Болдгэрэл wrote:Аймаг, цэргийн аль ч цолыг баталсан бөхчүүдийн эрэмбийг гаргахдаа улс-д гурав, дөрөв давсан эрэмбийг тооцохгүй байгаа. Миний бодлоор тооцох хэрэгтэй. Одоогийн байдлаар аймгийн арсланг батлаад буй бөхчүүд буюу аймгийн хурц арслангуудын эрэмбэ иймэрхүү гарахаар байна. Хэрэв улсад гурав, дөрөв давсныг тооцвол Алтанхуяг арслан хурцуудыг манлайлдаг болно гэсэн үг ...
Ер нь тэгээд 512 барилдуулаад хурц өгдөгийг бүр мөсөн болиулчмаар юм ...
1.Ёондонгийн Эрдэнэжаргал /Аймагт хоёр түрүүлж, нэг заан, нэг харцага, нэг начинтай - Улсын баяр наадамд нэг удаа дөрөв давсан/
2.Шарын Мөнгөнбаатар /Аймагт хоёр түрүүлж, нэг заан, таван начинтай/
3.Алтангэрэлийн Алтанхуяг /Аймагт хоёр түрүүлж, нэг заан, нэг начинтай - Улсын баяр наададм гурван удаа дөрөв давсан/
4.Даваахүүгийн Цэвэлсодном /Аймагт хоёр түрүүлж, нэг заан, нэг начинтай/
5.Түвшинтөрийн Энхтайван /Аймагь хоёр түрүүлж, нэг заан - Улсын баяр наадамд нэг удаа дөрөв давсан/
6.Гандуламын Отгонбаатар /Аймагт хоёр түрүүлж, нэг харцага, нэг начинтай/
7.Төмөр-Очирын Баттөмөр /Аймагт хоёр түрүүлж, гурван начинтай/
8.Шоовдойхүүгийн Шинэбаяр /Аймагт хоёр түрүүлж, нэг начинтай/
9.Сэргэлэнгийн Ариунбилэг /Аймагт хоёр түрүүлж, нэг начинтай/
10.Нэгдэлийн Жаргалбаяр /Аймагт хоёр түрүүлж, нэг начинтай/
11.Бат-Очирын Одгэрэл /Аймагт хоёр түрүүлж - Улсын баяр наадамд нэг удаа дөрөв давсан/
12.Намсрайн Баттүвшин /512-т түрүүлж, нэг заан, хоёр харцага, нэг начинтай/
13.Оюуны Гантулга /512-т түрүүлж, нэг харцага, нэг начинтай/
14.Авирмэдийн Хосбаяр /512-т түрүүлж, нэг начинтай/
15.Бадамсамбуугийн Ганхуяг /256-д түрүүлж, 512-т үзүүрлэж хурц арслан цол хүртсэн бөгөөд хоёр харцагатай/
16.Баярсайханы Батжаргал /256-д түрүүлж, 512-т үзүүрлэж хурц арслан цол хүртсэн бөгөөд нэг начинтай - Улсын баяр наадамд нэг удаа дөрөв давсан/
Нэг түрүүлсэнгүүдийх нь хувьд авч хэлэлцдэг мөртлөө 2 түрүүлэхээр улсад яасан нь падгүй болдог бас л супер гаж эрэмбэ шүү. а/з дээр тэгээд бас өөр болччиж байгаам.
Хурц арслан гэдгээ хэзээ яаж өгөх юм гэдгээ бас тодорхой болгочмоор байгаам. Чимэг учраас хууль хамаагүй, дүрмээр гэж тайлбарлах байх л даа, алдарт хэд. Гэхдээ хуульд 512 бөх аймагт барилдвал гэж юу ч байхгүйгээс хойш тэрийг бүр болих л хэрэгтэй.