jugder_08 wrote:Сумын наадмыг зохион байгуулж байгаа гарууд нь таарсан юмнууд байдаг.
Нэг цолтон очоод өмнөөс нь оноолтыг засааад өөрчлүүлнэ. Амаа солино буцаана гээд...
Тэгээд тэрийг нь батлаад наадмаа гутаалгаад, ард түмнээ доромжлуулаад цол олгоод зогсч байагаа засаг дарга байнаа...
Хэлээд юу гэхэв.
Бүүр түрүү жил наадам хийлгүй өнжсөн, энэ жил түрүү үзүүрийн 2 бөхдөө сумын заан өглөө гэсэн шийдийг л надтай дунд ангид цуг сурч байсан сумынхаа засаг дарга болсон залуу гаргачихсан шүү дээ ккк
Энэ жил манай аймаг харин 4 дээр зөв нугалаад. 2 дээр бол захиалгын юм яваад л байсан.
Наадмаас өмнө би оноолтыг нь хийе, өөрөө бүртгэж авч яг сайхан жагсааж байгаад хийнэ гээд нэг ярьсан.
Тэгээд завгүй болоод амжаагүй.
3-ын ам авах, 4-ийн оноолт хийхэд нь би яг асарт нь яс зогссон, нөхдүүд хянаж явна уу? л гэж байсан. Би "үгүй ээ, ам авах чинь их гоё сонирхолтой юм байна шүү дээ" л гэсэн. Арай л хөөж гаргаж чадахгүй байна лээ.
Дээдсүүдээс (Батболд тэргүүтэй том цолтнуудаас) ноорог цаас ирсэн.
Гэхдээ манай оноолт гаргадаг 2 аймгийн начин бараг зөв нугалсан даа.
Ганц буруу хийсэн нь нэг хөгшин сумын зааныг жаахан хойшлуулаад Отгонням арслантай тааруулсан чинь Отгоо арслан уурлаал барилдахгүй гээд малгайгаа аваад талбайгаас гарсан, бодвол жүжиг байсан байхаа.
Энхбат энэ тэр их л ууртай, муу 2 бүдүүн с** чинь хэзээ ийм болчихсон юм, ална аа л гээд байсан.
Ядаж байхад Энхбатын начин болгох гэсэн хүн нь тооцоолоогүй хүнтэй 4 дээр таараад бөөн асуудал ...
Наадмын дараа нь 2 даатай тааралдаад "та 2 их зоригтой болжээ, ёстой сайн нугалсан шүү, цаадуул чинь юу гэж байна?" гэсэн чинь "загнаж л байна лээ, зодоод алчихгүй биз" л гэсэн. Хойтонгоос би өөрөө бүртгээд яг сайхан жагсаагаад, дарааллыг нь интернетэд байрлуулж байгаад нугалж байя гэж тохиролцсон. Ядаж л оноолтоо зөв хийдэг болчихвол мөн ч сайнсан.