by Real.madrid » Thu May 15, 2014 11:07 am
Хэрэгтэй мэдээ байна:
Бразил 2014: Английн фанатуудад зориулсан 10 баримт
Дэлхийн хөлбөмбөгийн их баяр, ДАШТ удахгүй Бразил улсад болох гэж байна. Энэ үед дэлхий дахины хөлбөмбөгийн фанатууд тус улсыг зорьж, хөлбөмбөгийн агуу баярт оролцохоор төлөвлөж буй биз ээ. Манай улсын фанатууд ч бас Бразилыг зорьж л байгаа. Тиймээс Бразилыг зорих гэж буй хөлбөмбөгийн үнэнч фанатуудад зориулж, Бразил улсын талаар мэдэх ёстой 10 баримтыг хүргэж байна. Энэ нь английн фанатуудад зориулагдсан зөвлөмж бөгөөд зөвхөн Английн шигшээ багийн тоглолт болох хот болон цэнгэлдэх хүрээлэнгүүдийн талаарх зөвлөмж юм. Гэхдээ Английн шигшээ багийн тоглолт болох Манаус, Рио болон Бело Хоризенте хотуудад өөр олон улсын шигшээ багууд хоорондоо хүч үзнэ. Тийм учраас ганц англичууд ч гэлтгүй хэн хүнд хэрэгтэй зөвлөмж болж чадах болов уу.
Английн шигшээ багийн хэсгийн тоглолтын хуваарь
Зургаадугаар сарын 14, бямба гараг: England v Italy, Manaus
Зургаадугаар сарын 19, пүрэв гараг: England v Uruguay, Sao Paulo
Зургаадугаар сарын 24, мягмар гараг: England v Costa Rica, Belo Horizonte
Үнэ
Бразил улсын томоохон хотууд дэлхийн хотууд дотроо чамгүй үнэтэйд тооцогддог. Тэр дундаа Сан Пауло болон Рио де Жанеро хот нь улсдаа хамгийн үнэтэйд ордог аж. Сан Пауло л гэхэд бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнээрээ дэлхийд дээрээсээ 19 дүгээрт жагсдаг байна. Дэлхийн аваргын үеэр фанатууд нэг литрийн шар айраг авахад л дунджаар 21 паунд төлөх нь. Түүнчлэн бразил коктэйл /Caipirinhas/ л гэхэд 9 паундын өртөгтэй гэх судалгаа гарчээ. Мэдээж таны хаана явж байгаагаас хамаарч үнэ өөр өөр байна. Зарим нэг хямдхан газрууд ч бий. Орон нутгийн хамгийн хямд бааранд нэг литр шар айраг ердөө нэг паунд, мөн Бразил коктейл 1.50 паунд байдаг аж.
Тойрон аялал
ФИФА-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Jerome Vaclke өнгөрсөн баасан гарагт мэдэгдэл хийхдээ дэлхийн аваргын үеэр фэнүүдэд тулгарах нэгэн хүнд асуудал нь хотуудын хоорондын асар хол зай байх болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Мөн тэрбээр фэнүүдэд хандаж, “Гэхдээ өөрсдийгөө Германд байгаа юм шиг битгий санаарай. Энэ улс орноор тойрон аялахад их амархан” гэж нэмж хэлсэн байна.
Ер нь бол ДАШТ-ний ихэнх тэмцээнүүд болох томоохон хотууд хоорондоо ихээхэн хол зайтай.
Манаус- Сан Пауло: 2360 милл /3781 км/
Сан Пауло-Бело Хоризонте: 360 милл /579 км/
Бело Хоризонте- Рио: 270 милл /434.5 км/
Жишээ нь Английн тоглолтыг үзэхийн тулд Манаусаас Сан Пауло руу 2360 милл хурдны замаар явна гэдэг нь Лондон хотоос Туркийн өмнөд хэсэг рүү явахтай тэнцэх хэмжээний хол зай. Энэ зайг автомашинаар туулахад хамгийн багадаа хоёр өдрийг зарцуулна. Мэдээж орон нутгийн нислэгээр явбал, үүнээс хурдан хүрэх боломжтой. Гэхдээ энэ нь бас л үнэтэй тусна. Харин галт тэрэгний аялал нь Бразилдаа тодорхой хязгаартай байдаг гэнэ.
Эрүүл мэндийн эрсдэл
Англи болон Италийн хэсгийн тоглолт болох цэнгэлдэх хүрээлэн нь хуучин цагт Амазоны ширэнгэн ой байсан газар бөгөөд Манаус хотын хамгийн алслагдсан цэнгэлдэх хүрээлэн юм. Энд “Малариа” гэх нэг төрлийн шавьж болох шар ялаанууд байх магадлалтай. Энэхүү хоёр амьтан фанатуудыг хазвал шууд л амь насанд хүрэх аюултай. Англичуудын хувьд Бразилыг зорих иргэддээ дээрх хоёр төрлийн шавьжийн халдлагаас урьдчилан сэргийлэх вакциныг хийж байгаа юм байна. Ливерпүүлийн их сургуулийн эмч Лиза Форд фанатуудад зориулан сануулга өгөхдөө “Хамгийн багдаа 4-6 долоо хоног хэрэглэх эм, эмийн зүйл авч явах хэрэгтэй” гэжээ.
Цаг агаар
Бразил улс дахь цаг агаар нь бүс бүсээрээ өөр байдаг. Тухайлбал, Манаус хот л гэхэд ерөнхийдөө дулаан болон чийглэг уур амьсгалтай. Агаарын температурын хувьд цельсийн 30 хүртэлх хэмийн дулаанд хүрдэг, бараг 80 хувийн чийгшилтэй. Цаг уурчид мөн Эль Нино хотын маш халуун, хуурай цаг агаарын талаар анхааруулсан байна. Дэлхийн аваргын үеэр Сан Пауло хотод ойролцоогоор 20 орчим градус дулаан байх төлөвтэй байгаа аж. Харин Бело Хоризенте хотод агаарын хэм 25 орчим хэмтэй байх нь. Зургаа, долоодугаар сар нь Бразилийн хувьд хамгийн хүйтэн сарууд болдог аж.
Гэмт хэрэг
Бразилийн Сан Пауло болон Рио де Жанеро хотууд гэмт хэргийн төвшнөөрөө улсдаа төдийгүй дэлхийд “тэргүүлэх эгнээнд” бичигддэг. Энэ оны нэгээс гуравдугаар сарын хугацаанд л гэхэд 1459 гэмт хэрэг Риод бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22 хувиар өсчээ. Гудамжин дахь дээрэмчид ч бас Рио дахь хэцүү асуудлуудын нэг. Энэ оны эхний гурван сард 23675 хүн гудамжны дээрмийн халдлагад өртсөн нь өмнөх жилтэй харьцуулахад 46.2 хувиар өссөн байна. Ямартай ч дэлхийн аваргын үеэр нийт 12 хотод 170 мянга гаруй цагдаагийн алба хаагчид фанатуудын амар, амгалан байдлыг хамгаалах аж.
Favelas – буюу Бразилын ядуус
Зөвхөн Рио де Жанерогийн орчимд л гэхэд Favela буюу ядуусын амьдардаг гурван ч бүс дүүрэг бий. Мөн Сан Пауло, Пернамбуко зэрэг хотуудад “favela” нарын төлөөлөгчдийг харж болно. Дэлхийн аваргын үеэр тэдний хөдөлгөөнийг жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй газруудад хорьсон. Нөгөөтэйгүүр орчин цагт Favela нь Бразилын аялал, жуулчлалын томоохон салбар болон өөрчлөгдсөн бөгөөд жуулчид энэ хүмүүс хэрхэн хүнд, хэцүү нөхцөлд амьдардгийг олноор сонирхох болжээ. Гэсэн хэдий ч favela буюу Бразилын нэн ядуу иргэд эсэргүүцэл, тэмцэл хийх нь олон. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн дөрөвдүгээр сард нэгэн ядуу иргэнийг цагдаа нар зодож, амь насыг нь хөнөөсний дараа маш том эсэргүүцлийн жагсаал, цуглаан болсон байдаг.
Бослого, тэмцлүүд
Өнгөрсөн оны долоодугаар сард Рио дахь Маракана стадион дахь Confederations Cup тэмцээний үеэр тус улсын олон хотод хүчтэй бослого, жагсаал, цуглаан болсон. Тэд Засгийн газрыг огцрохыг шаардаж байснаас гадна Бразил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болсныг ч эсэргүүцэж, улсынхаа Хөлбөмбөгийн холбооны байрыг дайрч байсан юм. Мөн Confederation Cup тэмцээний финалд Бразил болон Испанийн шигшээ багууд үлдэж тоглоход ч 1000 гаруй эсэргүүцэгчид эмх замбараагүй байдал үүсгэж байсан билээ. Тэр нь үед бараг сая гаруй иргэд Бразил даяар 100 гаруй хотод бослого, тэмцэл өрнүүлсэн. Энэ жилийн хувьд босогчдын хамрах хүрээ харьцангуй багассан. Гэсэн хэдий ч эрсдэлтэй, нөхцөл байдал үргэлжилсээр байгаа юм.
Фэнүүдийн бүс
Дэлхийн аваргын тэмцээнүүдийг зохион байгуулах хот бүр албан ёсны фанатуудын бүсийг байгуулсан. Энэ бүсэд фанатууд том дэлгэцээр тэмцээнээ хүлээн авч үзэхээс гадна ундаа, шар айраг ууж, хөнгөн хоол, зууш идэж зугаагаа гаргах боломжтой.
Тасалбар
Мэдээж дэлхийн аваргын тэмцээнүүдийн тасалбар урьдчилсан захиалгаар зарагдаж дууссан. Гэхдээ нэг боломж байгаа нь удахгүй нэмэлт тасалбарууд худалдаанд гарах аж. Үүнийг Fifa-ийн албан ёсны вэб сайтаас худалдан авч болно. Түүнчлэн тэмцээнүүдийн тасалбарыг фанатууд очсоноосоо хойш долоо хоногийн өмнө олон ч янзын газраас худалдан авах бүрэн боломжтой юм байна.
Гадаад паспорт
Гадаад паспортны хугацаа хамгийн багадаа зургаан сарын хүчинтэй хугацаатай байх ёстой. Энэ харьцангуй ойлгомжтой, зүйл заалт байж магадгүй л дээ. Гэхдээ зургаан таны паспорт хамгийн багадаа дараагийн зургаан сарын хугацаанд хүчинтэй байх ёстой. Мөн энэ хугацаанд буюу 90 хоногийн дотор хэрвээ хүсвэл тасалбараа буцааж болдог юм байна.
Эцэст нь та заавал Бразилыг зорих хэрэггүй
Мэдээж бразил руу явахад хэдэн мянган ам.доллар, паунд зарцуулах нь тодорхой. Энэ тохиолдолд хамгийн зөв шийдвэр нь гэртээ суугаад дэлхийн аваргын тэмцээнүүдийг хүлээн авч үзэх. Дэлхий даяар олон шилдэг хэвлэл, мэдээллийн байгууллагууд Бразил-2014-ийг шууд дамжуулах эрхтэй байгаа. Түүнчлэн албан ёсны эрхтэй баар, уушийн газрууд ч хаа сайгүй л байна. Энэ нь таны цаг зав, мөнгийг хэмнэх хамгийн энгийн, сайн арга гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Los Blancos
Los Merengues
Los Vikingos