by AG » Mon Sep 08, 2014 9:43 am
Өнөөдөр эхэлж байнадаа. Ямар зурагтаар гарах юм бэ???
News.mn дээр оноолтуудын талаар тавьчиж
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2014 оны эрэгтэйчүүдийн 44 дэх, эмэгтэй 25 дахь ДАШТ өнөөдөр Узбек улсын нийслэл Ташкент хотын “Гимнастикийн ордон”-д эхэлж, дэлхийн өнөө цагийн хүчтэнүүд авьяас чадвар, бяр тэнхээгээ үзэх гэж байна.
Энэ ДАШТ-нд Албани, Алжир, Англи, Аргентин, Армян, Австрали, Австри, Азербайжан, АНУ, Беларусь, БНАСАУ, БНСУ, БНХАУ, Болгар, Бразил, Вьетнам, Гватемал, Гвиней-Биссау, Голланд, Гондурас, Грек, Гуам, Гүрж, Дани, Доминикан, Египет, Израиль, Иордан, Иран, Испани, Итали, Казахстан, Камерун, Канад, Катар, Киргиз, Коморез, Конго, Кот-Дивуар, Куба, Латви, Литов, Магадаскар, Македони, Марокко, Микронезийн арлууд, Молдав, Монгол, Монтенегро, Нигери, Никарагуа, Норвег, ОХУ, ӨАБНУ, Палау, Панам, Перу, Польш, Португал, Поуэрто-Рико, Румын, Сальвадор, Сенегал, Серб, Сири, Словак, Словен, Сьерро-Леон, Тажик, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Тунис, Турк, Узбек, Украин, Унгар, Уругвай, Финланд, Франц, ХБНГУ, Хорват, Чад, Чех, Швед, Швейцар, Шинэ Зеланд, Шри-Ланк, Энэтхэг, Эстони, Япон зэрэг 100 орчим орны 800 гаруй бөх зодоглож байна.
Өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн 57, 70, 86, 125 кг-ын жингүүдийн барилдаан болж дүнгээ гаргана.
Өнгөрсөн жил Унгар улсын нийслэл Будапешт хотод болсон ДАШТ-нд Гавьяат тамирчин Г.Мандахнаран 65 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, эрэгтэй баг 19 оноогоор наймдугаар байр эзлэн, Дэлхийн цомын төлөө эрэгтэй багуудын тэмцээнд оролцох эрх авч байсан амжилтаа энэ жил ахиулна гэдэгт манай бөх сонирхогчид итгэж байна.
Өнөөдөр манай 4 бөх дэмжээнд гарч барилдана, Э.Бэхбаяр, Б.Анхбаяр, О.Үйтүмэн нар ДАШТ-нд хоёр дахь удаагаа, Ж.Чулуунбат 5 дахь удаагаа, О.Үйтүмэн, Ж.Чулуунбат хоёр нь олимпийн наадамд барилдаж байсан бүгдээрээ туршлагатай бөхчүүд юм. 2011 онд Турк улсын Стамбул хотод болсон ДАШТ-нд Ж.Чулуунбат медальд тун ойрхон очиж байлаа, бөх сонирхогчид түүнээс энэ жил өндөр амжилт хүлээж байна. Бусад гурван бөх нь нас, ур чадвар нь ид жагссан, манай төдийгүй дэлхийн зиндааны шилдэг бөхчүүд, медалийн төлөө өрсөлдөх зориг төгс байна.
57 кг-ын жинд 30 бөх барилдаж байгаагаас олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр нэгдүгээр тойрогт АНУ-ын бөх Энтони Рамостой таарсан байна. Өрсөлдөгч нь 2009 онд залуучуудын ДАШТ-нд тавдугаар байрт орж энэ жил ”Canada Cup” тэмцээнд түрүүлсэн бөх байна.
АНУ-ын бөхийг ялж чадсан тохиолдолд турк бөх Ахмет Пекер, энэтхэгийн бөх Рахул Аваре хоёрын аль хожсонтой нь барилдах магадлалтай. Өнгөрсөн жилийн ДАШТ-ний мөнгөн медальт, энэтхэгийн бөх Амит Кумар, туркийн бөх, хүрэл медальт Сезар Акгуль нар ирээгүй байна. Өнгөрсөн жил Э.Бэхбаяр дөрөвдүгээр тойрогт туркийн бөх С.Акгульд 3:3 онооны харьцаагаар ялагдаж цааш барилдах боломжоо алдаж байсан юм.
Энэ хэсэгт азербайжаны бөх Ахмеднаби Гварзатилов, гүржийн бөх, олимпийн мөнгөн медальт, европийн аварга Владимир Хинчагешвили, румыний бөх Андрей Дуков болон беларусс, канад, францийн шилдэг бөхчүүд байна.
БНАСАУ-ын бөх, олимпийн хүрэл, ДАШТ-ний алтан медальт Кьонг Ил Янг, оросын бөх, ДАШТ-ний хүрэл, хошой алтан медальт В.Лебедев, ираны бөх, ДАШТ-ний алт, хүрэл медальт Хасан Рахими нар нөгөө хэсэгт орсон байна.
70 кг-ын жинд 29 бөх барилдаж байгаагаас олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр /”Харгант-Цамхаг” клуб/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт тажикийн бөх Зелимхан Юсуповтай таарчээ. Энэ бөхийг ялбал дараа нь азербайжаны бөх, европийн аварга Ахмеднаби Гварзатиловтай барилдах магадлалтай байна. Өнгөрсөн жил Б.Анхбаяр нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт ДАШТ-ний хошой хүрэл медальт, азербайжаны бөх Жабриал Хассановтой барилдаж 0:4, 0:3 онооны харьцаагаар ялагдаж байсан юм.
Энэ хэсэгт ираны бөх Мостофа Хоссейн, японы бөх Хосака, туркийн бөх Якуп Гор болон болгар, унгар, узбекийн сайн бөхчүүд орсон байна.
Нөгөө хэсэгт казахстаны бөх, олимпийн хүрэл медальт Акжурек Танатаров, гүржийн бөх Александр Жатчвазе, оросын бөх Хетаг Цабалов, украиний бөх Ростислав Первачук нар орсон байна.
Ер нь 74 кг-ын жинд барилддаг бөхчүүд жингийн шинэ ангиллаар 70, 74 кг-ын жингүүдэд хуваагдаад байгаа юм.
86 кг-ын жинд 38 бөх барилдаж байгаагаас бөх олон улсын хэмжээний мастер Оргодолын Үйтүмэн /“Аврагч” спорт хороо/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт грекийн бөх Тимофей Ксенидистэй таарчээ. Энэ бөхийг ялбал гуравдугаар тойрогт казахстаны бөх Аслан Кахизе, испанийн бөх Таймураз Фриев хоёрын аль дийлсэнтэй нь хүч үзнэ.
Энэ хэсэгт болгарын бөх, дэлхийн аварга Михаил Ганев, гүржийн бөх, олимпийн болон ДАШТ-ний хүрэл медальт Дато Марсагашвили, оросын бөх, 18 настай, европийн аварга Абдулрашид Садуллаев, туркийн бөх Ахмет Билижи, украиний бөх Жамбул Цотазе нар гээд шилдгүүд байна. Украиний бөх дэлхийн хошой аварга И.Алдатов ирээгүй байна.
Нөгөө хэсэгт азербайжаны бөх Гамзат Османов, кубын бөх, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт Рейнерис Салас, ираны бөх М.Мохаммадиан, пуэрто-рико улсын бөх, олимпийн мөнгөн медальт Хайме Эспиналь, унгарын бөх, ДАШТ-ний хүрэл медальт Иштван Вереб нар байна.
125 кг-ын жинд 26 бөх барилдаж байгаагаас олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат /”Сүлд” спорт хороо/ нэгдүгээр тойрогт вэнэсуэлийн бөх Луис Вивьенастай барилдана. Дараагийн тойрогт латвийн бөх Дмитрий Михайловс, молдавын бөх Александр Романов хоёрын аль ялсантай барилдах магадлалтай. Өнгөрсөн жилийн ДАШТ-ний нэгдүгээр тойрогт молдавын бөх Андрей Романовыг 3:0, 2:0 онооны харьцаагаар хожиж байсан.
Энэ хэсэгт ираны бөх, олимпийн хүрэл, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, азийн аварга Комейл Гашеми, узбекийн бөх Курбан Курбанов, украиний бөх, ДАШТ-ний хүрэл медальт Александр Хоцяновский, оросын бөх олимпийн аварга, дэлхийн таван удаагийн аварга Хажимурат Гацалов нар байна.
Нөгөө хэсэгт азербайжаны бөх Аслан Зебисов, АНУ-ын бөх, ДАШТ-ний хүрэл медальт Тэрвэл Длагнев, беларуссын бөх, дэлхийн аварга Алексей Шемаров, гүржийн бөх Георгий Саканделизе, туркийн бөх, ДАШТ-ний алт, хүрэл медальт, европийн аварга Таха Акгюль нар таарчээ.
Жич: Тэмцээн Ташкент хотын цагаар 9.00 цагт эхэлнэ. Улаанбаатар, Ташкент хотуудын цагийн зөрүү +3 цаг, тухайлбал Ташкент хотод 9.00 цаг болж байвал Улаанбаатар хотод 12.00 цаг болж байна гэсэн үг.
Монгол