by Барнаба » Sat Jun 28, 2014 1:17 pm
Видал:
Аварга болохын тулд бид бүгдтэй тулах ёстой. Энэ үе бол Чили-н хөлбөмбөгийн түүхэндэх алтан үе. Бразил-г хожих уу, энэ бол бидний мөрөөдөл. Чиличүүд сюрприз барьж чадна. Бид аваргуудыг хожсон, тиймээс бид Бразил-г хожиж чадна. Бид ДА болох хангалттай сайн баг.
Сколари:
Статистикууд юу ч хэлэхгүй. Жорже Сампаоли-г ирснээс хойш Чили-н баг шинэ хөдөлгүүртэй болсон. хамаагүй сайн гүйцэтгэл, тоглолттой болсон. Тоглогчид нь арга барилдаа маш сайн зохицсон. Чили-н багтай тулснаас Европын багтай тулсан нь дээр байх байлаа.
2 багийн хооронд
- 2000 оны 8 сарын ДА-н урьдчилсан шатны тоглолтонд 3-0 р Чили-н талбайд хожигдсноос хойш Бразилчууд 12 тоглолтонд хожигдоогүй явна, 10 хожиж, 2 тэнцсэн.
- Бразилчууд гэртээ нийт 26 тоглолтонд 95 жилийн турш Чили-д хожигдоогүй.
- Бразилчууд ДА-д таарсан 3 учраанд бүгдэд нь ялсан. 1962 онд 4-2 р, 1998 онд 4-1, 2010 онд 3-0 р яг 4 жилийн өмнөх энэ тоглолт болох өдөр ялж байж.
- Чили Бразил-тай 68 тоглосноос ердөө 7д гь л ялсан. 13 тэнцэж, 48 ялагдсан. 7 ялалтын 4 нь урьдчилсан шатанд байж.
- 2 баг сүүлд 2013 оны 11 сарын 20нд Торонто-д нөхөрсөг хийсэн. Бразил 2-1 р Чили-г ялсан. Халк, Робиньо нар Бразил-с гоалдсон бол Эдуардо Варгас Чили-н 1 гоалыг хийсэн.
Бразил
- Бразил 1990 онд Аргентин-д 1-0 р хожигдсноосоо хойш хасагдах шатны эхний 5 тоглолтонд бүгдэд ялалт байгуулсан.
- Луйс Фелипе Сколари-н Бразил сүүлийн 12 тоглолтынхоо 11д нь ялалт аваад байна. 1 тэнцээ нь Мексик-тэй хийсэн гоалгүй тэнцээ.
- Тэдний сүүлийн 24 тоглолтонд авсан ганц хожигдол бол өнгөрсөн оны 8 сард Швэйцарь-н эсрэг авсан ялагдал. 18 хожил, 5 тэнцээ, 1 хожигдол.
- Бразилчууд гэртээ 4? тоглолт дараалан хожигдоогүй явна, хамгийн сүүлийн хожигдол 2002 оны 8 сард Парагвай-н эсрэг байж.
- Бразил-н хувьд 1975 оны Копа Америка-н хагас шигшээд Перу-д 3-1 р ялагдсан нь хамгийн сүүлийн ямар нэг тэмцээний турш авсан ялагдал.
- Неймар Бразилийн төлөө 52 тоглолтонд 35 гоал оруулаад байна, 26 нь сүүлийн 31 тоглолтонд. Тэрээр одоо Бразилийн бүх үеийн мэргэн буучдын жагсаалтанд 6-т бичигдэж байна, түүний урд Бебето (39), Зико (48), Ромарио (55), Роналдо (62), Пеле (77) байна.
- Прозоне статистик-н мэдээлж буйгаар Фред өнгөрсөн Камерууны эсрэг хийсэн тоглолтонд ердөө 7 секунд л бөмбөгтэй байсан байна, тэр 90 минутын турш тоглосон.
Чили
- Чили ДА-н хасагдах шатны тоглолт бүртээ ялагдал хүлээсэн. 2уул Бразил-д 2010 онд 3-0-р, 1998 онд 4-1-р ялагдсан.
- Тэд мөн ДА-н 4 тоглолтонд Өмнөд Америкийн багууддаа ялагдаж байсан. Эдгээр тоглолтуудад багадаа 3 гоал алдаж, нийт 14 гоал 4 тоглолтонд.
- Тэдний хасагдах шатанд авсан цор ганц хожил бол 1962 онд байж ЗХУ-г ялсан нь байна.
- Эдуардо Варгас Бразил-н эсрэг хийсэн сүүлийн 2 тоглолтод 2ууланд нь гоалсдон.