Н хэсэг: Бельги, Оросууд цааш шалгарна гэж таамаглаж байгаа
Н хэсэг цаасан дээр хамгийн тэнцвэржсэн хэсгүүдийн нэг гэж харагдаж байгаа ч Европын 2 болох Бельги, Оросын шигшээд шилжилт, өөрчлөлтийн үе дээрээ яваа Алжир, Солонгос 2-н эсрэг фаворитууд шиг тэмцээнийг эхлүүлэх болвуу.
Багууд
Энэ хэсгийн багууд нийтдээ ДА-д 28 удаа оролцсон байна. Бельги бол ДА-д хамгийн туршлагатай шигшээ, хэдий 2002 оны ДА-с хойш анх удаа тус тэмцээнд оролцох гэж байгаа ч тэд өмнө 11 удаа ДА-д оролцсон. Харин Солонгосын хувьд 9 удаа, Оросууд 5, Алжир 4 удаа тус бүр оролцож. Шигшээдийн хувьд яг өөрсдийн оргил үе дээрээ байхгүй байгаа, гэхдээ Бельги, тэд өнөөгийн үеэ тэдний алтан үе хэмээн нэрлээд байгаа, тэд өөрсдийн таамаглаж буй амжилтыг үзүүлнэ гэж горьдох нь гарцаагүй. Үүний хажуугаар Оросууд ч Бразил-г маш өндөр амбицтай зорьж байна, 2018 оны ДА-н зохион байгуулагчийн хувьд дэлхий нийтийг дараагийн ДА-д уриалан дуудахаас өмнө өөрсдийгөө сурталчилахыг хүсч байгаа.
Солонгосын хувьд ДА-н хагас шигшээд хүрсэн хэсгийн 3 багийн нэг нь. Нөгөө 2 нь Бельги, Орос. 2002 онд талбай дээрээ Гуус Хиддинк-р удирдуулан сүүлийн 4-т үлдэж байв. Алжир-н хувьд Өмнөд Африк 2010 -т хэсгийн шатны 3 тоглолтондоо 1 ч гоал хийж чадалгүй бүтэлгүйтсэн бүтэлгүйтлээ засах гэж хичээх болвуу.
Харах тоглогчид
Бельги: Эдэн Хазарад, Ромелу Лукаку, Мароуан Феллайни
Алжир: Софиан Фегоули, Сапьир, Тайдер
Солонгос: Ким Бо Кюнг, Коо Жа Чеол, Парк Чү Ёнг
Орос: Игор Акинфеев, Александр Кокорин
Шийдвэрлэх тоглолт
Бельги-Орос. 6 сарын 22нд Маракана-д болох тус тоглолтонд аль нь хэсгийг толгойлох вэ гэдэг нь шийдэгдэх магадлалтай. Өмнөх учраануудад Оросууд Бельги-тэй 8 удаа Орос болон ЗХУ-н хувиар таарч байсан бөгөөд 4-д нь ялж, 1 тэнцэж 3 ялагдаж. Гэхдээ ДА-н хуудсанд дүр зураг арай ондоо, ДА-д өмнөх 4 таарсан тохиолдолд 2 баг тус бүрдээ 2, 2 ялалт авсан. Нэмээд хэлэхэд Бельги 1982 оноос хойш Оросуудад ялагдаагүй байгаа.
Эргэн харвал
ЗХУ-Бельги, 1986 он, 6 сарын 15, Леон/Ноу Камп - Эстадио Леон
Да-н түүхэндэх хамгийн дурсамжтай тоглолт. Шөвгийн 16-н классик тулаан Бельги, ЗХУ-н хооронд болсон. 3 гоал нэмэлт цагт орсон гал гарсан энэ тоглолтонд Улаан чөтгөрүүд 4-3 р өрсөлдөгчөө буулган авсан, Энзо Шифо, Ян Сэүлэмэнс, Степан Демол, Рожер Клэйссэн нар гоалдож багаа шөвгийн 8-т оруулж байв. Шөвгийн 8-т тэд тэмцээний аваргууд Аргентинчуудад ялагдсан бөгөөд Марадона тухайн үед оргил үе дээрээ байлаа.
Та мэдсэн үү?
Тоглогчийн хувиар Оросын дасгалжуулагч Фабио Капелло 1972-1976 онуудад Италийн төлөө 32 тоглолт хийсэн. Тэрээр мөн дэлхийн хамгийн том клубуудэд ажиллаж байсан, АС Милан, Реал Мадрид Рома, Ювентус зэрэг. мөн Англи болон Оросыг ДА-д хөтлөн оруулсан. Гэхдээ тэр хэзээ ч өөрийн үндэсний шигшээ багаа удирдаж байгаагүй.
Стат
8 - Солонгосчууд ДА-д 8 дараалан шалгараад байна.
Тоглолтууд /дотоодын цагаар/