::::Manchester United 2014/15::::

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby LeBe » Mon Aug 25, 2014 4:15 pm

Флетчер, Кле 2 төвд хамт гарахаар юу хүлээхэв дээ. Ядаж байхад Яанг бас хамт. Тэнцсэн нь их юм.

Мариад Сити шавар хаах гээд байна уу үгүй юу. Ямар ч байсан Манчестерт ирсэн юм шиг байна
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby erdene_b7 » Mon Aug 25, 2014 4:20 pm

Өөрөө МанСити гэдэг баг мэдэхгүйээ л гэсэн юм байха
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby Devil 7 » Mon Aug 25, 2014 5:40 pm

S.Erdene wrote:El payaso , есехбаяр зэрэг шинэ дэмжигчидээ халуун дотноор угтан авцгаая :-D :beer :ногоон:

:-D Аргентинаар амьсгалдаг хүн тэгээд хоёрын хоёр тоглогч нь ирж бхад асуудалгүй манайхыг дэмжих хэрэгтэй шд....Хоёрын хоёр шүү :ногоон:
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby Оргил » Mon Aug 25, 2014 5:54 pm

Админ ч угаасаа л ману биздээ кк

Sent from my IM-T100K using Tapatalk
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby Devil 7 » Mon Aug 25, 2014 5:55 pm

Оргил wrote:Админ ч угаасаа л ману биздээ кк

Sent from my IM-T100K using Tapatalk

Манайх Ханновер-с тоглогч авч магадгүй байгаа шүү :ногоон:
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby Devil 7 » Mon Aug 25, 2014 6:01 pm

За тэр ч яахав...Энэ Клэ, Яанг, Валенсиа гэсэн 3 нөхөр тоглолтын хэмнэлийг удаан дээр нь хэтэрхий удаан болгоод байх юмаа....Өчигдөр харин Валенсиа яаж нэг юм ассист хийчэв....Бүр улам дордоод бхын....Ди Мариа ирээд аль ч байрлалд тоглосон энэ 3-н нэг нь зоолттой сууна гэж бодохоор л баяр хүрээд бхымдаа...Одоо нэгэнт ингэж их мөнгө гаргасан юм чинь ширлээд Видал руу дахиад зүтгэвэл яадгын бол....Хэдира ч юмуу эсвэл...Хэдира ч гэхдээ явахаа больж бгаам шиг бнлээ...Бас ЛВГ нутгийн лигтээ бгаа гаруудаас авчирдаггүй юм бхдаа...Үнэ хямд , авьяас билиг танхай гарууд бдаг л юм шиг бнлээ...
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby Цогоо » Mon Aug 25, 2014 6:02 pm

Танайх Монголоос нэг тоглогч авчихаач. Ёстой асуудалгүй Арсеналаа орхиод танай фэн боллоо.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby Devil 7 » Mon Aug 25, 2014 6:04 pm

Яахав би эндээс утас цохиод асуугаад үзэе лдээ...Болохгүй юм байхгүй ээ тэр болно
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby redi23 » Mon Aug 25, 2014 7:42 pm

Louis van Gaal: “Манчестер Юнайтэд дахь эхлэл маш хүнд байлаа, гэхдээ би даваад гарах болно.”

Гари Невилл маань ЛВГ-тай уулзаж, өөрийн мөрддөг философи нь багийг өөрчилж чадах эсэх, мөн түүний хүндхэн эхлүүлсэн улирал ямар байх талаар сонирхолтой ярилцлага хийжээ, тэгээд тэрийгээ бас зүгээр нэг асуулт хариулт хэлбэрээр гаргалгүй, их дажгүй Нийтлэл болгоод гаргасан юм байна.

Товчлоод сийрүүлэх гээд оролдийдоо.

Ярилцлагын эхэнд Ван Гааль Edgar Davis болон Clarence Seedorf нар болон түүний удирдсан залуухан одод хэрхэн гялалзаж байсан тухай ярьж байлаа. ЛВГ надад өөрийгөө ЧЛ-ын финалд 17 настай тоглогчидтой тоглож байсан гэдгийг сануулсан юм. “Тиймээс надад залуучуудыг хөлбөмбөг тоглож чадахгүй гэж л битгий хэлээрэй” хэмээн анхааруулаад цааш үргэлжлүүлэн “Хэрэв хэн нэгэн философид чинь зохицож чадаж л байвал түүнээс өндөр амжилт хүлээж болдгийм. Жишээ нь Seedorf 17-тойдоо Финалд тоглож л байсан, тэр бол гайхалтай тоглогч. [Patrick] Kluivert 18-тай байсан, бүр гоолдож байсан шүү” гэв (тухайн тоглолтод түүний гоолын ачаар АС Милан-ыг 1-0 харьцаатай хожиж байв).

Уулзалтын эхний 20 минутад би сонсож, тэр надад лекц уншиж байгаам шиг л өнгрөв. Энэ ярилцлагыг хийхээр 2 жилийн турш ирээгүй байсан Каррингтонд ирэхдээ би 5 үндсэн зорилгыг өвөрлөж очсон юм.
1- Агуу дасгалжуулагчыг сонсох,
2- 2- Өнгөрсөн 5 долоо хоногийн хугацаанд Юнайтэд-ын талаар олж мэдсэн зүйлсийг нь асуух,
3- Шинэ тоглогч авахыг уйгагүй шаардаж байгаа фенүүдэд түүний өгөх хариулт ямар байх талаар мэдэх
4- 3-5-2 гэх түүний тактикийн өөрчлөлт багт хэрхэн нөлөөлөх талаар ярилцах
5- 3 жилийн гэрээнийхээ хугацаанд түүнийг Юнайтэд-д юу хийж бүтээхээр зорьж буй талаар олж мэдэх.

Баахан асуултууд бичсэн тэмдэглэлийн дэвтрээ гартаа атгаад Луй ван Гаалын ширээрүү ойртох тэр мөчид өнөө миний нямбайлан бэлтгэсэн зорилтод төлөвлөгөө маань зүгээр л ач холбогдолгүй цаас мэт санагдаад ирэв. Тэр үнэхээр өвөрмөц бие хүн санагдав. Тасалгаанд бүдэг гэрэл ассан байх бөгөөд энэ өрөөнд ердөө ганц л хүн энэхүү ярилцлагыг удирдах ба харин тэр хүн нь би биш байх юм байна гэсэн бодол өөрийн эрхгүй намайг эзэмдэв.

Энэ нөхөр ч надаар залуурдагдаж ярихгүй нь дээ.

Ойр зуурхан зүйлсийн талаар хэсэг ярилцсаны эцэст би түүнээс илүү мэргэжлийн түвшинд илүү сэтгүүл зүйн үүднээс түүнтэй ярилцаж болох эсэхийг асуутал тэр, “Ярилцах аа? Одоо үгүйдээ, би амжихгүй, надад өөр хийх ажил их байгаа шүү дээ” гэв. Би ч дөнгөж сая түүнээс сонссон зүйлдээ итгэсэнгүй, гэтэл мань эр арай зөөлрөв бололтой “Надад үнэндээ нууц гээд байх юм байхгүй шүү дээ, хүссэнээ л асуу” гээд, гэхдээ 40 минут гэдэг хэт урт хугацаа гэж нэмж хэлэв.

Ярилцлагаа эхлэхээс өмнө намайг нам дараад авч байгаа нь тэр юм. Ван Гаал ширээн дээрээ гараа тавиад, “Надад нэг дэвтэр байдаг юм, үүнийг би тоглогчиддоо үзүүлдэг юм л даа. Чи эндээс одоо бидний тоглож буй системийг харж, өөрийнхөөрөө өөрчилж болно шүү” гэв.

Ингэснээрээ мань эр намайг өнөөдрийн Юнайтэд-ын гарааны зохион байгуулалтыг ойлгож буй эсэхийг мэдэх гэсэн юм шиг санагдав.

Би ч асуудалд оров бололтой, тэр дөнгөж сая намайг “ирүүл тулаанд” дуудчихлаа шүү дээ!

“Та намайг… энийг?”

“Тэгэлгүй яахав дээ, чи үүнийг хийж чадна. Эсвэл ҮГҮЙ?”

Энэ үед би яг л өргөст сандал дээр суусан шиг санагдаад ирэв. Би хэлэв, “Яахав, би оролдоод үзье, гэхдээ та надад миний зөв бурууг бас хэлж өгнө биздээ?”

Ван Гааль намайг нэвт сүлбэх мэт харцаар хараад, “Чи,,, ер нь жоохон бүрэг үү гүү юу?” гэж асуулаа.

40 минутын дараа би түүний ажлын өрөөнөөс хамаг ухаан санаагаа шавхсан байдалтай гарч ирлээ. “Бүрэг” гэлээ гэнээ? 30 жилийн хугацаанд анх удаа л ингэж дуудуулж байна. Гэхдээ би энэ бүхний эцэст, Ван Гааль-ын хөлбөмбөгийн талаарх философи болоод, түүний Юнайтэд-д хэрэгжүүлэх гэж буй залуус дээр суурилсан төлөвлөгөө, залуу тоглогчдод зориулсан “Урт Хугацааны төлөвлөгөө” зэргийн утга учрыг гайхалтай тод томруунаар ойлгож авсан билээ , мөн тэрээр тоглогчиддоо 3 сарын эрчимжүүлсэн сургалт (crash-course) өгч, тэдэнд өөрийн системийг бүрэн дүүрэн ойлгох боломж олгодог юм байна.

Бүх агуу дасгалжуулагчид өөрсдийн философи, үзэл баримтлал дээрээ хатуу зогссон байр суурьтай байдаг. Ван Гааль бол хүчирхэг нэгэн. Түүний багт болж буй бүхэн зөвхөн түүний хүссэн арга хэлбэрээр л хийгдэх болно, эс бөгөөс огт хийгдэхгүй. Өнгөрсөн улирлийн аймшигт дур зургаас хойш би Юнайтэд цаашдаа хэрхэн явах тухай ихэд санаа зовж байлаа. Дэйвид Мойес-ийг явсны дараа хэн нэг гадаад менежер удирдлагыг авах ёстой гэх яриа хүчтэй гарч байсан. Би өмнө нь өөр багт энэ бүх хямрал хэрхэн нүүрлэж байсныг харж байсаан, бүхэл бүтэн 60 жил мөрдөгдөж ирсэн философи, уламжлал хэрхэн нуран унаж, араас нь 3, 3 жилийн цикл-тэйгээр янз янзын менежерүүд ээлж дараалан ирж байсныг мэднэ. Гэхдээ би Ван Гааль бол сэр Матт Басби, САФ нарын нэгэн адилаар бидний уламжлалыг үргэлжлүүлээд аваад явчих хүн мөн гэдэгт итгэлтэй болоод Каррингтоныг орхин явсан юм. Мэдээж хэрэг би түүнийг 25 жилийн турш багтайгаа үлдэж ажиллана гэж хэлэхгүй ч, тэр хүн яг л бидний хүлээж байсан хүн мөн мэт санагдсан.

Ван Гааль нэмж хэлэхдээ “Миний баг улирлын туршид сайжирсаар байх болно. Энэнд ямар ч асуудал байхгүй, өөрөөр хэлбэл эргэлзээ байхгүй, Тэд сайжрах болно” гэв.

Ингээд бид эргээд ажилдаа орлоо, Би “Фэнүүд шинэ тоглогч авахыг хүсч байгаа” гэж түүнд хэлэв.
Тэр тэдэнд шинэ тоглогчдыг амлаж чадах болов уу?
“Энэ тухайд бол би чамтай биш харин Боорд-той л ярилцана” гэж Ван Гааль эрс хэлээд араас нь бяцхан сэжүүр хэлэхээ ч мартсангүй, тэр нэмж хэлэхдээ “Чи багийг чинь сайжруулж чадахуйц л тоглогч авах хэрэгтэй, тийм ч учраас би Рохо-г авсан, тэр 2 ч байрлалд тоглож чадна. Энэ нь бидэнд тун хэрэгтэй гэсэн үг” гэв. Гэхдээ бид дахиад тоглогчид авах хэрэггүй гэжүү гэсэн миний асуултад Ван Гааль зүгээр л “YOU NEVER KNOW” гэв.

Ван Гааль “Миний бодлоор бол, би энд ирээд шууд л тоглогчдыг хольж солиод эхлэж болохгүй шүү дээ, тэгвэл шудрага бус хэрэг болно” гэв. Тэр АНУ-д хийсэн урьдчилсан тоглолтуудын үеэр тоглогчдыг тодорхой үнэлсэн, үлдсэн тоглогчид ч гэсэн өнөөдрийн байдлаар үнэлэгдчихсэн байгаа. “Зөвхөн одоо л харин ЯМАР НЭГЭН ШИЙДВЭР ГАРГАЖ БОЛОХООР БОЛЛОО” гэж нэмж хэлэв.

Ван Гаалийг бүрэн ойлгохын тулд багийн нийт тоглогчдод өөрийн үзэл санааг бүрэн ойлгуулах ажлыг маш сайн хийдэг гэдгийг нь мэдэх хэрэгтэй. Би харсан зүйлээ хэлэх хэрэгтэй байх. Юу гэхээр, өдрийн 3 цагийн үед Каррингтоны коридоорт Тайлер Блакеттыг өвөр дээрээ лаптоп дэлгэчихсэн Свонсий Сити-д 2-1 харицаатай хожигдсон тоглолтыг үзээд, өөрийнхөө алдаа оноог судлаад сууж байв.

Английн шигээгийн дасгалжуулах багийн гишүүний хувьд, энд Манчестер Юнайтэд-д Английн шигшээ багийн залуу халааг сургах, хөгжүүлэх сайхан ажил хийгдэж байгааг хараад баяртай байлаа.

“Миний бодлоор, Тайлер тун сайн тоголсон шүү! Гэхдээ туршалаггүй байсан учраас бөмбөгөө их хурдан алдчихсан, энэ ч сайнгүй хэрэг, гэхдээ тэр энэ алдаанаасаа болоод дахиад алдаа гаргах ёсгүй, учир нь алдаанаас үүдэн гарах импакт бол маш аюултай” гэж Блакетт-ын тоглолтод их дуртай болоод байгаа Ван Гаал хэллээ.

Харин тоглогчид ер нь ДМ-ийн үеэс хойшхи өөрчлөлтүүдийг олж харж байна уу? Гэсэн миний асуултад “Дасгалжуулагч хүний хувьд бид маш их мэдээллийг тэдэнд өгдөг байх хэрэгтэй. Хэт их ч байж магад, миний бодлоор. Жишээ нь Хэрвээ би Манчестерт нисэх буудалд ирлээ гэж бодоход Аль терминалаар, орох гарах, нислэгийн хуваарийг хаанаас олж харах, хаана машинаа парклах хэрэгтэй, чек ин хийхийн тулд хэр удаан дугаарлаж зогсох хэрэгтэй байдаг зэрэг олон зүйлсийг мэдэхгүй шүү дээ. Харин чи энэ бүгдийг сайн мэдэж байгаа. Чи тэр газрыг мэднэ, тиймээс чи надад энэ бүх мэдээллүүдийг хэлээд өгөх хэрэгтэй, дараа нь би явлаа гэхэд дээрх чиний хэлсэн бүгдээс чинь 1 эсвэл 2 зүйлүүдийг л тогтоож авсан байна. Тоглогчид ч гэсэн үүнтэй яг л адилхан. Би одоо машинаа буруу урсгалтай замаар жолоодож байна (Британи-д). Тэгхээр би замынхаа урсгалыг үргэлж харж шалгаж байх хэрэгтэй болоод байгаа. Яг л энэн шиг процессийг манай тоглогчид туулж байгаа, энэ нь ч үнэндээ амаргүй л ажил” гэж хариуллаа.

Тэрээр цааш нь “Сурах суралцах процесс гэдэг үргэлж л видео бичлэг дээр тулгуурлаж байх ёстой” хэмээгээд үргэлжлүүлэн “Би заримдаа тоглогчидтойгоо харилцан ярилцдаг, чи тоглогчдынхоо бодол санааг мэдэхийг хүсдэг биздээ? Ганц би ч биш Райн [Гиггз], Алберт Стивэнбэрг, Франк Хойк (ЛВГ-ийн туслахууд) нар ч мөн тэдэнтэй ярилцдаг. Жишээ нь Райн өрсөлдөгч багийнхны талаарх анализийг өглөө гэж бодоход, Алберт түүн дээр үнэлгээ хийгээд, дараа нь би үүнд нь тулгуурлаж тактикаа боловсруулдаг” гэж ярьлаа.

Тэр дараа нь Свонсий-той хийсэн тоглолтын дараа багийн өөртөө итгэх итгэл зүгээр л навс унасан талаар мөн хэллээ. Гэхдээ багийн итгэл (confidence) үнэндээ Свонсийгоос өмнө Валенсиа-тай хийсэн тоглолтийн дараагаас л унаад эхэлсэн, учир нь тэр тоглолт тэр чигтээ том асуудалтай байсан гэв. Хэдийгээр бид тэр тоглолтод ялсан ч гэсэн Валенсиа тоглолтын турш илүү баг нь байж, бөмбөгтэй илүү чөлөөтэй харьцаж байсан юм л даа.

Бид Свонсий-д хожигдсон. Хөлбөмбөгт үр дүн л хамгийн чухал гэдэг, гэхдээ би өөр бодолтой байдаг. Хамгийн чухал нь мэдээллийг ашиглах явц нь юм – бид ахиж дэвших болно. Гэхдээ энэ тийм ч амархан байхгүй. Өөртөө итгэлтэй, агуу Ван Гаал хүртэл бодит байдлыг ингэж үнэлэж байх юм.

Тэр цааш нь “Багийг дасгалжуулах аргачилал огт өөрчлөгдөхгүй. Тоглогчид зөвхөн миний философийн хүрээн дэх л контентуудыг сонсох болно. Би тоглолтуудыг бүх тоглогчидтой нь хамтад нь үнэлэж дүгнэдэг. Би үргэлж л тэгдэг байсан. Би мөн (Свонсийд ялагдсаны дараа) зарим хагас хамгаалагч болон хамгаалагчдыг сонгож дуудсан байгаа. Гэхдээ энэ бүхэн зөвхөн миний философийн хүрээнд л хийгдэж байгаа ажлууд юм. Жишээ нь Мата хаана тоглох ёстой, хамгаалагчдийн байрлал ямар байхав, хоорондоо хэрхэн холбогдож, хоосон зайг хэрхэн нөхөх вэ гээд бүгд миний философийн дагуу хийгдэх болно. Энэ бол баг сайжрах цорын ганц арга зам”. Гэж ярив.

Энэ тэгээд бүтэх болов уу? Гэж асуухад минь “Энэ үргэлж л багийн тоглогчдын түвшингээс л хамаардаг асуудал” гээд “Би шидтэн биш шүү дээ. Энэ бүхийн тоглогчдын хувийн зан чанараас л хамаардаг. 3 жилийн дараа бид яг хүссэн төрлийн тоглогчдыг бэлдэж чадсан байх болно.

Одоо тэгвэл таны залуус өгдөг тэр итгэл үнэмшлийн талаар ярилцах уу ?

“Энэ бол итгэл үнэмшил биш харин ажиглалтын үр дүн юм” гэж намайг залруулаад үргэлжлүүлэн, “Чи ирээдүйтэй авьяслаг залууг олж харлаа гэхэд чиний тактикт чинь тохирох эсэхийг шалгах нь чухал, хэрэв тохирч байвал тэр залуу ажилтай боллоо гэсэн үг. Магадгүй би тэднийг сайн байж чадахнуу гүү юу гэдгийг нь мэдчихдэг их гярхай хараатай хүн байх. Би дан ганц туршилгатай тоглогчдод итгэл хүлээлгээд байдаггүй л дээ. Хамгийн чухал нь дээр хэлсэнчлэн тэд чиний тактик, системд тохирч байх эсэх нь юм л даа. Би энд нэг их сайхан хүн болохоороо байгаа юм биш. Би өөрийн философийнхоо хүчинд энд байж байгаа юм. Миний тоглогчид бүгд л тэр философийн дагуу ажиллацгаагаасай гэж хүсдэг ба ямар тоглогч яг тэгж ажиллаж чадахыг нь бас мэддэг. Хэрвээ тэр тоглогч нь залуухан байвал бүр л сайн. Дараа нь тэр тоглогч 21-тэйгээсээ хөгжөөд 26, 27 хүрэх үедээ түвшин илүү тоглогч болсон байна шүү дээ. Гэхдээ тэгээд чи хэн нэгэнд боломж гаргаж өгөхгүй бол энэ багт чинь хэн ч ирж тоглохгүй шүү дээ. Чи миний CV-ийг харсан бол, би Xavi, Iniesta, Motta (одоо PSG-д байгаа) Puyol нарт бүгдэд нь Дебютээ хийх боломжыг олгож байсан. Баерн-д ч мөн адил Kroos, Muller, Alaba, Badstuber нарт боломж өгсөн, тэд одоо ч сайн тоглож л байгаа. Муугүй гярхай нүд шүү, Миний бодлоор.

Би Шави-ийн талаар ярих үедээ түүний нүд сэргээд ирэхийг анзаарав. Тэгээд би асуув. Таний хувьд дасгалжуулж байсан хамгийн сайн залуу тоглогч чинь Шави байв уу?

Шави бас Иниеста байх. Иниеста байж магадгүй л юм. Учир нь тэр их тэсрэлттэй тоглогч шүү дээ, өнөөдрийн хөлбөмбөгт тийм л тоглогч шилдэг нь гэж тооцогдож байгаа. Гэхдээ л хамгийн сайн нь гэвэл Шави л юм даа.

Залуусыг дэмжих талаар ярьсаны дараа Ван Гаал надад тоглогчдын боловсрох процессийн талаар тайлбарлаж өгөв. Би энд анх ирэхдээ Бид АВРАГУУД болноо нтр гэж цээжээ дэлдээгүй. Надад цаг хугацаа хэрэгтэй. Бидэнд шинэ баг босгоход ганц нэг өдөр хангалтгүй шүү дээ. Энэ бол процесс, харин процесс одооноос эхлэж байна. Миний дасгалжуулж байсан багууд бүгд л сайнгүй эхлэлтэй байдаг байсан. Тэд төрлөх зөнгөөрөө тоглодог байсан үеэ орхиод толгойгоороо тоглодог болох хэрэгтэй болдог юм. Энэ бол маш хэцүү шилжилт. Би өмнөх дасгалжуулагчдаас өөр арга барилтай (Мойес болон САФ нараас) тиймээс энэ бүгдийг хийх хэцүү байх болно.

Энэ томоохон өөрчлөлтүүдийн нэг нь Ван Гаалын хамгаалагчид илүүтэйгээр хүлээг авах ёстой болоод байгаа 3 cb-тай тоглодог болох явдал юм. Яагаад 3-5-2 гэдэг хувилбарыг сонгосон юм бэ?

Яагаад гэвэл энэ нь хамгаалахад илүү хялбар учраас! Чи хоосон байгаа зайг болон тэр зайнд ороод ирэх тоглогчийг л хамгаалахад болно. Яг ингэж тоглох үед 3 хамгаалагчдын хоорондын зай нь ердөө 15м буюу түүнээс бага байдаг. Мөн бие биетэйгээ холбогдож ойлголцож чадвал хамгаалахад илүү амар болдог.

Чи 3 хамгаалагчидтай тоглож байх үед wing back-ууд чинь хэзээд урагшаа яваад тоглох боломжтой болдог, бүр 2уулаа нэгэн зэрэг урагшилсан ч болно. Энэ бол риск, гэхдээ би бол риск-тэй дасгалжуулагч шүү дээ.


Системийг өөрчлөх оролдогууд ихэвчлэн ихээхэн эсэргүүцэлтэй тулгардаг. Ван Гаал Байернд байхдаа Захирлуудын хүсээгүй системийн өөрчлөлтүүд хийсэнээсээ болж тэдэнтэй сөргөлдөж байсан үеэ бас дурсаад авав.

Би энд 442-оор тоглож болох л байсан. Яг ийм системээр Байернд байсан эхний үедээ тоглож байсым шүү дээ. Тэд намайг энэ уламжлалт байрлалаар тоглуулахыг хүсэж байсым. Харин би дараа нь даймонд-оор тоглоод эхэлсэн, энэ нь надад илүү таалагдаж байсан учраас шүү дээ. Учир нь надад Gomez, Klose бас Olic нар байсан юм. Gomez чинь 35 саяын үнэтэй тоглогч шүү дээ, энэ нь тухайн үедээ бол аймар өндөр үнийн дүн байлаа. 2 сарын дараагаас эхлээд л би 35 саяыг үл хамаараад шууд л 433-аар тоглоод эхэлсэн, би Роббен-ийг тэр форматад зохицох болохоор нь авч байлаа.

Юнайтэд-ын удирдлагуудтай уулзсан эхний уулзалт нь ямар байсан талаар тэр хэлэхдээ Анх уулзаад л би өөрийнхөө талаар болоод яаж ажилладаг талаараа бүгдийг нь ярьсан. Тэгээд л тэд намайг миний философоос болоод энэ ажилд авсан хэрэг. Тэд тэгж хэлсэн. Тэд намайг дэмжих байх гэж би бодож байна…

PS: За тэгээд ганц хоёр онц шаардлаггүй гэж бодсон хэсгүүдээ алгасаад л орчуулмар аядчихлаа шүү
User avatar
redi23
 
Posts: 1060
Joined: Fri Jan 25, 2013 11:32 pm

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby Kenzo » Mon Aug 25, 2014 8:10 pm

ДиМариагийн үнэ 75 гэнэ үү. :aain:
If you're working alone, wear a mask
User avatar
Kenzo
RoyaL Blue
RoyaL Blue
 
Posts: 1762
Joined: Thu Jul 31, 2008 7:21 pm
Location: Everywhere........

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby S.Erdene » Mon Aug 25, 2014 9:54 pm

Redi good job! Дээр уншаад хагас дутуу ойлгоод байсын. Орчуулаад байгаарай :ногоон: ди мариа 75сая еврогоор ирж байгаа. 7хоногт 185.000 г авна гэсэн
User avatar
S.Erdene
United fan
 
Posts: 1923
Joined: Sat Apr 17, 2010 11:18 pm
Location: UB

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby Devil 7 » Mon Aug 25, 2014 9:59 pm

Redi гоё орчуулжээ..Ойрд уншаагуй гоё ярилцлага байлаа
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby Reda » Tue Aug 26, 2014 12:42 am

75 dendne ee. Nugalj zarsan bn shd. Ganzaaraa asuudliig shiiddeg Suareztai adilhan unetei bn gej yu bhav. Tsavchaa l orj dee.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby Өсөхбаяр » Tue Aug 26, 2014 1:13 am

сайхан ярилцлага бна. сайхан ч орчуулга болж
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby Mojul » Tue Aug 26, 2014 8:52 am

Ди Мариаг Британын рекорд үнээр л гээд байнадаа. Би болдогсон бол 4-2-3-1 ээр л үзчихмээр байх юм. Босс бол 3-5-2-ыг ашиглана гээд байхымдаа ккк.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby Maslo » Tue Aug 26, 2014 9:14 am

4-2-3-1 тактикаар гэвэл нэг иймэрхүү юмуудаа

----------------De Gea------------------
-----------------------------------------
Rafael-----Evans---------Rojo------Shaw
-----------------------------------------
---------Carrick-------Fletcher-----------
-----------------------------------------
----------------Kagawa------------------
Mata-----------------------------Di Maria
-----------------------------------------
--------------Rooney---------------------

Rafael-ын байрлал дээр Valencia, Jones 2 тоглож чадна
Төвд Smalling, Jones, Blackett 3
Shaw-ын оронд ганц Rojo
Fellaini, Cleverly хоёрыг яриад ч хэрэггүй
Урд талын 4 дээр бол харин яаж л бол яаж хуваарилж болохоор гээд бодохоор хойноо шал худлаа юм байнөө манайх. :ногоон:
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby Mojul » Tue Aug 26, 2014 10:32 am

Мариа өчдөр Каррингтонд ирж харагдсан гээд Манчестерийн оройн мэдээ сайт мэдээллэсэн байсан. Үнийг нь £59.7 сая л гээд байн.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby LeBe » Tue Aug 26, 2014 10:59 am

Идэрээ :eek: you never know нтр манай босс ч баавартай гар байна даа.
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby Villa_Bayaraa » Tue Aug 26, 2014 11:04 am

Танай төвийн хамгаалалт л биш байгаад байгаам даа... Смоллинг, Эванч, Жонэс нар чинь аль цагийн л хамгаалагчид биз дээ... өдийд тодорвол доторхоор л боллоо шд...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby Алтангэрэл » Tue Aug 26, 2014 11:20 am

Мөнгө хангалттай байна цацаж болно гээд байгаа багт хэн хямдхан ирэх вэ дээ
Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3155
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby redi23 » Tue Aug 26, 2014 11:25 am

Harin tiin, yag naad chin l bolchood bna. Yostoi l nuguu "za bidend mungu ih, tsag baga bna, aliv hurdal" gedg shig l bolchood bgaa. Tgd er n mass bas ih sonin bh yum. Ehleel eruusuu toglogch l hurdan av hed bh n hamaa alga, hurdan av av, munguu ur ur l geed bsan. Tgd di maria irchlee geheer l yahleeree iim unetei avdgiin, boli boli ntr geel shuugiad bhiin. Minii bodloor bol odoo yostoi duursen, gyals ter ih mungu bgaa deer n tom toglogchidod zartsuulaad avah heregtei. Er n l hulbumbug ch neg tiim munguur bailddag uedee irchih shig bolloo shd. Academy medeej chuhal n chuhal ch odoo tsagt er n tgj ur suulgaa urgahii n huleegeed, heden jil choirood yavdag ue ungursun shig bna shd
User avatar
redi23
 
Posts: 1060
Joined: Fri Jan 25, 2013 11:32 pm

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby S.Erdene » Tue Aug 26, 2014 11:36 am

Би бvp аймааар vнэтэй гэж бодохгvй байгаашд. ЧЛ гvй байхад бол болж л байна гэж бодох болсон. Хамгийн гол нь Rojo Angel энэ тэр еерсдее хvсч ирж байгаа. Одоо дахиад ч vрэх менге уг нь зендее vлдсэн дээ. De Jong Blind д гэж их сонсогдоод байна.
User avatar
S.Erdene
United fan
 
Posts: 1923
Joined: Sat Apr 17, 2010 11:18 pm
Location: UB

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby LeBe » Tue Aug 26, 2014 11:38 am

Shaw>Requested move
Herrera>Paid his clause
Rojo>Refused to train
Di Maria>Handed in request
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby Mojul » Tue Aug 26, 2014 11:57 am

муу Феллайни ч гэсэн өөрөөсөө 4,5-гаргасан биздээ.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Manchester United 2014/15 .::Exciting days are coming::.

Postby .boldoo. » Tue Aug 26, 2014 1:10 pm

Villa_Bayaraa wrote:Танай төвийн хамгаалалт л биш байгаад байгаам даа... Смоллинг, Эванч, Жонэс нар чинь аль цагийн л хамгаалагчид биз дээ... өдийд тодорвол доторхоор л боллоо шд...


Яалтчгүй класс хүн дутагдаад л байгаа. Гэхдээ ер нь ганц манайх гэлтгүй хаа сайгүй л сайн төв ховордоод байгаа юм шиг. Луйз 50 хүрээл. Барса хайж хайж хэцүүхэн л 2 наймаа хийсэн
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 29 guests
cron