by chukcha2002 » Wed Jul 09, 2014 6:27 pm
Бразил нутгийн давуу талаараа л овоо явчихсанаас биш үнэндээ энэ жил сулхан баг байсныг л харуулах шиг боллоо. Голланд, Аргентин 2-ийн аль нь ч гарч ирсэн финалд маш хэцүү тоглолт болох байх.
Бразилийн пассыг таслаад л урагшаа шууд чөлөөтэй довтолгоо хийчээд байсан. Бодвол тоглолтыг нээхэд биш довтолгоог дуусгахдаа л Сколари хамаг анхаарлаа Неймарын гэмтлийн дараагаас хандуулсан байж магад. Хаалга уруу цохисон тоо, амжилттай пассын хувь, булангийн цохилт гээд бүгдэд нь Бразил илүү үзүүлэлттэй гарчээ.
Фэйсбүүкт нэг хүн "Сүүлдээ бүр Бразилийг дэмжлээ шд" гэсэн байна лээ, хэхэ. Их өндөр тоогоор хожоод, финалд бас ийм амархан явчих юм шиг онгироод унах вий гэж фэнүүд бүгд л бодож байгаа байх. Финалд Аргентин гарвал хамгаалалтаараа Голландаас арай сул байж магад. Гэхдээ урд нь Месси байгаа гэхээр Бразилаас илүү төгсгөл сайтай довтолгоонууд ирж таараа. Хөвөдесийг жинхэнэ утгаар нь шалгана. Тэмцээний туршид зүүн талаар ноцтой аюул гараагүй байх. Финалд гэнэт томхон цохилт амсаж болох л жигүүр.
Голланд финалд гараад ирвэл Ван Гааль чоно ч нэг юм найруулна даа. Мань хүн анхнаасаа л Испанитай нэг хэсэгт орсон болохоор тэдэнд зориулж таван хамгаалагчтай тоглож сөрөгдөх баг босгосон байх. Одоо тэр нь Германы эсрэг бас л тохирох тактик даа. Нөгөө л Хөвөдес Роббенийг барих гэж үйлээ үзэх байх даа.