Villa_Bayaraa wrote:Дажгүй сонголт байна... гэхдээ дарамт, хүлээлт ихтэй байдалд хэр ажиллахыг нь харах л хэрэгтэй болох нь... Сотонд бол тэртээ тэргүй алдах юмгүй зоригтой сайхан үзсэн... одоо бол тэгээд 1 тэнцээ ч дарамт болохоор газар ирж байна... АВБгийн араас орчихгүй бол ч...
Танайх гэхдээ 1 дасгалжуулагчтайгаа жоохон удвал амжилт гаргах магадлалтай байгаам даа... сүүлийн 10-аад жилийн түүх харвал тэгж л харагдаад байгаа... Ёол бага зэрэг удсан гайгүй үзсэн /4-т оруулсан/, Рамос 1 жил болоод явсан, Реднап жоохон удсан 4-т оруулсан, тэгээд Андре удаагүй, Шервуд удаагүй гэх мэт... би ч хувьдаа танайхыг Ёолын үеэс мэднэ, ер нь л нэг жаахан тэвчээр л дутаад байх шиг...
Тэвчээр дутаж байгаа. Бас тэвчээд үр дүнд хүрэхгүй бол энэ өрсөлдөөнд дэндүү хол үлдэх эрсдэл байгаад байх юм.
Ёол 2 жил дараалж 5т оруулсан. Одоогийн энэ багийн босгосон хүн. Энэ үед одоогийнх шиг үздэггүй, мэддэггүй байсан болохоор сайн мэдэхгүй юм.
Рамостой юу ярихав. Нэг мики маус цом авч өгч анхаарал сарниулсанаас лигт бол нүдэн дээр шааригдаж байсан. Модричыг авчирсаныг нь л гавъяа гэж боддог. Нөгөөх нь Хуандо санал тавьсан учраас л ирсэн нтр гээд л. Жозег онцгой нэгэн гэдэг бол цомын хаан, тусгай нэгэн гээд л дуудуулж байлаа.
Арри ах. Рамосын шаварт хэвтэж байсан багийг шууд татаад гаргаад ирсэн. Багийн тоглолт ч үзүүштэй байлаа, сэлгээний тал дээр л хойргыг эс тооцвол. Гэхдээ халагддаг жилээ 4т яваа Арсеналаас 13 оноо билүү илүү явж байгаад бариулсан хүн. Английн шигшээ дасгалжуулагчгүй үед манайх 9 тоглолт байхаа нэг ч хожоогүй. Шигшээ Хожсоныг авсантай зэрэгцээд буцаад бүтэн оноонуудаа авч эхэлсэн ч нөгөө л Арсеналаас ганцхан онооны ард бичигдэж 4т улирлыг дуусгаж азгүйтсэн. Халагдах ганц шалтгаан нь энэ л байсан. Гэхдээ тэр жил 37р тойрогт танайх манайхтай тэнцэж новшроогүй бол энийг бичээд суухгүй л байх байсан шүү Баяраа
АВБ. Юун Рамос. Рамосоос илүү хүлээлт үүсгэж ирсэн нөхөр. Рамос Севиллатай 2 жил Европа лигт түрүүлээд ирсэн бол АВБ Челсиг эс тооцвол Португальд хамаг л цомыг түүж нэг ч хожигдолгүй улирлыг дуусгаж мөрөөдлийн гэмээр кареераа эхлүүлсэн хүн байсан.
Гэхдээ манай тоглолтыг бас гоё болгосоон. Бэйлын импакт ч нэлээн өндөр байсан. ПЛигт манай хамгийн өндөр рекорд оноо болох 72 оноог авсан. Шинэ улирал Бэйлгүйгээр эхэлсэн ч манай тоглолт үнэхээр үзүүштэй байсан ч гоол байдаггүй. Энийг экспэртүүд Fun to watch, but useless гэж дүгнээд байгааг энэ Nikkei гөөмөн их хэлсэн дээ. Зуны цонхоор 7 тоглогч авчирсан ч 3г нь АВБ хүсээгүй гэж хэлж байсан. Гэхдээ энэ түүний амжилт, тоглолтонд нөлөөлөөгүй гэж боддог.
Тактик нь болохгүй байхад өөрчлөхийг хүсээгүй, зөрүүд, рөтэшн хийсэн ч нөгөө л тактикаараа халагдах хүртлээ нүдсэн. Ситид арчуулахад огт ашиглаагүй Адъяаг улирлын эхний тоглолтонд нь оруулж 45 минут тоглуулсан нь аргаа барсан, алдаагаа хүлээн зөвшөөрсөнийг нь харуулсан. Гэсэн ч байдал хэвээрээ бүр Липерпүүлд талбайдаа 5-0 дуулж эцсийн цэгийг тавиулсан хөөрхий. Тактиктаа гоол оруулах ганцхан асуудлыг шийдэж чадсан бол ...
Шервүүд буюу Шитвүүд. Тоглогч ахуйдаа гялялзаж явсан, Блэкбүрнийг ПЛигт түрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн тоглогч гэдэг юм билээ. Зодог тайлаад телевизэд пундит хийж явахад нь 08 онд Харри авчирч дасгалжуулагчын багт тавьсан. Түүнээс хойш сая халах хүртэл нь манайх энэ хүнийг дасгалжуулагчын бүхий л дамжлагыг дамжуулж туршлагажуулж өгсөнд талархаж явах ёстой.
АВБ-н 0-0, 1-0 гэх мэт үр дүнг шууд 3-2, 2-1 гэх мэт болгож чадсан.
Гоол оруулдаг болсон ч АВБ-н шийдэж чадсан европт хамгийн цөөн гоол алдсан багаар нэрлэгдэж байсан багийг хамгаалалтын алдаанаас европт тасархай тэргүүлсэн үзүүлэлттэй улирлыг дуусгаж чадсан нь гайхмаар... үүнд тоглогч нарын хайнга үйлдэл шууд холбоотой ч хувцас солих өрөөндэх хяналтаа алдсан нь нөлөөлсөн гэж боддог.
Фанатууд бидний хамгийн дургүйцлийг төрүүлсэн үйлдэл болох менежерийн албанд очоод 10 гаран хонож байхдаа би арсеналын фанат, насан туршдаа энэ багийг дэмжиж байна гэж хэлсэн нь. Цаашлаад үзэгчийн суудлаас буюу өндрөөс тоглолт үзэх нь тоглолтыг илүү ойлгож, харж чадна гэж бодсон нь миний алдаа байж гэх мэт утгагүй үгсийг хэлдэг байсан.
Гэхдээ зайлуул эерэг зүйлс хийсээн. Болохгүй байгаа бүхнийг шууд хэлдэг, зоригтой шүүмжилдэг, хэвлэлийнхэний өмнө маск зүүдэггүй байсан. Манай залуустай ажиллаж байсан гэдгээрээ акедимийн залуусыг маш сайн дэмжиж ажилласан, тэр нь ч үр дүнгээ өгсөн. ПЛиг нэртэй болсоноос хойш манай менежерүүдийн авч чадаагүй 59 хувийн хожилтой гэсэн үзүүлэлтийг өөрийн нэр дээр бичүүлсэн гэх мэт.
2 жилийн өмнө франц, англи гэх мэтийн дундаж багт бэлтгэл хийж гологдож хөлбөмбөг тоглох мөрөөдлөө орхих тухай бодож явсан хүүг шууд 1р багт дуудаж, эхний тоглолтонд сэлгээгээр тоглуулж, түүнээс хойш 10аад тоглолт гараанд зоосон. Бентэлэб ч сайн тоглож нэг тоглолтонд өгсөн дамжуулалт тоо, оновчоор Шави гэх мэт мастеруудын дээр бичигдэж хүртэл үзсэн. Түүнийхээ ачаар Алжирь улсын гараанд гарч дэлхийн аваргад зодоглох боломжтой болсон.
Одоо плигийн дундаж болон чампионшипийн багийг удирдах нь тодорхой байх шиг байна.
Почеттино. Шив шинэ цагаан цаас.
Туршлагагүй гэж хэлж болмоор бас европын тоглолтонд дасгалжуулагчын хувиар тоглож үзээгүй ч ПЛигт өөрийгөө харуулаад амжсан.
Тоглолтын хэв маяг, довтолгоо хамгаалалт жигд, дамжуулалт, прессинг, бөмбөг эзэмшилт, бөмбөгтэй бөмбөггүй тоглолт, шилжилт гээд түүний тоглолтын хэв маяг Леви, Балдини нарын анхаарлыг татсан байх. Мөн залуусыг дэмжих, тэднийг хөгжүүлэх тал дээр онцгой сайн ажиллаж байсан нь нөлөөлсөн байж таараа.
Жилийн 3,5 саяын цалин, 5 жилийн гэрээг байгуулсан нь 10 менежер халсан Левигийн хувьд энэ хүнд хэр их итгэж байгааг харуулж байна. Манай фанатууд хаа сайгүй их сэтгэл хангалуун байх шиг байна. АВБ-н араас орохооргүй уян хатан, туршлагатай хүн гэж бодож байгаа.