Лампард 13 жилийн дараа гэрээ орхихоор боллоо.Харри Реднап: Лампард Нью-Йорк хотын баг руу явах нь тэр "сэтгэл хөдөлгөм " байх болно гэж хэлсэнээр түүнийг багаа орхих нь ойлгомжтой болсон боловч клубын албан ёсны сайтанд түүнийг явах талаар мэдээлэл гарлаа.
Лампард үлдэхийг хүсч байсан ч гэрээн дээр талууд тохиролцож чадаагүй бөгөөд Моуриньо Барселонагийн од Фабрегасыг түүний оронд харахыг хүсч байгаа нь Лампардын шийдвэрт ихээхэн нөлөөлсөн бололтой. Барселонад 30 саяын санал тавьсан талаар хэвлэлүүд шуугиж байна. 27 настай хуучин их бууч Премьер лигт ирэхийг хүсдэг бололтой.
Нью-Йоркийн багтай Испаниий болон Атлетико Мадридын довтлогч Давид Вилла гурван жилийн гэрээнд гарын үсэг зурсан талаар даваа гаригт мэдэгдсэн. Түүний араас Лампард явах нь тодорхой болсон бөгөөд Дэлхийн аваргын дараа түүнийг шинэ сорил хүлээж байгааг өөрөө хэлсэн. Ямартай ч урт хугацаааны өндөр үнэтэй боломжийн гэрээнд тохиролцсон бололтой. Нью-Йоркийн багийн эзэн нь Манчестер ситигийн Шейх Мансур бөгөөд Америкийн лигт өөрийн багийг хүчтэй бүрэлдэхүүнээр босгож байгаа бололтой. MLS-ийн улирал дараа оны гуравдугаар сар хүртэл эхлэхгүй тул Лампард Европод тэр болтол тоглох боломжыг хайж магадгүй бөгөөд КПР багийн багт богино хугацааны зээлээр тоглох талаар шуумууд байна. Энэ нь Бекхэм Миланд тоглож байсантай адилхан зээлийн нөхцөл юм.
Лампард: "Энэ клуб миний амьдралын нэг хэсэг болсон. Надад энэ боломжыг олгосон маш олон хүн бий бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна. Нэгдүгээрт намайг залуу тоглогч байхад Челситэй гарын үсэг зурах боломжыг олгосон Кен Бэтист баярлалаа тэр байхгүй байсан бол би байхгүй байх байсан юм. Багийн эзэн Романд талархлаа илэрхийлье тэр энэ клубыг дэлхийн шилдэг болгоход маш том нөлөө үзүүлсэн хүн."
"Би урт удаан хугацааны туршид гайхалтай багийн андуудтай хамт суралцаж, тоглох хангалттай азтай байсан нэгэн. Багийн хамтрагчид маань гайхалтай чанартай хүмүүс зөвхөн хөлбөмбөгийн тоглогчид төдийгүй сайхан нөхөрлөл бий болсон сайн найзууд юм. Би өнгөрсөн бүх амжилт бүтээл, алдар нэрийг ганцаараа би болгоогүй тэгэх боломжгүй клубын арын албанд ажиллах олон ажилчид энэ бүхнийг хүртэх ёстой гэвч тэд зүгээр л ажлаа хийсэн гэх даруухан хүмүүс. Эцэст нь би хамгийн гол хүмүүс болох Челсигийн фенүүддээ талархал илэрхийлье. Би фэнүүддээ хамгийн их итгэдэг. Намайг энд ирсэн үеэс л эхлэн тэд намайг дэмжсэн. Талбай дээр ч, талбайн гадна ч, миний амьдрлын хүнд хэцүү цаг үед ч адил дэмжсээр байсан. Би энэ бүхнийг хэзээ ч мартахгүй. Би та нартай ийм гайхалтай цаг хугацааг өнгөрүүлсэнээ нэр төрийн хэрэг гэж боддог. Би үргэлж та нарын дунд байж, зүрх сэтгэлд минь Челси байсаар байх болно дараагийн сорилт минь ямар ч байсан гэсэн."
Лампард Аптон Паркт зургаан улирал дараа 2001 онд Челси Лондонд 11 сая фунт ($ 18.43 сая )-ийн үнээх нэгдэн орж 648 тоглолтонд оролцож бүх тэмцээнд 211 гоолыг шигтгэн клубын бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч болсон билээ. Стэмфорд Бридж, Челси Лондон түүний цаг үед Аваргуудын лигийн аварга , Европын лигийн аварга, гурван удаагийн Премьер лигийн аварга, дөрвөн удаагийн FA капын аварга , хоёр удаагийн лигийн цомыг хүртсэн юм.
Лампард ФИФА-ийн 2005 оны Дэлхийн шилдэг тоглогч, Европын шилдэг хөлбөмбөгчний санал асуулгуудад аман хүзүүдэж Челсигийн түүхэнд албан ёсоор хамгийн өндрөөр үнэлүүлж чадсан тоглогч билээ. Мөн тэр жил Челси 50 жил хүлээж суусан аваргын цомоо түүний гавъяагаар авсан юм.
via
Челсигийн Монгол Фанатууд