Реал Мадрид клубын ерөнхийлөгч Флорентина Перез багийн түүхэн дэх хамгийн агуу тоглогч Альфредо Ди Стефаногийнхоо дурсгалд зориулж хэлсэн үг...
-Энэхүү танхимд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Өнөөдөр шиг ийм өдөр ирнэ хэмээн бид хэзээ ч бодож байсангүй. Энэ өдөр Реал Мадрид баг болон хөлбөмбөгийн ертөнц бүхэлдээ уй гашууд автаж байна.
Юун түрүүнд Реал Мадрид баг, мөн өөрийнхөө зүгээс клубын хүндэт ерөнхийлөгч Альфредо Ди Стефано тэнгэрт хальсанд гүн эмгэнэл илэрхийлж байна...
Бид Реал Мадридын түүхэн дэх хамгийн агуу тоглогч, бүх цаг үеийн шилдгийн шилдэг тоглогчийг алдлаа... Реал Мадрид болон түүний сая сая фэнүүдийг уй гашуу нөмрөн авлаа...1953 оны 9-р сарын 23-ны өдөр анх Мадридын цагаан өмсгөлийг энэхүү ордонд өмсч байсан тэр тоглогч биднийг орхин одсон ч түүний ДОМОГТ ЗАМНАЛ үеийн үед мартагдашгүйгээр улам тодрон дуурсагдах болно...
Өнөөдөр бид түүнд баярлалаа гэж хэлэх өдөр. Учир нь Альфредо Ди Стефано бол клубын түүхийг өөрчлөөд зогсохгүй, хөлбөмбөгийн түүхийг өөрчилсөн нэгэн... Тэрбээр Реал Мадрид багийг дэлхийн хамгийн том спортын баг болоход тусалсан. Альфредо Ди Стефано бол Реал Мадрид... Түүний клубтэй үүсгэсэн холбоо нь хөлбөмбөгийн хамгий агуу домог мэндлэхэд хөтөлсөн юм... Түүний эрс шийдэмгий байдал энэ багийн ХУВь ТАВИЛАНГ өөрчилсөн...
Испани орон маш олон хүнд бэрх асуудалтай тулгарч байсан тэрхүү бараан он жилүүдэд Стефано болон түүний нөхөд ард түмэндээ мөрөөдөлдөө хүрч болох итгэлийг хайрлаж байсан юм... Тэрээр клубын ерөнхийлөгч Сантиаго Бернабеугийн хамтаар бүх тив дэлхий даяар бишрэн шүтэгддэг хөлбөмбөгийн багийг бий болгосон... Тэр бол даян дэлхийд нөлөөлсөн хамгийн анхны тамирчин байсан... Түүний авьяас чадвар, багийнхаа төлөө гэсэн хүсэл эрмэлзэл нь энэхүү багийг дэлхийн өнцөг булан бүрт мэдрүүлж өгсөн билээ...
Реал Мадридыг дэлхий дээрх хамгийн ихээр хайрлагдаж, бишрэн шүтэгддэг баг болгосон танд дахин баярлалаа... Энэ өдөр түүний эргэн тойронд байсан хүн болгонд туйлын хүнд байгааг би ойлгож байна... Учир нь тэр миний сайн найз байсан юм... Би түүнтэй олон олон зүйлсийг хамтдаа хийж, бүтээж байлаа... Ерөнхийлөгчийн хувиар ажилласан тэдгээр он жилүүдэд миний хувьд бүх түүхийн хамгийн агуу тоглогч хэмээн бодож явдаг хүнтэйгээ хамтдаа хийж бүтээсэн зүйлс бол үгээр илэрхийлэхийн аргагүй үнэ цэнэтэй юм...
Альфредо Ди Стефано бүхий л зүйлст хамгийн шилдэг нь байсан...
Түүний хөлбөмбөгт хийсэн хувьсгал болон ёс суртахуун нь өнөөгийн хөлбөмбөгт тод томруунаар үлдсэн... Тэр бидэнд хэзээ ч бууж өгөлгүйгээр клубын төлөө хийж чадах бүхнээ хийхийг зааж сургасан... Амьдралынхаа сүүлийн мөч хүртэл тэрээр багийн хамтран зүтгэгчид болон их амжилтынхаа үндсийн талаар хойч үедээ хэлж сургасаар ирсэн... Тэр эдгээр агуу амжилтууд тэдэнгүйгээр ирэхгүй байсан гэдгийг залуустаа үргэлж сануулж, түүхийг хамтдаа бүтээлцсэн андууддаа талархаж явдгаа бахархалтайгаар дурсдаг нэгэн байсан юм...
Өнөөдөр Реал Мадридын үнэт зүйл болж буй олон зүйлсийг түүнээр ахлуулсан Реал Мадрид олж ирсэн... Эдгээр он жилүүдэд тэрбээр манай багийн хамгийн шилдэг элч төлөөлөгч байсан... Тэр ганцхан Реал хэмээх клубт ч бус Мадрид хот, Ипсани орон болон бүх дэлхийд өөрийн өгч чадах бүхнээ өгсөн хүү нь билээ...
Одоо бидний үүрэг бол түүнтэй уулзах завшаан олдож байгаагүй хүмүүст тэр бол Реал Мадридын бүхий л зүйлсийг өөрчилж чадсан хүн гэдгийг ойлгуулж байх явдал юм... Энэ тоглогч 5 дараалсан Европын цом, 8 Ла Лигийн түрүү, хамгийн анхны Тив Хоорондын цомыг багтаа олж ирсэн бөгөөд Испанийн лигийн мэргэн буучаар 5 удаа тодорч, 2 удаагийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртэж байсаны дээр Super Ballon d’Or-ыг хүртсэн цорын ганц тоглогч билээ...
Реал Мадрид багийг 20-р зууны хамгийн агуу багаар ФИФА нэрлэсэн бөгөөд энэхүү алдрыг багтаа олж ирэх ачааны хүндийг үүрсэн түүнд бид талархах ёстой... 2000 онд Ром хотноо гардуулсан уг алдрыг авсан нь түүний хувьд өөрийгөө бүх дэлхий даяар хүлээн зөвшөөрүүлсэн агшин байсан бөгөөд тэрхүү арга хэмжээнд хамтдаа оролцож явсан мөч бол миний Реал Мадридын ерөнхийлөгчийн хувиар амталсан хамгийн гайхалтай мэдрэмж байсан юм...
Клубын түүхэн арга хэмжээнүүдэд тэр үргэлж бидэнтэй хамт байсаар ирсэн... Багт шинээр ирж буй тоглогчдийг угтан авч, тэднийг заан чиглүүлэх үүргийг тэрбээр нэр төртэйгээр биелүүлж байсан нь өөрийгөө Реал Мадридын тулгын чулуу байсаар ирсэн, байгаа гэдгээ амьдралынхаа эцсийн мөч хүртэл эцэж цуцалгүйгээр батлан харуулсан явдал байлаа...
Бид маргааш өглөөний 10:30 минутад Сантиаго Бернабеу цэнгэлдэхэд олон мянган хөгжөөн дэмжигчдээ угтан авна... Энэ цэнгэлдэх түүний гэр, түүний амьдрал байсан учраас түүнд төрөлх гэрт нь хүндлэл үзүүлэх болно...
Өнөөдөр бидний хувьд уй гашуу нөмөрсөн өдөр хэдий ч биднийг олон жил агуу амжилт өөд хөтлөн явсан домогт тоглогчдоо хүндлэл үзүүлж, түүгээр бахархах учиртай өдөр... Тэр энд Реал Мадрид хэмээх багийн зүрхэнд мөнхөд үлдэхээр ирсэн нэгэн билээ...
Альфредо Ди Стефано, чамайг Реал Мадрид хэзээ ч МАРТАХГҮЙ ЭЭ...
Танд дахин талархья...