Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Mon Jul 28, 2014 3:49 pm

Болдгэрэл http://worldsport.mn/ энд юм бичээд байдаг шд.
Dondogoo wrote:
Takanohana_Nowitzki wrote:
Dondogoo wrote:тэрэн дээр нь ТББ нтрээ байгуулаад томоохон дуу хоолойгоо хүргэе ээ :ногоон:

Уг нь Спортын цонх маань ТББ шд. Оролцохгүй л байх даа?


news.mn, gogo.mn дээр мэдээг нь гаргаж өгье гэнээ Хосоо дарга :eek:

:-D :eek: За юу бичүүлэх үү? Нөгөө 5 цагарагт юм бичүүлнэ гэх үед бичсэн юм хум байна уу?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Өсөхбаяр » Mon Jul 28, 2014 3:51 pm

ер нь бид нар л сонирхоод бгаагаас 2 нөхөр барилдах гэж таахалздаг, дэндүү удаан бөхчүүд нь үзэж бгаа олноо хүндлэхээ болисон. минийхээр бөхчүүд их спортуудаар хичээллэдэг, үндэснийхээ бөхөө давхар барилдаад явдаг. үндэсний бөхөө баяр наадам гэдэг утгаар нь авч үлдүүл бараг дээр юм шигээ. спорт ч биш шоу ч биш нохой зодоон ч биш хачин юм болохнуу да. нэг үнэн юм гэвэл хэрвээ би монгол хүн биш байсан бол хэзээ ч сонирхож үзэхгүй бсан.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Villa_Bayaraa » Mon Jul 28, 2014 3:52 pm

Тэр нохой зодоон гээд байгаа юм чинь ч Америкийн "бөх" /wrestling/ юм шүү хө... хэхэ манай бөхчүүд харин ч хөгжөөд Америк бөх рүү дөхөөд байгаа юм биш үү ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Dondogoo » Mon Jul 28, 2014 4:33 pm

за тэгээд бүгд өөр өөрийн гэсэн санаа оноогоо сайхан бичээд дан ганц форумын нөхөд гэлтгүй энд тэнд бөхийн хувьсгалын талаар зөв зүйтэй ярьдаг хэлдэг хүмүүстэй нь хамтраад хүү хаа гээд л нэг сайхан хувьсгалын салхи сэвэлзүүлчихмээр байнашдээ
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Өсөхбаяр » Mon Jul 28, 2014 4:35 pm

эмэгтэй хүн гэхэд ингэж сэтгэл гаргаж бгаад бахархаж бна.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby hosko » Mon Jul 28, 2014 5:37 pm

Ганхуяг харцага ингэж бичжээ...

Ц.Содномдоржид..
Хөвсгөлийн бөхийн "Хөвсгөлийн-Хүчтэн" галыг анх 2000 онд МУ-н заан, гавъяат тамирчин С.Хүрэлбаатар багш байгуулж Баянбулгийн амралтанд наадмын бэлтгэлд гарахад Дархан аварга Дамдин, У.арс Бадамсэрээжид, У.нач Бат-Эрдэнэ, У.хар Лхагва-Очир, У.нач Ганзориг зэрэг ахмад бөхчүүд, Элбэг харцага, Баянмөнх начин, Адъяасүрэн арслан, Бадрал начин, Баттулга начин, Баттогтох начин бидний бөхчүүд тулганд гал өрдөж ёслол үйлдэж анхны галаа бадраасан түүхтэй. 2001 онд бас Баянбулгийн амралтанд бэлтгэлд гарцгаахад Мөнхбаатар бид хоёр У.начин болж байсан түүхтэй.. Тэрнээс хойш хэсэг дэмжлэггүй завсарлахад бид өөр өөр аймгийн галд айлын тогоо өнгийсөн байдалтай бэлтгэл хийж байгаад 2005 онд Мөнхбаатарын найз Т.Энхтөр гэдэг залуугийн дэмжлэгээр Хөвсгөлийн голдуу бидний хэсэг бөхчүүд нэгдэн наадмын бэлтгэлд гарч, Мөнхбаатар улсын заан цол, Эрдэнэбат Нямбаяр хоёр аймгийн арслан цол хүртэж сайхан наадаж байлаа.. Түүний хойд жилээс Хөвсгөлийн нутгийн зөвлөлийн анхааралд орж наадмын галд эргэлт дэмжлэг ирж эхэлсэн юм.. 2005 онд А.Арс Мөнхсүх Барс зах дээр тэрэг түрдэг, өнчин өрөөсөн, олуулаа өссөн барилдах дуртай залуу байна гэж нэг залуу дагуулж ирээд өөрийнхөө хуучин зодог шуудгаа өгч, Нямбаяр захаас монгол гутал авч өгч барилдуулж эхэлж байсан залуу бөх бол эдүгээгийн Улсын Харцага Содномдож байсан юм.. Содномдорж анх бидэн дээр ирэхдээ томоотой, ноомой, бэлтгэл сайн хийдэг, их иддэг, их унтдаг залуу бөх байлаа.. Тэр үеэс хойш цугтаа бэлтгэл хийж заасан хэлснийг сурч эзэмшин өөрийнхөө их идэвхи чармайлтаар олны хайрыг татсан уран барилдаанч төгс сайхан биетэй бөх болсон билээ.. Аймгийн арслан цолтой байхаасаа уран сайхан барилдаж заал танхимын барилдаанд түрүүлж олны анхааралд өртөн Улсын начин цол авснаасаа хойш зан ааш нь хувирч, ах нарынхаа ач тусыг мартан үг сонсохоо байж мөнгөтэй өнгөтэй хүмүүсийг даган нөхөрлөж өөрөөсөө доош бөхчүүдэд
дээрэнгүй зан гаргаад, элдэв муу хэл аманд орооцолдоод эхэлсэн юм. Тэр үед нь би болон Мөнхбаатар арслан засч залруулах гэж захиж хэлж байсанч тусыг олохоо байжээ гэдэг нь мэдрэгдээд эхэлсэн юм. Содномдорж начин болсныхоо дараа жил буюу 2010 оны наадмаар Өсөх-Ирээдүй Харцагатай барилдаж унахдаа хөлөө хүнд бэртээгээд, удалгүй Хотгойдын хурд наадамд гэмтэлтэй барилдаж түрүүлсэн.. Тэр наадмын дараа Хөвсгөлийн бөхчүүд аймгийнхаа уяачдаар хэсэж, голын эрэг дээр хорхог боодог идэж хамтдаа нутагтаа хөгжилдөж байгаад УБ-т ирж байлаа. Бид нар ахын хувьд санаа тавьж Со дүүгээ хөлний хагалгаанд оруулах гэж амьтан хүнээс мөнгө төгрөгний туслалцаа дэмжлэг хүсч явахад Монос грүпп сайхан туслаж бүх асуудлыг шийдсэнээр эргэж амжилттай барилдах боломжтой болсон юм. Тэгээд Содномдоржийг гэмтэлтэй байх, эдгэрэх хугацаандаа хэсэг барилдалгүй завсарлахад Мөнхбаатар арслан, Ганхуяг Харцага хоёр Содномдорж дүүгээ бууж өгсөнгүй гэж зодож төмрөөр хөлийг нь цохиж гэмтээж гэнээ гэсэн цуурхал өндөр хэмжээнд дэгдэж эхлэсэн цагаас бид одоог хүртэл дуугай л байлаа.. Содномдоржид өөрт нь энэ тухай хэлэхэд ямар сонин юм бэ, хүмүүс ямар муухай юм ярьдаг юм бэ гэхээс биш нэг ч удаа ийм юм болоогүй худлаа цуурхал шүү гэж хариулт өгөхгүй байгаа нь Мө арслан бид хоёрыг үзэн ядуулах, өөрийгөө өрөвдүүлэн дэмжүүлэх явуургүй арга байсан нь одоо тодорхой болж байна.. Хүмүүс өрөвдсөндөө Содномдоржийг тусгайлан мөнгө төгрөг, хэрэгцээт зүйлсээр нь дэмжсээр байдаг юм.. Хөвсгөлийн бөхийг хөгжүүлэх, арынхаа залгамж халааг бэлдэх гэж хоёргүй сэтгэлээр зүтгэж олон дүү нараа алагчилж үзэж байгаагүй бид хоёрын хувьд энэ байдал хэрээс хэтэрлээ гэж үзэж байна.. Содномдорж энэ жилийн хувьд у.н Баянмөнх, Аймгийн арслан Нямбаяр, Давааням, Батням, а.н Пүрэвдорж нарыг дарамтлан дагуулж Хөвсгөлийн-Хүчтэн' галаас тусдаа Даян дээрхийн хүчтэн бөхийн гал байгуулж бэлтгэлд гарсан учир нь нутгийн зөвлөл болон ивээн тэтгэгч дэмжигчид, аймгийн засаг даргаас мөнгө цуглуулах хувийн сонирхолтой нь холбоотой байжээ.. Энэ нь бөхийн эрэмбэ дараа гажуудуулж ёс зөрчсөн үйлдэл юм. Хөвсгөлийн аймгийн нутгийн зөвлөлийн дэргэд "Хөвсгөлийн-Хүчтэн" байгуулагдсан цагаасаа үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж бэлтгэл сургуулилтаа хийж барилдаан наадмуудад оролцож, аймаг сумаа чиглэсэн зуд турхан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хүмүүнлэгийн ү.ажиллагаануудад идэвхитэй оролцсоор байгаа ч Хөвсгөлийн бөх үнэндээ уналтанд ороод байна.. УИХ-н гишүүн Энх-Амгалан Нутгийн Зөвлөлийн даргын ажлыг авахад манай аймаг Улсын Арслантай байлаа.. Тэрнээс хойш том цолтон төрсөнгүй, тэгэхэд Увс, Завхан аймгийн нутгийн зөвлөл анхаарал халамжаа харамгүй зарсны дүнд сүүлийн наадмуудын үзүүр түрүү дандаа л Увс, Завханаас төрдөг боллоо. 2013 оны наадмын бөхийн бэлтгэл дээр Энх-Амгалан тв, зурагчингууд дагуулж ирээд л рекламдаж байгаад нийт гарсан 8сая төгрөгний зардалаас
Энх-Амгалан 500'000..
Сарангэрэл гишүүн 2сая
Итгэлт Хүлэгийн Энхтөр ах 500'000 дагалдаж ирсэн хүмүүс дундаасаа 500'000 түүнээс хотын бэлтгэлийн заалны дулаан цахилгааны мөнгөнд 1сая 800'000г шилжүүлээд бэлтгэлд гарсан бөх болгоноос (зарим нь өгөх мөнгөө өгөх боломжгүй залуу бөхчүүд) 200'000 төгрөг татаад ч 1'600'000 төгрөгний өр жил дамнуулж нэхүүлээд энэ жилийн наадмын бэлтгэлийн өмнө би FB-р нүүр улайлган гуйсны эцэст нутгийн залуусын хандиваар 1'600'000г бүрдүүлж өгөөд бэлтгэлд гарах боломжтой болсон юм. Энэ болгоныг Содномдорж ойлгохгүй байж биднийг мөнгө олоод хувьдаа завшаад байна гэж боддог бололтой юм байна лээ.. Энэ жилийн наадмын бэлтгэлд хоёр тусдаа гал болж бэлтгэлд гарлаа гэж дургүйцсэн нутгийн зөвлөл, нутгийн дэмжигчид нэг ч удаа эргэж очиж сэтгэл санаагаар дэмжээгүйч УИХ-н гишүүн Даваасүрэн 3сая, Оюунгэрэл сайд 800'000 төгрөг сэтгэлээрээ туслаж өгсөнд бид маш их баярлаж байгаа.. Үлдсэн зардлыг Мөнхбаатар арслан бид хоёр хувиасаа гаргаж өр ширгүй наадамд барилдсан юм. Тэгтэл улсын наадмын з-н даваанд Содномдорж өөрийгөө дагаж бэлтгэлд гараагүй гэж уурлан наадмаар сайн барилдах байх гэж итгэл хүлээлгэн харж байсан А.Арс Хаш-Эрдэнийг амлаж авч хаяж урам хугалсан юм. Сая болж өнгөрсөн Хотгойдын хурд наадмаар мөнгөө багтааж ядсан гадны бөхчүүд дагуулж ирээд аймгийнхаа бөхчүүдийг дарамталж цол авахуулахдаа Ховдын Мөстийн а.Харцага Ууганбаярыг аймгийнхаа наадамд түрүүлүүлэх гэж хэт улайрч зүтгэж мөнгөнд шуналтсанд миний зүгээс, Содномдоржийг анхнаас нь анхаарч дэмжиж ирсэн ах бөхийн хувьд их гомдож байна. Бөхийн буянаар өдий зэрэгтэй амьдарч байна, тогоотой хоолруугаа шороо битгий хий.. Хүнд их мөнгө биш их сэтгэл байхад сайхан амьдарч болдог, амьдрал амттай байдаг юм шүү дүү минь., Олноосоо зожгирч од болох гэж мэрийх хэрэггүйээ хэтийн бодол үйлдэл чинь богино байгаа болоод бөхийн амжилт чинь өсөхгүй байгаа юм шүү дүү минь. Мөнхбаатар арслан бид хоёрт Хотгойдын Хурд1 наадмаар яаж зодуулсан юу болсныг үнэнээр нь тайлбарлахыг шаардаж байна.. Чамд анхаарч ухаарах нас, ухаан бий гэдэгт итгэж байна..
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Dondogoo » Mon Jul 28, 2014 5:45 pm

Чамд анхаарч ухаарах нас, ухаан бий гэдэгт итгэж байна... өөр юу хэлэхэв
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Mon Jul 28, 2014 5:48 pm

Өө бүр ийм юм болоод байсым уу. Хүргэн, хадамаа дагаад Увс, Ховдыхонтой нийлэх байх дөө. Нутагтаа нүүргүй болж дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Оргил » Mon Jul 28, 2014 5:50 pm

sodnom yer n zan avir muutai bhoo.. sanjaa ene hoyoriig hol yavah bolovuu gej boddog blaa.. odoo bol itgehee baisanshd.. yer n jiliin jild zaanii davaag davaad l garidiin davaand unaad l tegseer btal barildah nas n duusah bhdaa.. ug n mundag l buhchuud daanch u n boldgui yum bgaam
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby hosko » Mon Jul 28, 2014 5:51 pm

Тэгээд зайлаг зайлаг... Нэг мөсөн зарлуулдаг аймаг сумаа ч солих хэрэгтэй...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Чуугий » Mon Jul 28, 2014 5:52 pm

Өнөөдөр сонин,Таван цагираг 2 дээр гаргаж болох байхаа юу ч гэсэн тодруулъя.
Еэс Мэн Тэмүүлэн ТВ5-н 3р сувагт ажиллаж байгаа тэрүүгээр нэг нэвтрүүлэг хийх үү? хэхэхэ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Dondogoo » Mon Jul 28, 2014 5:54 pm

толгой руу нь тоншиж байгаад нээх сайхан загнаад өгөх юмсан ...үнэхээр итгэл алдарч гомдож байна оо чааваас ингэх ч гэждээ
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Өсөхбаяр » Mon Jul 28, 2014 5:59 pm

Dondogoo wrote:Чамд анхаарч ухаарах нас, ухаан бий гэдэгт итгэж байна... өөр юу хэлэхэв

хайрыг чинь гамгүй авч дээ.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Чуугий » Mon Jul 28, 2014 6:03 pm

Бөхчүүд нь аймаг,аймгаараа хуваагдана.
Аймаг дотроо бас хэдэн хэсэг хуваагдана.Ийм байхад Монгол улс яаж хөгжих вэ дээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Оргил » Mon Jul 28, 2014 6:04 pm

buhchuudees bolood mongol ulsiin hugjil uragshlah hoishloh n shiidegdne ch gej yu bhavdee
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Dondogoo » Mon Jul 28, 2014 6:05 pm

Өсөхбаяр wrote:
Dondogoo wrote:Чамд анхаарч ухаарах нас, ухаан бий гэдэгт итгэж байна... өөр юу хэлэхэв

хайрыг чинь гамгүй авч дээ.


хайр майр байхдаа яадын :ногоон:
бас л хэсэг гомдлоошдээ хэхэ

нэг сайн засаад өгөх хүн байдаггүй л юм байхдаа засаад авчих юмсан :ногоон:
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Цогоо » Mon Jul 28, 2014 6:07 pm

Сая Дарханд явж байхдаа найзаасаа наадам хэр болсныг асуусан чинь "П...а нэг 100 саятай амьтан ирээд хамаг наадам сүйдэлж хаячихаад явчихлаа" гээд их дурамжхан ярьж байна лээ. Ланд 100 унаж очсон юм шиг байгаа юм. Үзүүр түрүүнд мөнгөн дээрээ нэмээд машиныхаа түлхүүрийг өгчихөөд цолоо аваад явсан юм гэсэн.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby ider » Mon Jul 28, 2014 6:09 pm

Cонин л юм. Стадионд бөх үзэж байхад Содном гуай арсландаа массаж нтр хийж өгөөд сүрхий л байсан шд. Арсланг 6 даваад ирэхэд нь хэдэн зураг дарсан юм.

Image

Image

Image

Image

Image
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Dondogoo » Mon Jul 28, 2014 6:10 pm

стоо өөрөөс нь л хэдэн үг сонсох үлдлээ
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Чуугий » Mon Jul 28, 2014 6:13 pm

Н.Батсуурь: Мэдээж төрж өссөн нутаг усандаа шүтэж дээдлэлгүй яахав. Гэхдээ миний хувьд бид бүгдээрээ л нэг цул монголчууд. Увс хүн, Увсынхан гэхээр надад таатай санагддаггүй. Адилхан цөөхөн монголчуудад ийм хандлага ямар ч хэрэггүй гэж би боддог. Гадаад оронд бас тодорхой хугацаагаар амьдарч үзлээ. Гадна гараад бид бүгдээрээ нэг л монголчууд байдаг биз дээ. Олон улсын тэмцээн уралдааны талбар дээр бид монгол л гэж дуудуулдаг. Түүнээс энэ Увс хүн гэж зарладаггүй биз дээ. Үндэсний их баяр наадам бол өөрийн уламжлалтай, дэг жаягтай. Ёстой горимтой. Олон зуун жилийн тэр соёлоо дагаад л бөхчүүд нутаг усаараа овоглож гардаг. Бусад үед нутгархах, жалга довны үзлийг дэмжих талцах нь утгагүй зүйл гэж би боддог.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Оргил » Mon Jul 28, 2014 6:17 pm

бүрэнтөгсийг түрүүлдэг наадмаар үндэсний бөхийн фантазигийн начин нямбаатай хамт тэр алдарт увсыхны 10р секторт үзэж байсын үзэгчид н өөрсдөө л тэгж хөөргөөд увс этр гээд байх юм билээ.. энэ наадмаар бас 4 даваа тэдээс үзсэн увсын хэн байлаа уачаад байхад н битгий өг гэж орилоод л муухай санагдсан шүү.. энэ жил бас л нөгөө увс нуураа дуулцгаагаад нөгөө талаас н завхан гол хальт эхлээд дэмжлэг авалгүй больчихсонн гэгэг..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Mon Jul 28, 2014 6:34 pm

Цогоо wrote:Сая Дарханд явж байхдаа найзаасаа наадам хэр болсныг асуусан чинь "П...а нэг 100 саятай амьтан ирээд хамаг наадам сүйдэлж хаячихаад явчихлаа" гээд их дурамжхан ярьж байна лээ. Ланд 100 унаж очсон юм шиг байгаа юм. Үзүүр түрүүнд мөнгөн дээрээ нэмээд машиныхаа түлхүүрийг өгчихөөд цолоо аваад явсан юм гэсэн.

Дарханд ч 1 шал сураггүй нөхөр л түрүүлсэн байсан, гэхдээ тэндхийнх л харъяат нөхөр гэсэн бсан шд.
ider wrote:Cонин л юм. Стадионд бөх үзэж байхад Содном гуай арсландаа массаж нтр хийж өгөөд сүрхий л байсан шд. Арсланг 6 даваад ирэхэд нь хэдэн зураг дарсан юм.

Энэ 2 чинь өргөөнд нтр бас сүрхий л байдагшд, нэгэндээ цай аягалаастай. Саяны даншигт 2 уулаа л гурилдсан л даа. Галзуу ч бас барьцгүй гар даа.
Чуугий wrote:Н.Батсуурь: Мэдээж төрж өссөн нутаг усандаа шүтэж дээдлэлгүй яахав. Гэхдээ миний хувьд бид бүгдээрээ л нэг цул монголчууд. Увс хүн, Увсынхан гэхээр надад таатай санагддаггүй. Адилхан цөөхөн монголчуудад ийм хандлага ямар ч хэрэггүй гэж би боддог. Гадаад оронд бас тодорхой хугацаагаар амьдарч үзлээ. Гадна гараад бид бүгдээрээ нэг л монголчууд байдаг биз дээ. Олон улсын тэмцээн уралдааны талбар дээр бид монгол л гэж дуудуулдаг. Түүнээс энэ Увс хүн гэж зарладаггүй биз дээ. Үндэсний их баяр наадам бол өөрийн уламжлалтай, дэг жаягтай. Ёстой горимтой. Олон зуун жилийн тэр соёлоо дагаад л бөхчүүд нутаг усаараа овоглож гардаг. Бусад үед нутгархах, жалга довны үзлийг дэмжих талцах нь утгагүй зүйл гэж би боддог.

:eek: Арслангийн буурь суугаад эхэлжээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Dondogoo » Mon Jul 28, 2014 9:40 pm

Манайхан ч даган намирахдаа сайн хүмүүс шүү ямар ч өөрийн гэсэн үзэл бодол, үзэл бодлоо хамгаалчих дархлаа байхгүй хэн юу гэнэ шууд нүдэн балай чихэн дүлий итгэн даган намирч нэгнийгээ үй зайгүй муулна...фбээр нэг Сог үзэн ядсан муулсан хүмүүс хөөрхий Галзуу харцага нэг л их гэнэн цагаан ариун тагтаа шиг л байна зүгээр тэр зодсон цохисон асуудал ууг нь байсан л гэдэг учир мэдэх хүн
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bayara » Tue Jul 29, 2014 12:01 am

Наадмын барилдаан, аймаг сумуудын ой, хүмүүсийн яриан дээр үндэслэж дүгнэхэд Монгол бөхөд найраа хэтэрч байгаа нь илэрхий байна. Найрааг алга болгож, Монгол бөхөө үзүүштэй, нээлттэй болгох талаар дорвитой шинэчлэлт хийх цаг иржээ. Үүнийг өөрчлөхөд жижигхэн өөрчлөлт биш, ул үндэс, суурьтай нь шинэчилсэн томоохон алхам хийх хэрэгтэй. Үүний тулд Монгол бөхийг мэргэжлийн спорт болгох нь зүйтэй болов уу.
Монгол бөхийг мэргэжлийн спорт болгож, зохион байгуулалтад оруулах суурь бол бүрдсэн байна. Хичээллэж байгаа залуусын тоо, хичээллэж буй арга байдал, эргэлдэж байгаа мөнгө, бай шагналыг харахад ийм дүгнэлтэд хүрэхээр байна. Нэг авчихсан байхад насаараа эзэмшдэг цол авдаг одоогийн зарчим үеээ өнгөрөөжээ. Найраанд явж байгаа энэ их мөнгө уг нь найраанд бус, бэлтгэл сургуулилалт, дэвжээ клуб, тэмцээний зохион байгуулалт, бай шагналд орж эргэлдэх ёстой. Ер нь бол сүмогийн зохион байгуулалтыг шууд хуулчихад болохгүй ч юмгүй. Барьц сонгоог халаад, жингийн ялгавартай болгоод, илүүдэл жинтэй тэмцээд, тулж зогсдог, отож хүлээдэг, барьц авах гэж наян юм болдгийг болиулаад, Монгол бөхийн гайхамшиг, уран мэхийг уралдуулсан тэмцэл бүх барилдаанд гарсан тийм шилжилт рүү явах ёстой.
Дэвжээ, клубын системд шилжих нь ер нь зөв. Аймаг бүр нэг дэвжээтэй эхлэхэд болох л юм.
Монгол бөхийн хамгийн гол, суурь, алдагдаж болохгүй зарчмуудыг юуны өмнө тун зөв тодорхойлоод түүн дээрээ суурилан мэргэжлийн спортын шинж чанар луугаа одоо орох болсон байна. Зарим нэг орчин үед нийцэхгүй байгаа зүйлийг зоригтой халж өөрчлөх ёстой.
Ерөнхийдөө бүгдээрээ Монгол бөхийн хамгийн суурь зүйлсийг олуулаа хэлэлцэн тогтоох нь зөв.
Миний бодлоор дараах зүйлс байхаар байна.
- Өмсгөл. Зодог шуудаг, малгай, залаа
- Цол, чимэг. Улсын, аймгийн, сумын 3 түвшний цол. Одоогийн хэрэглэгдэж байгаа цолнууд хэвээр үлдэх нь зүйтэй.

Монгол бөхийн хөгжилд саад учруулж байгаа, орчин үед нийцэхгүй байгаа зүйлсийг зоригтой өөрчлөх хэрэгтэй. Үүнд миний бодлоор дараах зүйлс байхаар байна.
- Ам авах ёс. Найрааны нэг эх үүсвэр. Орчин үеийн спортод иймэрхүү зүйл ер нь байхгүй. Бүх давааг эрэмбийн дагуу оноолтоор явуулдаг болох нь мэргэжлийн спортын шинж чанарт илүү нийцнэ.
- Нэгэнт авсан цол буурдаггүй байдал. Ямар нэг байдлаар цол шилжиж байдаг байх нь илүү зүйтэй байх.
- Цол олгох зарчим. Зөвхөн нэг удаагийн наадмаар цол өгөх ерөнхийдөө найраа гарах үндэс болж байна. Жилд нэг удаа жилийн турших барилдааны чансаагаар цол олгох юмуу, эсвэл сумо шиг зиндаатай байж болох.
- Барьц сонголтыг халах. Барьц сонголт бөхчүүдийн жингээ нэмэх шалтаг болж байгааг анхаарч үүнийг халах хэрэгтэй.

Миний хувьд ийм саналууд байж болохоор байна. Та бүхэн санал бодлоо уралдуулна уу. Хэт их зүйл өөрчлөгдөхөөр бичсэн ч байж магадгүй, гэхдээ л мэргэжлийн спортын зохион байгуулалт руу ороход маш том өөрчлөлтүүд, маш сайн мэнэжмэнт хийгдэх шаардлагатай нь ойлгомжтой юм.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Tommy » Tue Jul 29, 2014 9:52 am

Галзуу одоо бөх хүн байж шалчигнасан л юм хийлээ... Хангалттай бүх хүн ямар нөхөр болохыг нь гадарлаад, хангалттай муулж байхад унацан байхад өшиглөж байдаг... Ийм юм бичсэнээрээ хэн юу хожоод, ямар асуудал шийдээд байгаан... болохгүй байгаа бол мөрөөр нь хаяна биз...
Залуу нас амьдрал хамгийн амттай
User avatar
Tommy
The Kop
The Kop
 
Posts: 717
Joined: Sun Jan 29, 2012 2:35 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests
cron