Дон Фабиогийн лигийн түрүү мэт амттай байлаа... Хоёр дэндүү сайхан мэдрэмж...
Дон Фабио Гэснээс одоо дэд ахлагч маань Дон Серхио Рамос Гарсиа болсон шүү....
Тоглолтын тухайд Алонзог орлуулах л финалын өмнөх хамгийн гол таамаглал, яриа хөөрөөний сэдэв байсан... Энэ ямар учиртайг ч эхний хагас харуулсан даа... Хэдэн сарын дараа бэртлээсээ ирсэн Хедираг гараанд гаргадаг ёстой сонирхолтой, эрсдэлтэй шийдвэр байлаа... Би ч Хедираг гараанд гэхэд гайхсан шүү, Иллариа Эспаниол дээр уг нь гялалзтал тоглосон болохоор бараг бүгд мань эрийг гараанд гэж бодож байсан биз... Хедира хамгаалалтад дажгүй байсан ч пасс, багийнхантайгаа холбогдох, ойлголцол түй ч харагдаагүй... Ингээд нэгдүгээр үе нэгэнт дундаа ойлголцолгүй болохоор манайхаас Ди Мариагийн ран, Бэйлийн хэдэн бүтэлгүйтлээс өөр довтолгооны хувилбар, аюул гэх юмгүй өнгөрсөн... Бэйл тэр боломжоо алдаа л бүр нурмайчихсан бол Рон бараг бөмбөгөнд хүрээгүй, Бэнз ч мөн адил...
Ядаж байхад Икерийн алдаа... 1-0... Тэр үед толгойд Жи.гийн царай зурсхийсэн шд хаха... Айл сэт пийс дээр эвгүй болохоор мань эр хатгая л гэж бодсон, амжихгүйгээ мэдээд ухрахад дэндүү оройтсон байлаа даа...
Халфаар хувцас солих өрөөнд Анчи жигүүрийг илүү ашиглах даалгавар өгсөн юм билээ... Яг энэ зорилгоор Марселог оруулсан... Бэйл, Рон нар дээр хамгаалалт дэндүү нягт байсан тул Карвахал, Марсело хоёрыг довтолгоонд түлхүү оролцуулах хэрэгтэй гэж үзэж... Энэ нь нүдээ оносон алхам байсан даа...
Нэмээд дунд бөмбөг эзэмшилт, довтолгооны эхлэлийг тавихын тулд Хедирагийн оронд Иског Марселотой хамт оруулав...
Иско орж ирээд яг ассист ч юм уу, гоол хийгээгүй тоглолтын хэмнэлийг илүү эрчимжүүлж, мэр сэр боломж гарган айлын хамгаалалтыг хөдөлгөж эхэлсэн, айл ч илүү гүн татаж, зай өгөхгүй хамгаалж байлаа...
За тэгээд хожигдож явахад цаг хурдан явдаг хойно... Нэг мэдэхэд л 90 дэх минут... Би тайван байсан ч 80 аас хойш өөрийн эрхгүй л мэр сэр хараал унаж эхэлсэн... хаха... Эвлэрч эхэлж байтал Рамосын гоол.... Тэнцээд л за одоо гарцаагүй аварга болно гэдгээ мэдэрсэн дээ... Ер нь тэнцүүлсэн баг давуу сэтгэлзүйтэй байдгийг Маню, Баварийн финал, Арсенал, Барсагийн финал, Челси, Байерны финал, Дортмунд Байерны харуулсан...
Рамос ер нь гоол гэлтгүй мань эр бүх тоглолтын турш лидер байлаа, урагш довтолгоо эхлүүлэх гэж үзэж, 16 руу кросс хаяад л, тэгээд мэдээж үндсэн үүрэг хамгаалалтандаа маш сайн байсан, сөрөг хийх бүх боломжийг мань эр шууд тулж очоод унтрааж байсан гэхэд хилсдэхгүй... Икерт яг үнэндээ хийх ажил байгаагүй... Варане, Рамос маш сайн байсан... Рамосыг овэррэйтэд гэж шүүмжлэх хүмүүс их, би ч бараг санал нийлдэг байлаа, хий ихтэй, гэхдээ сэтгэлэрээ байдагт нь баярлах юм даа гэж боддог байсныг нуугаад яах вэ... Гэхдээ мань эр шинэ түвшинд оччихжээ... Ганц энэ тоглолтоо биш, энэ улирлын тоглолтоос...
Улмаар нэмэлт цагт долоохон хоногийн өмнө хүнд тоглолт хийгээд байсан, дээр нь хоёр ч ашиггүй сэлгээ хийсэн Атлетико бүр туйлдаа хүртэл ядарсан даа.. Гол нь сэтгэлзүй нь навс унасан нь нөлөөлсөн л биз...
Бэйлийн гоол дээр Ди Мариагийн ран л янаг байлаа даа... Мань эрийг 110 минут тоглосон гэдэгт би лав итгээгүй хаха... Аймшигтай... Рамостай адилаар мань эр өөртөө хувьсал хийчихсэн энэ улирал... Би лав Дарвины онолд итгэдэг шүү ккк... Үнэхээр мундаг... Бэйлд байраа булаалгаад, цэвэр бэнч л боллоо гэж улирлын эхэнд бодож байсан ч өөрийгөө дунд шинээр нээлээ... Мань эрийг ч мөн ч их хөлдүүгээр нь дууддаг байсан даа, энэ бүгдийг хөдөлмөрөөрөө арчиж хаялаа... Хайртай тоглогчдын минь нэг аль хэдийнэ болчихжээ... Ди Мариа биш одоо товчхондоо Энжел...
Бэйл эхний боломжоо алдаад л нурмайчихсан даа, гэхдээ сүүлд хэрэгтэй газраа байлаа... Нөхөр тэгээд тэнгэртэй хог юм аа... Хоёр финалд гоолдчихдог... Барса дээр ч бас их боломж алсан шд ккк... Тэгснээ л хийчихдэг... Ямартай ч энэ тоглолт том туршлага болсон биз... Цаашдаа дахиад финалдана, төгс гүйцэтгэл хүснэ дээ нөхрөөс...
Марселогийн өмсгөлөө үнсдэг юунаас ч илүү таалагдлаа, бас л сэтгэлээрээ сайхан гар шүү... Мань эрийн тоглолттой өдөр байлаа даа яалт ч үгүй... Урагшаа вингер шиг орж байв шд... Сүүлд тоглолт дуусаагүй байхад Икер дээр үнсүүлж байгаа нь нээх хөөрхөн... Нулимстай...
За тэгээд тоглолтын баатар ...
МОМ... Сахиусан тэнгэр.... Шагналаа САФ-аас гарджээ...
Энд Алонзогийн маань баярлаж байгаа нь байна...
Лэжэнд...
[url][url]https://vine.co/v/MwgYQuh7nIZ[/url][/url]
Мань эр Байернтай хийсэн тоглолтынхоо дараа хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна, гэхдээ Реал Мадрид ла десимаг хүртэж чадвал би тоглоогүй байсан надад ямар ч харамсал үлдэхгүй гэж байсан даа, үнэхээр үлдээгүй бололтой...
Энэ улирал онцлох ёстой хүмүүс гэвэл Рамос, Пэпэ, Модрич, Ди Мариа дөрөв байлаа даа... Нэмээд Коэнтрау... Чухал тоглолтуудад мундаг байсан...
Анчигаа яаж мартах билээ... Би ч ирэхэд нь Клопп биш байлаа гээд тийм ч дуртай байгаагүй... Гэтэл Ла Десимаг авчирдаг... Реал мадридын түүхэнд нэрээ тодоос тодоор үлдээлээ дээ.. Дахиад олон удаа баярлуулах биз...
Нэмээд мадридиста нартаа баяр хүргэе... Олон жил хүлээсэн Одко, Сэйкони, Хоско, Финалист, Реалист, Сэвэж, тэгээд бусад бүх гишүүдэдээ...
Реалист нээрээ соррий шүү, өвчтэй найзыгаа орхиод явж чадсангүй, уг нь олон зуун хүний уур амьсгалыг мэдэрсэн бол кайфтай л байх байлаа... Гэхдээ юм нэгээр дуусах биш, биднийг олон финал хүлээж байгаа...
За тэгээд Европын жинхэнэ хаад эргэн ирлээ...
Хала мадрид!