by Marco » Mon Oct 22, 2007 7:24 am
Инээж буй Айсмэн
Товчхон тойм хийхээр шийдэв.
Гараа Европын цагаар 18:03 эхэллээ.Масса маш хурднаар Хамилтоноос байраа хамгаалан амжилттай хөдөллөө.Кими Хамилтоны баруун талаар гүйцэж урд нь гарлаа. Дөнгөж дараагын эргэлт дээр Алонсо зүүн талаар нь гүйцлээ.Хамилтон бүр бухимдаж анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байгаа нь харагдаж байв.Алонсогын араас тун ширүүн довтолсон нь амжилтгүй болж ар талаас нь баруун тийш зайлан гарахдаа жолоодлогоо алдан замаас гарлаа.Энэ бол цэвэр өөрийнх нь алдаа байв .Уралдаанд, ялангуяа ДА төлөө хоорондоо өрсөлдөж байгаа нисгэгч бүр метр болгон,нэг оноо болгоны төлөө өөрийн байрлалаа хамгаалан уралдах эрхтэй .Түүний замаас гажсан энэ тохиолдолд нь Алонсо огт буруугүй юм.Хэрэв Хамилтон Алонсогын араас шунан довтлоогүй бол ДА болох боломж нь илүү байх байсан.Дан авьяасаар биш бас бус өөр нөхцөлүүд бүрдэж байж төгс болох учиртай.Тиймээ түүнд туршлага дутсан юм.Ингээд эргээд замд 7рт орж ирлээ.Масса тэргүүлж Кими,Алонсо,Вэббэр,Кубица,Хайдфэлд,Хамилтон,Трулли,Росбэрг,Култард нар эхний 10 явлаа.Хайдфэлд Хамилтоныг урдуураа алдлаа . Энэ нь бараг зориудаар зам тавьж өгсөн мэт харагдсан.Алонсо Фэрраригын хоёрын хурдтай зэрэгцэж чадахгүй хоцорсоор хоорондын зай нилээд ихэсжээ. Энэ долоо хоногт МкЛарэны санааг зовоож байсан дугуйны асуудал нь уралдааны зам дээр шаналгаат шалтгаан болж байв.Гэнэт Хамилтоны машин удааширч удаанаар өнхөрч эхэлэв.Ямар гэмтэл гарсаныг мэдэхгүй удалгүй хурдаа аван урагшиллаа.Тэгэхдээ 18р байрлалд буцаж ирлээ.Вэббэр уралдаанаас гарлаа.Хамилтон маш шуурхай урагшилж 16рт ирэв.Фэррари хоёр хошуучилсан хэвээр харин Кубица Алонсогын байрыг булаахаар довтолсоор гүйцэж 3 рт явж эхэллээ.Хамилтон Вэттэлийн араас өндийлгүй ард нь зүүгдээстэй явсаар.Нэг их удалгүй Вэттэл,Ковалайнэн нар уралдаанаас бүрмөсөн гарлаа. Ковалайнэн осолдож азаар эсэн мэнд үлдэв.Хамилтон эхний удаа
маш богино цэнэглэж зөөлөн дугуй солив.Гурван удаа цэнэглэх тагтиктай нь тодорхой болов.
Осол болсон мэт их утаа суунаглав.Аюулгүйн машин гарч ирсэнээр машинуудын хоорондын зай богиносох нь гэж түгштэл азаар зөвхөн Баричэллогын мотор шатжээ.Кими эхний удаа цэнэглэхдээ Массаг зогсоолоор дээр гүйцэж чадсангүй.Хоёрдахи удаа Массаг цэнэглэсэний дараа Кими 3 тойргын дараа цэнэглэхдээ түүнээс бараг 2 секунд хожиж чадсанаар зогсоолоос гарахдаа Массагын урд гарч уралдааныг хошуулчилж эхэллээ.
18 тойрог дутуу байхад Кими Алонсогоос 1 онооны илүүгээр ДА т тооцогдож байлаа.Хамилтон бүх хүчээ дайчилсан ч боломжоор бага байв.Тэр 7рт давхиж эхэлсэн ч урд дахиад хоёр этгээд байлаа.
19:32 Кими барианд орж түрүүллээ.Тэр түрүүлсэнээрээ ДА титмийг анх удаагаа хүртэхээр боллоо.Тиймээ юм учиртай сум зангитай гэж ,эрэмбэ дараа эгнээгээ олжээ.Урд жилийн болоод улиралын эхэнд түүнд тулгарч байсан асуудал болгон түүний азгүйтэл үргэлжилсээр байх нь гэсэн сэтэгдлийг төрүүлж байлаа.Олон шалтгаан,олон бэрхшээл,хүнд сорилтыг давах сэтгэлийн тэнхээ байсан нь ямайдаа.Гайхамшигт ялалт.
Эцэст нь Айсмэн үнэн сэтгэлээсээ инээж байлаа.