by redi23 » Mon Aug 25, 2014 7:42 pm
Louis van Gaal: “Манчестер Юнайтэд дахь эхлэл маш хүнд байлаа, гэхдээ би даваад гарах болно.”
Гари Невилл маань ЛВГ-тай уулзаж, өөрийн мөрддөг философи нь багийг өөрчилж чадах эсэх, мөн түүний хүндхэн эхлүүлсэн улирал ямар байх талаар сонирхолтой ярилцлага хийжээ, тэгээд тэрийгээ бас зүгээр нэг асуулт хариулт хэлбэрээр гаргалгүй, их дажгүй Нийтлэл болгоод гаргасан юм байна.
Товчлоод сийрүүлэх гээд оролдийдоо.
Ярилцлагын эхэнд Ван Гааль Edgar Davis болон Clarence Seedorf нар болон түүний удирдсан залуухан одод хэрхэн гялалзаж байсан тухай ярьж байлаа. ЛВГ надад өөрийгөө ЧЛ-ын финалд 17 настай тоглогчидтой тоглож байсан гэдгийг сануулсан юм. “Тиймээс надад залуучуудыг хөлбөмбөг тоглож чадахгүй гэж л битгий хэлээрэй” хэмээн анхааруулаад цааш үргэлжлүүлэн “Хэрэв хэн нэгэн философид чинь зохицож чадаж л байвал түүнээс өндөр амжилт хүлээж болдгийм. Жишээ нь Seedorf 17-тойдоо Финалд тоглож л байсан, тэр бол гайхалтай тоглогч. [Patrick] Kluivert 18-тай байсан, бүр гоолдож байсан шүү” гэв (тухайн тоглолтод түүний гоолын ачаар АС Милан-ыг 1-0 харьцаатай хожиж байв).
Уулзалтын эхний 20 минутад би сонсож, тэр надад лекц уншиж байгаам шиг л өнгрөв. Энэ ярилцлагыг хийхээр 2 жилийн турш ирээгүй байсан Каррингтонд ирэхдээ би 5 үндсэн зорилгыг өвөрлөж очсон юм.
1- Агуу дасгалжуулагчыг сонсох,
2- 2- Өнгөрсөн 5 долоо хоногийн хугацаанд Юнайтэд-ын талаар олж мэдсэн зүйлсийг нь асуух,
3- Шинэ тоглогч авахыг уйгагүй шаардаж байгаа фенүүдэд түүний өгөх хариулт ямар байх талаар мэдэх
4- 3-5-2 гэх түүний тактикийн өөрчлөлт багт хэрхэн нөлөөлөх талаар ярилцах
5- 3 жилийн гэрээнийхээ хугацаанд түүнийг Юнайтэд-д юу хийж бүтээхээр зорьж буй талаар олж мэдэх.
Баахан асуултууд бичсэн тэмдэглэлийн дэвтрээ гартаа атгаад Луй ван Гаалын ширээрүү ойртох тэр мөчид өнөө миний нямбайлан бэлтгэсэн зорилтод төлөвлөгөө маань зүгээр л ач холбогдолгүй цаас мэт санагдаад ирэв. Тэр үнэхээр өвөрмөц бие хүн санагдав. Тасалгаанд бүдэг гэрэл ассан байх бөгөөд энэ өрөөнд ердөө ганц л хүн энэхүү ярилцлагыг удирдах ба харин тэр хүн нь би биш байх юм байна гэсэн бодол өөрийн эрхгүй намайг эзэмдэв.
Энэ нөхөр ч надаар залуурдагдаж ярихгүй нь дээ.
Ойр зуурхан зүйлсийн талаар хэсэг ярилцсаны эцэст би түүнээс илүү мэргэжлийн түвшинд илүү сэтгүүл зүйн үүднээс түүнтэй ярилцаж болох эсэхийг асуутал тэр, “Ярилцах аа? Одоо үгүйдээ, би амжихгүй, надад өөр хийх ажил их байгаа шүү дээ” гэв. Би ч дөнгөж сая түүнээс сонссон зүйлдээ итгэсэнгүй, гэтэл мань эр арай зөөлрөв бололтой “Надад үнэндээ нууц гээд байх юм байхгүй шүү дээ, хүссэнээ л асуу” гээд, гэхдээ 40 минут гэдэг хэт урт хугацаа гэж нэмж хэлэв.
Ярилцлагаа эхлэхээс өмнө намайг нам дараад авч байгаа нь тэр юм. Ван Гаал ширээн дээрээ гараа тавиад, “Надад нэг дэвтэр байдаг юм, үүнийг би тоглогчиддоо үзүүлдэг юм л даа. Чи эндээс одоо бидний тоглож буй системийг харж, өөрийнхөөрөө өөрчилж болно шүү” гэв.
Ингэснээрээ мань эр намайг өнөөдрийн Юнайтэд-ын гарааны зохион байгуулалтыг ойлгож буй эсэхийг мэдэх гэсэн юм шиг санагдав.
Би ч асуудалд оров бололтой, тэр дөнгөж сая намайг “ирүүл тулаанд” дуудчихлаа шүү дээ!
“Та намайг… энийг?”
“Тэгэлгүй яахав дээ, чи үүнийг хийж чадна. Эсвэл ҮГҮЙ?”
Энэ үед би яг л өргөст сандал дээр суусан шиг санагдаад ирэв. Би хэлэв, “Яахав, би оролдоод үзье, гэхдээ та надад миний зөв бурууг бас хэлж өгнө биздээ?”
Ван Гааль намайг нэвт сүлбэх мэт харцаар хараад, “Чи,,, ер нь жоохон бүрэг үү гүү юу?” гэж асуулаа.
40 минутын дараа би түүний ажлын өрөөнөөс хамаг ухаан санаагаа шавхсан байдалтай гарч ирлээ. “Бүрэг” гэлээ гэнээ? 30 жилийн хугацаанд анх удаа л ингэж дуудуулж байна. Гэхдээ би энэ бүхний эцэст, Ван Гааль-ын хөлбөмбөгийн талаарх философи болоод, түүний Юнайтэд-д хэрэгжүүлэх гэж буй залуус дээр суурилсан төлөвлөгөө, залуу тоглогчдод зориулсан “Урт Хугацааны төлөвлөгөө” зэргийн утга учрыг гайхалтай тод томруунаар ойлгож авсан билээ , мөн тэрээр тоглогчиддоо 3 сарын эрчимжүүлсэн сургалт (crash-course) өгч, тэдэнд өөрийн системийг бүрэн дүүрэн ойлгох боломж олгодог юм байна.
Бүх агуу дасгалжуулагчид өөрсдийн философи, үзэл баримтлал дээрээ хатуу зогссон байр суурьтай байдаг. Ван Гааль бол хүчирхэг нэгэн. Түүний багт болж буй бүхэн зөвхөн түүний хүссэн арга хэлбэрээр л хийгдэх болно, эс бөгөөс огт хийгдэхгүй. Өнгөрсөн улирлийн аймшигт дур зургаас хойш би Юнайтэд цаашдаа хэрхэн явах тухай ихэд санаа зовж байлаа. Дэйвид Мойес-ийг явсны дараа хэн нэг гадаад менежер удирдлагыг авах ёстой гэх яриа хүчтэй гарч байсан. Би өмнө нь өөр багт энэ бүх хямрал хэрхэн нүүрлэж байсныг харж байсаан, бүхэл бүтэн 60 жил мөрдөгдөж ирсэн философи, уламжлал хэрхэн нуран унаж, араас нь 3, 3 жилийн цикл-тэйгээр янз янзын менежерүүд ээлж дараалан ирж байсныг мэднэ. Гэхдээ би Ван Гааль бол сэр Матт Басби, САФ нарын нэгэн адилаар бидний уламжлалыг үргэлжлүүлээд аваад явчих хүн мөн гэдэгт итгэлтэй болоод Каррингтоныг орхин явсан юм. Мэдээж хэрэг би түүнийг 25 жилийн турш багтайгаа үлдэж ажиллана гэж хэлэхгүй ч, тэр хүн яг л бидний хүлээж байсан хүн мөн мэт санагдсан.
Ван Гааль нэмж хэлэхдээ “Миний баг улирлын туршид сайжирсаар байх болно. Энэнд ямар ч асуудал байхгүй, өөрөөр хэлбэл эргэлзээ байхгүй, Тэд сайжрах болно” гэв.
Ингээд бид эргээд ажилдаа орлоо, Би “Фэнүүд шинэ тоглогч авахыг хүсч байгаа” гэж түүнд хэлэв.
Тэр тэдэнд шинэ тоглогчдыг амлаж чадах болов уу?
“Энэ тухайд бол би чамтай биш харин Боорд-той л ярилцана” гэж Ван Гааль эрс хэлээд араас нь бяцхан сэжүүр хэлэхээ ч мартсангүй, тэр нэмж хэлэхдээ “Чи багийг чинь сайжруулж чадахуйц л тоглогч авах хэрэгтэй, тийм ч учраас би Рохо-г авсан, тэр 2 ч байрлалд тоглож чадна. Энэ нь бидэнд тун хэрэгтэй гэсэн үг” гэв. Гэхдээ бид дахиад тоглогчид авах хэрэггүй гэжүү гэсэн миний асуултад Ван Гааль зүгээр л “YOU NEVER KNOW” гэв.
Ван Гааль “Миний бодлоор бол, би энд ирээд шууд л тоглогчдыг хольж солиод эхлэж болохгүй шүү дээ, тэгвэл шудрага бус хэрэг болно” гэв. Тэр АНУ-д хийсэн урьдчилсан тоглолтуудын үеэр тоглогчдыг тодорхой үнэлсэн, үлдсэн тоглогчид ч гэсэн өнөөдрийн байдлаар үнэлэгдчихсэн байгаа. “Зөвхөн одоо л харин ЯМАР НЭГЭН ШИЙДВЭР ГАРГАЖ БОЛОХООР БОЛЛОО” гэж нэмж хэлэв.
Ван Гаалийг бүрэн ойлгохын тулд багийн нийт тоглогчдод өөрийн үзэл санааг бүрэн ойлгуулах ажлыг маш сайн хийдэг гэдгийг нь мэдэх хэрэгтэй. Би харсан зүйлээ хэлэх хэрэгтэй байх. Юу гэхээр, өдрийн 3 цагийн үед Каррингтоны коридоорт Тайлер Блакеттыг өвөр дээрээ лаптоп дэлгэчихсэн Свонсий Сити-д 2-1 харицаатай хожигдсон тоглолтыг үзээд, өөрийнхөө алдаа оноог судлаад сууж байв.
Английн шигээгийн дасгалжуулах багийн гишүүний хувьд, энд Манчестер Юнайтэд-д Английн шигшээ багийн залуу халааг сургах, хөгжүүлэх сайхан ажил хийгдэж байгааг хараад баяртай байлаа.
“Миний бодлоор, Тайлер тун сайн тоголсон шүү! Гэхдээ туршалаггүй байсан учраас бөмбөгөө их хурдан алдчихсан, энэ ч сайнгүй хэрэг, гэхдээ тэр энэ алдаанаасаа болоод дахиад алдаа гаргах ёсгүй, учир нь алдаанаас үүдэн гарах импакт бол маш аюултай” гэж Блакетт-ын тоглолтод их дуртай болоод байгаа Ван Гаал хэллээ.
Харин тоглогчид ер нь ДМ-ийн үеэс хойшхи өөрчлөлтүүдийг олж харж байна уу? Гэсэн миний асуултад “Дасгалжуулагч хүний хувьд бид маш их мэдээллийг тэдэнд өгдөг байх хэрэгтэй. Хэт их ч байж магад, миний бодлоор. Жишээ нь Хэрвээ би Манчестерт нисэх буудалд ирлээ гэж бодоход Аль терминалаар, орох гарах, нислэгийн хуваарийг хаанаас олж харах, хаана машинаа парклах хэрэгтэй, чек ин хийхийн тулд хэр удаан дугаарлаж зогсох хэрэгтэй байдаг зэрэг олон зүйлсийг мэдэхгүй шүү дээ. Харин чи энэ бүгдийг сайн мэдэж байгаа. Чи тэр газрыг мэднэ, тиймээс чи надад энэ бүх мэдээллүүдийг хэлээд өгөх хэрэгтэй, дараа нь би явлаа гэхэд дээрх чиний хэлсэн бүгдээс чинь 1 эсвэл 2 зүйлүүдийг л тогтоож авсан байна. Тоглогчид ч гэсэн үүнтэй яг л адилхан. Би одоо машинаа буруу урсгалтай замаар жолоодож байна (Британи-д). Тэгхээр би замынхаа урсгалыг үргэлж харж шалгаж байх хэрэгтэй болоод байгаа. Яг л энэн шиг процессийг манай тоглогчид туулж байгаа, энэ нь ч үнэндээ амаргүй л ажил” гэж хариуллаа.
Тэрээр цааш нь “Сурах суралцах процесс гэдэг үргэлж л видео бичлэг дээр тулгуурлаж байх ёстой” хэмээгээд үргэлжлүүлэн “Би заримдаа тоглогчидтойгоо харилцан ярилцдаг, чи тоглогчдынхоо бодол санааг мэдэхийг хүсдэг биздээ? Ганц би ч биш Райн [Гиггз], Алберт Стивэнбэрг, Франк Хойк (ЛВГ-ийн туслахууд) нар ч мөн тэдэнтэй ярилцдаг. Жишээ нь Райн өрсөлдөгч багийнхны талаарх анализийг өглөө гэж бодоход, Алберт түүн дээр үнэлгээ хийгээд, дараа нь би үүнд нь тулгуурлаж тактикаа боловсруулдаг” гэж ярьлаа.
Тэр дараа нь Свонсий-той хийсэн тоглолтын дараа багийн өөртөө итгэх итгэл зүгээр л навс унасан талаар мөн хэллээ. Гэхдээ багийн итгэл (confidence) үнэндээ Свонсийгоос өмнө Валенсиа-тай хийсэн тоглолтийн дараагаас л унаад эхэлсэн, учир нь тэр тоглолт тэр чигтээ том асуудалтай байсан гэв. Хэдийгээр бид тэр тоглолтод ялсан ч гэсэн Валенсиа тоглолтын турш илүү баг нь байж, бөмбөгтэй илүү чөлөөтэй харьцаж байсан юм л даа.
Бид Свонсий-д хожигдсон. Хөлбөмбөгт үр дүн л хамгийн чухал гэдэг, гэхдээ би өөр бодолтой байдаг. Хамгийн чухал нь мэдээллийг ашиглах явц нь юм – бид ахиж дэвших болно. Гэхдээ энэ тийм ч амархан байхгүй. Өөртөө итгэлтэй, агуу Ван Гаал хүртэл бодит байдлыг ингэж үнэлэж байх юм.
Тэр цааш нь “Багийг дасгалжуулах аргачилал огт өөрчлөгдөхгүй. Тоглогчид зөвхөн миний философийн хүрээн дэх л контентуудыг сонсох болно. Би тоглолтуудыг бүх тоглогчидтой нь хамтад нь үнэлэж дүгнэдэг. Би үргэлж л тэгдэг байсан. Би мөн (Свонсийд ялагдсаны дараа) зарим хагас хамгаалагч болон хамгаалагчдыг сонгож дуудсан байгаа. Гэхдээ энэ бүхэн зөвхөн миний философийн хүрээнд л хийгдэж байгаа ажлууд юм. Жишээ нь Мата хаана тоглох ёстой, хамгаалагчдийн байрлал ямар байхав, хоорондоо хэрхэн холбогдож, хоосон зайг хэрхэн нөхөх вэ гээд бүгд миний философийн дагуу хийгдэх болно. Энэ бол баг сайжрах цорын ганц арга зам”. Гэж ярив.
Энэ тэгээд бүтэх болов уу? Гэж асуухад минь “Энэ үргэлж л багийн тоглогчдын түвшингээс л хамаардаг асуудал” гээд “Би шидтэн биш шүү дээ. Энэ бүхийн тоглогчдын хувийн зан чанараас л хамаардаг. 3 жилийн дараа бид яг хүссэн төрлийн тоглогчдыг бэлдэж чадсан байх болно.
Одоо тэгвэл таны залуус өгдөг тэр итгэл үнэмшлийн талаар ярилцах уу ?
“Энэ бол итгэл үнэмшил биш харин ажиглалтын үр дүн юм” гэж намайг залруулаад үргэлжлүүлэн, “Чи ирээдүйтэй авьяслаг залууг олж харлаа гэхэд чиний тактикт чинь тохирох эсэхийг шалгах нь чухал, хэрэв тохирч байвал тэр залуу ажилтай боллоо гэсэн үг. Магадгүй би тэднийг сайн байж чадахнуу гүү юу гэдгийг нь мэдчихдэг их гярхай хараатай хүн байх. Би дан ганц туршилгатай тоглогчдод итгэл хүлээлгээд байдаггүй л дээ. Хамгийн чухал нь дээр хэлсэнчлэн тэд чиний тактик, системд тохирч байх эсэх нь юм л даа. Би энд нэг их сайхан хүн болохоороо байгаа юм биш. Би өөрийн философийнхоо хүчинд энд байж байгаа юм. Миний тоглогчид бүгд л тэр философийн дагуу ажиллацгаагаасай гэж хүсдэг ба ямар тоглогч яг тэгж ажиллаж чадахыг нь бас мэддэг. Хэрвээ тэр тоглогч нь залуухан байвал бүр л сайн. Дараа нь тэр тоглогч 21-тэйгээсээ хөгжөөд 26, 27 хүрэх үедээ түвшин илүү тоглогч болсон байна шүү дээ. Гэхдээ тэгээд чи хэн нэгэнд боломж гаргаж өгөхгүй бол энэ багт чинь хэн ч ирж тоглохгүй шүү дээ. Чи миний CV-ийг харсан бол, би Xavi, Iniesta, Motta (одоо PSG-д байгаа) Puyol нарт бүгдэд нь Дебютээ хийх боломжыг олгож байсан. Баерн-д ч мөн адил Kroos, Muller, Alaba, Badstuber нарт боломж өгсөн, тэд одоо ч сайн тоглож л байгаа. Муугүй гярхай нүд шүү, Миний бодлоор.
Би Шави-ийн талаар ярих үедээ түүний нүд сэргээд ирэхийг анзаарав. Тэгээд би асуув. Таний хувьд дасгалжуулж байсан хамгийн сайн залуу тоглогч чинь Шави байв уу?
Шави бас Иниеста байх. Иниеста байж магадгүй л юм. Учир нь тэр их тэсрэлттэй тоглогч шүү дээ, өнөөдрийн хөлбөмбөгт тийм л тоглогч шилдэг нь гэж тооцогдож байгаа. Гэхдээ л хамгийн сайн нь гэвэл Шави л юм даа.
Залуусыг дэмжих талаар ярьсаны дараа Ван Гаал надад тоглогчдын боловсрох процессийн талаар тайлбарлаж өгөв. Би энд анх ирэхдээ Бид АВРАГУУД болноо нтр гэж цээжээ дэлдээгүй. Надад цаг хугацаа хэрэгтэй. Бидэнд шинэ баг босгоход ганц нэг өдөр хангалтгүй шүү дээ. Энэ бол процесс, харин процесс одооноос эхлэж байна. Миний дасгалжуулж байсан багууд бүгд л сайнгүй эхлэлтэй байдаг байсан. Тэд төрлөх зөнгөөрөө тоглодог байсан үеэ орхиод толгойгоороо тоглодог болох хэрэгтэй болдог юм. Энэ бол маш хэцүү шилжилт. Би өмнөх дасгалжуулагчдаас өөр арга барилтай (Мойес болон САФ нараас) тиймээс энэ бүгдийг хийх хэцүү байх болно.
Энэ томоохон өөрчлөлтүүдийн нэг нь Ван Гаалын хамгаалагчид илүүтэйгээр хүлээг авах ёстой болоод байгаа 3 cb-тай тоглодог болох явдал юм. Яагаад 3-5-2 гэдэг хувилбарыг сонгосон юм бэ?
Яагаад гэвэл энэ нь хамгаалахад илүү хялбар учраас! Чи хоосон байгаа зайг болон тэр зайнд ороод ирэх тоглогчийг л хамгаалахад болно. Яг ингэж тоглох үед 3 хамгаалагчдын хоорондын зай нь ердөө 15м буюу түүнээс бага байдаг. Мөн бие биетэйгээ холбогдож ойлголцож чадвал хамгаалахад илүү амар болдог.
Чи 3 хамгаалагчидтай тоглож байх үед wing back-ууд чинь хэзээд урагшаа яваад тоглох боломжтой болдог, бүр 2уулаа нэгэн зэрэг урагшилсан ч болно. Энэ бол риск, гэхдээ би бол риск-тэй дасгалжуулагч шүү дээ.
Системийг өөрчлөх оролдогууд ихэвчлэн ихээхэн эсэргүүцэлтэй тулгардаг. Ван Гаал Байернд байхдаа Захирлуудын хүсээгүй системийн өөрчлөлтүүд хийсэнээсээ болж тэдэнтэй сөргөлдөж байсан үеэ бас дурсаад авав.
Би энд 442-оор тоглож болох л байсан. Яг ийм системээр Байернд байсан эхний үедээ тоглож байсым шүү дээ. Тэд намайг энэ уламжлалт байрлалаар тоглуулахыг хүсэж байсым. Харин би дараа нь даймонд-оор тоглоод эхэлсэн, энэ нь надад илүү таалагдаж байсан учраас шүү дээ. Учир нь надад Gomez, Klose бас Olic нар байсан юм. Gomez чинь 35 саяын үнэтэй тоглогч шүү дээ, энэ нь тухайн үедээ бол аймар өндөр үнийн дүн байлаа. 2 сарын дараагаас эхлээд л би 35 саяыг үл хамаараад шууд л 433-аар тоглоод эхэлсэн, би Роббен-ийг тэр форматад зохицох болохоор нь авч байлаа.
Юнайтэд-ын удирдлагуудтай уулзсан эхний уулзалт нь ямар байсан талаар тэр хэлэхдээ Анх уулзаад л би өөрийнхөө талаар болоод яаж ажилладаг талаараа бүгдийг нь ярьсан. Тэгээд л тэд намайг миний философоос болоод энэ ажилд авсан хэрэг. Тэд тэгж хэлсэн. Тэд намайг дэмжих байх гэж би бодож байна…
PS: За тэгээд ганц хоёр онц шаардлаггүй гэж бодсон хэсгүүдээ алгасаад л орчуулмар аядчихлаа шүү