Orgil-TT wrote:Нойер шилдэгийн шилдэг хаалгачаас гадна хаалгач байх тоглогчдын хувийн шалгуурт шинэ хэмжүүр тавьчихлаа. Одоо хаалгачдын сайн мууг түүгээр хэмжих бөгөөд түүний энэхүү тоглолтын арга барил нь цаашдын хөл бөмбөгийн спорт дахь хаалгачын ур чадварт хувьсгал боллоо.
Нойер нээрээ хувьсгал хийлээ шүү. Хүмүүс шүүмжилж л байсан, өөрөө бол би нэг л шийдсэн бол 100 хувь итгэлтэй байдаг гээд байсан үнэхээр цэвэрлэгч-хаалгач -н байрлалд аймшигтай байлаа. Германы баг ч Нойер-т үнэхээр том итгэх юм, тэр ч итгэлийг нь алдахгүй, бат найдвартай байх юм. Би л лав ийм найдвартай хаалгач хөлбөмбөг үзэж байсан хугацаандаа харж байсангүй.