Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Dondogoo » Tue Jul 29, 2014 10:27 am

Bayara wrote:Наадмын барилдаан, аймаг сумуудын ой, хүмүүсийн яриан дээр үндэслэж дүгнэхэд Монгол бөхөд найраа хэтэрч байгаа нь илэрхий байна. Найрааг алга болгож, Монгол бөхөө үзүүштэй, нээлттэй болгох талаар дорвитой шинэчлэлт хийх цаг иржээ. Үүнийг өөрчлөхөд жижигхэн өөрчлөлт биш, ул үндэс, суурьтай нь шинэчилсэн томоохон алхам хийх хэрэгтэй. Үүний тулд Монгол бөхийг мэргэжлийн спорт болгох нь зүйтэй болов уу.
Монгол бөхийг мэргэжлийн спорт болгож, зохион байгуулалтад оруулах суурь бол бүрдсэн байна. Хичээллэж байгаа залуусын тоо, хичээллэж буй арга байдал, эргэлдэж байгаа мөнгө, бай шагналыг харахад ийм дүгнэлтэд хүрэхээр байна. Нэг авчихсан байхад насаараа эзэмшдэг цол авдаг одоогийн зарчим үеээ өнгөрөөжээ. Найраанд явж байгаа энэ их мөнгө уг нь найраанд бус, бэлтгэл сургуулилалт, дэвжээ клуб, тэмцээний зохион байгуулалт, бай шагналд орж эргэлдэх ёстой. Ер нь бол сүмогийн зохион байгуулалтыг шууд хуулчихад болохгүй ч юмгүй. Барьц сонгоог халаад, жингийн ялгавартай болгоод, илүүдэл жинтэй тэмцээд, тулж зогсдог, отож хүлээдэг, барьц авах гэж наян юм болдгийг болиулаад, Монгол бөхийн гайхамшиг, уран мэхийг уралдуулсан тэмцэл бүх барилдаанд гарсан тийм шилжилт рүү явах ёстой.
Дэвжээ, клубын системд шилжих нь ер нь зөв. Аймаг бүр нэг дэвжээтэй эхлэхэд болох л юм.
Монгол бөхийн хамгийн гол, суурь, алдагдаж болохгүй зарчмуудыг юуны өмнө тун зөв тодорхойлоод түүн дээрээ суурилан мэргэжлийн спортын шинж чанар луугаа одоо орох болсон байна. Зарим нэг орчин үед нийцэхгүй байгаа зүйлийг зоригтой халж өөрчлөх ёстой.
Ерөнхийдөө бүгдээрээ Монгол бөхийн хамгийн суурь зүйлсийг олуулаа хэлэлцэн тогтоох нь зөв.
Миний бодлоор дараах зүйлс байхаар байна.
- Өмсгөл. Зодог шуудаг, малгай, залаа
- Цол, чимэг. Улсын, аймгийн, сумын 3 түвшний цол. Одоогийн хэрэглэгдэж байгаа цолнууд хэвээр үлдэх нь зүйтэй.

Монгол бөхийн хөгжилд саад учруулж байгаа, орчин үед нийцэхгүй байгаа зүйлсийг зоригтой өөрчлөх хэрэгтэй. Үүнд миний бодлоор дараах зүйлс байхаар байна.
- Ам авах ёс. Найрааны нэг эх үүсвэр. Орчин үеийн спортод иймэрхүү зүйл ер нь байхгүй. Бүх давааг эрэмбийн дагуу оноолтоор явуулдаг болох нь мэргэжлийн спортын шинж чанарт илүү нийцнэ.
- Нэгэнт авсан цол буурдаггүй байдал. Ямар нэг байдлаар цол шилжиж байдаг байх нь илүү зүйтэй байх.
- Цол олгох зарчим. Зөвхөн нэг удаагийн наадмаар цол өгөх ерөнхийдөө найраа гарах үндэс болж байна. Жилд нэг удаа жилийн турших барилдааны чансаагаар цол олгох юмуу, эсвэл сумо шиг зиндаатай байж болох.
- Барьц сонголтыг халах. Барьц сонголт бөхчүүдийн жингээ нэмэх шалтаг болж байгааг анхаарч үүнийг халах хэрэгтэй.

Миний хувьд ийм саналууд байж болохоор байна. Та бүхэн санал бодлоо уралдуулна уу. Хэт их зүйл өөрчлөгдөхөөр бичсэн ч байж магадгүй, гэхдээ л мэргэжлийн спортын зохион байгуулалт руу ороход маш том өөрчлөлтүүд, маш сайн мэнэжмэнт хийгдэх шаардлагатай нь ойлгомжтой юм.

:eek: :eek: :eek:
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Tommy » Tue Jul 29, 2014 10:33 am

Мэргэжилийн болон сонирхогчидын үндэсний бөх гэж зааглавал дээр байх... Сумын наадам үзэх ч сайхан л байдаг... Хэт чангалвал Сумо шиг хичээллэх хүн олдохоо байгаад нуран унаж магад...
Залуу нас амьдрал хамгийн амттай
User avatar
Tommy
The Kop
The Kop
 
Posts: 717
Joined: Sun Jan 29, 2012 2:35 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Барнаба » Tue Jul 29, 2014 11:35 am

Уламжлал гэж зүйл байна л даа, түүнээс Сүмо-н дэг жаяг, зарчим, дүрмийг хуулж тавиад Монгол бөх Монгол бөх биш болчихно л доо. Ер нь өөрийн гэсэн өвөрмөц онцлог, уламжлалаараа үндэсний спорт тус бүрдээ өөрийн төрх байдлыг бий болгож байдаг.

Сүмо яагаад амжилттай мэт санагдаж байна, Сүмо яагаад хатуу дэг жаяг, ёс уламжлалаа ягштал баримталж чадаж байна?
Энэ бол ерөөсөө л энэ үндэсний спортыг залгамжилж яваа, авч яваа хүмүүсийн, удирдлагын л хийсэн зүйл байхгүй юу. Хатуу чанга, дэг жаяг, этик сайтай, дүрэм журмаа ягштал баримталдаг учраас л Сүмо тэгэж харагдаад байгаа байх.

Монгол бөхөд юу дутагдаж байна? Монгол бөх бол Монголчуудын уламжилж, хадгалж ирсэн хамгийн том өв соёлуудын нэг нь, Монгол бөх хүн үнэхээр хүн чанар, ёс зүй, уужим ухаан, даруу зан гээд үлгэр жишээ байх хэрэгтэй гэж сургаж ирсэн. Өнөөгийн ийм байдалд хүрсэн, бөхчүүдийн энэ зодолддог, хэрэлддэг, допинг хэрэглэдэг энэ нөхцлийг тэдэнд өөрсдөд нь бурууг нь тохох буруу. Мэдээж тэдний буруу байгаа, гэхдээ толгой хаашаа заана, бие тийшээ л хөдөлдөгийн адил энэ Монгол бөхийн чиглэлийг зааж яваа удирдлага л хамгийн том бурууг хүлээх ёстойм. Ядаж л наадмын сорьцоо яс аваад, тэр даруйд нь арга хэмжээ аваад хэдэн жилээр барилдах эрх, цол гуншинг нь хураадаг, хөлийн цэцдийн үйл ажиллагааг эрс сайжруулаад, хэрэгтэй үед камер-р шүүдэг, зодолдсон, дэвжээн дээр ааш аяг гаргасан бөхчүүдэд хариуцлага томхон тооцож чаддаг, аймаг, сумдын наадмыг дээрээс нь дорвитойхон хянаж чаддаг, найрааны үйл явцыг үнэхээр мэдчихсэн бол цагдаагийн байгууллагатай хамтраад шалгаад, хянаж чаддаг болчихмоор байгаам.

Жилд олон удаа цол олгоно, цол буцааж авна, ам авахыг болиулна, жин жиндээ барилдуулна гээд ирвэл Монгол бөхийн нөгөө өвөрмөц байдал алга болно байх. Заавал мэргэжлийн гэх ангилал руу оруулах хэрэггүй юм байгаам. БХ-н удирлага нь өөрөө бусдаас хараат бус байх чадалтай тийм л хүмүүс гарч ирэх хэрэгтэй байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby ЦАГААН » Tue Jul 29, 2014 11:42 am

Tommy wrote:... Сумын наадам үзэх ч сайхан л байдаг...


Ойрд сумын наадам үзээгүй юм аа даа.
Сумын наадам хамгийн муухай юм болсон ш дээ.
Аймгийн цолтой бөхчүүдээс бүрдсэн том том фракцууд сумын наадмуудыг тойрно.
Бас хэдэн хуучин сумын заануудаа авч явна.
Жинхэнэ утгаараа чанартай үйлчилгээ үзүүлнэ.
Мөнгөө л өгчих тэгээд л чи түрүүл, чи үзүүрлэ!
1 дээр тэрэнтэй таарна, 2 дээр тэрэнтэй таарна, 3 дээр тэгнэ ингэнэ ... дададад гээл фракцаа нэг сайхан танилцуулаад л болоо ...
Манай аймагт бол 4 орчим сая төгрөг байгаа, сумын заан.
Бусад газар жаахан дээшээ доошоо байгаа байх.

Заримдаа 2 фракц мөргөлдөнө. 1, 1 залуу дэмжээд 5 хүртэл явуулаад 2 залуугаа үлдээчихээд дараагийн сумруу явна.
Тэр бол маш азтай тохиолдол байх, 3 орчим саяар найдвартай начин хийгээд зааны төлөө өөр шигээ гартай азаа үзнэ ээ гэсэн үг ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Tue Jul 29, 2014 11:46 am

ЦАГААН wrote:
Tommy wrote:... Сумын наадам үзэх ч сайхан л байдаг...


Ойрд сумын наадам үзээгүй юм аа даа.
Сумын наадам хамгийн муухай юм болсон ш дээ.
Аймгийн цолтой бөхчүүдээс бүрдсэн том том фракцууд сумын наадмуудыг тойрно.
Бас хэдэн хуучин сумын заануудаа авч явна.
Жинхэнэ утгаараа чанартай үйлчилгээ үзүүлнэ.
Мөнгөө л өгчих тэгээд л чи түрүүл, чи үзүүрлэ!
1 дээр тэрэнтэй таарна, 2 дээр тэрэнтэй таарна, 3 дээр тэгнэ ингэнэ ... дададад гээл фракцаа нэг сайхан танилцуулаад л болоо ...
Манай аймагт бол 4 орчим сая төгрөг байгаа, сумын заан.
Бусад газар жаахан дээшээ доошоо байгаа байх.

Заримдаа 2 фракц мөргөлдөнө. 1, 1 залуу дэмжээд 5 хүртэл явуулаад 2 залуугаа үлдээчихээд дараагийн сумруу явна.
Тэр бол маш азтай тохиолдол байх, 3 орчим саяар найдвартай начин хийгээд зааны төлөө өөр шигээ гартай азаа үзнэ ээ гэсэн үг ...

Хаха, одоо нээрээ яг тэгж байгаа байх даа. Баасандорж 2 суманд зэрэг барилдаж байна гэсэн шд. Наадамчдыг гамгүй чилээж байгаа сураг байсан. Арай л доромжлоод бна даа.
Барнабагийн хэлдэг үнэн л дээ. Гараад байгаа зохисгүй юмтайгаа 1, ойлгомжтой дүрмээр хатуу тэмцдэг /сэргээш дээр гэхэд цол авсан бол эрхийг нь хасдаг, бас харилцан адилгүй шүү, шөвгөрсөн бол давааг нь хүчингүй болгож унасан хүмүүст нь цол нөхөж өгдөг г.м ялгавартай **н** шийдвэрүүд, барилдах эрх хасах нтр дээр ч бас л танил тал, том жижиг цол харж л шийтгэдэг/, маргаантай барилдаанаа орчин үеийн техник технологийн давуу талыг ашиглаад шийдчихдэг, хөлийн цэц, засуул нь ажлаа хийсэн шиг хийдэг, эрх дарх сайтай, тэдний шийдвэрийг бөхчүүд нь яс дагадаг, шийдвэр буруу байсан бол цэц хариуцлага хүлээдэг нтр байхад тэр ёс зүй төлөвшөөд ирмээр юм шиг.
Тэгээд барьц сонгоог болиулчмаар байгаам, шууд. Цагаан хэлдэг дээ, хэн л цаана нь дахиад 5-6 даваа байхад 3-ын даваанд барьц сонгоо хүлээгээд өөрийгөө зовоогоод байж байх билээ дээ, хурдхан дуусгаад дараагийн даваандаа ядралт багатай л гарч ирэхийг бодно шд. Барьц сонгоог болиулахад л аяндаа тэр жин нтр багасаад ирэхвий.
Бөх юуны төлөө барилддагын? за яахав, ард олныг баясгах нтр нь бол үүрэг байх, өөрөө бол цол, бай шагналын төлөө л барилдаж байгаа шд. Бай шагнал юунд хэрэгтэйн, мэдээж амь зуух хэрэгсэл нь. Цол юунд хэрэгтэйн? Бусдаасаа давуу эрхээр ам авах, нөгөө бай шагналаа хүртэхийн тулд арай давуу тал олж авч байгаа хэлбэр. Тэр цолоо харин ганцхан өдрийн барилдааны үр дүнгээр хүртдэгт л би шүүмжлэлтэй ханддаг. Яахав, уламжлал ч гэсэн, одоогийн энэ өрсөлдөөн жигд үед 1 од нь гүйсэн нөхөр л түрүүлээд бшд. Тэгээд нөгөөх нь унахаас айдаг юм уу зааланд бараг барилдахаа байна, том цол авснаа хамгаалж чадахгүй бшд. Бүтэн жилийн барилдааны үр дүнгээр л цол өгчмөөр байгаам. Цол өгөх оноо тооцох барилдааны тоо тодорхой, 20 барилдаан ч байдаг юм уу, Наадам, Цагаан сар, Ерөнхийлөгчийн цомых нь давааны оноо арай өндөр ч юм уу. Тэр 20-иос өөр барилдаан бол цэвэр бай шагналын төлөөх барилдаан байна гээл зарладаг байх, 1 барилдаан өнжихөд л асар их боломжоо алдана гэсэн үг, ирц тогтмолжино.
Last edited by Takanohana_Nowitzki on Tue Jul 29, 2014 12:11 pm, edited 1 time in total.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Yago » Tue Jul 29, 2014 11:55 am

Та нар нэгд ээ. Зохион байгуул. Хий.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby ЦАГААН » Tue Jul 29, 2014 12:02 pm

цүцүүцүц овоо мөнгөнд дуртай хүн шүү.

Улсын наадмаар тэр Азаа, Бааска 2ын сэтгэж байгааг яана!
Гайхалтай ... ямар уран нарийн арга вэ?!
Азаа Бааскаг авахгүй бол Гончиг Өсөх-Ирээдүйн оронд Бааскаг авчиж магадгүй ш дээ. Ер нь ам ховордсон л юм билээ, Гончиг бол том л ам авч таарсан. Тэгэхэд Азаа Бааска 2ын уран нарийн арга, 6 дээр бол сайхан үнэ хаялцуулаад л буулаа! тэд гээл тултал хийсэн байх. Түрүү жил Өсөхөө аварга тэрбумыг авсныг бөх бүр л санаж байсан биз ... энэ агуу ухаанаа барилдаан дээр гардаг болоосой, зугтсаар байгаал шоддог 2 амьсгаа!!
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby jugder_08 » Tue Jul 29, 2014 12:05 pm

ЦАГААН wrote:
Tommy wrote:... Сумын наадам үзэх ч сайхан л байдаг...


Ойрд сумын наадам үзээгүй юм аа даа.
Сумын наадам хамгийн муухай юм болсон ш дээ.
Аймгийн цолтой бөхчүүдээс бүрдсэн том том фракцууд сумын наадмуудыг тойрно.
Бас хэдэн хуучин сумын заануудаа авч явна.
Жинхэнэ утгаараа чанартай үйлчилгээ үзүүлнэ.
Мөнгөө л өгчих тэгээд л чи түрүүл, чи үзүүрлэ!
1 дээр тэрэнтэй таарна, 2 дээр тэрэнтэй таарна, 3 дээр тэгнэ ингэнэ ... дададад гээл фракцаа нэг сайхан танилцуулаад л болоо ...
Манай аймагт бол 4 орчим сая төгрөг байгаа, сумын заан.
Бусад газар жаахан дээшээ доошоо байгаа байх.

Заримдаа 2 фракц мөргөлдөнө. 1, 1 залуу дэмжээд 5 хүртэл явуулаад 2 залуугаа үлдээчихээд дараагийн сумруу явна.
Тэр бол маш азтай тохиолдол байх, 3 орчим саяар найдвартай начин хийгээд зааны төлөө өөр шигээ гартай азаа үзнэ ээ гэсэн үг ...


Сумын наадмыг зохион байгуулж байгаа гарууд нь таарсан юмнууд байдаг.

Нэг цолтон очоод өмнөөс нь оноолтыг засааад өөрчлүүлнэ. Амаа солино буцаана гээд...

Тэгээд тэрийг нь батлаад наадмаа гутаалгаад, ард түмнээ доромжлуулаад цол олгоод зогсч байагаа засаг дарга байнаа...
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby ЦАГААН » Tue Jul 29, 2014 12:36 pm

jugder_08 wrote:Сумын наадмыг зохион байгуулж байгаа гарууд нь таарсан юмнууд байдаг.

Нэг цолтон очоод өмнөөс нь оноолтыг засааад өөрчлүүлнэ. Амаа солино буцаана гээд...

Тэгээд тэрийг нь батлаад наадмаа гутаалгаад, ард түмнээ доромжлуулаад цол олгоод зогсч байагаа засаг дарга байнаа...


Хэлээд юу гэхэв.
Бүүр түрүү жил наадам хийлгүй өнжсөн, энэ жил түрүү үзүүрийн 2 бөхдөө сумын заан өглөө гэсэн шийдийг л надтай дунд ангид цуг сурч байсан сумынхаа засаг дарга болсон залуу гаргачихсан шүү дээ ккк

Энэ жил манай аймаг харин 4 дээр зөв нугалаад. 2 дээр бол захиалгын юм яваад л байсан.
Наадмаас өмнө би оноолтыг нь хийе, өөрөө бүртгэж авч яг сайхан жагсааж байгаад хийнэ гээд нэг ярьсан.
Тэгээд завгүй болоод амжаагүй.
3-ын ам авах, 4-ийн оноолт хийхэд нь би яг асарт нь яс зогссон, нөхдүүд хянаж явна уу? л гэж байсан. Би "үгүй ээ, ам авах чинь их гоё сонирхолтой юм байна шүү дээ" л гэсэн. Арай л хөөж гаргаж чадахгүй байна лээ.
Дээдсүүдээс (Батболд тэргүүтэй том цолтнуудаас) ноорог цаас ирсэн.
Гэхдээ манай оноолт гаргадаг 2 аймгийн начин бараг зөв нугалсан даа.
Ганц буруу хийсэн нь нэг хөгшин сумын зааныг жаахан хойшлуулаад Отгонням арслантай тааруулсан чинь Отгоо арслан уурлаал барилдахгүй гээд малгайгаа аваад талбайгаас гарсан, бодвол жүжиг байсан байхаа.
Энхбат энэ тэр их л ууртай, муу 2 бүдүүн с** чинь хэзээ ийм болчихсон юм, ална аа л гээд байсан.
Ядаж байхад Энхбатын начин болгох гэсэн хүн нь тооцоолоогүй хүнтэй 4 дээр таараад бөөн асуудал ...

Наадмын дараа нь 2 даатай тааралдаад "та 2 их зоригтой болжээ, ёстой сайн нугалсан шүү, цаадуул чинь юу гэж байна?" гэсэн чинь "загнаж л байна лээ, зодоод алчихгүй биз" л гэсэн. Хойтонгоос би өөрөө бүртгээд яг сайхан жагсаагаад, дарааллыг нь интернетэд байрлуулж байгаад нугалж байя гэж тохиролцсон. Ядаж л оноолтоо зөв хийдэг болчихвол мөн ч сайнсан.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Tue Jul 29, 2014 12:47 pm

Ичтэл нь шейрлэ гэдэг шиг л хийхээр болж байгаам бна :-D :eek: , нээрээ яс байхад хүүрнүүд яахын? Заваарч байгаа новшнуудыг бүгд ташуураа барьж орж ирээд балбачмаар санагдаад байдын, тэгээл заваан юм үзээл суугаал байдаг.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby champion » Tue Jul 29, 2014 12:58 pm

Takanohana_Nowitzki wrote:Тэр цолоо харин ганцхан өдрийн барилдааны үр дүнгээр хүртдэгт л би шүүмжлэлтэй ханддаг. Яахав, уламжлал ч гэсэн, одоогийн энэ өрсөлдөөн жигд үед 1 од нь гүйсэн нөхөр л түрүүлээд бшд. Тэгээд нөгөөх нь унахаас айдаг юм уу зааланд бараг барилдахаа байна, том цол авснаа хамгаалж чадахгүй бшд. Бүтэн жилийн барилдааны үр дүнгээр л цол өгчмөөр байгаам. Цол өгөх оноо тооцох барилдааны тоо тодорхой, 20 барилдаан ч байдаг юм уу, Наадам, Цагаан сар, Ерөнхийлөгчийн цомых нь давааны оноо арай өндөр ч юм уу. Тэр 20-иос өөр барилдаан бол цэвэр бай шагналын төлөөх барилдаан байна гээл зарладаг байх, 1 барилдаан өнжихөд л асар их боломжоо алдана гэсэн үг, ирц тогтмолжино.

:eek: :eek: :eek:
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Dondogoo » Tue Jul 29, 2014 1:15 pm

зүйтэй сайхан санаанууд байна шүү бичээд байгаарай :eek: :eek: :eek:
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Чуугий » Wed Jul 30, 2014 9:42 am

Image
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby spain man » Thu Jul 31, 2014 3:57 pm

Image

гэжий шд... Үнэн юм уу?
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Өсөхбаяр » Thu Jul 31, 2014 3:59 pm

үнэн бол байр өгсөн нөхдүүдийнхээ хараалыг барах байх да.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Dondogoo » Thu Jul 31, 2014 4:08 pm

үнэн бол овоошдээ
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Saiza » Thu Jul 31, 2014 4:16 pm

Аагий wrote:хэхэ, наад чинь үнэн биш ээ. Ийм байвал гоёо гээд хэн ч билээ зохиогоод бичсэн юм бна лээ.
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby jal » Thu Jul 31, 2014 5:13 pm

Saiza wrote:
Аагий wrote:хэхэ, наад чинь үнэн биш ээ. Ийм байвал гоёо гээд хэн ч билээ зохиогоод бичсэн юм бна лээ.

тэгвэл ч хэцүүхэн юм болж дээ..
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Thu Jul 31, 2014 5:23 pm

Уг нь нөхөр нийт 10 өрөө 2 байртай болжийшд. Нутгийн зөвлөлөөс нь /бараг Чойжилсүрэн л гаргаж байгаа биз/ Хүннү хороололд 4 өрөө өгнө гээд байсан, энэ 6 өрөөтэйг нь нэр дээр нь барилддаг Химон констракшн нь өгөхийн гэсэн шд. Гэхдээ аль аль нь ашиглалтад орох болоогүй байрууд байхаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Аагий » Thu Jul 31, 2014 6:52 pm

хаха, энэ мэдээ аймар шаажийна аа. Бараг бүх сайт шууд зурагтай нь оруулсан ч байх шиг. чааваас монголын хэвлэл.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Оргил » Thu Jul 31, 2014 7:36 pm

Батсуурь арслан wrote:
“Би тийм зүйл яриагүй. Миний нэр хүндэд ингэж халдаж болохгүй шүү дээ. Ямар хүмүүс ийм цуу яриа тараагаад байгааг мэдэхгүй байна."

http://www.medee.mn/main.php?eid=50471

:-o сайн үйл хийжээ гэсэн нэр хүндэд хадлаа ч гэх шиг..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby rednasca » Thu Jul 31, 2014 10:15 pm

Байрыг нь дээрэмдэх гэсэн байна шдээ... Ккк...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby postiga » Thu Jul 31, 2014 11:10 pm

bi yamar ch bsan ehnees itgeegui l dee... ene odoo 6 uruu bairaa handiwlalaa yu hhahaha ,,,,estoi gonjiiin jooo golionii baas
Zieg Heil
User avatar
postiga
Argentina's fan
 
Posts: 1470
Joined: Fri Dec 02, 2005 2:02 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby mugi19 » Thu Jul 31, 2014 11:15 pm

Тасарцан баячууд нь хандивлахгүй байхад дөнгөж юмны зах амсч яваа залуу тамирчин ийм үйлдэл хийх хэцүүшд. Өглөгч хүн өөртөө хоосон гэдэг л болно. Батсуурийг буруутгах шалтгаан лав байхгүй..
Ямар амьдрал нь бүрэн шийдэгдсэн биш..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Yes Man » Thu Jul 31, 2014 11:22 pm

Суурь одоог хүртэл аав, ээжтэйгээ л хамт амьдардаг шүү дээ..... кэкэк
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron