Бразилийн шигшээ баг

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Бразилийн шигшээ баг

Postby Эрхэмcfc » Fri Jun 20, 2014 12:59 am

Хариултаа өөртөө үлдээ гээд Нисдэгүүд нь нухчих вий дээ... :ногоон:
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: Бразилийн шигшээ баг

Postby Khuluge » Fri Jun 20, 2014 10:54 pm

Нисдэгүүдээс айх юм алгаа Австралид 2 гоол алдаж байгаа багаас айна ч гэж юу байхав... Түрүүлнэ л гэж байгаа бол аль нь ч хамаагүйшд уул нь..
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Бразилийн шигшээ баг

Postby El Payaso » Sun Jun 22, 2014 3:01 pm

Image
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бразилийн шигшээ баг

Postby Барнаба » Tue Jun 24, 2014 3:48 am

Муухай адилхан бацаанууд байгаам шүү хэхэ.

За Камерууны эсрэг өнөөх л гараа маань гарахаар болж дээ. Халк эргээд гараанд эргэж ирлээ, Бернард хэдий дажгүй ч гараанд арай жулдана гэдэг нь харагдаж байна лээ. Харин энэ Фред, Паулиньо 2-г яаж олигтой тоглуулдаг юм байгаам.

Brazil starting XI: Julio Cesar, Dani Alves, Thiago Silva (c), David Luiz, Marcelo, Hulk, Paulinho, Fred, Neymar, Oscar, Luiz Gustavo
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразилийн шигшээ баг

Postby Барнаба » Tue Jun 24, 2014 4:18 am

Густаво нээрээ жинхэнэ гүнд байгаа эрдэнэс минь шүү, ганган таслалт, чамин дамжуулалт байлаа. Неймар тэмцээнд 3 дах гоалоо хийлээ, сая Камерууны нэг нөхөр Неймар-г шууд түлхээд унагаж байх юм, хэхэ. энэ Камеруунчууд чинь юу болчихсон юм, хүний ардаас тохойдно, түлхэнэ, бие биетэйгээ зодолдоно, бүтэхгүй ээ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразилийн шигшээ баг

Postby Mojul » Tue Jun 24, 2014 4:35 am

Нэймар энэ дэлхийн аврагаар алахнээ.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Бразилийн шигшээ баг

Postby Ggoal » Tue Jun 24, 2014 4:47 am

Сая харин гое нойр сэргэтэл самба хийлээдээ даанч Халк хийж чадсангvй Густаво лаг бнаа


Sent from my iPhone using Tapatalk
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: Бразилийн шигшээ баг

Postby Барнаба » Tue Jun 24, 2014 5:03 am

Хүссэн сэлгээ, одоо л Фернандиньо өөрийгөө харуулаад ДА-н үлдсэн тоглолтуудад гараанд гарах ёстой гэдгээ харуулах хэрэгтэй.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразилийн шигшээ баг

Postby forzamilan » Tue Jun 24, 2014 5:06 am

Энэ Халк одоо юу хийж чаддаг юм бээ. Бразилын шигшээд нэмэр болж байсан удаа мэдэхгүй л юм байна.
Tu Sei Tutta La Mia Vita
User avatar
forzamilan
 
Posts: 697
Joined: Sun May 06, 2007 2:09 am

Re: Бразилийн шигшээ баг

Postby Өсөхбаяр » Tue Jun 24, 2014 5:15 am

энэ тайлбарлаж бгаа нөхдүүд татаахыма.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Бразилийн шигшээ баг

Postby forzamilan » Tue Jun 24, 2014 5:17 am

Өсөхбаяр wrote:энэ тайлбарлаж бгаа нөхдүүд татаахыма.

Mass TV-гынхан уу? Бас ѳѳрсдийн веб сайт дээрээ хүртэл ѳѳр телевиз үзүүлж байдаг.
Tu Sei Tutta La Mia Vita
User avatar
forzamilan
 
Posts: 697
Joined: Sun May 06, 2007 2:09 am

Re: Бразилийн шигшээ баг

Postby Mojul » Tue Jun 24, 2014 5:31 am

Масс ын нөхдүүд бол юу яриж суугаам болдоо.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Бразилийн шигшээ баг

Postby Өсөхбаяр » Tue Jun 24, 2014 5:43 am

нөгөө чэлсигийн идэвхтэй дэмжигч хэн билээ тэр бараг энэ 2 оос гайгүйм бна хаха
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Бразилийн шигшээ баг

Postby Saiza » Tue Jun 24, 2014 9:18 am

Барнаба wrote:Хүссэн сэлгээ, одоо л Фернандиньо өөрийгөө харуулаад ДА-н үлдсэн тоглолтуудад гараанд гарах ёстой гэдгээ харуулах хэрэгтэй.

харуулж чадлаа :eek:
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Бразилийн шигшээ баг

Postby Saiza » Tue Jun 24, 2014 9:19 am

Густаво, Нэймар 2 бол класс2..
Густаво одоо том багууд руу явах хэрэгтэй шт..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Бразилийн шигшээ баг

Postby ТӨӨГӨӨ » Tue Jun 24, 2014 10:19 am

Дасаж сурсан бундестээ гое байгаа биз. Волфсбург ч сая ЧЛ-ийн эрхнээс жоохон л дутсан. Таргетүүд нь дандаа том гарууд мөнгөтөй баг томорч магадгүйэ. Густаво явахгүй нь дээр
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бразилийн шигшээ баг

Postby Барнаба » Tue Jun 24, 2014 10:55 am

За, тоглолтын талаар ярихад тоглолт ерөнхийдөө замбараагүй гэхүү пижигнээн дунд л өрнөлөө. Довтолгооноос хамгаалалт, хамгаалалтаас довтолгоо гэсэн маршрутаар 2 баг ээлжлэн довтолсоор хэсэг хугацаа авав. Манайхан талбайд гарахдаа хэт хөөрснүү яасан нэг хэсэг Камеруунчууд сөрөг хийгээд жаал тэвдүүлээд авав. Этү, Сонг, Ассоу зэрэг гол тамирчид нь байхгүй, муу байгаа гээд бассан байсан бололтой, хэсэг сандралд ороод 16-даа шавж хамгаалаад бажигдлаа. Гэхдээ Камерууны хамгаалалт ч шүүрэн шанага юм, Фрэд зэрэг нөхдүүд бусадтайгаа олигтой холбогдож байсан бол хэдээр ч хожих боломж харагдав. 2-р үед харин арай илүү санаачлагийг гартаа авч довтолсоор хүссэн үр дүнгээ олж авлаа.

Хамгаалалт. Тоглолтын явцад хамгаалалтын 4, хаалгач нараас хамгийн сайн байсан нь Цезарь, тун сайн байгаа, хий гаргахгүй, найдвартай зэрэг. Алдсан гоалын алдаа мань эрийн нэр дээр биш Дани, Луйз нарынх дээр бичигдэнэ. Төвийн 2-н хувьд буруу хөл дээрээ боссон аятай маш олон болчимгүй, санаандгүй алдаа гаргалаа. Эхний үед Луйз олон удаа бөмбөгнөөс зөрж, хүнээ авахгүй орхиж, хамгаалалтанд том цоорхойг үүсгэв, 2-р үед Луйз дээрдээд ороод ирсэн чинь арай дөнгүүр байсан Тиаго Силва нь зөрөөд алдаа гаргаад эхлэв, 1 эвгүй гоал байж болох алдаа гаргасныг нь Цезарь араас ирж цэвэрлэж амь аварлаа. Ер нь төвийн 2 урьдын тоглолтууд дээрх шигээ хангалттай байсангүй, жигүүрийн 2-с Дани маш тааруу хамгаалалтанд оролцлоо, айлын гоал дээр хүүхэд хуурагдаж байгаа аятай хуурагдаад үлдэх юм. 2 жигүүрийн хамгаалагчид маань ээлж дараалан чанаад л байна даа, ирэх тоглолтуудад эвээ олно л гэж найдахаас өөр замгүй.

Хагас. Хагаст ер нь гарааны хэдээс ажлаа хангалттай хийсэн ганц л тоглогч бий, Густаво. :eek:
Паулиньо урьдын адил үл үзэгдэгч байснаар 2-р үе эхлээд л сэлгэгдсэн, Сколари өнгөрсөн жилийн Паулиньо-г эргээд ирэх болвуу гэж найдаж, итгэл хүлээлгэсэн бололтой, гэтэл өнөөх нь хэвээрээ байснаар Фернандиньо-г оруулж ирэхэд хүргэв. Фернандиньо, тоглолтонд орж ирмэгцээ тэмцээний турш Паулиньо, Оскар нарын хийж чадахгүй байсан төвийн санаачлага, найруулгыг хоромын дотор хийж эхлэв, ердөө орж ирсэн даруйдаа 2 ч чамин довтолгоог эхлүүлж, сүүлийнхийг нь Фред төгсгөж гоал болгов. Сүүлд өөрөө гоалдсон, мөн л найруулгыг эхлүүлсэн, бусадтайгаа сайн ойлголцож, төв хамгаалалтанд сайн туслаж, урагшаагаа довтолгоог төвөөс удирдаж байв, шилдэг тоглолт үзүүлсэн гэж харж байгаа, гоалыг нь эс тооцоод үзсэн ч түүний тоглолтонд үзүүлсэн импакт нь дараагийн тоглолтуудад гараанд гарах ёстой гэдгийг хангалттай харуулсан болвуу. :eek:

Довтолгоо. Неймар, Неймар, Неймар. Тоглолт эхлэснээс авахуулаад довтолгоонд хамгийн сайн оролцож, найруулга хийж, гоалдож ер нь бүхнийг урд шугманд хийлээ. Эхний гоал дээр тун гоё зайг нь харж хөнгөхөөн гоалдсон бол 2дахийг өөрийн ур чадвараар хийлээ. Мөн тэмцээний мэргэн буучдыг өнгөлж эхлэвүү дээ. :eek:
Фред, Халк зэрэг нөхдүүд хангалтгүй байв, ялангуяа Халк бараг покердчих ч боломжыг алдав, 2 хөл нь хүнийх аятай л бөмбөгийг хаа хамаагүй чулуудсаар таарав. Тоглолтын завсарлагаанаар Сколари Фред-д жаал юм яриад байгаа харагдсан, мань хүний тоглолтонд сэтгэл дундуур байгаа нь тодорхой. 16 дотор, ер нь бөмбөг хүлээж авах тал дээр Фред үнэн лазан байна, зүгээр л яг бөмбөг өөр дээр нь ирэх ёстойм шиг л хүлээсээр байгаад алдах юм, хангалтгүй, яахав 1 гоал оруулсан, Луйз-н сайн дамжуулалтаар л. Хангалтгүй л байлаа.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразилийн шигшээ баг

Postby Алтангэрэл » Tue Jun 24, 2014 11:07 am

Неймар алсдаа Бразилын бүх цаг үеийн мэргэн бууч болох юм байна даа.
Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3155
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: Бразилийн шигшээ баг

Postby Барнаба » Tue Jun 24, 2014 11:18 am

Сколари: Фернандиньо-н тоглолтонд орж ирсэн нь шийдвэрлэх хүчин зүйл байлаа гэж бодож байна, мөн бид довтолгоонд маш олон сайхан боломжуудыг үүсгэсэн. Байгаль огцом өөрчлөгддөггүй, юмс алхам алхамаар хувирч өөрчлөгддөг, энэ бол бидний хийж байгаа зүйл.

Оноолтын талаар:
Хэрвээ би сонгож чадах байсан бол Чили шиг сайн Өмнөд Америкийн багийг сонгох байсан болвуу. тэд чанартай баг, сайн зохион байгуулалттай, мөн тэдэнд амжилтанд хүрэх хүсэл бий.

Бүх адреналин биднээс гараад дууссан цагт би нөхцөл байдал дээр дүгнэлт хийнэ. Зарим үед бид тоглолтыг өөр нөхцөл байдалд дахиад үзэхэд арай өөрөөр хардаг тал бий.

Неймар: Надад ямар ч дарамт байхгүй байгаа, хүүхэд байхаасаа эхлээд хүссэн зүйлээ, мөрөөдлөө биелүүлж байгаа үед ямар дарамтгүй байгаа гэдгийг би үргэлж хэлж байгаа.

Неймар Бразилийн шигшээн ДА-н 100 дах тоглолтонд энэ ДА-н 100 дах гоалыг оруулсан.
Image

Би одоогоор үргэлж мөрөөдөж байсан тоглолтууддаа тоглож байна. Би багийн андуудаа зөвхөн гоалоор дэм болоод зогсохгүй өөр ялалтанд тус болох юу ч байсан хийж туслахыг хүсч байна.

Бид зөв зам дээрээ байна, баг бүхлээрээ сайжирч байна, зорилгодоо ойртсоор байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразилийн шигшээ баг

Postby Барнаба » Tue Jun 24, 2014 11:22 am

Алтангэрэл wrote:Неймар алсдаа Бразилын бүх цаг үеийн мэргэн бууч болох юм байна даа.


Эхний гоалын дараа гарсан зураг. Ривалдо-г маань гүйцээд 6-д ороод ирсэн шүү дээ.
Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразилийн шигшээ баг

Postby Гансүх » Tue Jun 24, 2014 11:27 am

Гайхалтай... :eek:
Ахиад 10+ жил тоглоно гэхээр бас л сайхан түүхийг бүтээхээр харагдаж байна даа...
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Бразилийн шигшээ баг

Postby ТӨӨГӨӨ » Tue Jun 24, 2014 11:30 am

Ийм жоохноороо гэхэд аймар бна шүү. ДАШТ-ийн мэргэн буучид ч дээгүүр орж ирэх нь бнадаа
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бразилийн шигшээ баг

Postby El Payaso » Tue Jun 24, 2014 11:52 am

Клозе Роныг эвдээд энэ хоёрыг эвдэрх гэж Мюллер, Неймар хоёр үзэх нь ээ дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бразилийн шигшээ баг

Postby Барнаба » Tue Jun 24, 2014 12:19 pm

Хэсгээс 1-р гарлаа. 3 тоглолтыг нийтээр дүгнээд үзвэл багийн давуу тал болоод сул тал нь хаана хаанаа байгаа вэ гэдэг нь маш тодорхой харагдсан болвуу гэж харж байна.

Хамгаалалтын сул тал. Мэдээж 2 жигүүрийн нөхдүүдийн хамгаалалтанд назгай оролцдог байдал багт асуудал болж мэдэхээр байдалд байна. Уулаасаа төрөлхийн довтолгоонд түлхүү оролцдог нөхдүүд, Сколари гараанд энэ 2-г цуг гаргаад байгаа нь 02 оны Кафу, Карлос нарыг хэр үр өгөөжтэй ашигласан шигээ ашиглаж чадна гэж тооцоод байгаам болвуу, гэхдээ одоогоор лав тийм өндөр түвшинд үр өгөөжөө өгч байгаа зүйл алга, хэсгийн 3 тоглолтонд 2 тоглогч ээлжлэн тааруухан тоглолт харуулсаар дуусгав. Алдсан 2 гоал ч энэ 2 нөхөртэй шууд холбоотой.
Хамгаалалтын давуу тал. Цезарь, төвийн 2. Цезарь үнэхээр 4 жилийн өмнөх алдаагаа цайруулахыг хүсч байгаа бололтой, энэ ДА-р няхуур, нягт, найдвартай тоглолтыг харуулж байна. Хэсэгт 2 гоал алдсан 2ууланд нь түүний буруу байхгүй. Энэ багт байгаа найдаж болох тоглогчдын 1 нь яах аргагүй. Төвийн хослол маань хэсгийн эхний 2 тоглолтонд сайн байсан, сайн ойлголцож, элдэв дэмий алдаа гаргалгүй класс тоглолтыг үзүүлэв, гэхдээ хэсгийн хамгийн сул багийн эсрэг байж боломгүй алдаа нилээд их гаргаад амжив, хий нь гарсан гэж найдий, түр зуур хэмнэлээ алдсан байх. Ерөнхийдөө хамгаалалтын тулгын гурав маань боломжийн сайн байгаа.

Хагас-н сул тал. Нэн тэргүүнд Паулиньо энд бичигдэнэ, энэ хүртэл тэмцээний туршид Сколари түүнд найдсан, боломж олгосон, өнгөрсөн жилийн Паулиньо-г харахыг хүссэн. Гэхдээ үнэхээр болсонгүй, 3 тоглолтонд бүгдэд нь дэндүү хангалтгүй байснаар гараагаа алдав бололтой. Удаах шүүмжлэмээр хүн бол Оскар, хүлээлтээс тун доогуур. Хэрэгтэй үед гялалзана л гэж найдаж байна.
Хагас-н давуу тал. Густаво. Хэсгийн шатанд үзүүлсэн тоглолтын гүнд орших баатар бол яах аргагүй Густаво. Түүний бөмбөг таслалт, хамгаалалт, довтолгоо эхлүүлэх зэрэг төвд ганц гялтайж байгаа зүйл. Цаашдаа ч ийм байх болвуу. Фернандиньо, Рамирес, Бернард - Фернандиньо-н саяны тоглолтонд үзүүлсэн импакт багийн дунд шугманд дутагдаж байгаа зүйл. Төвийн санаачлага, найруулга, хамгаалалтанд сайн оролцдог зэрэг нь багт ихийг өгнө гэж харж байгаа. Бернард, Рамирес, сэлгээнээс х-фактор болох тоглогчид, Рамирес эхлээд сэлгээнээс орж ирээд нөлөө үзүүлж чадаагүй ч сүүлийн тоглолтонд сэлгээнээс орж ирмэгцээ маш сайн тоглолт харуулав. Зөв мөчид сэлгээнээс тоглолтыг өөрчилж чадах тоглогч гэж байгаа. Бернард-г шигүү хамгаалалттай багийн эсрэг, Рамирес-г довтолгоо зонхилсон багийн эсрэг сэлгээнээс ашиглавал үр дүнгээ өгөхөөр харагдсан. Сколари ч үүнийг мэдэрсэн бололтой, өнгөрсөн тоглолтонд Рамирес-г оруулж үүнийг баталсан.

Довтолгооны сул тал. Энэ багийн хамгийн сул байрлал, номер 9 - Фред. Бразилчууд тоглогчдоор дутлаа дутлаа гээд довтлогчийн гачигдалд орно гэж хэн санахав, ийм нөхрийг гараанд зоочоод залбираад суухаас өөрийг хийж чадахгүй байна гэдэг үнэхээр асуудал. Сэлгээнд ч орлоод олигтой импакт өгчих тоглогч алга. Өөр нэг асуудал бол Халк, орон гаран нөхөр байна, хэсгийн 2 тоглолтонд тоглосон, яг бодитой өгсөн үр дүн байхгүй, мөн л гараанаас жийчих хэмжээний тоглогч бидэнд алга, яахав Фред-н хажууд зүтгэлтэй, потенциалтай, гэхдээ нэг л эвээ олохгүй байх шиг, хасагдах шатанд сайн тоглолтоо харуулаасай л гэж итгэхээс өөр арга алга даа.
Довтолгооны давуу тал. Ганцхан тоглогч л байх шив дээ, 22хон настай нэг хүү шигшээн довтолгоог үүрч байна, Бразилийн шигшээн фэнүүд тэр чигээрээ түүнд л найдаж байдаг яана даа, битүү хамгаалаад, Неймар-г нам марклахад яаж гоал оруулах юм байгаам бүү мэд, хэрвээ Неймар байхгүй бол Бразил бараг ДА-д орж байгаа дундаж багуудын л нэг болох шинжтэй.

Цаашдын гараа, өөрчлөлт. Энэ дээр Сколари саяны тоглолтын дараа хэлсэн, ер нь Паулиньо дахиж гараанаас гарахгүй байх, сэлгээнээс ч хэцүү, дунд 1-р сэлгээ Рамирэс байгаа. Ерөөс манай дундын шугам ажиллахгүй байгаа байдлыг ажилд оруулах тоглогч нь Фернандиньо гэдгийг бүгд сайн харлаа. Оскар, Густаво, Фернан гэсэн гурвал дунд цаашдаа гарна, ганц жигүүрээр биш төвийн санаачлага нэмэгдэнэ гэж үзвэл довтолгоо илүү хүчтэй, дунд шугманд хяналттай болно гэж бодож байна. Их гоё өөрчлөлт явагдах шиг боллоо. Сколари ер нь шигшээд ирснээсээ хойш маш чимээгүй олон өөрчлөлт, шинэчлэлийг хийсэн, энэ удаад Паулиньо-г яагаад ингэж удаан гараанд байлгав гэвэл тоглогчдод их итгэл, дэмжлэг үзүүлдэг чанар нь ингэж цаг авахад хүргэсэн болвуу, зарим үед энэ чанар нь олигтой тоглохгүй байгаа нөхдийг сэргээдэг тал бий. Гэхдээ Паулиньо дээр хэрэгжсэнгүй тул хасагдах шатнаас өмнө өөрчлөлт хийх хэрэгтэй гэдгийг өвгөн ойлгосон байх. Юутай ч :eek:

Чили-тэй туллаа. Хэсгийн тоглолтуудаас харвал Чили шиг битүү морьд ховор байна, довтолгоо сайтай, ворк-рэйт өндөртэй нөхдүүдээр дүүрэн залуухан багтай таарлаа. Сүүлд Голланд-тай хийсэн тоглолтыг харвал дундын шугманд нь Видал-г барьчихад урагшаагаа явуулах тэжээлийг нь таслах боломжтой л юм гэж бодов. Хамгаалалт нь мөн тэдний сул тал. Тэгээд шигүү хамгаалалттай багтай тулснаас адилхан довтолдог багтай үзсэн нь манайд дээр л дээ, ер нь харилцан довтолсон гоё тоглолт болох болвуу гэж тааж байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразилийн шигшээ баг

Postby Makaveli » Tue Jun 24, 2014 5:48 pm

Хасагдах шатны тойргийн тоглолтыг бөөнөөрөө үзье. Кудашах, Сайза, Р9, Сафина, Гансүх өшөө хэн байна энд.
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 9 guests
cron