::::Manchester United 2014/15::::

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby Mojul » Tue Aug 26, 2014 2:02 pm

Мэтью Верма 2-г арайчуу олж авсан шдээ. Тэгж бодохоор гайгүй ч юм шиг. Тэгээд ч манай 3 бол энэ улиралд л удирдагчгүй үзэж эхлэж байна юм сурнаа. Жонес Эванс 2 бол нүдээд хэсэг тоглуулчихвал болчих байх. Смоллинг бол тэгээд сэлгээ хавиар л баймаар байгаамдаа.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby CrossBonez » Tue Aug 26, 2014 2:04 pm

59.7 саяар дарж байгаа юм уу? Үнэтэй туужээ, уг нь зэвүүн гар л даа Ди мариа ч.
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3754
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby El Payaso » Tue Aug 26, 2014 2:04 pm

Хүмүүс манай Мэтьюг л их дутуу үнэлээд байх юм даа... ЛБ дээр бол янзын амьтан байсан... Өнгөрсөн улирлаас эхлээд СБ дээр ч сайн үзсэн...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby Mojul » Tue Aug 26, 2014 2:05 pm

Шийрэр манайхыг Мариаг хэт өндөр үнээр дарчихлаа л гэж. 20мил илүү төллөө л гэж.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby redi23 » Tue Aug 26, 2014 2:07 pm

Ди Мариа ирж байгаам чинь гээд өнгөрсөн 6 сард ESPN дээр нийтлэгдсэн нэг нийтлэлийг орчуулаад оруулчий гэж бодлоо. Манайхан дунд Аргентин болоод Реалын фэнүүд их байдаг болохоор энэ нийтлэлийг өмнө нь оруулсан ч байж магадгүй. Гэхдээ яахав дахиал оруулчий ккк.

Анх уншаад Ди Мариа-ийн талаарх бодол минь их өөрчлөгдөж, өөрийн эрхгүй л хүндлэл төрж байсан. одоо харин ийм гоё тоглогч бидний эгнээнд нэгдэж байгаад их баяртай байна (ТИЙМЭЭС ТЭР ХҮСЭЭД БАЙГАА МӨНГИЙГ НЬ РЕАЛД ӨГ ӨГ!!!)


http://www.espnfc.com/team/argentina/20 ... -run-alone

Бүгдийн төлөө гүйдэг хүн эсвэл The man who doesn’t run alone

Түүнийг гүйж буйг харсан ихэнх хүмүүс түүний энэ бүх эрч хүч хаанаас нь гардаг байнаа гэж гайхдаг байх. Яг ийм гайхшрлыг тэрээр дөнгөж 3 настай байхаасаа л эхлэн гэр бүлийнхэндээ төрүүлдэг байж. Барьсан тавьсан бүхнээ эвдчихдэг бяцхан Ди Мариаг эцэг эх нь бүр эмчид хүртэл үзүүлж, зөвлөгөө авч байж, эмч харин тэдэнд хүүгээ хөлбөмбөг тоглуулаарай хэмээн зөвлөсөн гэдэг. Ингээд тэр жижигхэн бөмбөг туун гүйдэг болжээ.

Аргентин хүү Анхел Ди Мариа дэлхийн шилдэгүүдийн нэг болох хүртлээ амаргүй замыг туулж иржээ. Гэхдээ тэр хэзээ ч ганцаардаж байсангүй. Түүний төрлөх хот болох Росариод амьдрал тийм ч таатай байгаагүй гэдэг. Тэдний гэр бүл Ла Керамика гудамд даруухан сууцанд хоёр идэхгүй, хоосон хонолгүйхэн шиг амьдардаг байж. Эцэг эх нь түүнд анхных нь шипиг авч өгөх гэж нилээдгүй хичээл зүтгэл гаргасан байна.

Түүний ээж Диана хүүгээ хажуу дүүргийн хөлбөмбөгийн клубт унадаг дугуйгаар хүргэж өгдөг байж. Тэдний замд Росариогийн төв цэнгэлдэх хүрээлэн байх ба ээж нь “нэг л өдөр миний хүү энд тоглох болно доо” гэж хүүдээ хэлдэг байв. Цагтаа хүүгээсээ дутхааргүй хөдөлгөөнтэй сэргэлэн жаал байсан түүний аав Мигэл тухайн үедээ тун давгүй хөлбөмбөгч байсан бөгөөд Риверс-д хүртэл орох боломжтой тоглогчоор нэрлэгддэг байсан гэдэг, харамсалтай нь өвдгөндөө хүнд гэмтэл авч хөлбөмбөгөөс нэг мөсөн холдож 16 жилийн турш нүүрсний уурхайд хүнд хүчир ажил хийжээ. Бяцхан Анхел 10 настайгаасаа л аавдаа туслаж эхэлж. 15-тайдаа нүүрс уутлан савлах, түгээх ажил хийдэг байжээ.

“Fideo” буюу “Гоймон” хочит Анхелийг 17 настай байхад нь түүнд мөрөөдлийн гэмээр санал Бенфика багаас ирсэн байна. Тэр үед Мигэл хүүдээ хандаж, “Галт тэрэг ердөө нэг л удаа яваад өнгөрдөг юм шүү” боломжыг бүү алд хэмээн сануулж байв. Португалд очсон даруйдаа л Анхел маань аавыгаа ажлаасаа гаргаж, гэр бүлийнхэндээ болон 2 эгчдээ байшин авч өгөв. Предриел дүүрэгт хамтдаа тоглож өссөн 6 найз нь ч түүний хувьд их чухал байр суурь эзэлдэг байна. 6 найзууд 18 настай байхдаа бүгд нэг шивээсийг хийлгэсэн байдаг ба Анхелийн зүүн гарны шуун дээр нь “Ла Предриел-д төрж өссөн минь миний амьдралд тохиолдсон хамгийн сайн сайхан зүйл юм” гэсэн шивээс байдаг билээ.

Энэ үеэс л Аргентиний үндэсний шигшээ баг түүнийг дуудах болов. 2007 онд Канадад болсон Ю-20-ийн дэлхийн аврага авч, 2008 оны Бээжингийн олимпод түүний хийсэн гоол Аргентинийг Олимпийн аврага болгож байсан байна. Анхел ч тэр даруйдаа Шигшээн үндсэн багт дуудагдаж Алфо Басил-ийн удирдлага дор тоглож эхэлсэн бөгөөд үндсэн баг дахь анхны гоолоо 2009 онд Диего Марадона-гийн удирдлага дор тоглож байх үедээ хийжээ.

Марадона нэгэнтээ “Тэр дэлхийн шилдгүүдийн нэг болно, Би түүний тоглож байгааг харах үнэхээр дуртай” хэмээн зарлаад амжсан байх юм.

2010 оны дэлхийн аваргын 5 тоглолтод бүгдэд нь оролцсон Ди Мариа өөрийн тоглолтондоо тун ч сэтгэл дундуур байж, “би хамгаалж сурах хэрэгтэй байна, би тоглож сураагүй байрлалдаа дасан зохицох гэж арга ядаж байна” гээд “би үнэндээ сайн тоглож чадсангүй, өөрийн тоглолтондоо үнэхээр сэтгэл дундуур байна” гэжээ.

Ди Мариагийн хөлбөмбөгийн кареер аврага том үсрэлтүүдээр дүүрэн байсан. Дөнгөж 7 настайдаа Росарио Сентрал багт элсэн орж 25 гоолыг хийж байсан бол үүнээс 15 жилийн дараа Реал Мадрид клубт 25 сая евро + 11 саяын бонустай нөхцөл бүхий үнээр очиж байв. Реал Ди Мариа-г өнөөгийн түвшинд хүрэхэд асар их нөлөө үзүүлсэн баг юм.

Реалын босс Жозе Моуриньо 70кг жинтэй Зүүн жигүүрийн кареерийг бүрэн өөрчилсөн гэж хэлж болно. Моуриньо түүнийг шууд л баруун жигүүрт зоосон ба түүнд золиос гаргахын ач холбогдол, тактикийг хатуу чанд мөрдөх зарчим зэргийг зааж сургасан билээ. Португал эрийн удирдлаган дор Ди Мариа гарааны 11 дэх өөрийн байр сууриа баттай эзлэж, аврагын цомыг хүртэж байв. Харин Моуриньо явж, Анчелотти Реалд ирсэнээр Анхелийн байр суурь ганхаж эхэллээ.

Нөхцөл байдлыг хүндрүүлэх гэсэн юм шиг 2014 оны эхэнд Селта-гийн эсрэг хийсэн тоглолтонд Аргентин залуу маань гэмтэл аваад Гарет Бейл-ээр сэлгэгдэн суув. Тэрээр эсрэг багийн тоглогч санаатайгаар ийм бүдүүлэг үйлдэл хийсэн хэмээн мэдэгдээд, “Энд тэдний хэн нэг нь намайг үгүй хийх гэж үргэлж отож байдаг” гэж ууртайгаар хэлж байв.

Энэ бүхнээс үл хамааран Ди Мариа маань нөр их хичээл зүтгэл гарган тоглосоор л, гүйсээр л байсан ба Үндэсний шигшээтэйгээ Боливийн эсрэг хийсэн тоглолтын дараа хэт их ачаалал авсанаасаа болоод хүчил төрөгчийн баг хүртэл зүүх хэрэг гарч байсан билээ. Үүнээс хойш тэрээр Реал дахь асуудлуудаа шийдвэрлэж чадсан бөгөөд багаа Аврагуудын Лигийн 10дахь цом хүртэхэд нь чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Энэ удаагийн Дэлхийн аврагын үеэр ч мэргэжилтнүүд Ди Мариаг Аргентиний шигшээ багийн түлхүүр тоглогчоор нэрлээд байгаа билээ.

Ди Мариагийн амьдрал дардан шулуун байсангүй. Түүний эхнэр төрөх хугацаанаасаа даруй 3 сарын өмнө буюу 2013 оны 4-р сард охин төрүүлсэн ба 2 сар гаруй хугацаанд үхэл амьдралын зааг дээр дэнжигнэн байж биеийн байдал нь дээрдсэн байдаг. Энэ бүх цаг хугацаанд түүний эхнэр Хоргелинагийн дэмжлэг Ди Мариад үнэхээр их тус болжээ. Түүний хариуд Анхел гоол хийх тоолондоо гараа зүрхэн хэлбэрт оруулан баяраа тэмдэглэдэг гэнэ. Тоглолт болгоны өмнө түүний ээж нь түүнийг адисладаг ба эхнэр нь Гэгээн Экспедит-д зул өргөдөг байна.

Бразилд болох ДАШТ нь Росарио Сентрал-даа эргэн ирж зодог тайлахыг хүсдэг түүний хувьд оргил цэг нь байх болно. Тэрээр Алехандро Сабелла-ын хувьд амин чухал тоглогч нь болоод байгаа бөгөөд ДАШТ-ын зарим нэг урьдчилсан тоглолтод багийн ахлагчын үүргийг хүртэл түүнд оногдуулж байсан юм. Тэрээр Мэсси, Агуэро, Игуайн нарын хамтаар аймшигтай довтлогооны багийг бүрдүүлж байгаа ба Аргентиний шигшээ түүний хамгаалалтанд ихээхэн итгэл найдвар тавьж байгаа билээ.

“Би өөрийн гэр бүл, дотны хүмүүсийнхээ төлөө гүйдэг” хэмээн нэгэн ярьлцагадаа хэлж байсан түүний амьдралыг эргэн харахад Ди Мариа үнэхээр л БҮГДИЙН ТӨЛӨӨ ГҮЙДЭГ хүн юм гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна.
User avatar
redi23
 
Posts: 1060
Joined: Fri Jan 25, 2013 11:32 pm

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby Mojul » Tue Aug 26, 2014 2:19 pm

Идэр :-D
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby Mojul » Tue Aug 26, 2014 2:22 pm

Смоллинг цавиндаа гэмтэл авсан эмлэгт буй баг ч хүч зузаалсаар л...
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby Mojul » Tue Aug 26, 2014 2:24 pm

Видалруу дахиад чичирч эхлээд байгаа сураг байна шүү.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby redi23 » Tue Aug 26, 2014 2:56 pm

LVG umnu n Ron, Di Maria shig jiguur heregtei bna gej bgaal ADM hureed irsen. Ene udaad bas Messi, Vidal nar shig toglogch heregtei bnaa geel 2 ch udaa helchlee. Tegd endees harval 1 bolomjgui, 1 bolomjtoi 2 ner duridaal negii avchraad bgaan bol ene udaad Vidal irchih geed bgaan bishuu! Vidal-iin uvdug muvdug bol zuv zugeer yum shig l guij bna gene lee shd
User avatar
redi23
 
Posts: 1060
Joined: Fri Jan 25, 2013 11:32 pm

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby S.Erdene » Tue Aug 26, 2014 3:17 pm

Хаха харин тийм зvй тогтол байгаад байна. Видал+Нэг хамгаалагч гvйцээ!
User avatar
S.Erdene
United fan
 
Posts: 1923
Joined: Sat Apr 17, 2010 11:18 pm
Location: UB

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby redi23 » Tue Aug 26, 2014 3:17 pm

Image

Class class!
User avatar
redi23
 
Posts: 1060
Joined: Fri Jan 25, 2013 11:32 pm

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby Reda » Tue Aug 26, 2014 3:44 pm

Maslo wrote:4-2-3-1 тактикаар гэвэл нэг иймэрхүү юмуудаа

----------------De Gea------------------
-----------------------------------------
Rafael-----Evans---------Rojo------Shaw
-----------------------------------------
---------Carrick-------Fletcher-----------
-----------------------------------------
----------------Kagawa------------------
Mata-----------------------------Di Maria
-----------------------------------------
--------------Rooney---------------------

Rafael-ын байрлал дээр Valencia, Jones 2 тоглож чадна
Төвд Smalling, Jones, Blackett 3
Shaw-ын оронд ганц Rojo
Fellaini, Cleverly хоёрыг яриад ч хэрэггүй
Урд талын 4 дээр бол харин яаж л бол яаж хуваарилж болохоор гээд бодохоор хойноо шал худлаа юм байнөө манайх. :ногоон:


Maria ch tenger luu bas ih buuddag daa. Urdaa yasan ch nuruu namtai yum, Rooneygiin tolgoi deeguur yavuulj baahan aldah bh daa.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby Maslo » Tue Aug 26, 2014 3:57 pm

Maslo wrote:5 номер дээр нэг world class CB
7 номер дээр нэг world class winger авчихвал гараад өгнө.


7 номер ч зохистой хүндээ очлоо.
5 номерыг харж байж л болъё доо
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby Mojul » Tue Aug 26, 2014 4:17 pm

Масло

5 дугаарыг хүнд өгсөн байгаа :ногоон:
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby LeBe » Tue Aug 26, 2014 4:23 pm

Рохог World class CB эсэхийг харан байж болъё л гээд байх шиг байшт.

Видал ирчвэл бараг тайтл рэйс хийхийн биш үү :ногоон:
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby S.Erdene » Tue Aug 26, 2014 4:27 pm

Image
Гоолоороо л гэхээс бусдаараа бол яршиг л байна. Үнэтэй гээд байгаа хүмүүс хар 8-) Гоолоороо ч Хамесаас нь илүү байна.
User avatar
S.Erdene
United fan
 
Posts: 1923
Joined: Sat Apr 17, 2010 11:18 pm
Location: UB

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby Logger » Tue Aug 26, 2014 5:53 pm

Өнөөдөр МК Донс-той Цомын тоглолтонд тоглох нь дээ. Хөл гараа нийлүүлнэ биддээ
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby Өсөхбаяр » Tue Aug 26, 2014 11:05 pm

LeBe wrote:Рохог World class CB эсэхийг харан байж болъё л гээд байх шиг байшт.

Видал ирчвэл бараг тайтл рэйс хийхийн биш үү :ногоон:

юун св вэ? манай эдийг байрлалд нь тоглуулах блгүй дээ
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby BORGIO » Wed Aug 27, 2014 12:02 am

Түрүүлчихжээ
User avatar
BORGIO
 
Posts: 101
Joined: Tue Mar 13, 2012 11:20 am
Location: Сандал дээрээ

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby Monteyne » Wed Aug 27, 2014 12:15 am

Анхел Ди Мариаг зарласан үгүйг шалгах гэж 5 мин бүр хэдэн сайт нээсээр байтал ажил амьдралаа ч мартах нь, Ядаж байхад vidal тай хүчтэй холбогдоод эхэллээ, хэд хоног ийм байдалтай явах юм болдоо :|
football is the Manchester United
User avatar
Monteyne
Sir
Sir
 
Posts: 3279
Joined: Tue Dec 30, 2008 3:48 am

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby Realist » Wed Aug 27, 2014 12:54 am

Image

угаасаа манай Анжел чөтгөр болчлоошт
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby Funky » Wed Aug 27, 2014 1:40 am

bas l goy bdiim bn shuu iimerhuu naimaa hiigdeheer lkk real chelsea citygiihen jil bolgon ingej bayarladag bhdaa kk
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby .boldoo. » Wed Aug 27, 2014 2:24 am

Албан ёсоор зарлагдлаа :-D :-D :-D

#WelcomeDiMaria

Image
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby maRS_mN » Wed Aug 27, 2014 3:19 am

Зиа за сахиусан тэнгэрдээ амжилт хүсье дээ.. Энэ улиралд EPL-с танайхыг хардаг болохнээ :beer
Madridismo Ultra Sur
Hala Madrid
User avatar
maRS_mN
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1974
Joined: Sun Jan 30, 2011 11:30 pm
Location: UltraSur of bernabeu

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby CAHAKA » Wed Aug 27, 2014 3:52 am

:sad::
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 25 guests
cron