янузай, тэр бүү хэл Феллайни хүртэл энэ байрлалд далдхан шунаж байгаа. Би МанЮтдыг шүүмжлэхийг хүсэхгүй байгаа ч, хэдий хэдэн зуун сая фунт зарсан ч бай, ийм өгөгдөлтэйгөөр багийг нэгэн цул болгож тэнцвэржүүлж чадахгүй гэдгийг онцлон тэмдэглэе.
Энэ бол багийг хэрхэн удирдан жолоодох, байгаа нөөц бололцоо, хүн хүчээ ашиглан тулгарсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх, зүрх бус тархиа хэрхэн ашиглах тухай асуудал юм.
Амралтын өдрүүдээр баруун жигүүрийн хамгаалагч намайг солиоруулах дөхсөн. Мань эржигүүрээр гайхамшигтай дриблинг хийж, Диего Коштагийн гоолын нөхцлийг бүрдүүлж өгсөн. Дараа нь бахархан босч харайхаар хөдөлгөөн хийж, бөмбөгийг хойш татсан.Мөн хэсэг хугацааны дараа төвийн довтлогчийн байрлалд гарч ирэн өөрөө хаалгаруу цохичихдог байна шүү. Би Бранислав Ивановичийн талаар ярьж байгаа нь мэдээж шүү дээ. Гоолдоогүй ч, зарим нэгэн нь түүнийг буруутан гэж үзэж байж магадгүйч, энэ бол ГАЙХАМШИГ, ингэж дураараа дургих гавъяатай. Хамгаалалтанд ч муугүй тоглосон.
Манай залуус гайхамшгийг ээлжлэн үзүүлэхээр шийдсэн мэт санагдсан. Энэ ч бас сайн зүйл. Яагаад гэвэл 7 хоног бүр нэг л хүнд найдах нь тун аюултай. Өнгөрсөн долоо хоногт Шюррле болон өөр хэдэн залуус тод гялалзсан бол энэ 7 хоногт Ивановичийн ээлж иржээ. Миний анхаарлыг үнэхээр татсан. Гуудисон Паркт Эвертонтой хийх тоглолтын эзэн хэн байх нь миний аазгайг хөдөлгөж байна.
Бид тоглолт руу явахын өмнө Аваргуудын лигийн сугалаа явагдана. Очиж үзээгүй эзэнгүй аралд очих нь уу, эсвэл урьд өмнө таарч байсан хуучны танилуудтайгаа учрах нь уу. Аль нь ч тохиолдсон энэ удаа эмээх зүйл огт алга. Бид ихэнх тохиолдолд оргил өөд тэмүүлж, зарим үед плейофф руу арай ядан мацдаг ч энэ удаа шигшээ хүртэл зүрхний цохилтоо ихэсгэхгүйгээр намбалаг яваад оччихно гэж найдаж байна.
Өмнө тоглосон 2 багийг доош нь хийхийг хүсэхгүй байна. Улирал одоо л жинхэнэ эхэлж байна даа. Сүүлийн үед экс клубтэй минь, ялангуяа Гуудисон Паркт хийсэн тоглолтуудад манай баг гялалзсан үр дүнд хүрч чадаагүй. Тийм болохоор ёстой чансаа шалгасан тулаан болно доо. Боломжит 6 онооноос 2-ыг авсан гэдэг нь Робби Мартинес зуршил ёсоороо ялалтын төлөө л тулалдана гэсэн үг. Гэхдээ энэ удаа нэг их сүртэй эсэргүүцэж чадахгүй биз дээ. Довтолгооны хагас хамгаалагчдын хувьд завсар бий, тэд үүнийг сөрөг довтолгооны үеэр ашиглаж магадгүй.
Энэхүү тоглолт Эвертон хангалттай амжилт үзүүлсэн өмнөх улирлаасаа сайжирч уу, хэрэв бид ялбал Эвертончууд цомын төлөө онц өрсөлдөхгүй нь гэдгийг харуулах юм. Гэхдээ тэд цомын төлөө хүчтэй өрсөлдөгч болохгүй байсан ч өнгөрсөн амралтын өдөр Арсеналтай тохиолдсон шиг топ багаас оноо салгаж дөнгөх л этгээдүүд. Тийм болохоор маш чухал оноо, маш чухал ялалт байх болно. Тэдний хөршүүд МанСититэй хийсэн тоглолтонд үзэгчдийг албаар төөрөгдүүлсэн. 40 минут дажгүй тоглосноо, дараа нь багаа хуулж хаясан шүү дээ. Марио бүхнийг өөрчлөж чадна, цаг нь болжээ.
Удахгүй трансферийн цонх хаагдаж топ багууд хэр хүчтэй байгаа талаарх төсөөлөл бидний хувьд тов тодорхой болно. Дөнгөж гараанаас гарч буй энэ агшинд Сити болон Челси гэсэн 2 ажнай аваргын төлөө өрсөлдөж, тэдний араас Арсенал хазаар даран тун холгүйхэн тэмүүлэх болов уу хэмээн хэлчихэд болохгүй зүйл юу байх вэ.
Хөгжөөн дэмжигчдийн хайр хүндлэлийг татсан ерөнхийлөгч – гүн Ричард Аттенборо бидний орхин одсонд гүн эмгэнэл илэрхийлье. Түүнийг хэнээр ч, юугаар ч орлуулашгүй. Гүн Ричард зөвхөн манай клубыг сонгосонд цаг ямагт талархдаг бөгөөд удаа дараалсан ялалтуудаараа урмыг нь сэргээж, баярлуулж чадсанаараа бид бүхэн бахархаж байна.
#CHELSEAFCMONGOLIANFANS