Ди Мариа ирж байгаам чинь гээд өнгөрсөн 6 сард ESPN дээр нийтлэгдсэн нэг нийтлэлийг орчуулаад оруулчий гэж бодлоо. Манайхан дунд Аргентин болоод Реалын фэнүүд их байдаг болохоор энэ нийтлэлийг өмнө нь оруулсан ч байж магадгүй. Гэхдээ яахав дахиал оруулчий ккк.
Анх уншаад Ди Мариа-ийн талаарх бодол минь их өөрчлөгдөж, өөрийн эрхгүй л хүндлэл төрж байсан. одоо харин ийм гоё тоглогч бидний эгнээнд нэгдэж байгаад их баяртай байна (ТИЙМЭЭС ТЭР ХҮСЭЭД БАЙГАА МӨНГИЙГ НЬ РЕАЛД ӨГ ӨГ!!!)
http://www.espnfc.com/team/argentina/20 ... -run-aloneБүгдийн төлөө гүйдэг хүн эсвэл
The man who doesn’t run aloneТүүнийг гүйж буйг харсан ихэнх хүмүүс түүний энэ бүх эрч хүч хаанаас нь гардаг байнаа гэж гайхдаг байх. Яг ийм гайхшрлыг тэрээр дөнгөж 3 настай байхаасаа л эхлэн гэр бүлийнхэндээ төрүүлдэг байж. Барьсан тавьсан бүхнээ эвдчихдэг бяцхан Ди Мариаг эцэг эх нь бүр эмчид хүртэл үзүүлж, зөвлөгөө авч байж, эмч харин тэдэнд хүүгээ хөлбөмбөг тоглуулаарай хэмээн зөвлөсөн гэдэг. Ингээд тэр жижигхэн бөмбөг туун гүйдэг болжээ.
Аргентин хүү Анхел Ди Мариа дэлхийн шилдэгүүдийн нэг болох хүртлээ амаргүй замыг туулж иржээ. Гэхдээ тэр хэзээ ч ганцаардаж байсангүй. Түүний төрлөх хот болох Росариод амьдрал тийм ч таатай байгаагүй гэдэг. Тэдний гэр бүл Ла Керамика гудамд даруухан сууцанд хоёр идэхгүй, хоосон хонолгүйхэн шиг амьдардаг байж. Эцэг эх нь түүнд анхных нь шипиг авч өгөх гэж нилээдгүй хичээл зүтгэл гаргасан байна.
Түүний ээж Диана хүүгээ хажуу дүүргийн хөлбөмбөгийн клубт унадаг дугуйгаар хүргэж өгдөг байж. Тэдний замд Росариогийн төв цэнгэлдэх хүрээлэн байх ба ээж нь “нэг л өдөр миний хүү энд тоглох болно доо” гэж хүүдээ хэлдэг байв. Цагтаа хүүгээсээ дутхааргүй хөдөлгөөнтэй сэргэлэн жаал байсан түүний аав Мигэл тухайн үедээ тун давгүй хөлбөмбөгч байсан бөгөөд Риверс-д хүртэл орох боломжтой тоглогчоор нэрлэгддэг байсан гэдэг, харамсалтай нь өвдгөндөө хүнд гэмтэл авч хөлбөмбөгөөс нэг мөсөн холдож 16 жилийн турш нүүрсний уурхайд хүнд хүчир ажил хийжээ. Бяцхан Анхел 10 настайгаасаа л аавдаа туслаж эхэлж. 15-тайдаа нүүрс уутлан савлах, түгээх ажил хийдэг байжээ.
“Fideo” буюу “Гоймон” хочит Анхелийг 17 настай байхад нь түүнд мөрөөдлийн гэмээр санал Бенфика багаас ирсэн байна. Тэр үед Мигэл хүүдээ хандаж, “Галт тэрэг ердөө нэг л удаа яваад өнгөрдөг юм шүү” боломжыг бүү алд хэмээн сануулж байв. Португалд очсон даруйдаа л Анхел маань аавыгаа ажлаасаа гаргаж, гэр бүлийнхэндээ болон 2 эгчдээ байшин авч өгөв. Предриел дүүрэгт хамтдаа тоглож өссөн 6 найз нь ч түүний хувьд их чухал байр суурь эзэлдэг байна. 6 найзууд 18 настай байхдаа бүгд нэг шивээсийг хийлгэсэн байдаг ба Анхелийн зүүн гарны шуун дээр нь “Ла Предриел-д төрж өссөн минь миний амьдралд тохиолдсон хамгийн сайн сайхан зүйл юм” гэсэн шивээс байдаг билээ.
Энэ үеэс л Аргентиний үндэсний шигшээ баг түүнийг дуудах болов. 2007 онд Канадад болсон Ю-20-ийн дэлхийн аврага авч, 2008 оны Бээжингийн олимпод түүний хийсэн гоол Аргентинийг Олимпийн аврага болгож байсан байна. Анхел ч тэр даруйдаа Шигшээн үндсэн багт дуудагдаж Алфо Басил-ийн удирдлага дор тоглож эхэлсэн бөгөөд үндсэн баг дахь анхны гоолоо 2009 онд Диего Марадона-гийн удирдлага дор тоглож байх үедээ хийжээ.
Марадона нэгэнтээ “Тэр дэлхийн шилдгүүдийн нэг болно, Би түүний тоглож байгааг харах үнэхээр дуртай” хэмээн зарлаад амжсан байх юм.
2010 оны дэлхийн аваргын 5 тоглолтод бүгдэд нь оролцсон Ди Мариа өөрийн тоглолтондоо тун ч сэтгэл дундуур байж, “би хамгаалж сурах хэрэгтэй байна, би тоглож сураагүй байрлалдаа дасан зохицох гэж арга ядаж байна” гээд “би үнэндээ сайн тоглож чадсангүй, өөрийн тоглолтондоо үнэхээр сэтгэл дундуур байна” гэжээ.
Ди Мариагийн хөлбөмбөгийн кареер аврага том үсрэлтүүдээр дүүрэн байсан. Дөнгөж 7 настайдаа Росарио Сентрал багт элсэн орж 25 гоолыг хийж байсан бол үүнээс 15 жилийн дараа Реал Мадрид клубт 25 сая евро + 11 саяын бонустай нөхцөл бүхий үнээр очиж байв. Реал Ди Мариа-г өнөөгийн түвшинд хүрэхэд асар их нөлөө үзүүлсэн баг юм.
Реалын босс Жозе Моуриньо 70кг жинтэй Зүүн жигүүрийн кареерийг бүрэн өөрчилсөн гэж хэлж болно. Моуриньо түүнийг шууд л баруун жигүүрт зоосон ба түүнд золиос гаргахын ач холбогдол, тактикийг хатуу чанд мөрдөх зарчим зэргийг зааж сургасан билээ. Португал эрийн удирдлаган дор Ди Мариа гарааны 11 дэх өөрийн байр сууриа баттай эзлэж, аврагын цомыг хүртэж байв. Харин Моуриньо явж, Анчелотти Реалд ирсэнээр Анхелийн байр суурь ганхаж эхэллээ.
Нөхцөл байдлыг хүндрүүлэх гэсэн юм шиг 2014 оны эхэнд Селта-гийн эсрэг хийсэн тоглолтонд Аргентин залуу маань гэмтэл аваад Гарет Бейл-ээр сэлгэгдэн суув. Тэрээр эсрэг багийн тоглогч санаатайгаар ийм бүдүүлэг үйлдэл хийсэн хэмээн мэдэгдээд, “Энд тэдний хэн нэг нь намайг үгүй хийх гэж үргэлж отож байдаг” гэж ууртайгаар хэлж байв.
Энэ бүхнээс үл хамааран Ди Мариа маань нөр их хичээл зүтгэл гарган тоглосоор л, гүйсээр л байсан ба Үндэсний шигшээтэйгээ Боливийн эсрэг хийсэн тоглолтын дараа хэт их ачаалал авсанаасаа болоод хүчил төрөгчийн баг хүртэл зүүх хэрэг гарч байсан билээ. Үүнээс хойш тэрээр Реал дахь асуудлуудаа шийдвэрлэж чадсан бөгөөд багаа Аврагуудын Лигийн 10дахь цом хүртэхэд нь чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
Энэ удаагийн Дэлхийн аврагын үеэр ч мэргэжилтнүүд Ди Мариаг Аргентиний шигшээ багийн түлхүүр тоглогчоор нэрлээд байгаа билээ.
Ди Мариагийн амьдрал дардан шулуун байсангүй. Түүний эхнэр төрөх хугацаанаасаа даруй 3 сарын өмнө буюу 2013 оны 4-р сард охин төрүүлсэн ба 2 сар гаруй хугацаанд үхэл амьдралын зааг дээр дэнжигнэн байж биеийн байдал нь дээрдсэн байдаг. Энэ бүх цаг хугацаанд түүний эхнэр Хоргелинагийн дэмжлэг Ди Мариад үнэхээр их тус болжээ. Түүний хариуд Анхел гоол хийх тоолондоо гараа зүрхэн хэлбэрт оруулан баяраа тэмдэглэдэг гэнэ. Тоглолт болгоны өмнө түүний ээж нь түүнийг адисладаг ба эхнэр нь Гэгээн Экспедит-д зул өргөдөг байна.
Бразилд болох ДАШТ нь Росарио Сентрал-даа эргэн ирж зодог тайлахыг хүсдэг түүний хувьд оргил цэг нь байх болно. Тэрээр Алехандро Сабелла-ын хувьд амин чухал тоглогч нь болоод байгаа бөгөөд ДАШТ-ын зарим нэг урьдчилсан тоглолтод багийн ахлагчын үүргийг хүртэл түүнд оногдуулж байсан юм. Тэрээр Мэсси, Агуэро, Игуайн нарын хамтаар аймшигтай довтлогооны багийг бүрдүүлж байгаа ба Аргентиний шигшээ түүний хамгаалалтанд ихээхэн итгэл найдвар тавьж байгаа билээ.
“Би өөрийн гэр бүл, дотны хүмүүсийнхээ төлөө гүйдэг” хэмээн нэгэн ярьлцагадаа хэлж байсан түүний амьдралыг эргэн харахад Ди Мариа үнэхээр л БҮГДИЙН ТӨЛӨӨ ГҮЙДЭГ хүн юм гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна.