"La Furia Española"

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: "La Furia Española"

Postby spain man » Thu Jun 19, 2014 2:19 pm

Хаха, Гүүнэр хорхойгийн бөгсний хорхой нь загатнаад ороод ирэв үү?...

Робсон Сантост одоо энэ мэсси шиг төвд тоглодог байсан юм шүү... Тухайн үед Мэссиг төвд тоглуулах хэрэгтэй гэвэл олон хүн гайхах байсан биз...

Ер нь тэгээд уншсанаа хуваалцахаар буруу болох уу?... Энэ дээрх линк ч гсн яг л орчуулга байна шд, 12 оны еврогийн дараа гарч байсан...

Тэгээд ч хүмүүсийнх буруу гэж хэлсэн юм байна уу?... Миний хувьд гэж яривал хэн ч үгүйсгэхгүй л гэлээ шд...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: "La Furia Española"

Postby El Payaso » Thu Jun 19, 2014 2:29 pm

Миний хувьд бишээ... энэ бол батлагдсан зүйл... за ОК?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: "La Furia Española"

Postby Зак » Thu Jun 19, 2014 2:34 pm

Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй ээ гэж. Та нарын хөлбөмбөг үзсэн гэж гайхуулаад байгаа хэдэн жилийн нилээдгүй хувьд нь Хаан байсан баг нь өчигдөр титмээ тайллаа.
Бүх цаг үеийн шилдэг мөн эсэхийг бид энд шүүн хэлэлцээд утгагүй. Зарим нэгд нь тийм, заримд нь үгүй. Үгүйсгэгсдийн ихэнх нь өөрөө хэзээ ч амьдаар нь үзээгүй хирнээ сургаар сонсож бүх үеийн шилдэг баг тэр гээд бодогсод, харин үлдсэн хэсэг нь хоосон атаархаж, үзэн ядахаас өөр юмгүй өчүүхэн нөхдүүд. Ямартай ч хөлбөмбөгийн хөгжил төгс хэлбэртээ орж, шигшээ багуудын түвшин ижил хэмжээнд ирсэн одоо үед ийм агуу амжилт гаргасных нь хувьд Испаний шигшээ багт хүндэтгэл үзүүлэх учиртай.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: "La Furia Española"

Postby SAVAGE » Thu Jun 19, 2014 2:39 pm

:eek:
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: "La Furia Española"

Postby Өсөхбаяр » Thu Jun 19, 2014 2:41 pm

Зак :eek:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: "La Furia Española"

Postby SAVAGE » Thu Jun 19, 2014 2:43 pm

Нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ дэмжсэн юм болохоор Испаний шигшээ одоогоор бүх цаг үеийн хамгийн шилдэг нь...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: "La Furia Española"

Postby Monteyne » Thu Jun 19, 2014 2:45 pm

спайнын тоглолтыг яг суугаад 6 удаа үзхэд 3т нь хожидчихсон шүү дээ миний хувьд :ногоон:
football is the Manchester United
User avatar
Monteyne
Sir
Sir
 
Posts: 3279
Joined: Tue Dec 30, 2008 3:48 am

Re: "La Furia Española"

Postby hosko » Thu Jun 19, 2014 2:48 pm

Зак wrote:Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй ээ гэж. Та нарын хөлбөмбөг үзсэн гэж гайхуулаад байгаа хэдэн жилийн нилээдгүй хувьд нь Хаан байсан баг нь өчигдөр титмээ тайллаа.
Бүх цаг үеийн шилдэг мөн эсэхийг бид энд шүүн хэлэлцээд утгагүй. Зарим нэгд нь тийм, заримд нь үгүй. Үгүйсгэгсдийн ихэнх нь өөрөө хэзээ ч амьдаар нь үзээгүй хирнээ сургаар сонсож бүх үеийн шилдэг баг тэр гээд бодогсод, харин үлдсэн хэсэг нь хоосон атаархаж, үзэн ядахаас өөр юмгүй өчүүхэн нөхдүүд. Ямартай ч хөлбөмбөгийн хөгжил төгс хэлбэртээ орж, шигшээ багуудын түвшин ижил хэмжээнд ирсэн одоо үед ийм агуу амжилт гаргасных нь хувьд Испаний шигшээ багт хүндэтгэл үзүүлэх учиртай.


:eek: :spain :spain :spain
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: "La Furia Española"

Postby Алтангэрэл » Thu Jun 19, 2014 2:49 pm

Дээр үед бас нэг дээшээ гарсан баг амжилтаа баталж болдог байсан үе. Клүбүүд ч бас, Реал 5 дараалж дэлдэн өргөөд л, Аякс, Баейрн 3 дараалласан гэх мэт.

Өнөө үед бүтэшгүй даалгавар гэдгийг ЧЛ, Евро, ДАШТ харуулаад байгаа үед зүгээр л 2 Евро дараалж авах л асар том амжилт шүү дээ.
Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3155
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: "La Furia Española"

Postby postiga » Thu Jun 19, 2014 2:58 pm

Spaind huurhii huwaari ni hurtel ewgui taarjee. ehleed Australiatai taaraad , hamgiin suuld ni Hollandtai uzsen bol uur baih bsan biz
Zieg Heil
User avatar
postiga
Argentina's fan
 
Posts: 1470
Joined: Fri Dec 02, 2005 2:02 pm

Re: "La Furia Española"

Postby hosko » Thu Jun 19, 2014 2:59 pm

Техник технологийн дэвшил гээч юм өрсөлдөгч багуудаа судлах, тэдэнд тохирсон тактикаа бэлдэх асар өргөн боломжийг олгосонтой холбоотойгоор л иймэрхүү юм ойрд бүтэшгүй мэт болчихсон л доо...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: "La Furia Española"

Postby Reda » Thu Jun 19, 2014 3:10 pm

Аналистууд нь мэдээж олон жил ажиллаж байгаа, олон олон тэмцээний аваргуудыг хооронд нь жишэж байгаа, нас нь нэлээд явсан, манай ахмад Өлзий гишүүн ч хажууд нь базаан санагдахаар тийм улсууд байгаа. Тэгээд хуучин цагаа санагалзаж барьж сэтгэлд нь бас ойр байдаг биз. Спайн эр чинь жаахан юм байж хөгшин хүмүүсийг дагаж далдаганаад юу хийх вэ.
Одоо үед хэсгээсээ гарах, цаашилвал семи, финал хүрнэ нтр ямар хэцүү болох нь харагдлаа мэдрэгдлээ. Ийм байхад хамгийн сүүлд болж өнгөрсөн 3 тэмцээнд дараалж түрүүлсэн аваргууд гэдэг нэр хүнд ч өндөр, сүртэй шүү дээ. Жирийн нэгэн байлдагч эрс дотроо Зайцев гэж ямар эр байдаг бол, хөл гарын хэмжээ нь аварга байхдаа, бусдаас өөр байх даа ч юмуу. Энгийн ард олны дунд тархсан баатруудын тухай сүрдэм яриа явдаг даа, Спайны энэ багийнхны талаар яг л ийм яриа бусад олон улсуудын иргэд, тамирчдын дунд яригддаг байх. Үлгэр домог шиг л. Гол нь чадвар нтр нь аймар, секундэд тэдэн үйлдэл хийдэг нтр гэж ирээд л ярьдаг биз. Тал нутгийн нэг өчүүхэн банди энд тэр домгуудыг мяалаад яахав дэ. Ер нь бид л энд яриаг чинь сонсож буй болохоос чи аятайхан хөлбөмбөг хөгжсөн улсад очоод би хөлбөмбөг огт хөгжөөгүй Монголоос ирсэн гэж байгаад наад том зангаараа ингэж удаа дараагийн аваргуудыг муулж ярьвал хамар чинь баруун тийшээ эсвэл зүүн тийшээ чиглэлтэй болоод л тэр газраас гарах байх шүү.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: "La Furia Española"

Postby suldees » Thu Jun 19, 2014 3:14 pm

zAZA NEG SHAN.BAGIIN.UY DUUSLAA ODOO BUTSAAD HASAGDAH SHATNAAS AHIDAGGUI GEDEG NER NI IREH BAILGUIDEE

Sent from my GT-I9192 using Tapatalk
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: "La Furia Española"

Postby Tmshinoda » Thu Jun 19, 2014 3:22 pm

hosko wrote:1974 оноос Голландууд тотал хувьсгал хийх хүртэлх үеийн ДАШТ-ууд бол ерөнхийдөө хэцүү байсаан л гэгддэг ш дээ... 74 онд чинь Голланд тэрхүү арга барилаараа Бразилаа нухчихсан гэдэг байхаа...


Азгүй гарууд финалд Германд хусуулсан. Уул нь ч шөвгийн 4т Бразилыг бут ниргээд л аймар л байсан юм байна лээ..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: "La Furia Española"

Postby Өсөхбаяр » Thu Jun 19, 2014 3:23 pm

анзаараад бхад хүмүүсийн хөлбөмбөгт дурлаж эхэлсэн үе, анхны дэмжсэн юм бүхэн эрхэм хамгийн мундаг нь бдаг бх.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: "La Furia Española"

Postby ultralisk » Thu Jun 19, 2014 3:29 pm

yr n bol odoo tsagiin shildeg amjilt gargasan yalanguya 2 Euro, 1 Delhiin avarga ene 3-g algasalgui avsan bag bhgui. uneheer shildeg n.

yahav Boske jaahan aldsan bh, minii ajiglasnaar Casillas-g yadralttai , buren fit boloogui bhad n togluulsan n aldaa bolson bh. ugaasaa tsarainaas n l hend ch oilgomjtoi aimar yadarsan tiimerhvv tsaraitai bsan. deerees n Pique, Ramos 2 uneheer muu bsan. heterhii ih amarsnii gai garaa biz

bas dund shugam n hugshirsun, heterhii udaan neg taktikaaraa nudeed nuguu h n sudlagdsan geed olon shaltgaanaas bolood ene world cup-g muu duusgalaa.

harin ter deer uyiin ter Pele-tei brazil bol ugaasaa hudlaa, ter uyed sergeesh ntriig nariin sudaldagui bsan deerees n nuguu pele n zgr l ter uyedee tursun sodon humuusiin neg bsan. odoogiinh shig ihenh shigshee baguud shig jigd, sain zohion baiguulalttai ch bgaagui, bas shuult ntr geed zunduu yum n uchir dutagdal ihtei bsan.

70-aad onii Brazil sn n sain bsan gehdee odoogiin Spainiig guitsehgui n tod
ultralisk
 
Posts: 162
Joined: Fri Mar 02, 2012 9:40 pm

Re: "La Furia Española"

Postby Цэнгүүн » Thu Jun 19, 2014 3:41 pm

Яриа байхгүй, бүх цагийн үеийн шилдэг мөн мөн.. Юм гэдэг ээлжтэйгээс хойш гуниж гутаад яахав, хангалттай ноёорхолоо, болсоон.. Дараагийн үе нь аль хэдийн бэлэн болчихсон, бас л аймаар үзнэ дээ..
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: "La Furia Española"

Postby El Payaso » Thu Jun 19, 2014 3:53 pm

Одоо ДА дараагаас хаалган дээр Ди Хеа зогсоод хамгаалалт энэ хэвээрээ хагас дээр Бүсгүй Ческ хоёрыг үлдээгээд Иниестаг үлдээвэл үлдээгээд Тиаго Кокэг нэмээд тоглоход л ахиад чунаг баг босч байна даа... гол нь Коач хэн байх юм бол... Дель Боске бодвол хусуулах биз...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: "La Furia Española"

Postby Барнаба » Thu Jun 19, 2014 4:07 pm

Нөөц бол хангалттай байгаа л даа, мундаг залуус олон гарч ирж байна. шинэчлэлээ ДА-н дараанаас эхлээд хийх биз, дараагийн Евро-р шинэ Испани-г харна байх.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: "La Furia Española"

Postby Boldono » Thu Jun 19, 2014 4:18 pm

Бүхнээс шилдэгийг тодруулдаг зан чинь өөрөө монгол зан байх шүү. Өмнөх үеийн шилдэг багууд байж гэмээнэ өнөөдрийн хөлбөмбөгийн түвшинд хүрсэн баймаар юм. Хойшид Испаниас мундаг баг гарч ирж л таарна тэр үед аль шилдэг вэ гээд маргалдсаар байх уу?
Boldono
 
Posts: 2558
Joined: Thu Nov 12, 2009 5:08 pm

Re: "La Furia Española"

Postby El Payaso » Thu Jun 19, 2014 4:35 pm

Тики Такагийн эсрэг хамгийн амжилттай системийг бий болгосон хүн нь Хэйнкес гэж байна... ЖМ бол ардаа шигдэж хамгаалаад огцом сөрөгддөг байсан.... энэ нь заримдаа амжилт олдог ч заримдаа олдоггүй байсан гэнэ... Ягаад гэхээр тэртэй тэргүй хойноо шигдээд хамгаалчихаар довтолгоо сулардаг... нэмээд Барса бараг тоглолтын нийт цагийн 70-80 хувьд довтлох оролдлого хийх болхоор бас гоол алдчих гээд байдаг талтай байж... Харин Хэйнкесийн Баиерн СЛд тоглохдоо хойноо шигдэлгүй бүх тоглогчид маркалсан тоглогчдоо тасралтгүй дагаж ингэхдээ тоглогч бүр өөрсдийн тоглох тодорхой бүсээсээ гаралгүй хамгаалсан юм байна... энийг нь хуурамч прессинг гэж нэрэлсэн гэнэ... прессинг хийж байгаа баг бөмбөг авах гэж оролддог бол Хэйнкес бөмбөгийг булаах гэж оролдолгүй зөвхөн дагаж, замыг нь хаах зэргээр өөрсдийнхөө 16-с бөмбөгийг хол байлгаж чадсан гэнэ... ингээд хэрвээ бөмбөг салгаж чадвал шууд сөрөг довтолгоонд багаараа шилжиж байж... вингерүүд нь заавал тоглолтын туршид ЖМынх шиг татаж хамгаалах шаардлагагүй болхоор сөрөг довтолгоо хийхэд илүү хялбар амжилтын магадлал өндөр байсым байх... ийм ч учраас 7 гоол оруулж чадсан гэнэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: "La Furia Española"

Postby Spectre » Thu Jun 19, 2014 5:01 pm

Бүх цаг үе гэдэг дээр маргаад яахав дээ. Бид нар өөрсдөө бүх цаг үед амьдарч бүгдийг үзээгүй нь үнэн. Харин тухай цаг үеэ эзэгнэсэн баг гэж хэлбэл зохилтой байх. Испани үнэхээр сүүлийн хэдэн жил доминант байж чадсан баг. Үүн дээр бол антидаад байх хэрэггүй л байх. Би эсвэл чи хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Үүнийг статистик хөлбөмбөгийн түүх экспертүүд биднээс илүү дүгнэчихнэ.

Би Испанийг дэмждэгггүй л дээ. Өнөөдөр толгой гудайлган буцсан ч хэдэн жил сарын дараа биш маргааш гэхэд эргээд ирчих чадал чансаа ирээдүй энэ багт байгаа. Дараагийн Еврогийн хамгийн гол фаворит бас л Испани бас л тэдний залгамж.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: "La Furia Española"

Postby Цогоо » Thu Jun 19, 2014 5:20 pm

SAVAGE wrote:Нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ дэмжсэн юм болохоор Испаний шигшээ одоогоор бүх цаг үеийн хамгийн шилдэг нь...
Маззи найз аа нөгөө нийтлэл дээрээ Испаний гээд биччихсэн байсан. Испанийн гэж засахгүй бол.

Испани+ийн=Испанийн
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: "La Furia Española"

Postby Dondogoo » Thu Jun 19, 2014 5:22 pm

Өсөхбаяр wrote:анзаараад бхад хүмүүсийн хөлбөмбөгт дурлаж эхэлсэн үе, анхны дэмжсэн юм бүхэн эрхэм хамгийн мундаг нь бдаг бх.


:eek:
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: "La Furia Española"

Postby Devil 7 » Thu Jun 19, 2014 6:53 pm

Тэгэхээр Испани эр, Барнаба хоёр 1958-1970 оны хооронд л хөлбөмбөгт шимтэн дурлаж эхэлсэн болж таараад бгаам даа хаха
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron