ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Далай аварга зодог тайлчихлаа, та vvнийг юу гэж бодож байна?

Зєв
34
29%
Буруу
50
42%
Мэдэхгvй
34
29%
 
Total votes : 118

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Takanohana_Nowitzki » Tue Jun 17, 2014 3:13 pm

Шал дутуу, арслангаас доош цолтон л 1024 дээр башийхаар хууль. Эрхэмээ 512-т түрүүлчээд 1024-т дараа нь үзүүрлэсэн бол өдийд арслан л байгаа. Амжилтын хувьд яг адил, зүгээр л дараалал нь өөр байхад өөр цолтой байхаар байгаа хууль даа, чааваас. Тэгээд тэнд байгаа бөхөө мэддэг 2 аварга нь таг, бүр ашиг сонирхолын зөрчилтэй гээд санал өгөхгүй ч гэж байх шиг.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Dondogoo » Tue Jun 17, 2014 4:24 pm

бантагнуулчих юм байналдаа
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Wed Jun 18, 2014 12:04 pm

Наадахыг чинь Данзан мэддэг ч юм биш л дээ, хичнээн мэдмээр санагдсан ч, цол өгүүлмээргүй байсан ч мэдэл нь хүрэхгүй. Ийм өөрт нь хамаагүй зүйлд ч дуугуй байж чадахгүй муу улаан хамартай архичин. Монгол бөхийн жинг зохиомлоор 50кг нэмсэн нэг архичин биш ерөнхийлөгч нэртэн нь зарлиг буулгана ш дээ.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Takanohana_Nowitzki » Mon Jul 07, 2014 12:30 pm

Image
За 1 өдөр 2 дархан аваргатай боллоо доо.
Image
Last edited by Takanohana_Nowitzki on Mon Jul 07, 2014 1:35 pm, edited 1 time in total.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Даян аварга А.Сvxбат

Postby JC » Mon Jul 07, 2014 12:53 pm

Муу жижиг аваргыгаа дархан болохыг харах гэж. Үнэхээр сайхан мэдээ байна даа. Одоо сайхан цолоо дуудуулчихвал энэ жилийн наадмаас өөр хүсээд байх юм ч бараг алга.

Ганаад 2004 онд өгөөгүйд нь их харамсаж байсан. Сүүлд бүр их харамссан хоёрын хооронд дархан л биш бол далай аварга нтр гэж байхаар Ганааг арслан болгочихгүй гээд. Одоо харин дархан боллоо. Төрсөн хүн шүү дээ бурхан минь
JC
 
Posts: 964
Joined: Wed Oct 13, 2010 1:39 am

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Devil 7 » Mon Jul 07, 2014 1:12 pm

Би та нарын энийг ерөөсөө ойлгохгүй юм....Найраа гээд бгаа юм чинь худлаа барилдаж үзэгчидийг хуурсан гэсэн үг мөн биздээ.... Бүгдээрээ найраа, худлаа барилдааныг үзэн ядаад байж Сүхбат Ганаад өгөөгүйд харамсдаг, Өсөхбаяр нутгийнхаа хэнийг тэдийн даваанд авч заан болгоно ч гэдгиймүү сонин юм ярихын....Зарим нь Сүхбат-г барилдаасай тэгээд замыг нь сайхан засаад 5 давуулчих ухааны юм яриад л....Ноднин Түвшинбаярт зарим нь дургүй хүрмээр худлаа унаж өгөө л ,олимпын аваргын өөдөөс барилдах сэтгэл гарсангүй гэж дэмийрч бхад олимпын аварга маань мундаг бна нтр гээ л .... Бөх олигтой мэдэхгүй мань мэтэд хүртэл зарим нь худлаа унаад бгаа нь мэдэгдээд бхад....Тэгээд үзэгчид нь өөрсдөө ийм бхад энэ найраа гэдэг юм чинь арилах юмуу даа
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Даян аварга А.Сvxбат

Postby jal » Mon Jul 07, 2014 1:28 pm

Найраа гэдэг бол цэвэр тохиролцсоны үндсэн дээр, мөнгө төгрөг өгөлцөж авалцаж байж үүдсэн барилдааныг хэлээд байгаа юм.

Тэрнээс монгол бөхөд эрт дээр үеэс залуу хойч үеээ дэмжиж, нутаг уснаасаа цолтой бөх таслахгүй бөхийн уламжлалаа авч үлдэхийн тулд нэг даваа гар амар давуулах, тунаанаас гаргах, цолны босго ахиулах, дээд даваанд өгөх асуудал байсан бөгөөд байх ч ёстой зүйл юм. Энэ нь наадамчин олны ундууцлыг түрүүлж байгаагүй бөгөөд харин ч ахимаг настай том цолтонг хүндэтгэж, шинээр цол хүртэж буй залууг сайшаан дэмжиж цаашид улам сайн барилдахыг бэлэгшээдэг байсан.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Devil 7 » Mon Jul 07, 2014 1:41 pm

Сүхбат ,Гантогтох хоёр эсвэл Түвшинбаяр , Өсөхбаяр хоёр дээр бол ийм зүйл байж болохгүй биздээ....энэ бол зүгээр л захын жишээ шд....Түвшээ бол угаасаа хайшдаа үндэсний бөхөөр амжилт гаргаад явах үе нь өнгөрсөн гэж ойлгоод бгаа шд....Сүхбат , Ганаа хоёр бол угаасаа л ид барилдаж бсан үе нь биздээ...Цэвэр өрсөлдөгчид
Last edited by Devil 7 on Mon Jul 07, 2014 1:44 pm, edited 1 time in total.
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Даян аварга А.Сvxбат

Postby meesh » Mon Jul 07, 2014 1:43 pm

Ямар ч байсан гарч цолоо дуудуулах юм бишүү.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дархан аварга цолоо өнөөдөр гардан авсан Агваансамдангийн Сүхбатын ярилцлагыг хүргэж байна.
- Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр Дархан аварга цол хүртсэн танд баяр хүргье?
- Баярлалаа. Олон жил үндэсний бөхөөр хичээллэж хөдөлмөрлөсөн амжилтыг минь үнэлж Дархан аварга цол хүртээсэнд туйлын их баяртай байна. Төр засаг Монголын нийт ард түмэндээ баярлалаа. Гаргасан амжилтыг минь үнэлж төрийн тэргүүн өндөр цолоо хүртээсэнд баяртай байна.
1990 оны Үндэсний их баяр наадам, Монголын нууц товчооны 750 жилийн ойгоор Бат-Эрдэнэ аварга Дархан аварга цол хүртэж байсан. Ингээд бодохоор 25 жилийн Дархан аварга цолтон төрлөө. Энэ зууны анхны Дархан аварга цолтон боллоо. Гурван минутын дараа Өсөхөө маань Дархан аварга боллоо. Булган сүүлтэй Дархан аварга байж чадлаа.
-10 жил хүлээсэн Дархан аварга цолоо өнөөдөр гардлаа шүү дээ?
-Дархан аварга цолтой бөх байсан шүү гэдгийг 10 жилийн дараа ийнхүү олголоо. Монгол Улсын арслан түрүүлвэл аварга, аварга цолтон түрүүлвэл даян аварга. Даян аварга түрүүлвэл дайчин Дархан аварга болдог. Гэтэл энэ цолны уламжлал эвдэгдсэн. Монгол бөхийн цолны дархлааг эвдсэн. Гарьд, харцага, далай аварга цолыг шинээр зохиож бий гаргаж ирсэн мэт ойлгуулсан. Үүнээс цааш Монголын бөхийн энэ уламжлал дархлаа дахиж битгий эвдэгдээсэй. Монгол бөх, баяр наадмын зохиогч нь ард түмэн байдаг.
-Тухайн үед олгочихсон байсан бол жижиг Сүхбат маань өнөөдрийг хүртэл зүлэг ногоон дэвжээнээ байх байсан л болов уу?
-Их спортоор зүйрлүүлээд хэлбэл түрүүлчихсэн тамирчинд алтан медалийг нь өгөхгүй бол яах вэ. Яаж гутарч, урам нь хугарахав. Түүнтэй л адил. Миний хойч үе, үр хүүхэд шавь нарыг минь дахиад ийм зүйл битгий дайраасай. Надаар ингээд дуусаг гэж бодож байна. 10 жилийн дараа хөлсөө хатчихсан байхад үндсэндээ Дархан аварга цол авлаа. Цаашид Монгол бөхийн төлөө, түмэн олныхоо тусын тулд олон зүйлийг хийх болно гэдгээ амалж байна.
-Таны хувьд төрийн их баяр наадамд гурван удаа түрүүлсэн шүү дээ. Дархан аварга цолны болзол хангасан түрүү барилдаанаа эргээд дурсаач та?
-Миний барилдаанууд эргээд бодоход дэндүү сайхан. Яг нисч байсан мэт надад санагддаг. 2004 онд гурав дахь удаагаа түрүүлэхдээ Дархан аварга цолоо авах байлаа. Монголын ард түмний та бүхний хүндэлж байсан жижиг Сүхбат Дархан аваргын дайнд барилдаж түмэн олноо баясгаж байсан юм байна шүү. Өнөөдөр үүнийг ард түмэндээ нотолж чадлаа. Та бүхнийхээ дунд би жаргаж байна. Баярлалаа та бүхэндээ.
-Олон жилийн турш наадмаар өмсч ирсэн бор дээлээ өмсч ирсэн нь бас нэг зүйлийг илтгэх биз ээ?
-Тийм ээ. 2004 онд төрийнхөө баяр наадамд гурав дахь удагаа түрүүлэхдээ Дархан аварга болсон бол энэ бор дээл, гуталтайгаа авах байсан. Иймээс хайртай бор хүрэн дээлээ өмсч ирлээ.
-Энэ жилийн төрийнхөө их баяр наадамд Дархан аварга цолоо хүндэтгээд барилдах уу та?
-Монгол бөхийн хамгийн өндөр цол Дархан аварга. Төр засаг түмэн олноо хүндэтгэх надад шалтгаан байгаа. Бэлтгэл сургуулилтаа бол сайн хийж байгаа.
-Миний амжилтын тэр ид хавтай үед өгөх ёстой цолыг минь шударгаар өгсөн бол өнөөдөр би ингээд цээжиндээ шархтай, нүдэндээ нулимстай яваа ч уу, үгүй ч үү хэмээх дөрвөн жилимйн өмнөх өгсөн ярилцлага одоо ч тодхон санагдаж байна. Таны энэ гомдол одоо тайлагдсан уу?
-Монгол бөхөд өрнөөд байгаа асуудал Өсөхбаяр аварга бид хоёрт Дархан аварга цол өгснөөр шийдэгдчих юм биш. Гурав үзүүрлэсэн Гантогтох гарьд, Сүхбат, Цэрэнпунцаг гарьд гээд олон бөхийн асуудал шил шилээ даран барилдаж байгаа.
-Төрийн наадамд цолонд хүрэх, цолоо ахиулах шавь нараа нэрлээч?
-Даваабаатар, Амгаланбаатар нар олон шавь нар минь бэлтгэл сургуулилтаа маш сайн базааж байгаа. Шавь нар маань сайн барилдана гэдэгт итгэж байна. Энэ жилийн баяр наадам тун сайхан болох байх. Уясан морь хурдан, дэмжсэн бөх нь түрүү хүртэг. Түмэн олон минь сайхан наадаарай. Азтай хийморьтой, одтой сайхан наадахын ерөөл дэвшүүлье.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby jal » Mon Jul 07, 2014 1:56 pm

meesh wrote: Энэ зууны анхны Дархан аварга цолтон боллоо. Гурван минутын дараа Өсөхөө маань Дархан аварга боллоо. Булган сүүлтэй Дархан аварга байж чадлаа.
-

бас барилдалгүй даян болон дархан болсон анхных уу?
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Даян аварга А.Сvxбат

Postby kayo » Mon Jul 07, 2014 2:19 pm

Надаа ч цол энэ тэр нь сонин биш байн оо, угаасаа гарьд, харьцага гэсэн цол нэмээд хамаг цолнуудыг утгагүй болгочихсон.

Наадмаар зодогловол л гоё байна. Гэхдээ нээх сайн барилдана гэж бодохгүй л байна л даа, угаасаа бие нь жижгэрээд урьдын юм ч байхгүй л болсон биздээ, яахав 3 давчихвал болно доо.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Барнаба » Mon Jul 07, 2014 2:21 pm

Заза сайхан байна өө, хавьд дархан аваргууд төрөөгүй, юунаасаа харамлана гэж заавал 5 түрүүлүүлж байж дархан өгөх ёстой юм, 4 бол маш том босго шүү дээ. 2 дархан аварга төрсөнд сайхан, баяртай байна. Одоо наадмаар 2уулаа цолоо дуудуулаад сайхан барилдаад зодог тайлчихвал сайхан л юм даа. 3-н даваанд цолоо дуудуулчихад л сайхан болно дөө, нэг их олон давахгүй биз.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby meesh » Mon Jul 07, 2014 2:23 pm

Одоо Өсөхөө сайхан уйлж бариад сүртэй зодог тайлах хэрэгтэй шт :D .
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Төрналдо » Mon Jul 07, 2014 2:43 pm

Жижиг аваргаас Энэ жилийн наадамд зодоглох уу? гэж асуутал аймар бөөрөнхий юм хэлхийнмаа юу гэж ойлгох вэ?

-Би барилдаагүй 10-аад жил болсон байна. Хамгийн сайн багш бол өөрөө мэх, техникээ биетээр үзүүлж чаддаг багшийг хэлдэг юм гэсэн. Миний хувьд бэлтгэл сайн байгаа, шавь нартайгаа байнга барилдаж байгаа. Биеэ сайн авч яваа. Нийт ард түмэндээ баяр, наадамдаа одтой сайхан наадаарай гэж хүсэн ерөөе.
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Suugii » Mon Jul 07, 2014 5:00 pm

-Энэ жилийн төрийнхөө их баяр наадамд Дархан аварга цолоо хүндэтгээд барилдах уу?

-Монгол бөхийн хамгийн өндөр цол Дархан аварга. Төр засаг түмэн олноо хүндэтгэх шалтгаан надад байгаа. Бэлтгэл сургуулилтаа бол сайн хийж байгаа.


Өнөөдөр уншсан хамгийн сайхан ишлэл байлаа гэж

Дархан аварга авснаас илүүтэй энэ чинь л сайхан мэдээ шүү дэээ
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby El Payaso » Mon Jul 07, 2014 5:10 pm

одоо нэгэнт барилдахаа байчихсан ийм улсад цол мол нэмж өгөх хэрэг байдаг ч юм уу гүү ч юм уу? улс төрчдийн л шоу юм даа чавас...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Даян аварга А.Сvxбат

Postby meesh » Mon Jul 07, 2014 5:25 pm

Үгүй тэгээд л түүхэнд хамгийн өндөр цолонд хүрсэн нтр гээд яригдаж бичигдэнэ шт.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby champion » Mon Jul 07, 2014 5:33 pm

Ниргэсэн хойно нь хашгирав гэж. 30тай ид барилдаж байхад нь энэ балай далай нь байгаагүй бол хэн хэнд нь дахиад түрүү лав байсан даа. 40 гарсан энэ 2 одоо цаасан цолоор юугаа хийхэв дээ. гэхдээ өөрсдөд нь бол сайхан л байгаа байлгүй дээ. барилдааныг нь үзэхгүй бидэнд л сонин санагдаж байгаа байх. Одоо Сүхбатын хувьд бол наадмаар барилдаад дэмий дөө. чадлаараа 4 давах ч гүй. тэгээл цолоо дуудуулахыг нь харах гээд хэдэн залуучуудыг хэвтүүлбэл бүр л утгагүй ш д.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Төрналдо » Mon Jul 07, 2014 5:36 pm

Чадлаараа цолоо дуудуулчихна битгий санаа зов
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Барнаба » Mon Jul 07, 2014 5:38 pm

2уулаа хүчээрээ 2 давчих хэмжээнд байгаа байгаа. Тэгээд яг ямар шалтгаанаар одоо нөхөн олгосны дараа дархан цолыг харамлаад байгаам хүмүүс? Мэдээж тухайн үед нь өгсөн бол илүү гоё л байх байсан байх, гэхдээ л зөв зүйл хийхэд хэзээ ч оройтдоггүй гэдэг үг байдаг. Ер нь энэ 2-с хойш дархан аварга цолтныг харах гэж нилээн удна байх.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby asa » Mon Jul 07, 2014 6:23 pm

Жижиг, Өсөхөө хоёр авах ёстой зөв зөв. Харин энэ жижиг аварга хавчигдан гадуурхагдаж байсан юм байнга л ярьж явах. ямар ч гэмээр юм бүү мэд. Аварга хүн шиг байж болдгүйм байх даа.
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Suugii » Mon Jul 07, 2014 8:04 pm

Барилдах нь сайхан байна өөр хэлэх үг алга хэрэлдэх сонирхол ч алга

Барилдана гэсэн тэгээ л болоо
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Suugii » Mon Jul 07, 2014 9:12 pm

За хуучины цуглуулгаа ухлаа их сонин сонин юм олдож бна шүү
Зах зухаас нь: ImageImageImage
Автобусын мөнгө гэж ахаас аваад л багшын дээдээс офицер хүртэл алхаад л ийм цуглуулгатай болсон доо
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Алтангэрэл » Mon Jul 07, 2014 9:19 pm

Бацаан байхад автуусны буудал дээр олон "Таван цагариг" уншсандаа, сүүлд ээж захиалдаг болоод нар гарсаан хэхэ
Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3155
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Suugii » Mon Jul 07, 2014 9:27 pm

Сүүлдээ гарууд хөөдөг болцон шд ккк хол зогс гээд л интернэт тэлснээр сонин гэдэг зүйлийг бараг авхаан больсондоо
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron