by Orgil-TT » Wed Jul 16, 2014 1:09 pm
Schweinsteiger Müller Lahm Neuer гэсэн нэрүүдийн Балжиннямд уг нь бичиж өгсөн юмсан. Манай хүн буруу л тайлбарлаад байгаа харагдсан. Энэ нэрсүүд бол манайхаар угийн овог юм л даа. Schweinsteiger-н аав нь, өвөө нь, элэнц хуланц өвөө нар нь мөн энэ нэрээрээ нэрлэгдэж байсан гэсэн үг. Уг нэрийнх нь утга нь газар орны нэр юм шиг байгаа юм. Манай хангай нутгийнхан гахайн жим гээд л ой дотор гарсан нарийн жимийг хараад хэлдэг дээ. Түүнтэй ижил тухайн нутгийнх нь нэр бололтой юм шиг байгаа юм. Иймэрхүү алдартай хүмүүсийн нэрсээс хамгийн сонирхолтой нь Шварцнеггер-н нэрийн тайлбар байдаг. Энэ нэрийн эхний үе бол шварц буюу хар өнгө гэсэн утгатай. Харин сүүлийн үеийг нь хүмүүс буруу орчуулж хэлээд байдаг нь неггер эсвэл нигер гэсэн утгатай гэж энэ нь угтаа бол маш буруу бүдүүлэг орчуулга байгаа юм. Шварцн- хар эггэр булан, тохой гэх утгатай газар орны нэр бөлгөө. Хартохой, Харбулан гэж ч бас болно. Энэ газар нутагт амьдарч аж төрж байсан гэр бүлийг Хартохой гэж овголсон хэрэг. Балжаа бас Мюллерийг орсоор Кузнецов МНЛ-р дархан гэж авсан. Би түүнд бүүр мессежээр Мюллер гэдэг нь тээрэмчин гэсэн үгээ гэж бичиж өгөөд явуулсан даа. Герман хүний овогууд нэг бол газар орны нэрс, үгүй бол ажил мэргэжилийн нэрс байдаг. Дээр нь тайж гаралтай дээдэсийн нэрсүүд мөн байх нь элбэг. Хамгийн түгээмэл жишээ бол фон гэсэн холбоос болно. Барон Унгерн Фон Штернберг гэж бидний маш сайн мэдэх тайж хүний нэр байна. Уг нэрийн эхэнд барон гэж байгаа нь цол хэргэмийг нь илэрхийлж байгаа бөлгөө. Өөрөөр хэлбэл Унгерний Барон цолтой хүн юм байна. Тээгээд арааас нь овог нь явж байна түүнийг нь фон гэдэг холбоосоор холбож Штернбергийнхний Барон Унгерн гэсэн утгыг илэрхийлж байх юм. Лаам-н нэрэнд удаан гэсэн утга байх шиг. Удаан хөшингө явж чаддаггүй тарган хүмүүсийг тарган нугастай зүйрлэдэг. тэр утга л энд яваад байгаа болов уу. Тэгэхээр Лаамын өвөг дээдэст нэг бол их удаан тарган хүн байсан болж таарах гээд байна үгүй бол ажил мэргэжилдээ удаан няхуур буйр суурьтай ханддаг хандлага байсан байж таарах гээд байна. Би бол тэгэж л таамгалж байна даа. Нойер гэдэг үгний үндэс нь яах аргагүй шинэ гэсэн үг буюу ной гэсэн Герман үг. Нойер болхоороо шинэлэг, эсвэл арай шинэ гэсэн утга болно. Харин нэрний утгынхаа хувьд шинэчилэгч гэсэн утга илэрхийлхийг үгүйсгэх аргагүй. Мертесакер гэж нэрний арын акер гэдгийн манйхан мэдэж байгаа байлгүй дээ. Акер газар буюу тариан талбайн утга явж байна. Харин Мертес гэдэг нь Мартин гэдэг Латин нэрний Герман хувилбар бололтой. Тэгхээр энэ хүний өвгөд хөгшидийг нь Мартин гэдэг байсан байх магадлалтай ба Мартиний тариан талбай гэсэн утга явж байна гэж би харж байна.