Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby jal » Fri Jul 18, 2014 8:43 pm

Пүрэвдагвийн дунгуйлдах ч эгзэг нь таарвал хэнийг ч хазайлгана..
Дээшээ дэмжүүлээд үзнэ гэж байсан бол Пүрэвсайхан шиг явмаар юм..
Тэгсэн ч Батмөнх ямар ч аргагүй байдалд ороод л амласан биздээ...

Гэхдээ бас бөхчүүд эвгүй өрсөлдөгчтэй таарвал
"Хэрэв уначихвал цол ч үгүй, мөнгө ч үгүй ганзага хоосон буцна, тэгэхээр тохироод мөнгө авсан дээр" гэсэн философи явдаг... тэгэхээр нэгэнт бэлтгэл дутуугаа мэдэрсэн бас Дагвад унах нь илүү байдаг болохоор цөөхөн хэдэн төгрөгөнд тохирсон байж мэдэх л юм...
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby chukcha2002 » Fri Jul 18, 2014 10:19 pm

Рагчаа гарьд өөрийнхөө боломжийг буруу үнэлээд байх шиг санагдах юм. Хүн уг нь дээшээ зүтгэхэд буруудах юу билээ, гэхдээ л.... 6-д Пүрэвдавгыгаа ч юм уу, 7-д Санжааг ч юм уу аваад явуулчихгүй гэмээр л харагдлаа.

7-д Гончигдамба, Санжаадамба хоёрыг тунахад харамссан шүү.

Шинэ гарьд Жаргалсайхан урамтай сайхан барилдлаа. Хүмүүсийн тооцооноос гарч, ам авсан хүмүүс нь амархан гэж бодож аваад ташраараа хэд нурсан.

Түрүү бөх гойд сайн бэлтгэлтэй байж дээ.

Тэр дархан аваргуудын нэр хүнд гээч юмыг наадмын дэвжээнд баллаж тавьсан хэрүүл жаахан гутмаар юм. 1024 барилдуулснаас л болсон гэдэг үнэн шүү. Нэг жилийн наадамд түрүүлэхдээ нэгийн давааны ам бөх илүү давснаараа дахин нэг жилийн түрүүний амжилт завшжийдаг.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Devil 7 » Fri Jul 18, 2014 10:24 pm

jal wrote:

Гэхдээ бас бөхчүүд эвгүй өрсөлдөгчтэй таарвал
"Хэрэв уначихвал цол ч үгүй, мөнгө ч үгүй ганзага хоосон буцна, тэгэхээр тохироод мөнгө авсан дээр" гэсэн философи явдаг...

:-o Аймшигтай философи бнашд
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby ТӨӨГӨӨ » Fri Jul 18, 2014 10:31 pm

Xaxa
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby jal » Fri Jul 18, 2014 10:34 pm

философи байлгүй яахав :-o
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Чуугий » Fri Jul 18, 2014 11:21 pm

Жакс л барилдаан бүрийн "но"-г гаргана даа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby attilla » Mon Jul 21, 2014 9:37 am

Бүрэнтөгс Увс аймгийн Өмнөговь сумын наадамд түрүүлжээ
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Mon Jul 21, 2014 12:02 pm

Өчигдөр ТВ9-өөр Ховдын Дарвийн 90 жил гараад бна лээ. Сүүлийн 4 нь л таних нөхдүүд. Б.Пүрэвсайхан-Н.Батсайхан, Ц.Лхагвасүрэн-Б.Тайван гэж үзээд, Пүрэвсайхан түрүүлж Тайван үзүүрлэх шиг боллоо, бас л маргалдаад л бна лээ. Тайван нь Дарвийх юмуу даа. Заавал нутгийх нь хүүхэд түрүүлэх албатайм шиг л байхын.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Чуугий » Mon Jul 21, 2014 12:55 pm

Тайвангийн тохой нь түрүүлж хүрсэн байна лээ шдээ.
Тэгсэн Тайванг туг тойруулж нтр.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bold9 » Mon Jul 21, 2014 2:32 pm

Энэ амралтын өдрүүдэд Баруун аймгийн даншиг наадам Ховдод болно.
Даншгийг ТВ9-р бас шууд дамжуулах байх.
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby jal » Mon Jul 21, 2014 6:16 pm

Takanohana_Nowitzki wrote:Өчигдөр ТВ9-өөр Ховдын Дарвийн 90 жил гараад бна лээ. Сүүлийн 4 нь л таних нөхдүүд. Б.Пүрэвсайхан-Н.Батсайхан, Ц.Лхагвасүрэн-Б.Тайван гэж үзээд, Пүрэвсайхан түрүүлж Тайван үзүүрлэх шиг боллоо, бас л маргалдаад л бна лээ. Тайван нь Дарвийх юмуу даа. Заавал нутгийх нь хүүхэд түрүүлэх албатайм шиг л байхын.

Энэ жил улсын наадамд гурав дээр Лхагвасүрэн начин Тайванг амалж аваад даваа хөнгөлсөн биздээ??
Тэгсэн саяны наадамд шөвгийн дөрөвт бол Тайван үзсээр байгаад хаячихаж байна лээ, Лхагваа начин ууртай харагдана лээ..
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Mon Jul 21, 2014 6:34 pm

Тайван өөрөө Дарвийх гээд зүтгээд байх шиг бна лээ. Наадмаар бодвол Лхагвасүрэнд зохих юмыг нь өгөөл авахуулаа биз. Үзүүр түрүүнд Пүрэвсайхан дээр гонжроод байсан нь тиймэрхүү, цэц нтр нь ч гэсэн. Улсад дээгүүр үзэх тааварт явдаг хүн сумын наадамд шинэ а/а-д өгөх юм уу хайшаан. Улсдаа аймгаараа, аймагтаа сумаараа талцана.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Аагий » Tue Jul 22, 2014 9:33 am

Сүхбат аваргын үйлдлийн тухай дажгүй зөв өнцөгөөс харж бичжээ. Хууль, дүрэм нь асуудалтай гэж. http://news.gogo.mn/r/143876

Ер нь цаашдаа бөхчүүдийн тоо нэмэгдэнэ, Улсын наадам 1024 бөх рүү орох л болно гэдгийг одооноос бодох цаг болж. Эцэст нь, ирээдүйд гарах нэг эрсдлийг ч гэсэн урьдчилан харж, хааж чадвал сэтгүүлч хүн үзэг цаас нийлүүлсний хэрэг бүтдэг гэдэгчлэн нэг санал дэвшүүлээд энэ бичлэгээ өндөрлөе. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн “7.2-т Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтой бөх 9 давсан бол үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын арслан цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл улсын аварга цол олгоно” хэмээн заасан байдаг. Энд нэг дутагдал байгаа нь 10-ын даваа нэг цол ахих үндэслэл мөн үү гэдэг асуудал.

Хэрвээ мөн бол “Арслан цолтой бөх ес давбал 10-ын давааны өмнө аварга цолыг олгож, улмаар 10 давж түрүүлбэл даян аварга цол олгоно”, “Аварга цолтой бөх ес давбал 10-ын давааны өмнө даян аварга цолыг олгож, улмаар 10 давж түрүүлбэл дархан аварга цол олгоно” гэж зааж өгөх ёстой. Гэхдээ энэ бол А.Сүхбат хуульд заагаагүй үндэслэлээр даян аварга болсон гэх гэж байгаа юм биш, хуульд энэ заалтыг заавал бичиж оруулах ёстой гэж байгаа юм. 1024 бөх барилдсан наадамд түрүүлсэн арслангаас доош цолтой бөх хожиж, аварга, даян аварга цолтойн түрүүлбэл хохирох байдал цаашид үргэлжлэх ёсгүй.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Аагий » Tue Jul 22, 2014 9:36 am

анхнаасаа тэр 1024, 512 -н ялгаа гаргадаг л **н** хэрэг. Ямар нь санаачилсан болдоо. Үхсэн, бөхчүүдийн хувьд бол ганц, хоёр цэрэг давах л асуудал биз дээ. Тийм **н** хууль гаргаад тэрэндээ ороогдоод сууж байдаг. Хэдэн бөх барилдахаас үл хамаараад шууд түрүү тоолоод л том цолнуудыг өгдөг бол ямар ч асуудал гарахгүй шүү дээ.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Yago » Tue Jul 22, 2014 10:07 am

Өнөөдрийн Зууны мэдээ-н дээр "Д.Сэрээтэр: Б.Сугаржаргалын ах дүүс намайг ална гэж дарамталсан" гэж ярилцлага гарсан байна.
гээд уншсан чинь нээх онц юм алга.
Бөхийн холбоонд өргөдөл өгч гомдол гаргасан гдг нь л байна.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bayara » Wed Jul 23, 2014 2:14 am

10-н даваа 2 түрүүтэй тэнцэнэ гэдэг буруу л байгаа юм. Дээрх хуулийн заалтаар бол Сүхбатад дархан аварга цол өгөх үндэслэл алга л байна. Арслангаас доош цолтон түрүүлбэл Аварга болно гэж зааснаас бус, аварга цолтон түрүүлбэл дархан аварга болгоно гээгүй л байна. Элбэгээ л Сүхбатад өгөөд, өгөхдөө түрүүлж өгөөд, сүүлд бөхийн холбоо руу мундагдаад будилуулсан байна.
Дээр үед ч гэсэн 1024 барилдаад арслангаас доош цолтой 2 бөх үлдвэл 2ууланд нь арслан л өгч байсан юм билээ. 10 давсан гэдгээрээ эрэмбэ нь өмнө нь л орно биз, 2 түрүүлсэнтэй дүйцүүлэх нь хэтэрсэн үнэлэмж болох юм. Хойшид 2 түрүүлсэнтэй дүйцүүлэхээ болих л хэрэгтэй.
Хэрэв 2048 бөх барилдаад ямар нэг залуу бөх 11 давж түрүүлбэл шууд 3 түрүүлсэнтэй дүйцүүлээд даян аварга болохнээ дээ. Энэ бол буруу л үнэлэмж болно.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bayara » Wed Jul 23, 2014 2:23 am

Сүхбатад угаасаа 2001 онд 10 давж түрүүлэхэд нь даян аварга цол бус, зүгээр аварга цол л өгсөн. 2004 онд түрүүлээд далай аварга цол авсан. Үүний дараа л бөөн юм болж байгаад даян аварга цолыг нөхөн авсан. Зүй нь бол далай аварга цол байхгүй болгосноор сая л даян аварга болж байхаар байна.
Хэрэв 2001 оны 10 давж түрүүлсэнг 2 түрүүтэй дүйцүүлнэ гэж нөхөж цол олгосон нь зүйтэй бол 30-аад оны 10 давж түрүүлсэн олон арслангуудад аварга цолыг нөхөн олгох нь уг зүйтэй л юм байгаам.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Өсөхбаяр » Sat Jul 26, 2014 3:54 pm

тэгээд хэдэн жилийн дараа 10 давахыг 2 түрүүлсэнтэй дүйцүүлэхгүй нь зөв юм байна гэж бас шийдвэр гаргаад баахан аварга өгсөн хүмүүсээсээ цолоо хурааж авах уу? өнгөрсөн үед яг таг дүрэм журам гээгүй янз бүрийн л тохиолдлуудаар цол олгогдож байсан. мэрэгжлийн спорт биш Баяр наадам гэдэг утгаараа өвлөгдөн ирсэн бөх маань. одоо дүрэм журамд оруулах цаг нь болсон ч оновчтой сонголтонд хүрч чадаагүйн гай л гараад байх шиг байна даа.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Yes Man » Sat Jul 26, 2014 5:10 pm

Bayara wrote:Сүхбатад угаасаа 2001 онд 10 давж түрүүлэхэд нь даян аварга цол бус, зүгээр аварга цол л өгсөн. 2004 онд түрүүлээд далай аварга цол авсан. Үүний дараа л бөөн юм болж байгаад даян аварга цолыг нөхөн авсан. Зүй нь бол далай аварга цол байхгүй болгосноор сая л даян аварга болж байхаар байна.
Хэрэв 2001 оны 10 давж түрүүлсэнг 2 түрүүтэй дүйцүүлнэ гэж нөхөж цол олгосон нь зүйтэй бол 30-аад оны 10 давж түрүүлсэн олон арслангуудад аварга цолыг нөхөн олгох нь уг зүйтэй л юм байгаам.

Дүрэм хэн дээр анх зөрчигдсөн бэ? гэдэг дээр л ярих хэрэгтэй байгаам л даа......
10 давсанд аварга цол олгоноо гэдэг дээр бол анх Сумьяабазар дээр хэрэгжсэн хууль..... Хуулиндаа тийм заалт байхгүй ч Энхбаяр кок авахын тулд хийсэн ажил гэж хэлж болно...... Дараа нь Сүхбатад нөхөж олгосон...... Өөрөөр хэлвэл Сүхбатыг түрүүлдэг жил нь Ерөнхийлөгч ийм зарлигаа гаргасан бол Сүхбат арслан цолтой түрүүлээд шууд даян болох байсан...... Үүнийг Сүхбат ч ярьдаггүй биш ярьдаг....... Өөрөө ч залхатлаа л ярьсан байх........ 10 давсан ч унасан ч аварга болох уу, гэж бөхийн холбооноос асуусан л гэж..... Бөхийн холбооныхон 10 давбал даян олгоно гэж ярьж байгаад дараа нь өгөөгүй мурьсан..... Үүнд л Сүхбат гомдолтой байдаг юм байна гэж би ойлгоод байдаг юм..... Зүгээр анхнаасаа Сумьяадаа арслангаа өгсөн бол хэн ч юу ч ярьж чадахгүй л байсан байх.......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby CAHAKA » Sat Jul 26, 2014 8:27 pm

Чухам стадион дvv рэн аварга аварга гэж хашгичсаар байгаад ийм заваан юм хийсэн дээ
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Aagii_03 » Sat Jul 26, 2014 11:40 pm

Cvхбатад ч тэгж барилдааны vеэр аварга амлаагvй байх аа. Наад унасан ч давсан ч аварга гэдэг бол Менх-Эрдэнэ арсланг л 4 цаг ноцолдоход нь л Нямдорж хулхидсан гэдэг байх.



Sent from my iPhone using Tapatalkoilp
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Чуугий » Sun Jul 27, 2014 12:02 am

Аймгуудын наадам гэж үнэн элгийн юм болж байх шив дээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Адмирал » Sun Jul 27, 2014 12:17 am

CAHAKA wrote:Чухам стадион дvv рэн аварга аварга гэж хашгичсаар байгаад ийм заваан юм хийсэн дээ

Sumya ter jil arslan bolson bol awargiin tuluu dahin heden udaa dairalt hiih bsan yumdaa.. Ahiad law 1 turuu bsan bj magadgui
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Өсөхбаяр » Sun Jul 27, 2014 3:55 am

тухайн тухайн тохиолдолд янз бүрийн шийдвэр гаргаж ирсэн л бдаг. ганц түрүүтэй аварга сумьяа мөнхбат аар дуусахгүй гэдэгийг мэднэ. баяр наадам утгаараа олны тааллыг харгалзан үздэг, том албан тушаалтнуудын үзэмжийн юмнууд ч нөлөөтэй байсан байх. одоогийн энэ сумо манайх шиг л үндэснийх нь спорт. одоо мэргэжилийнх гээд байгаа.. озэки цолтой хүн 2 дараалж түрүүлэх ёстой ч ганц түрүүтэй аварга зөндөө л бсан гэжүүгаа одоо ч байна. 5 түрүүлчээд авч чадаагүй нь ч байна. Сумьяад аварга өгдөг нь иймэрхүү л зүйл болсон цэнгэлдэх даяараа хүсч байхад татгалзах хэцүү сумьяа ч өөрөө авы гээд гуйсан биш. ард түмний сайхан л аварга. тэгээд л зогсчих байсан юм. дараагийн удаа цэнгэлдэх даяараа нэхэж орилох бөх гараа ч уу гүй ч үү.. цөөхөн жил зодоглож байгаа бага цолтой бөх ганц жил цоор оод аварга гэдэг бол харин тиймэрхүү л юм бгаам.. даваа болгоныг үнэлээд цол өгч эхэлснээр 10 давахаар яах вэ гэдэг дээр асуудал үүссэн. чимэг өгий гэдэг дажгүй л санаа.. гэвч үзүүр түрүүний 2 бөх адилхан цолтой үлдэнэ гэхээр сонин ч юм шиг. тэгэхээр энэ харцага гарьдаа болиод чимэг авдаг цолны үнэлгээ эрэмбэ нь угаас байгаа хойно. 10 давсан нь хурцаа аваад үзүүрлэсэн нь Азаа шиг эрэмбэ доогуур арслан өгч болох юм.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Sun Jul 27, 2014 11:29 am

1024өө л больчих хэрэгтэй. 10 давсанд чимэг гэвэл 5-9 давснууд завшиж байгаа байхгүй юу. Зөвхөн 10 давсанг ярьж туйлшрах бас дэмий. Аймгуудын даншиг гэж элгийн юм болж бна дөө, Мөнхбаатар, Содном 2 яаж байгаан. Элэг бүс тайлдаг моод газар авлаа. Аймагт 512 гэж заваарах юм. Аймагт 512 бол үнэндээ хууль бус шд. Улсын 1024 бол ядаж хуулийн дагуу. Содном Ховдын нөхрийг зовоож зовоож байснаа элэг бүсээ тайлж нтр, бодвол нөгөөх нь мөнгөө нэмэхгүй байсым блгүй. Ид барилдаж байгаа залуу хүчтэн нутгийхаа даншигт түрүүлж яагаад болдоггүйм бол? Хэн ч танихгүй нөхөрт элэг бүсээ тайлахаас ичдэггүйм байхдаа? Мөнгө ийм хүчтэйм үү? Содномоос хүмүүс аймгийн цолтон төрүүлсэнгүй гэж нэхэх үе мөн үү? Мөнхбаатар ч гэсэн, үзүүр түрүүнд л зогсож байх ёстой биз дээ? Үзсэн наадмыхөа ганц давааг л дүгнэлээ, бусдыг нь яг үзээгүй, Хөвсгөлийхөн битгий юм бодоорой. 10 а/н төрлөө ч гэх шиг, цолтон нь багтахгүй 512 барилдууллаа гэсийм байж.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 9 guests
cron