<<СЕСКИЙГ МАГТАХ ҮГЭЭ ОЛЖ ЯДАЖ БАЙНА>>.Манайхан багаараа л маш сайн тоглосон. Гэхдээ Сеск тоглолтын шилдэг тоглогч гэдэгтэй санал бүрэн нийлж байна.
Матич тэр 2 тоглолтыг хянаж, хэмнэлийг нь өөрсдийн дураад удирдлаа. Хэмнэлийг ихэсгэх үү, багасгах уу, илүү гүнд тоглох уу, эсвэл, тоглолтыг удирдах уу – манай хоёрын л гарт байлаа шүү дээ.
Би Сеск хэмээх тоглогчийг тод тодорхой мэднэ. Яагаад гэвэл, бид 1 лигт, тухайлбал, эхлээд энд дараа нь Испанид олон жилийг хамтдаа үдсэн. Сеск манай багт юу авчрахыг би яг таг мэдэж байна. Бидэнд чухал хэрэгтэй байсан: тогтвортой байдал, хагас хамгаалалтын төвд зөв, найдвартай шийдвэрийг хурдан гаргах чадвар. Үүнийг л манай багт өгөх болно. Тэрбээр өөрийн тоглолтоор бусаддаа нөлөөлдөг. Матичийн тоглолт ноднингийнхоос өөр болсныг та нар анзааран хараарай.
“2 дахь гоолын бүх зүйл төгс байлаа: хөдөлгөөн, дамжуулалтын ур чадвар, талбайг мэдрэх, харах байдал, тоглогчдын харилцан ойлголцол. ҮНЭХЭЭР СЕКСИ”.
#CF4 #CHELSEAFCMONGOLIANFANS