G хэсэг: Танил царайнууд дахин учирлаа
Герман бол Бразил 2014 ДА-н G хэсгийн фаворитоор тогтохгүй цомыг хүртэх гол фаворитуудын нэг гэж яваа. 2006, 2010 оны ДА, 2008, 2012 оны Евро гээд Герман ядаж л хагас шигшээд бүгдэд нь хүрсэн.
Багууд
Ямартай ч үлдсэн 3 багийн аль нь ч багаар үнэлэгдэхгүй байх. Евро2012-д Португал өөрсдийнхөө боломж, чадавхийг хангалттай харуулсан, Герман-д 1-0 р тэнцүүхэн хожигдсон ч тэдэнтэй сайн өрсөлдөж чадахаа харуулсан. Ганачуудын хувьд Португал-тай ДА-д анх удаагаа таарах гэж байна, мөн 2010 онд Германд 1-0 р хожигдсон тоглолтын хариугаа авахыг хүсч байгаа байх. Гэсэн ч тухайн үед Африкчууд хасагдах шатанд шалгараад амжсан. Хэсгийн өөр нэг баг болох Америкчууд Юрген Клинсманны удирдлаган дор 2010 оны ДА-н амжилтаа ахиулахыг зорьж байгаа болвуу.
Харах тоглогчид
Португал: Кристиан Роналдо,
Герман: Месүт Өзил, Марио Гөтце, Томас Мюллер
Америк: Клинт Демпси
Гана: Кэвин-Принц Боатэнг
Шийдвэрлэх тоглолт
Америк-Герман, 2014 оны 6 сарын 26.
Америкийн дасгалжуулагч Юрген Клинсманн бол 2004-2006 онуудад Германы шигшээг удирдаж байсан. Тэр 2006 оны ДА-д багаа удирдан орсон, түүний дараа туслах нь болох Ёохим Лоу шигшээг залгамжлан авсан бөгөөд шигшээн тоглолтыг өөр түвшинд аваачиж байгаа. Тэд Германы шигшээд шинэчлэлийг эхлүүлсэн хүмүүс. Америк-Германы тоглолт их сонирхолт татсан тоглолт болох нь гарцаагүй.
Эргэн харвал
Америк 1-2 Гана, ДА-н шөвгийн 16, 2010 он, 6 сарын 26.
2 баг тус тоглолтонд гайхалтай тоглолтыг гаргацгаасан, Кэвин Принц Боатэнг 50 дах минутад гоалдож Хар Одуудад тэргүүллийг авчирсан бол Донован тоглолтыг тэнцүүлж нэмэлт цаг сунгахад хүргэсэн, тэр 62 дах минутад тэнцээний гоалыг оруулсан. Нэмэлт цагт Асамоа Гиан багтаа хожлын гоалыг авчирсан. Тэд Африк-н хамгийн анхны шөвгийн 8-т хүрсэн багийн төлөөлөл болсон.
Та мэдсэн үү?
Португал, Герман нар сүүлийн 4 том тэмцээнд 3 тоглосон. Португал харин тухай бүрт нь ялагдлыг хүлээсэн. 2006 онд Герман 3-1 р ялж 3-р байрт орсон бол 2 жилийн дараа Европын аваргад Португалчууд шөвгийн 8-т мөн ялагдсан. Сүүлд Евро2012-т 1-0 дахин ялагдал хүлээсэн. Хэсгийн сугалааны өмнө Кристиан Роналдо "хэрвээ бид тэдэнтэй таарахгүй бол сайн байна" гэж хэлж байсан, гэвч хувь тавилан арай өөр төлөвлөгөөтэй байв.
Стат
4 - Сүүлийн ДА-д энэ хэсгийн 4 баг бүгд багадаа л хасагдах шатанд хүрсэн. Гана Америк-г давж хагас шигшээн төлөө Уругуайчуудтай тоглоод пеналтиар хожигдсон бол Португал, Герман 2-г тэмцээний аваргуудад хожигдсон. Тус бүрдээ 1-0 р 16, болон 4-т хожигдож байв.
Тоглолтууд /дотоодын цагаар/