Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Германы шигшээ баг

Postby Suugii » Tue Jul 01, 2014 8:13 pm

El Payaso wrote:зовохгүй бол манайх Түрүүлнэ шүү бууж өгөөрэй...

Баян орны баг танайхыг өнөө шөнө дахиж зовохгүй болгоод өгөх бхоо кккк
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Германы шигшээ баг

Postby Realist » Tue Jul 01, 2014 8:15 pm

Барнаба wrote:Өө тэгээд наад үнэлэмжээр чинь түрүүлэх баг ДА-д алга байна шүү дээ. Том багууд ер нь микки мауснуудаа зовж байж хожиж байна, өнөөдөр Аргентин бас зовох байх гэж харж байна.

байна хөөе
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Германы шигшээ баг

Postby El Payaso » Tue Jul 01, 2014 8:30 pm

хаанах вэ? Фагаанц уу?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Германы шигшээ баг

Postby ТОНИ » Wed Jul 02, 2014 4:15 am

“Positions are just a social construct that mean nothing to the enlightened man.” - German philosopher Manuel Neuer

Manuel #Neuer will be called Manuel Everyweur as from now!

I'm battling Manuel Neuer here. He won't even let me in the box, let alone the net. - Brazuka

Manuel Neuer is also refereeing, running the line and checking tickets at the turnstiles. #Ger v #ALG

Manuel Neuer would be great for the Night's Watch. The man knows how to defend his post. - John Snow

Manuel Neuer is like someone playing Be A Pro GK on FIFA. Always coming out of the box trying to be involved in the game because he's bored!

lol

Image
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: Германы шигшээ баг

Postby Kro » Wed Jul 02, 2014 9:28 am

Уг нь тийм ч муу тоглож байгаа харагдаагүй шд хэхэ. Маш олон л боломж үүсгэсэн. Алжир ч сайн хамгааллаа, сайн ч сөрөгдлөө. Боломжууд алдаад байна гэдэг чинь ядралттай байнаа л гэсэн үг.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Германы шигшээ баг

Postby Kro » Wed Jul 02, 2014 9:50 am

Ройс гэмтээд Лөөвийн төлөвлөж байсан бүх юм өөрчлөгдсөн бололтой. Довтолгооны хүн гэмтэхэд оронд нь хамгаалагч дуудсан байгаан. Тээд болоочгүй өнөөх нь бүүр талбай дээр тоглоод байна гэхээр. Харамсалтай нь Мустафигийн хувьд ДАШТ дууслаа.
Лөөв бас авчирсан хагасуудаа бараг бүгдийг нь тоглуулахнээ. Одоо Дракслер л талбайд гарах үлдлээ. Гээд харахаар л Ройсын гэмтэл хамаг юмыг өөрчилчихсөн болтой.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Германы шигшээ баг

Postby Mr. Arsenal » Wed Jul 02, 2014 11:26 am

Дараагийн тоглолтонд Schweinsteiger, Hummels, Mustafi 3 тоглохгүй юу?
Arsenal Dynasty Reloaded
User avatar
Mr. Arsenal
 
Posts: 927
Joined: Wed Apr 12, 2006 8:44 pm
Location: ULAANBAATAR

Re: Германы шигшээ баг

Postby BuG » Wed Jul 02, 2014 11:57 am

Германаас Хэн хэн байхгүй байх юмбээ...
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Германы шигшээ баг

Postby Suicide » Wed Jul 02, 2014 11:58 am

Яаая одоо Францтай. Хусчих байх л гэж бодогдоод байх юм. Дракслер гэсэн нууц зэвсгээ ашиглаасай билээ. Озил нэг л сулбагар идэвхгvй тоглолттой харагдаад байгаам даа. Оронд нь гарвал найруулга тэр чигээрээ байхгvй болчдым бол уу.

Sent from my Blackberry Z30
Suicide
Die Roten
Die Roten
 
Posts: 1007
Joined: Wed Apr 25, 2012 12:34 pm
Location: Allianz Arena

Re: Германы шигшээ баг

Postby Kro » Wed Jul 02, 2014 1:59 pm

Мустафи л ганц тодорхой тоглохгүй нь байх. Нөгөө 2 бол гайгүй тоглочих байлгүй дээ. Лөөв гэхдээ Басти, Хэйдира аль аль нь бүтэн тоглолтын ачаалал авах хэмжээний бэлтгэлгүй байгаа гэсэн байна.

Энэ 2 багийн харьцуулсан стат байна:
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - Франц Герман
Оруулсан гоол /тор.цохилтоос/ - - - -10/1/, 9/1/
Алдсан гоол - - - - - - - - - - - - - - - 2, 3
Дамжуулалт - - - - - - - - - - - - - - - 2248, 3060
Амжилттай дамжуулалт - - - - - - - -1807/80%, 2560/80%
Цохилт - - - - - - - - - - - - - - - - - - -77, 66
Хаалга оносон цохилт - - - - - - - - - 48, 46
Шон - - - - - - - - - - - - - - - - - - - - 5, 0
Хөндлөн дамжуулалт - - - - - - - - - -114, 97
Гүйлт - - - - - - - - - - - - - - - - - - - -427,9 км, 468,8 км
Мэргэн бууч:
Карим Бензема 3 гоол/25 цохилт
Томас Мюллер 4 гоол/13 цохилт
Хамгийн их гүйсэн:
Матиуди 10,76, Лаам 11,75 км
Хамгийн хурдан:
Сиссоко 32,3 км/ц, Мустафи 32,9 км/ц
Хамгийн их дамжуулалт хийсэн:
Матиуди 223, Кроос 414
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Германы шигшээ баг

Postby Kro » Wed Jul 02, 2014 2:41 pm

Франц бол цохилт их хийж байгаа ч хаалгаа онох нь муу байгаан байна. Бас дээр нь жоохон азгүй байгаамуу даа. 5 удаа шон, хөндлөвч хуссан байна. Бенз л ганцаараа баахан нүүлгэж байгаамуу даа. Багийнхаа нийт цохилтын 1/3-г хийсэн байшд хэхэ.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Германы шигшээ баг

Postby El Payaso » Wed Jul 02, 2014 2:44 pm

Танай дэр аз нь арилаад шон биш тор оноод байх вий дээ :P
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Германы шигшээ баг

Postby Kro » Wed Jul 02, 2014 2:46 pm

Урдахаа л хичээ зүгээр...
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Германы шигшээ баг

Postby Kro » Wed Jul 02, 2014 2:58 pm

Ер нь бол зорилго тов тодорхой. Алхам алхамаар л мацаж байна.

Мустафи гэмтэхээр яахын байгаан. Хүммельс зөрөөд ирчихээр болчих ч юм уу.
Хараад байхад энэ Хөведэс тааруухан юмаа. Шалькед бол дажгүй тоглоод байдаг багийхан нь тааруу болохоор ялгарч харагдаад байдын байх даа. Ямартай ч шигшээгийн түвшиний тоглогч гэж харагдахгүй л байна.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Германы шигшээ баг

Postby Orgil-TT » Wed Jul 02, 2014 4:12 pm

Хөвөдесийг өөрийнх нь үндсэн байрлалд тоглуулахгүй л байх юм байншд. Төвдөө бол гайгүй л гэж боддог юм. Лөөв энэ жил нэгэн сонин системээр л үзээд байгаа юм. Арын хамгаалалт дан төвийн тоглогчдоор дүүрсэн. Хоёр жигүүрт төвийн хамгаалагч байхын сайн ба муу тал гэж байнаа бас: сайн нь гэвэл тэд бөмбөгний төлөөх тэмцэлд давуу талтай. Өндөр, чацархаг учраас биеэр түлхүүлж бөмбөгөө алдах магадлал бага. Ер нь 2 жигүүрээр цөмөрч орж ирээд хөндлөн дамжуулалт хийж гоолын боломж үүсгэж байгаа нь тун их болсон болхоор тэрхүү жигүүрийн цөмрөлтийн эсрэг ийм хувилбараар тоглож байгаа болов уу. Хөвөдес Жером 2 учиргүй дээш доош тасралтгүй гүйгээд байх даалгавар аваагүй бололтой. Зөвхөн тоглолтын зохион байгуулалтын хэсгээс довтолгооны хэсэгрүү шилжиж төвийн шугамаас цааш давж орсон тохиолдолд дээш түрж орох ба бусад үед төвийн 2оосоо жаахан дээхэн талд л зогсож харагдсан. Тоглолт зохион байгуулж байх үед Лаам бүүр хойно либеро шиг Мерте Хуммелс 2ын дунд очиж бөмбөг өөртөө авах, цааш дамжуулах, ингэснээр Кроос Кедейра/Швайни хоёр цэвэр цэвэрлэх хагас хамгаалагчын байрандаа зэрэгцэж зогсож байхыг нь олон ажиглалаа. Энэ үед Хөвөдес болон Боа хоёр бага зэрэг урагш түрж жигүүрийн урдах хоёроо дэмжих боломж гарч байх шиг. Мюллер ихэнхдээ хоёр жигүүрийн байрлалаас төвйн довтолгооны байрлалд шилжиж орж байх нь олонтаа ажиглагдсан. Ерөнхийд нь дүгнэх авааас төвийн тоглогчдыг эрчимжүүлэх замаар эсрэг багаа сул гүйлгэх ядраах, эсвэл айлын хамгаалалтын шугамыг нь хүчээр цөмлөх биш төвийн тоглолтонд дуудаж оруулж байгаад дундуур ба жигүүрээр үхлийн пасс хийх гэсэн хувилбар яваад байх шиг.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Германы шигшээ баг

Postby Kro » Wed Jul 02, 2014 4:19 pm

Өө ойлгох юм алга...
Энэ Мустафигийн үндсэн байрлал нь жигүүрийн хамгаалагч уу? Анхнаасаа 23 тоглогчдоо багтаагаагүй мөртлөө Ройс гэмтэнгүүд дуудаад, бүүр тоглуулаад байсан нь л сонин байгаам.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Германы шигшээ баг

Postby Төрналдо » Wed Jul 02, 2014 5:33 pm

Шкидран Мустафи чинь тийм хурдан золиг уу аан нэг үзнээ германий тоглолтыг нэг ч үзээгүй юм байна энэ цомоор
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: Германы шигшээ баг

Postby chukcha2002 » Wed Jul 02, 2014 6:02 pm

Феликс Магатынхаар бол Хөведесийг зүүн ард тоглуулах нь ёстой болчимгүй явдал гэж байна. Магат байсан бол Лаамыг зүүн ард тоглуулах байсан аж. Лаамын өөрөө юу гэж хэлсэн нь бол багийн эрх ашгийн дараа тавигдах ёстой асуудал гэжээ. Магат зөв л ярьж дээ
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Германы шигшээ баг

Postby АЖИГЛАГЧ » Wed Jul 02, 2014 6:10 pm

Хазаад ч атугай Францыг л хожих хэрэгтэй байна, бусад нь яахав ккк
Францыг сайн байгаа л гээд байх юм үнэндээ яг соричхоор багтай тааралдаагүй шдээ, Нигерийг хожсон л юм байгаа биз
Ингэхэд Герман-Франц хоорондоо харьцаа ямар байдаг юм бол?
User avatar
АЖИГЛАГЧ
 
Posts: 1010
Joined: Mon Apr 30, 2012 8:14 am

Re: Германы шигшээ баг

Postby chuluu » Wed Jul 02, 2014 7:50 pm

Их гайгуй тааламжтай харьцаатай байх шуу. :-D
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Германы шигшээ баг

Postby Realist » Wed Jul 02, 2014 8:17 pm

El Payaso wrote:хаанах вэ? Фагаанц уу?

32 багтай болсон 98 оны ДАШТ-с хойш 98, 2002, 2006, 2010 оны ДАШТ-уудад аварга болсон багууд бүгд шөвгийн 16-ын шатанд хаалгандаа гоол алдаж байгаагүй байна.

Одоо тэхээр Колумб, Франц, Аргентин үлдэх шивдээ
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Германы шигшээ баг

Postby Барнаба » Wed Jul 02, 2014 9:24 pm

Статистик-р ДА тодруулна гэж юу байхав дээ, статистик, рекордууд эвдэгдэх гэж тогтоогддог гээд л байдаг. Жишээ нь Испани ДА болчихоод дараагийн ДА-н нээлтийн тоглолтонд ялагдсан анхны ДА баг болсон, мөн ДА болохдоо ч хожигдож эхлээд түрүүлсэн анхны ДА баг болсон. Эргэн тойронд байнга л рекорд, статистикууд өөрчлөгдөж байна шүү дээ. иймэрхүү зүйлд хэт итгэх нь хичээлдээ бэлдэхгүй ламаар баахан ном уншуулж байгаад шалгалтанд орохтой л адил юм шиг санагдаж байна. :ногоон: , яахав энэ статистик-с харахад хасагдах шатанд хэн нь илүү хамгаалалтандаа сайн байна тэр нь түрүүлж байна гэсэн дүгнэлт харагдаж байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Германы шигшээ баг

Postby Realist » Wed Jul 02, 2014 9:58 pm

Яахав тэгээд юу болохыг харж л байя. Бразил дачкуу л гээд байгаамдаа.
Энэ аргыг өнгөрсөн 2010 онд тун амжилттай туршсан болохоор бага зэрэг найдаж байгаалдаа.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Германы шигшээ баг

Postby Gunnerz » Fri Jul 04, 2014 10:24 am

ханиад маниад гэн үү юу болооод байна :smile:
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Германы шигшээ баг

Postby Төрналдо » Fri Jul 04, 2014 10:39 am

эйр кондишний ханиад байлгүй гадаа нь өгрийн халуун шууд хүйтэн автобусандаа суугаа л
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron