E хэсэг: Швэйцарь-н сайн формоос үл хамааран Францууд хэсэгтээ фаворитууд байх болно
Швэйцарь, Гондурас нар 2 дах удаагаа дараалан ДА-н нэг хэсэгт ороод байна. Швэйцарь-н фэнүүд 1998 оны ДА Франц-н багийн хамт өөрсдийн багаа цааш шалгарах хөнгөхөн шалгарах боломжтой гэж харж байгаа. Өмнөд Америкийн төлөөлөл Экуадор харин урьдчилсан шатнаас шууд эрхээ авсан, тэгвэл CONCACAF-н бүсээс Гондурас эрч хүчтэй, хурдтай тоглолтоороо мөн шууд эрхээ авсан байгаа, тэд урьдчилсан шатанд Мексик-г тэдний алдарт Эстадио Азтека цэнгэлдэхэд нь хожсон.
Багууд
Швэйцарь Европын урьдчилсан шатанд хэсгээ толгойлсон бөгөөд арын Исланд-саа 7 онооны зөрүүтэй дуусгасан. Тэд дахин нэг удаа боломжтой, сайхан хэсэгт хуваарилагдаад байна. Франц дэлхий, европын аварга Испанийн багийг нэхэн хөөсөн ч баралгүй плэй офф-д Украйн тоглон эрхээ өвөртөлсөн. Гондурас, Экуадор багууд эрхээ шууд авцгаасан бөгөөд нөгөө 2-тоо ихээхэн гай тарих боломжтой.
Харах тоглогчид
Швэйцарь: Гранит Хкака, Хэрдан Шакуйри, Валон Бехрами
Франц: Хюго Ллорис, Патрис Эвра, Карим Бензема
Экуадор: Валтэр Авови, Антониа Валенсиа
Гондурас: Вилсан Паласиос, Рожер Эспиноза
Шийдвэрлэх тоглолт
Швэйцарь-Франц. Оттмар Хитцфилд-н Швэйцарь урьдчилсан шатанд хэсгээ тэргүүлсэн гэдгээс үл хамааран ихэнх мэргэжилтнүүд Франц-г хэсгээ толгойлох баг гэж үзэж байна. Хэрэв Францчууд 2010 оны онигоотой багийн дотоод байдал шиг тийм зүйлсээс зайлсхийж чадвал, хэрэв Швэйцарьчууд урьдчилсан шатанд үзүүлсэн шигээ нягт хамгаалалтыг үзүүлж чадвал 2уул хэсгээсээ гарах боломжтой болвуу.
Эргэн харвал
Швэйцарь 0-0 Гондурас, 2010 он, 6 сарын 25
Швэйцарь, Гондурасын багууд Өмнөд Африк 2010-т л таарсан удаатай. Испани-г хожсоны дараагаар Швэйцарчууд аль хэдийнэ хасагдах нь тодорхой болчихсон Гондурасчуудтай гоалгүй тэнцээ хийж байв. Энэ удаад 2 багт хайнаа хагалах боломж бий боллоо.
Та мэдсэн үү?
Швэйцарь-н шигшээ баг бол Испанийн шигшээн ноёрхолтын үед том тэмцээнд хожсон цор ганц баг гэдгийг. Испани энэ үед 2 Евро, 1 ДА-д түрүүлсэн. Евро2008, 2012-т Испаничууд ялагдалгүй түрүүлсэн бол Өмнөд Африк 2010 ДА-д тэд Швэйцарьчуудаар сахилга бат, хатуу чанга байхын хичээл заалгасан билээ. Мозес Мабхида цэнгэлдэхэд Швэйцарьчууд бараг л бөмбөг эзэмшээгүй бөгөөд олдсон боломжуудаараа чанартай хэдхэн сөрөг хийж 1-0 р хожил авсан. Швэйцарь-н хөлбөмбөгийн түүхэндэх хамгийн том орой байлаа гэж довтлогч Блэйс Нкуфо дурьдсан удаатай. Гэхдээ төгсгөлд нь Испани ДА-н цомыг өргөж Швэйцарьчууд хэсгийн шатнаасаа мултарсан.
Стат
1 - Е хэсгийн багуудын ДА-н финал, хагас финал-д хүрсэн тоо. Франц 1998 онд эх орондоо аварга болж байсан бол үлдсэн 3 нь шөвгийн 8-г давж байсангүй. Швэйцарьчууд 1954 онд шөвгийн 8-д хүрсэн, мөн 1994, 2006 онуудад шөвгийн 16-д хүрч байв. Экуадор 2006 онд шөвгийн 16-д 1 удаа хүрсэн бол Гондурасчууд хасагдах шатанд хараахан шалгарч амжаагүй явна, тэд өмнө нь 1982, 2010 онуудад л ДА-д оролцсон удаатай.
Тоглолтууд /дотоодын цагаар/