by Erre » Mon May 12, 2014 4:23 pm
Заааааг ингээд нэг сайхан улирал дуусдаг юм байж ээ гэж. Улирал эхлэхийн өмнө топ 4 ийн төлөө өрсөлдөж байсан Тот, Арсенал, Ливерпүүл болон Эвертон гэсэн 4 баг улиралын дараа дүнгээ гаргахад манай баг онц дүнтэй өглөө. Тот муу дүн аваад Арсенал авдаг л дүн болох дунд Эвертон сайн гэсэн дүнгээ авлаа гэж бодож байна. Улирал эхлэхэд аваргын төлөө өрсөлдөж байсан Сити, Челси, Маню гэсэн 3 багаас Сити онц Челси дунд харин Маню шалгалтандаа тэнцэлгүй улирахаар болдог юм байна.
Ирэх жил энэ багууд хэрхэн тоглохыг ёстой хөл бөмбөгийн бурхан тэнгэр мэдэх байх. Харин Ливерпүүлын залуу бүрэлдэхүүн бол дүнгээ улам сайжруулах байх гэж итгэж байна. Аваргуудын лигийн тоглолтыг 5 жилийн дараа бид үзнэ дээ гэж. Сайхаан сайхан үүнээс илүү сайхан юм гэж хаана байна.
Баярлалаа багынхандаа, Баярлалаа арын албаныхан, Баярлалаа БР ......
Бас үргэлж хурцалж байдаг Маню, Челсигийн фанатуудад баярлалаа, эд нар шиг биш ч гэсэн форумыг сонирхолтой болгож байдаг Арсенал тэргүүтэй премиер лигийн бусад багийн фанатууд болон бусад лигийн фанатуудад баярлалаа.
Ирэх жилийн лигээр эргэж уулзая дэмжиж байгаа багууд чинь наймааны цонхоор амжилттай ажиллаж илүү хүчтэй болоорой гэж ерөөе
Ливерпүүл фен