Moderator: Хөлбөмбөгийн модууд
by Realist » Fri May 23, 2014 11:27 am
by Realist » Thu May 29, 2014 2:02 pm
Голдмен Сакс-ын супер компьютерууд Бразилийн шигшээ багийг түрүүлнэ гэж тооцоолж байна...
Дэлхийн санхүүгийн акул Голдмен Сакс БРАЗИЛ 2014-т дүн шинжилгээ хийжээ. Тэд 1960 оноос хойшхи бүх стат үзүүлэлтүүд болон цаг уурын нөлөөллийг багтаасан модуль үүсгэж анализ хийжээ. Энэ нь хөлбөмбөгийн спортод анх удаагийнх юм. Голдмен Сакс энэхүү модулаараа 2006 болон 2010 оны ДАШТ-г шинжлэхэд хагас шигшээн 4 багийн 2-г зөв таасан бөгөөд +50% магадлалтай гэж тооцож байна. Мөн Голдмен Сакс 2012 оны Лондонгын олимпод Их Британы багийг 30 алт, нийт 65 медаль авна гэж дүгнэж байсан бол Их Британы баг 29 алт, 65 медаль хүртэж бараг л 100 хувь зөв тааж байжээ.
Энэ удаагийн ДАШТ-д түрүүлэх хамгийн өндөр магадлалтай баг нь Бразил бөгөөд хамгийн өндөр буюу 48,5 хувийн магадлалтай гэсэн дүгнэлт гарчээ. Испаний шигшээ багийг аваргаа хамгаалж чадахгүй бөгөөд Бразилийн шигшээ баг финалын тоглолтонд Аргентиний багийг хожно гэж таамаглажээ. Мөн Английн шигшээ багт Дэлхийн аварга болох 1.4% боломж бүхий магадлалтай бөгөөд хэсгийн шатанд мултарна гэж дүгнэжээ.
Түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багууд
Бразил 48,5%
Аргентин 14,1%
Герман 11,4%
Испани 9,8%
Голланд 5,6%
Хэсгээсээ шалгарах болон түрүүлэх магадлалийг тооцсон дүгнэлтийг доорх хүснэгтээс үзээрэй.
by El Payaso » Fri May 30, 2014 12:00 pm
by SProgr » Mon Jun 02, 2014 4:10 pm
by Realist » Tue Jun 10, 2014 11:51 pm
by Realist » Wed Jun 11, 2014 5:51 pm
by WALCOTT » Wed Jun 11, 2014 5:56 pm
by rednasca » Wed Jun 11, 2014 6:38 pm
by Эрхэмcfc » Wed Jun 11, 2014 11:18 pm
by Realist » Thu Jun 12, 2014 4:40 pm
by El Payaso » Thu Jun 12, 2014 5:06 pm
by Realist » Thu Jun 12, 2014 5:14 pm
by Realist » Thu Jun 12, 2014 9:08 pm
Тэднийг бүү бас. Эв нь таарвал тэд хэнийг ч хожих боломжтой.
Италчууд хэсгээс гарсан тохиолдолд тэд жинхэнэ өөрсдийн тоглолтоо гаргадаг хатуу самар. Италичууд ямар ч хүчтэй багийг нэг зуусан бол тавихгүй араатан мэт няц дардаг.
Урагвайчууд Копа Америка тэмцээний аварга, өнгөрсөн ДАШТ-р ч өөрсдийгөө харуулсан. Сүүлийн 8н жилийн турш нэг дасгалжуулагчын удирдлаган дор тогтвортой амжилт үзүүлж байна. Мөн энэ баг ихэнх тоглогчид сүүлийн 4-5н жилийн турш хамтдаа тоглож буй нь тэдний давуу тал болно. Энэ үзүүлэлтээр бол Испаний шигшээ багийн дараа орно. Тэдний довтлогооны бүс Аргентиний дараа орох хэмжээний баг. Арын хамгаалалт нь Годин-Лугано гэсэн шилдэг хослолтой тун жигд бүрэлдэхүүнтэй баг.
Францчууд эрч хүчтэй шилдэг залуус мөн туршлагатай тоглогчид гээд л тэнцвэртэй жигд баг бүрдсэн. Дасгалжуулагч Дешамп багаа гартаа оруулаад байгаагаа сүүлийн тоглолтуудад харуулж байна. Погба энэ тэмцээнээр гялалзах оддын нэг болно гэж олон ч аналистууд ам уралдан ярьж байна. Мөн тэдэнд нэг давуу тал байгаа нь харьцангүй сул хэсэгт багтсан. Цаашаа хасагдах шатанд ч шөвгийн 8 хүртэл дардан зам хүлээж байна.
Европын Бразилчууд буюу Португалийн шигшээ багт өнөө цагийн супер тоглогч Кристиано Роналдо торгон ирэн дээрээ дүүхэлзэж байна. Тэд сүүлийн ДАШТ, Европын аваргын тэмцээнд хоёуланд нь аваргалсан Испаничуудтай таарч тэмцээнээ дуусгаж байсан. Испаничуудад зүгээр ч бууж өгөөгүй, тэдний эсрэг хамгийн сайн тоглолт үзүүлж байсан. Ялангуяа Евро 2012т Испанийг хожихоо шахсан. Дасгалжуулагч Бенто цомын тэмцээнд сайн удирддаг болохоо харуулсан.
by El Payaso » Fri Jun 13, 2014 12:12 pm
by ТӨӨГӨӨ » Fri Jun 13, 2014 4:30 pm
by Realist » Tue Jun 17, 2014 2:47 pm
by Takanohana_Nowitzki » Tue Jun 17, 2014 2:49 pm
by Realist » Tue Jun 17, 2014 2:52 pm
by Kro » Tue Jun 17, 2014 2:52 pm
by Realist » Tue Jun 17, 2014 2:54 pm
by Realist » Fri Jun 20, 2014 5:25 pm
by Realist » Fri Jun 20, 2014 5:31 pm
by Realist » Sat Jun 28, 2014 7:19 pm
by Realist » Thu Jul 10, 2014 10:13 pm
by Оргил » Thu Jul 10, 2014 10:41 pm
үүнийг логик гэхгүй ээ.. хэхэRealist wrote:1-с олон гоол алдсан учраас энэ логик үйлчлэхгүйээ, 19 ДАШТ-ын логик ганц 2 удаагийнхаас илүү хүчтэй