НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby orgil_ezo » Tue Apr 29, 2014 11:11 am

Хайран сайхан Дархан аварга минь
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby ider » Tue Apr 29, 2014 11:37 am

2009 онд засуулуураа түшүүлж байгаад түрүүлсэн юунд нь харамсахав. Мөнхбаатарын өмнөөс л харамссан даа.
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby El Payaso » Tue Apr 29, 2014 1:57 pm

Takanohana_Nowitzki wrote:
Дөрвөн бөх үлдэх үед ам буруу болсон. Өсөхөө Ганбатыг авах байсан. Гэтэл Д.Рагчааг амласан байсан. Уг нь тэр даваанд Ганбатыг авсан бол үзүүр, түрүүнд Д.Рагчаатай үлдэж болох байсан. Д.Рагчаа, Х.Мөнхбаатарыг гаргадаггүй юм шүү дээ.

Эндээс харахад 800 жилээр Сумъяа Ганбат, Рагчаа, Азаа 3-аас Ганбатыг авсан нь цаадахаа харсных л бна л даа. нөгөө 2-с нь аваад Ганбат нөгөө талд давсан бол үзүүр түрүүнд Ганбаттай үзээд хэцүү юм болох байсан.

Мань эр дараагийн даваанд Өсхөөтэй таарна гэж мэдэж байгаа... Ганба бол нөгөө хоёрынхоо алийг нь ч хаяна... тэгээд дөрөв дээр аваргыг бас хаяна... ингээд шууд арслан болж байгаа юм... гэтэл мань хүн өөрөө Өсхөөд уначихвал өнөөх л муу гарьдтайгаа... тэгхээр өрсөлдөгчөө арслан болгож байхаар сураггүйг нь арслан болгоёо л гэж бодоо биз... хэрвээ Сумьяа өсхөөд унаад тэгээд дууссан бол өдийд бараг Ганбат аварга, Сумьяа Гарьдиараа... надаас илүү юм бол намайг даваад тэр цолоо аваг л гэж бодсон байх Сумьяа... гоёо ам л даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby orgil_ezo » Tue Apr 29, 2014 1:59 pm

El Payaso wrote:
Takanohana_Nowitzki wrote:
Дөрвөн бөх үлдэх үед ам буруу болсон. Өсөхөө Ганбатыг авах байсан. Гэтэл Д.Рагчааг амласан байсан. Уг нь тэр даваанд Ганбатыг авсан бол үзүүр, түрүүнд Д.Рагчаатай үлдэж болох байсан. Д.Рагчаа, Х.Мөнхбаатарыг гаргадаггүй юм шүү дээ.

Эндээс харахад 800 жилээр Сумъяа Ганбат, Рагчаа, Азаа 3-аас Ганбатыг авсан нь цаадахаа харсных л бна л даа. нөгөө 2-с нь аваад Ганбат нөгөө талд давсан бол үзүүр түрүүнд Ганбаттай үзээд хэцүү юм болох байсан.

Мань эр дараагийн даваанд Өсхөөтэй таарна гэж мэдэж байгаа... Ганба бол нөгөө хоёрынхоо алийг нь ч хаяна... тэгээд дөрөв дээр аваргыг бас хаяна... ингээд шууд арслан болж байгаа юм... гэтэл мань хүн өөрөө Өсхөөд уначихвал өнөөх л муу гарьдтайгаа... тэгхээр өрсөлдөгчөө арслан болгож байхаар сураггүйг нь арслан болгоёо л гэж бодоо биз... хэрвээ Сумьяа өсхөөд унаад тэгээд дууссан бол өдийд бараг Ганбат аварга, Сумьяа Гарьдиараа... надаас илүү юм бол намайг даваад тэр цолоо аваг л гэж бодсон байх Сумьяа... гоёо ам л даа...

Ганбат давуулдаг нь л буруу байхгүй юу
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Тошилоо » Tue Apr 29, 2014 6:20 pm

Сайхан шударга хүн шүү..
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 723
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Чуугий » Wed Apr 30, 2014 11:12 am

800 жилээр Увсынхан Ганбатыг гарьд болчлоо гээд баярлалдаж байх хооронд нь авчихсан гэдэг биздээ.
Сумъяаг Рагчаа,Азаа 2н аль нэгийг нь авна Ганбат хэнтэй нь ч тунасан хаяна 4т Ба авна тэгээд үзүүр түрүүнд хэнтэй вэ л гэж байхад нь Сумъяа авчихсан гэдэг.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Wed Apr 30, 2014 11:15 am

Угаасаа их ууртай үзсэн л дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby ЦАГААН » Wed Apr 30, 2014 11:31 am

Юу гэж шөвгийн 4- Ганбатыг үлдэхээр Ба аварга авах билээ дээ ...
"хамтрагчаа" за чи нэг ядаж арслан болоод үздээ гээл авна ш дээ, шал тодорхой ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Барнаба » Wed Apr 30, 2014 11:38 am

Гарьд болчихсон гэдэг нь шөвгийн 4-т үлдчих байх, ер нь үлдэхээр болчихлоо гэж байсан үе л дээ. 1024 байсан болохоор 4-т үлдээд гарьд болж байсан, Сумьяа яахав аатай ам авч, Ганбат-г шатааж байгаад л хусчихсан. Сумьяа-н хувьд зөв л дөө, өндөр даваанд Ганбат-тай таарвал улам л хэцүү болно, тиймээс эртхэн дарж авбал дараа нь санаа амар, Азаа мэтийг нь ганцхан хонгодоод л хаяна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby 1220 » Thu May 01, 2014 10:02 am

Сумьяа 800 жилээр Ганбатыг аймаар амласан. Сумьяагын амнаас болж чанаргүй арслан төрсөн дөө
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Цоомоо » Thu May 01, 2014 10:15 am

Ганбатыг амласан ам дээр хүмүүс одоогийн нөхцөл байдлаар дүгнэлт хийгээд байдгийн.
Яг үнэн хэрэгтээ тэр дараагийн даваанд биш, одоо л авъя гэсэн тактик нтр гээд айхтар холыг харсан ам бол биш ээ.

7 давангуут Увсынхан гарьд болчихлоо нтр гэж баяр хүргэж мүргээд, тэрэнд нь Сум-пад ах нь дургүй нь хүрээд авсаан гэж. Угаасаа тэр үед Сумъяа бараг Ганбатад унана гэж ёстой байхгүй тийм байсан үе. Харин ч Ганбат дургүй нь хүрээд дөнгөж гараад байдгаа гаргаад сайхан үзсэн.
Ганбатын тухайн үеийн амжилтуудыг бодоод үзээрэй. 2004 онд 5 дээр Уламбаярт, 2005 онд 6 дээр Мийгаад гээд огт дээшээ яваагүй, форм ч сайн байгаагүй. Гэмтэл, аваараас хойш нэг хэсэг болохгүй байсан гэж ярьдаг тийм үе нь... Одоо та хэд арслан болж байсан сайн үе шиг нь төсөөлж бичээд байна.

Сумъяа үлдсэн 3 буюу Ганбат, Азаа, Рагчаагаас хэнийг нь ч үзэхгүй л хаяхаар үе. Рагчаа нь арай эвгүй байсан байх.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby jugder_08 » Thu May 01, 2014 11:54 am

ЦАГААН wrote:Юу гэж шөвгийн 4- Ганбатыг үлдэхээр Ба аварга авах билээ дээ ...
"хамтрагчаа" за чи нэг ядаж арслан болоод үздээ гээл авна ш дээ, шал тодорхой ...


Хамтрагч гэж Сумьяаг уу? Тэгээд аваагүй биз дээ.

Гэснээс Сумъяа Өсөхөөтэй ярьсан гээд байдаг. Ба аваргатай яриад /цагаан сараар нь Ба аваргад өгчихсөн байсан/ арслан болоод үзүүрт Өсөхөөтэй үлдсэн бол Өсөхөө өдий дархан болох байжээ.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Цоомоо » Thu May 01, 2014 12:45 pm

Тэр цагаан сарыг ч би бас бодитоор нь хэлсэн.
Өсөхөө бага зэрэг гэмтээд Бат-Эрдэнэ аваргад -Намайг авчих, гэмтчихлээ гээд авахуулаад барилдаагүй унасан.
Тэгэнгүүт нөгөө Сумъяа нь бас өмнө нь нэг удаа 2003 онд наадмаар авахуулчихсан болохоор за за Өсөхөө ч барилдсангүй, би ч нэг явуулчихъя гээд л барилдаагүй.
"Дүү нар барилдахгүйн байнашд өөрсдөө" гээд Бат-Эрдэнэ аварга дараа нь хэлж байсан гэсэн.
Тэрнээс Бат-Эрдэнэ аварга цагаан сард түрүүлж үзээгүй биш ямар юмаараа найраа, гуйх нтр юм байхав.

Харин хүмүүс бөөн уур болоод энэ одоо хөгширсөн байж, худлаа барилдаж хуурлаа, хүн давахгүй байж гээд бөөн юм болоогүй юу.
Тэгээд ер нь яг яс үзвэл ямар гэдгээ харуулъя гээд сайн бэлдсэн гэсэн 2006 оны наадмаар. Том ойг ч хэлэх үү.

Өөрөө бол үзүүр түрүү гэсэн зорилготой үзээд бараагүй. Дараа нь бодсон шигээ дээшээ гарч чадаагүй гээд ярьж байсан.
Ярих байсан бол Сумъяа Өсөхөөтэй биш, 9-ийн даваанд Бат-Эрдэнэ аваргаар л амлуулна биз.
Эсвэл Азааг битгий аваач ээ гээд Бат-Эрдэнэ аваргад өгөхөд л болоо шүү дээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby orgil_ezo » Thu May 01, 2014 3:16 pm

Цоомоо wrote:Ганбатыг амласан ам дээр хүмүүс одоогийн нөхцөл байдлаар дүгнэлт хийгээд байдгийн.
Яг үнэн хэрэгтээ тэр дараагийн даваанд биш, одоо л авъя гэсэн тактик нтр гээд айхтар холыг харсан ам бол биш ээ.

7 давангуут Увсынхан гарьд болчихлоо нтр гэж баяр хүргэж мүргээд, тэрэнд нь Сум-пад ах нь дургүй нь хүрээд авсаан гэж. Угаасаа тэр үед Сумъяа бараг Ганбатад унана гэж ёстой байхгүй тийм байсан үе. Харин ч Ганбат дургүй нь хүрээд дөнгөж гараад байдгаа гаргаад сайхан үзсэн.
Ганбатын тухайн үеийн амжилтуудыг бодоод үзээрэй. 2004 онд 5 дээр Уламбаярт, 2005 онд 6 дээр Мийгаад гээд огт дээшээ яваагүй, форм ч сайн байгаагүй. Гэмтэл, аваараас хойш нэг хэсэг болохгүй байсан гэж ярьдаг тийм үе нь... Одоо та хэд арслан болж байсан сайн үе шиг нь төсөөлж бичээд байна.

Сумъяа үлдсэн 3 буюу Ганбат, Азаа, Рагчаагаас хэнийг нь ч үзэхгүй л хаяхаар үе. Рагчаа нь арай эвгүй байсан байх.

Чи волио сайхан дураараа залах юм.
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby orgil_ezo » Thu May 01, 2014 3:20 pm

Их мэдэмхийрэгч байхнээ бас зөв мэдээрэй
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Raldii » Thu May 01, 2014 3:57 pm

Ganbatiig 4 t uldeed avah bsan yum. Tegsen bol yun arslan. Davj uzeegui 8 davaand ni l salgaluulj bgaad tuuhgui yu. Tegeed mani hunii setgel zui 00 zaachihsan hun l de. Tuunees ch turchihsun amitan shuu
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Bayara » Fri May 02, 2014 1:13 am

Сумъяа Ганбатыг амладаг дээр дараагийн даваа энэ тэр хараагүй, тухайн даваанд өөрт арайг гайгүй гэж бодсоноо л амласан гэж Цоомоо зөв хэллээ. Тухайн жил Сумъяа, Ганбат аль аль нь зааланд харьцангуй цөөвтөр барилдсан байсан. Эсрэгээрээ тэр жил Рагчаа, Азжаргал хоёр бараг барилдаан алгасаагүй, барилдсан барилдаан бүртээ маш сайн барилдаж байсан, Сумъяад ер нь эвгүй л байсан. Бас нэг юм гэвэл наадмын өмнөхөн болсон заалны барилдаанд Сумъяа Ганбаттай таараад давчихсан байсан, тийм болохоор тухайн үед Сумъяад арай барилдаж болмоор нь Ганбат санагдаад л амласан. Өөрөөс нь асуусан ч тэгж хэлэх байх. Ганбат харин амлуулчихна гэж бодоогүй байсан болохоор шар нь хөдөлж, шийдэмгий дайраад бараг аваад явчих дөхсөн дөө. Гэхдээ дайрснаараа хий гаргаж унасан.
Бөхчүүд ер нь барилдаж үзээгүй буюу ойрд барилдаагүй бөхөөсөө жийрхэх хандлага байдаг. Сумъяабазар бол тэр үед Рагчаа, Азжаргал хоёртой бараг барилдаагүй, нөгөөдүүл нь барилдааны бэлтгэл сайтай болохоор жийрхээ биз. Ганбаттай бол олон барилдаж байсан.
Мөн ам авахдаа өмнөхөн нь хаячихсан бөхөө дахиад хаячих юм шиг санаад авах үе олон. Өсөхбаяр аварга нутгаа дуурсгана барилдаан дээр Архангай, Говь-Алтай 2 таарахад барилдаад ганц Бат-Эрдэнийг даваад бусдад нь унаж билээ. Тэгээд тэр наадмаараа 8д Бат-Эрдэнийг амлаад уначихсан. Өмнө хаячихсан байсан болохоор болно гээд авчихсан нь тэр, гэтэл тэр ам Өсөхөө аваргын хувьд хамгийн буруу ам нь болсон доо.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby orgil_ezo » Wed May 07, 2014 5:37 pm

Түрүүлэхийн төлөө барилддаггүй бөхчүүд монгол наадмыг гутааж, үндэсний бөхийн нэр хүндийг унагасаар байна
Бичсэн: Д.Нанжид || 16:17, July 16, 2013, || 3,066 үзсэн // 17 Comments
forum

996508_359614940807803_517490418_n

Д.НАНЖИД (“Өдрийн шуудан” сонин, 2013.07.15)

Хүннү гүрэн байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын даян аварга Г.Өсөхбаяр, улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, Х.Мөнхбаатар, Г.Эрхэмбаяр, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, Д.Мөнх-Эрдэнэ нарын тэргүүтэй 512 хүчтэн зодоглолоо. Бөхчүүдийг цолоор ангилбал улсын аварга гурав, арслан долоо, гарьд тав, заан 13, харцага 18, начин 49, аймаг, цэргийн арслан 84, заан 16, харцага хоёр, начин 29, сумын заан 210, армийн албан хаагч 78 байв. Улсын цолтой олон бөх аймгуудын наадамд барилдахаар явсан байлаа. Ингээд баяр наадмын хүчит бөхийн барилдаанаас хийсэн сурвалжлагаа эрхэм уншигч танд өргөн барья.



Хурц арслангуудын аз бууж өгөөд байхаар нь харьсан юм биш биз

Уламжлал ёсоор бөхийн барилдааны эхний өдөр буюу долдугаар сарын 11-нд нэг, хоёрын даваа боллоо. Энэ жил том цолтой бөхчүүдээс Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, улсын гарьд М.Баяржавхлан барилдалгүй өнжсөн. Ингэснээр “Өндөр гарьд зодог тайлах нь” хэмээн дуулдаж байсан нь батлагдаж таарав бололтой. Наадмын өмнө Завхан нутгийнхан “Гарьд бизнест нэлээн амжилттай яваа тул түүндээ хамаг анхаарлаа хандуулахаар шийдсэн. Тэгээд ч нутгийнхандаа жаахан гомдсон бололтой” хэмээж байсан. Уг нь гарьд нутгийнхандаа биш, нутгийнхан нь түүнд гомдмоор юм. М.Баяржавхлан өнгөрсөн жилийн наадмаар нутгийнхнаа амлаж давсаар дунд шөвөгт хүрсэн ч “Зааны найраа” (“Начны найраа” гэдэг шиг) хийж, улмаар тэрхүү бөх нь улсын наадамд түрүүлсэн билээ. “Гарьд өөрөө түрүүлж, үзүүрлэгдэггүй юм аа гэхэд тав, зургаагийн даваанд нутгийнхнаа дэмжиж болоогүй юм байх даа. Нутгийнхнаасаа даваа авдаг байж өөрийнх нь өгөх цаг болохоор больчих юм” хэмээн ярих хүн олон байсан юм.

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд улсын цолтой бөхчүүд учраа бүрээ давсан. Харин хоёрын даваа ахмад бөхчүүдэд халгаатай байлаа. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат, Налайх дүүргийн уугуул, гавьяат тамирчин, улсын гарьд П.Сүхбат залуу бөх Э.Нандин-Эрдэнэд өвдөг шороодсоноор энэхүү цуврал эхэлсэн. Баруун талыг тэргүүлэн барилдсан Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, гавьяат тамирчин, ардын багш улсын аварга О.Балжинням энэ даваанд залуу бөх М.Лувсандоржтой таарсан. Хашир аварга учраа бөхдөө “хэвтэх”-ийг үүрэгдсэн ч өнөөх нь толгой сэгсэрч харагдана билээ. Чин шударгаар өрнөсөн энэхүү барилдааны ялагчаар залуу бөх тодорсонд гайхах зүйл үгүй. Харин түүнийг давсны дараа бөхийн хорхойтнуудын нэг хэсэг нь “Энэ хүүхдийн ирээдүй бүрхэг болчихлоо” гэсэн бол нөгөө нэг нь “Балжаа аварга дахин барилдах хэрэг байна уу даа” гэж байв. Барилдах, үгүй нь тухайн хүний эрх ч гэлээ Монгол Улсын аварга, гавьяат тамирчин, ардын багш цолтой бөх наадмын хоёрын даваанд унаад байх нь хэр зохимжтой вэ. О.Балжинням, П.Сүхбат нарыг Монголын ард түмний хайртай бөх гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэд 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн түүхт ойн баяраар түрүүлж, үзүүрлэж бөхөд хайртай түмнээ баярлуулж байсан. Тэгвэл түүнээс хойш 22 жилийн дараа, анхны төрт улс болох Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой тохиосон жилийн наадмын хоёрын даваанд хоёул өвдөг шороодсон нь “Эрийг нас” хэмээх үгийг эрхгүй санагдуулсан юм.

Энэ даваанд улсын харцага Г.Намсрайжав, улсын начин Ц.Лхагвасүрэн, Х.Түвшинсанаа, Ц.Цэрэнхүү, Д.Лхагвадорж, Б.Заяамандах, С.Багахүү, Б.Сангисүрэн, Ч.Цогбаяр нар өвдөг шороодсон. “Энэ жил дээгүүр хүч үзнэ” гэгдэж байсан Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, улсын начин Б.Сангисүрэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн арслан Э.Оюунболдод “заларсан” нь наадамчдын тааврыг ихээр будилуулав.

Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын заан Р.Давааням гэж түмэн олондоо хүндлэгдсэн сайхан бөх байсан. Бөхийн хорхойтнууд зааны дунд хүү Лхагвадоржийг гарч ирэх үеэс нь “Аавынхаа цолд хүрэх хүү” хэмээн ихэд итгэл хүлээлгэж байсан ч санасанд хэмжээнд хүртэл барилдаж чадахгүй хэвээр. Тэрбээр 2004 онд улсын начин цол хүртсэн цагаасаа хойш шөвгөрөөгүй. 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн наадмын хоёрын даваанд жүдо бөхийн 73 кг-ын жинд барилддаг С.Ням-Очир (Тэрбээр “Лондон-2012” зуны олимпийн ХХХ наадмаас хүрэл медаль хүртсэн)-т өвдөг шороодож, маш сайхан боломжийг алдаж байсан. Тэгвэл энэ жилийн наадмын хоёрын даваанд Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн начин Э.Элбэгбаярт өвдөг шороодож хөгжөөн дэмжигчдээ дахин нэг удаа гомдоолоо. Энэхүү нийтлэлийг бичигч миний бие Д.Лхагвадорж начны үнэнч хөгжөөн дэмжигч гэдгээ нуугаад яах вэ. Хэрвээ нэг л бөх зөрсөн бол Лхагвадорж өөрийн төрсөн ах, аймгийн начин Баасандоржтойгоо таарах байсан юм. Тэднийг төрсөн дүүг Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж гэдгийг уншигч та сайн мэдэх байх.

Хоёрын даваа Ховдынхонд халгаатай байлаа. Эрдэнэбүрэн сумын харьяат, улсын өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн начин Ө.Дүүрэнбаяртай удтал барилдав. Ц.Лхагвасүрэн начин барилдааны дундуур нутгийн ах, улсын заан Ч.Батзоригоос зөвлөлгөө авсан ч үүнийхээ хэргийг гаргаж чадсангүй. Тэрбээр эргэж барилдахдаа барьц сонгосон ч мордуулаад дор нь орчихсон юм. Монгол Улсын заан Д.Лувсангийн ач, улсын начин Л.Өлзийбаярын хүү Дүүрэнбаяр энэ жил ердөө 19 настай ч бөхийн хүрээнийхэнд танил болоод удаж байна. Түүний амжилтын тоймтойгоос нь дурдвал, 2010 оны улсын наадмын хүүхдийн барилдаанд түрүүлж шонхор цол хүртсэн, жүдо бөхийн ОУХМ цолтой, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга. Товчхондоо бол Ө.Дүүрэнбаяр өөрөө хөдөлмөрлөж чадвал үндэснийхээ гэлтгүй их спортоор ч хамгийн дээд амжилтыг үзүүлэх бүрэн боломжтой. Хүүгээ урамтай барилдахыг хажуугаас нь харсан Л.Өлзийбаяр начин аймгийн начин Б.Батжаргалаар хоёр давж харагдана билээ.

Ховдынхны бүтэлгүйтлийн тухай үргэлжлүүлье. Чандмань сумын харьяат, улсын начин Б.Заяамандах Баянхонгор аймгийн Баянговь сумын харьяат, аймгийн заан Б.Буянмөнхтэй удаа барилдсан. Улсын заан Ч.Бямбадоржийн хүү барилдааны үеэр хуурай ах Ч.Батзоригоосоо зөвлөлгөө авсан ч тусыг олсонгүй өвдөг шороодов. Энэхүү барилдааны дараахан Чандмань сумын харьяат, улсын начин Ч.Цогбаяр төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, аймгийн арслан П.Батхуягт унасан. Улсын наадамд хоёр жилийн дараа барилдаж буй Ч.Цогбаяр хэсэг гүрийсэн ч тахимаа өгөхөөс өөр арга байсангүй (Түүнийг яагаад хоёр жилийн дараа барилдаж буйг та бүхэн сайн мэдэх тул нуршаад яах вэ). Ховд аймгийн Мянгад сумын харьяат, аймгийн арслан Н.Батсайханыг нутгийнхан нь улсын цол хүртэнэ гэдэгт эргэлзээгүй биз ээ. Гэсэн ч тэрбээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Б.Дэлгэрсайханыг барсангүй. Мэдээж нутгийнхаа залуучуудыг олноор нурахыг харах улсын заан Ч.Бямбадорж, Ч.Батзориг, Ц.Мягмарсүрэн нарт хэцүү байсан биз ээ. Тэд аав, ах, багшийн хувиар, унасан бөхчүүдээс дутахгүйгээр шаналж байсан нь гарцаагүй. Гэсэн ч Ховдынхны гол найдварууд болох улсын начин Н.Батзаяа, Б.Пүрэвсайхан болон улсын харцага Т.Амартүвшин, Г.Алтангэрэл (Ч.Цогбаярын адил улсын наадамд хоёр жилийн дараа зодоглосон) нар хоёр давсан юм.

Энэ жил аймгийн заан, начин цолтой дөмөг бөхчүүд арслан цол хүртэхээр аймгийн наадмуудыг зорьсон тул улсын наадамд сумын заан 210, цэрэг 78 барилдсан. Нэгийн давааны төгсгөл аймаг, цэргийн цолгүй бөхчүүдийн бараг хоёр дүйз гарсан. Ингэснээр олон залуу хоёрын даваанд гарч ирж, тэр хэрээр улсын цолтой хэрнээ сайн барилдахгүй байгаа олон бөх хоёр давсан юм. Гэхдээ ингэснээр хоёрын давааны төгсгөлд улсын цолонд ойрхон яваа аймаг, цэргийн арслангууд хоорондоо таардаг уламжлалын хүч суларсангүй. Үнэхээр эвгүй оноолт таарч, үзэхээс халшрам барилдаан цөөнгүй боллоо. Эцсийн дүнд Ч.Батчулуун Д.Энхбаярт, Ш.Мөнгөнбаатар Ж.Алтаншагайд, О.Гантулга Б.Ганбаатарт, А.Сүмбээ Т.Сүрэнжавт, Н.Батсайхан Б.Дэлгэрсайханд, Б.Суманчулуун Ц.Чимэд­доржид, Д.Энхбат хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярт, Д.Болдбаатар Го.Отгонбаатарт, Б.Ганзориг Н.Адъяабатад, Б.Батдорж Б.Баатарцолд, Н.Ганзориг Т.Баасанхүүд, Л.Лха-Очир П.Мөнхбатад өвдөг шороодож, ирэх жилийн наадмыг хүлээхээс өөр аргагүй боллоо. Улсын цолны төлөө олон жил зүтгэж буй Ч.Батчулуун, Ш.Мөнгөнбаатар нарын хурц арслангуудын аз долдугаар сарын 3-нд болсон бүх цэргийн наадамд бууж өгснөөс болж харьсан юм биш байгаа.



Найраа ч бий, дэмжлэг ч бий

71876_360388117397152_1144448888_nУламжлал ёсоор 12-ны өглөө гурвын даваа эхэллээ. Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын хөтөлбөрт гурвын даваа 09:30 цагт эхэлнэ хэмээн заасан байсан ч үүнээс 10 минутын өмнө том цолтой бөхчүүд ам авч дуусаагүй байлаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тайлбарлагч “Аварга, арслангууд ам угтуулаа ирж авна уу” хэмээн байн байн зарлаж байв. Уг нь өмнөх өдөр нь “Бөхчүүд маргааш 08:30 цагаас эхэлж ам авна шүү” хэмээн зарлаж байсансан. Ийнхүү гурвын даваа цагаасаа хоцорч эхэллээ. Энэ давааны эхний хагаст үнэн хүчийг үзсэн барилдаан гарахаа болиод удаж буй. Үүнийг ч батлах мэт эхний хоёр дүйзэд гарсан 32 хос, 64 бөхийн барилдааны дийлэнх нь бэлгэдлийн чанартай байв. Үүнийг та бүхэн зурагтаар үзсэн, басхүү дүйзээс харчих болохоор заримыг нь онцолъё.

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын заан Д.Хишигдорж хоёр даваад байсан. 1964 оны луу жилтнүүдийн нэг тэрбээр өмнөх өдөр нь өвдөг шороодсон О.Балжинням аварга, П.Сүхбат гарьд нартай нэгэн үед барилдаж явсан бөх. Хальтхан харвал ирэх жил 50 нас хүрэх Хишгээ заанд барилдах ямар ч шаардлага байхгүй мэт. Гэсэн ч тэрбээр нутгийн аварга Г.Өсөхбаярыгаа дөрвийн давааны оноолтод санаа зовоохгүй байлгахын тулд барилдсан юм. Д.Хишигдорж заан нутгийн бөх, аймгийн начин Ө.Дүүрэнбаярыг амлан авч унаж, энэхүү залуу бөх дараагийн давааны оноолтод аваргыг гар амар давуулахаар төлөвлөгдсөн нь бөх жаахан гадарладаг хэнд ч ойлгогдохоор байсан. Аварга, арслан, гарьдууд ахмад заан Д.Хишигдоржийг амлаагүй тул Архангайнхны төлөвлөгөө зохиолынхоо дагуу өрнөхөд ямар ч сааад байсангүй.

Аймгийн арслан Н.Батсуурьт гурвын даваагаа өөрөө аргалах хэрэг гарсан. Учир нь О.Балжинням аварга хоёр давж чадаагүй, улсын заан О.Одгэрэлийг гурвын даваанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ амлаад байсан. Гэсэн ч Г.Намсрайжав харцагын хүү аймгийн хурц арслан Б.Одгэрэлтэй тунаж, урамтай барилдаж давсан. Ховд аймгийн Мянгад сумын харьяат, аймгийн арслан Н.Батсайхан наадмаа өмнөх өдөр нь дуусгасан. Тиймээс улсын заан Ч.Батзоригт төрсөн ахынхаа хүү болох улсын начин Б.Пүрэвсайханыг амлахаас өөр сонголт үлдсэнгүй.

Энэ даваанд “найраатай” барилдаан олон болсныг бөх сонирхогчид харсан, мэдсэн. Гэхдээ яг үүнд хамааруулж боломгүй барилдаан хэд хэд гарсан юм. Жишээлбэл, улсын заан Ц.Мягмарсүрэн өөрийн шавь (аймгийн арслан Ц.Баатарцол)-даа, улсын начин Ш.Тогтохбаяр төрсөн дүү (аймгийн арслан Ш.Шинэбаяр)-дээ, улсын заан Д.Бумбаяр (аймгийн арслан Т.Баасанхүү), улсын харцага М.Батжаргал (улсын начин Р.Пүрэвдагва), улсын начин И.Ёндонсамбуу (аймгийн арслан А.Отгонбаатар) нар нутгийн дүүдээ унасныг найраа гэхээсээ дэмжлэг гэвэл онох болов уу. Гэхдээ энэ давааны барилдаан болгон найраа, дэмжлэг байсан гэвэл эндүүрэл. Монгол Улсын залуу гарьд, заан, харцага, начингууд чин шударгаар сайхан барилдсан юм шүү.

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Д.Батболдын бэртэл бүрэн эдгэрээгүй байсан ч улсынхаа наадамд зодоглосон. Дөрвөн сарын турш суга таягтай явж, энэ оны эхээр Бээжинд очиж мэс засал хийлгэсэн тэрбээр гурвын даваанд өөрийн төрсөн дүү (аймгийн арслан Д.Энхбат) юм уу нутгийнхаа залууд тахимаа өгөх бодолтой байсан нь гарцаагүй. Гэсэн ч түүнийг Дундговь аймгийн аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, улсын харцага Л.Пүрэвжав амалсанд халаглах хүн цөөнгүй байлаа. Д.Батболд харцага нэгэнт давахгүй нь тодорхой тул барилдалгүйгээр шууд л элэг бүсээ тайлж орхисон.

Энэ давааны онцлох барилдаан Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын заан Д.Баасандорж, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын харьяат, улсын начин Г.Олзгэрэл нарын хооронд болсон. Начин амлуулсандаа уурсан довтолж, харин заан барилдалгүй зугтсаар байв. Үүнд уурссан наадамчид зааныг барилдахыг шаардаж, харин начинд хандан “Олзгэрэл ээ, уучилж болохгүй шүү” хэмээн хашгирч байлаа. Гэвч Д.Баасандорж урьдын адил зугтаж, хөлийн цэц улсын арслан Л.Сосорбарам, П.Дагвасүрэн, улсын заан Д.Мягмар нар түүнийг бөхийн барилдаанаас хасах шийдвэр гаргасан нь бусад бөхөд том сануулга болсон биз ээ. Мэдээж улсын заан Д.Баасандорж яаж мөчөөгөө өгөх вэ. Тэрбээр хөлийн цэцүүд дээр ирж учирласан. “Би барилдахаар дэвжээн дээр гарсан Г.Олзгэрэл намайг 10 минут хүлээлгэсэн. Тэр гарч ирээд намайг шанаадсан. Би үүнийг улсын начин Г.Жалаад хэлсэн тоогоогүй. Харин улсын начин Д.Бадрах намайг зугтахад нэг удаа сануулаад л хасчихлаа. Та бүхэнд үндэсний бөхийн барилдааны дүрэм журам байна уу” хэмээсэн ч тусыг олсонгүй. Дүрмэндээ бол нэг бөхөд гурван удаа сануулга өгөөд хасдаг ажээ. Эргэж барилдахгүй нь тодорхой болсон Д.Баасандорж заан “Та нар намайг яах гээд байгаа юм бэ. Би хоёр жилийн өмнөх наадмын наймын даваанд М.Баяржавхланг давсан ч унасан болж байсан. Тэгэхэд Л.Сосорбарам гуай та М.Баяржавхлангийн малгайг өгч, туг тойруулаа биз дээ” гээд яваад өгсөн юм. Тэрбээр ярианыхаа төгсгөлд жаахан эвгүй зүйл хийсэн ч түүнийг нь оруулаад яах вэ. Сэтгэл нь хөдөлсөн хэн ч гэсэн тиймэрхүү зүйл ярих л байсан биз ээ.



Л.Пүрэвжав харцага нутагтаа ямар нүүрээрээ очих вэ

Жил жилийн наадмын дөрвийн давааны оноолт чанга таардаг. Гэхдээ энэ жилийнх бүр л хатуу байх шиг санагдав. Өн­гөрсөн жилийн наадмын түрүү бөх улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн арслан Н.Батсуурьт, улсын арслан Д.Ганхуяг аймгийн арслан Э.Оюунболдод, улсын гарьд Н.Ганбаатар аймгийн арслан Т.Баасанхүүд, улсын заан М.Өсөхбаяр аймгийн арслан Н.Түвшинбаярт, улсын харцага Ө.Бат-Орших аймгийн арслан Л.Цэрэнтогтоход өвдөг шороодсоноор улсын цолгүй таван бөх дөрөв давлаа.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн хурц арслан А.Алтанхуяг гэж сайхан бөх жил бүр улсын начны тааварт ордог ч цолоо ахуилж чаддаггүйд нь олон хүн харамсч явдаг. Тэрбээр начны даваанд гурван ч удаа босч байсан. Үүнээс хамгийн боломжтой нь хоёр жилийн өмнө тохиосон юм. Ардын хувьсгалын 90 жилийн түүхт ойгоор 1024 бөх барилдахад дөрөв давсных нь дараа түүнийг улсын начин цол хүртэнэ гэдэгт эргэлзсэн хүн ховор. Учир нь нутгийн бөхчүүд болох Дэлгэрцогт сумын харьяат, улсын харцага Л.Пүрэвжав, Эрдэнэдалай сумын харьяат, улсын өсөх идэр начин Б.Чинзориг нар дөрөв даваад байсан юм. Гэсэн ч харцага, начингууд өөр аймгийн бөхчүүдийг амлан улсын цолны босго алхуулж, харин А.Алтанхуяг тухайн үед аймгийн арслан байсан Б.Гончигдамбатай тунаад унасан билээ. Түүнээс хойш Дундговийнхон нутгийн хоёр цолтноо үзэхээ байсан бөгөөд аймгийн 90 жилийн ойн наадмын үеэр залуучууд Л.Пүрэвжав, Б.Чинзориг нарын машины цонхыг хагалж байсан удаатай. Харин энэ жилийн наадмын дөрвийн давааны оноолтод Л.Пүрэвжав, А.Алтанхуяг нар таарсныг “Бурхан таалсан” гэвэл онох биз ээ. Гэсэн ч Л.Пүрэвжав үзсээр байгаад давж, нутгийнхнаа хилэгнүүлсэн юм. Нэгэнт нутагтаа очих нүүргүй болсон Л.Пүрэвжавыг унаж өгсөнгүй гэсэндээ ингэсэнгүй. Мэдээж хэн ч гэсэн шударга сайхан барилдаж, өөрийнхөө амжилтыг бодох нь зүйн хэрэг. Гэхдээ Л.Пүрэвжав өөр нутгийн бөхчүүдэд унаж өгөөд байдагт л асуудлын гол байгаа юм.

Тайлбарлагч нар дөрвийн давааны оноолтыг зарлахад л олимпийн аварга Н.Түвшинбаяр улсын цолтны гэр бүлд багтах нь тодорхой болсон юм. Учир нь тэрбээр энэхүү хүнд даваанд багын найз, улсын заан М.Өсөхбаяртайгаа таарсан. Наадмын өмнөхөн Булган аймгийнхны гал дээр очсон хүн “Булганыхан энэ жил Н.Түвшинбаярыгаа начин болгож, олимпийн мөнгөн медалийг нь мялаана гэж байсан” гэж ярьсан нь ч үнэн болоод явчихав. Дөрвийн даваа эхлэхийн өмнө М.Өсөхбаяр “За ингээд миний наадам дууслаа” гээд инээж байсныг учрыг олох дэндүү амархан байлаа. Чухамхүү энэ жилийн наадмын түрүү бөхөөр нэрлэгдэж байсан М.Өсөхбаяр ямар ч эсэргүүцэлгүй унасанд гайхаад байх зүйлгүй. Н.Түвшинбаяр нэгэнд оноолтын дөрвийн давааг давсан тул улсын цолны даваа саадгүй байсан. Түүнийг нутгийн бөх улсын арслан Д.Азжаргал (Түүний аав нь Булганых), улсын гарьд И.Доржсамбуу нарын нэг начин болгоно гэдэгт олон хүн эргэлзээгүй билээ. Хэдий арслан, гарьд хоёр дөрөв давж чадаагүй байсан ч “Женко” Х.Баттулга хэмээх том артай болохоор Н.Түвшинбаяр хэнийг л бол хэнийг “хэвтүүлэх” нь боломжтой байсан юм.

Жил бүрийн улсын наадмын хүчит бөхийн барилдааны дөрөв, тавын давааных оронд их завсарлага байдаг. Энэ жилийн баяр наадмын хөтөлбөрт гэхэд энэ хоёр давааны хоорондох хугацаа нь бараг хоёр цаг байв (10 минут дутуу). Бөхчүүдийг “Найраагаа хий. Тухтай ярилц” гэж байгаа юм шиг ийм цагийг дараа дараагийн жил гаргуулмааргүй санагдах юм. Дөрвийн даваа шувтарч байхад бөхчүүдийн суудаг хэсгийн хавиар очлоо. Н.Түвшинбаяр Д.Азжаргал, И.Доржсамбуу нарыг хаа явсан газар нь дагах аж. Удалгүй ҮХАА-н сайд Х.Баттулга арслан, гарьд хоёрыг дуудаж удтал ярилцав. Тэдний ярианы сэдэв нь хэн гэдэг нь тодорхой.



Үнэн хүчээрээ тав давсан начин байсангүй

998821_359385200830777_977629222_nТавын давааг начингийн гэдэг. Гэвч бодит байдал дээр дөрвийн даваа начингийн даваа болчихоод байна. Оноолтоор барилддаг энэ давааг л аргалсан хүнд мөнгө нь байвал тавын даваа ямар ч асуудалгүй болжээ. Өнгөрсөн жилийн наадмын дөрвийн даваанд улсын цолгүй 19 бөх барилдсанаас тав нь давсан. Тэр таван бөх (Ж.Амартүвшин, Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан, П.Бүрэнтөгс, Б.Сугаржаргал) тавын давааг бүрэн бүрэлдэхүүнээрээ давсан билээ. Харин энэ жил дөрвийн даваанд улсын цолгүй мөн л 19 бөх барилдсанаас тав давах нь тэр. Мэдээж энэ таван бөх бүгдээрээ улсын начин цолны болзол хангасан. Улсын арслан Б.Ганбат Т.Баасанхүүг, улсын гарьд Д.Рагчаа Н.Түвшинбаярыг, улсын гарьд И.Доржсамбуу Э.Оюунболдыг, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ Л.Цэрэнтогтохыг, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй Н.Батсуурийг улсын цолны босго алхуулж өглөө.

Ард түмний хайртай бөх Д.Рагчаа өнгөрсөн жилийн наадамд үзүүрлэж, гарьд цол хүртсэн билээ. Гэсэн ч дараа жил нь начин төрүүлсэнд хөгжөөн дэмжигчид нь гомдолтой байв. Энэ жил 37 настай бөхөд улсын наадмын түрүү хол санагдсан биз. Тиймээс гайгүй аятайхан саналаас татгалзаж чадаагүй байх гэсэн яриа наадамчин олонд байсан. Бөхийн хорхойтнууд өдгөө Д.Рагчаа, Ж.Бат-Эрдэнэ нарыг И.Доржсамбуугийн адил “өгдөг” гарьд болчих вий хэмээн санаа зовон сууна. Ж.Бат-Эрдэнэ уг нь энэ жил дээш явж барилдах сонирхолтой байсан ч Нутгийн зөвлөлийнхнийхөө шахаанд орж, Л.Цэрэнтогтохыг авахаас өөр аргагүй байдалд орсон юм. Уг нь Л.Цэрэнтогтохыг улсын заан Б.Соронзонболд начин болгох байсан. Гэсэн ч түүнийг Г.Эрхэмбаяр арслан амалснаар шинэ начин төрүүлэх үүрэг Ж.Бат-Эрдэнийн нуруун дээр ирсэн билээ.

Наадмын төлөвлөгөөг нь нураасанд Б.Соронзонболд заан ууртай байв. Тэрбээр Г.Эрхэмбаяр арслантай тун ч ширүүхэн үзсэн. Гэхдээ арслан жаахан жудаггүй зан гаргасан л даа. Эхлээд заан хаялцах барьц аваад алдчихав. Дараа нь арслан өөрийн барьцаа аваад засуул, хөлийн цэцүүдийг эхлэх дохио өгөөгүй байхад өргөөд хаячих шиг болсон. Арслан унагасныхаа дараа нэг юм хэлэх шиг болно билээ. Шартай заан ч яаж зүгээр байх вэ, босч ирээд “Ална шүү” гэж хэлээд мангастчихав. Арслан дэвж ирээд тахимаа авахдаа нэмж алгадуулсан. Өөрөө эхэлж жудаггүй зан гаргасан болохоорр тэвчсэн биз. Тэрбээр засуул руугаа хандан “Би одоо яах ёстой вэ” хэмээж байсан нь 10 хүрэхгүй метрийн зайтай суусан бидэнд тод сонсогдов. Угаасаа муу нэртэй Б.Соронзонболдыг хүн алгадахад нь хэн дуртай байх вэ. Цэнгэлдэх хүрээлэн шуугиад явчихсан болохоор гүрийж зогсолгүй тахимаа өгсөн болов уу. Харин энэхүү барилданыг зурагтаар үзсэн, нарийн ширийн зүйлийг нь сайн анзаараагүй хүмүүс Г.Эрхэмбаяр арслангийн тэвчээртэйг нь гайхан ярьж байна билээ. Сурвалжлагч миний бие хэн нэгэн бөхийн нэрийг харлуулах гэсэнгүй. Зүгээр л болсон явдлыг харснаараа бичлээ.

Жил бүрийн наадмын тавын давааны өмнө улсын арслан Д.Азжаргал үнэд ордог. Дээш үзэх ямар ч сонирхолгүй болоод удаж байгаа түүнд шинэ цолтон төрүүлсэн шигээ наадах нь хэрэгтэй болжээ. Гэвч тэр энэ даваанд аймгийн цолтой бөхийг бус, улсын харцага А.Цацавширыг амлан барилдсан нь олон хүнийг гайхашруулсан юм. Угтаа бол Азаа арслан хоёр жилийн өмнө харцага болгосныхоо хариуг авч, улмаар зургаа дээр Н.Түвшинбаяр, Э.Энхбат нарын нэгнийх нь гарыг амраах санаатай байжээ. Гэсэн ч А.Цацавшир зэргэлдээ нутгийнхаа арсланд өгсөнгүй, хаячихав. Арга ч үгүй шүү дээ. Д.Азжаргал хоёр жилийн өмнө түүнийг зүгээр харцага болгоогүй хэдэн бор төгрөг авсан юм чинь. Мөнгө аваагүй бол хариугаа өгч болох юм. Тэгээд ч ид сайхан барилдаж буй бөх өөрийгөө бодсон нь дээр биз.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Ц.Содномдорж цолоо ахиулах бөхчүүдийн тэргүүн эгнээнд нэрлэгдэж байлаа. Гэсэн ч тэрбээр тавын даваанд Төв аймгийн Баянхангай сумын харьяат, улсын начин Б.Батмөнхийг амалж барилдаад барсангүй. Энэ хоёр бөх 2011 онд зургаа, өнгөрсөн жил дөрвийн даваанд таарахад Со харцага давамгайлж байсан ч учраа бөх нь юманд ээлж байдаг гэдгийг харуулах шиг боллоо. Энд нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Энэхүү барилдааны дараа “Ц.Содномдорж буруу ам авлаа” гэх олон хүн байсан. Мэдээж өмнө нь давж байсан, тухайн үедээ давна гэж бодсон хүнээ амалсан хэрэг. Монголчууд маань юмыг болоод өнгөрсөн хойно нь “Ингэх байсан юм”, “Тэгэх байсан юм” гэж ярих дуртай хүмүүс. Хэрвээ Ц.Содномдоржийг давсан бол хэн ч “Буруу ам авсан” гэж ярихгүй байсан биз дээ. Харин ч түүнийг өөр хүн амлаад унавал “Буруу ам авчихлаа. Давж сурснаараа Б.Батмөнхийг авах байсан юм” гэж ярих нь тодорхой. Үнэхээр барилдаан таардаггүй, өмнө нь олон унаж байсан бөхөө амлаад унасан бол “Буруу ам авчээ” гэж хэлж болохоор. Ц.Содномдорж гэснээс энэ сайхан бөх улсын наадамд барилдах сэтгэлзүйгээ өөрчлөх хэрэгтэй болов уу. Наадам болохоор л биеэ бариад, барилдаанаа гаргаж чадахгүй байх шиг.

Тавын давааны эцэст дүгнээд хэлэхэд Л.Цэрэнтогтох, Н.Түвшинбаяр, Т.Баасанхүү, Н.Батсуурь, Э.Оюунболд нарын хэн нь ч улсын цол хүртэх эрэмбэтэй бөх. Ард түмэн ч үүнийг хүсч байсан. Гэхдээ тэдний хэн нь ч тавын давааг үнэн хүчээрээ даваагүй нь хэнд ч тодорхой билээ. Тэдэнд өгч байгаа бөхчүүд ч гэсэн бодох хэрэгтэй. Өөрийг нь дэмжээд, дээлийнх нь захыг мушгиад, бооцоо тавиад, унахад нь харуусч байгаа хүмүүс ард нь байгаа шүү гэдгийг. Шуудхан хэлэхэд түрүүлэхийн төлөө барилддаггүй бөхчүүд монгол наадмыг гутааж, үндэсний бөхийн нэр хүндийг унагасаар байна.



Н.Түвшинбаяр, Э.Энхбат нарыг зааны даваанд тунаах тохироо байжээ

1321_360387350730562_334456920_nБ.Чойжилсүрэн тэргүүтэй Увсын томчууд өнгөрсөн жил П.Бүрэнтөгсийгөө чухал даваанд дэмжсээр байгаад түрүүлүүлсэн нь нэгэнт нууц байхаа больсон. Наадмын өмнөхөн учир мэдэх хүмүүс “Х.Баттулга сайд энэ жил Н.Түвшинбаярыг дээгүүр үзүүлж мэдэх юм” гэж байсан нь оргүй зүйл биш байв. Даян аварга Г.Өсөхбаяр зургаагийн даваанд аймгийн арслан Н.Түвшинбаярыг амалсан ч хэсэг барилдаж байгаад тахимаа өгсөн нь олон хүнийг гайхашруулсан. Хүмүүсийн “Энэ жил олигтойхон бэлтгэл хийгээгүй аварга нэгэнт түрүүлж чадахгүйгээс хойш 300 сая төгрөгөөс татгалзаж чадсангүй” гэж ярих нь ортой биз ээ. Өсөхөө аварга уг нь дээшээ үзье гэж бодсон байх. Гэхдээ Н.Түвшинбаяртай хэсэг ноцолдох хооронд юм юм бодогдоод, эцсийн бүлэгт элэг бүсээ тайлахаар шийдсэн болов уу. Аварга тахимаа өгснийхөө дараахан сурвалжлагчдад “Монголчуудыг эвлэрүүлж, нэгтгэж, олимпийн аварга болсон, начин цолны болзол хангасан Түвшинбаярыгаа монгол бөхийн дэвжээнээ хүчтэнүүдтэй хүч үзэж яваг гээд монгол бөхийн аварга хүний хувьд, ах хүний хувьд тахимаа өгч амжилт хүссэн. Миний хүндэтгэж, хайрлаж явдаг бөх учраас үнэхээр барилдах гэхээр сэтгэл гарч өгсөнгүй” хэмээсэн юм.

Нэг олзуурхмаар зүйл нь үүнээс хойших бүх барилдаан чин шударгаар болох шиг болсон (Т.Баасанхүү С.Мөнхбат аваргын гарыг амраасныг эс тооцвол). Уг нь Н.Түвшинбаяр, Э.Энхбат нарыг долоогийн даваанд тунааж, олимпийн аварга цааш явах тохироо байсан юм билээ. Гэсэн ч Э.Энхбаттай зургаагийн даваанд таарсан Б.Гончигдамба бол найраанд орох бөх биш байсан тул энэ нь бүтээгүй аж.

Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба тавын даваанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын начин Ч.Баян­мөнхийг давсан. Заан дарж унахдаа учраа бөхийнхөө нүүрэн дээр тохойлдож харагдсан. Харин энэ нь залуу зааны хувьд энэ жилийн наадмынх нь сүүлчийн даваа байх учиртай байж. Тэрбээр зургаагийн даваанд улсын начин Б.Батмөнхийг амалж барилдсан. Энэ хоёр бөх энэ жилийн цагаан сарын барилдаанд таарахад Ч.Санжаадамба учраа бөхийнхөө хөл дээр гишгэж давсан. Хөлийн цэцүүд үүнийг дүрмийн бус гэж үзээд хоёр бөхийг дахин барилдуулах шийдвэр гаргасан ч Архангайн заан үүнийг нь үл хүндэлж, барилдааныг орхиж явсан юм. Гэвч Ч.Санжаадамба Б.Батмөнхөд гозойтлоо хавируулж унаснаар улсын наадмыг харамсалтайгаар орхих нь тэр ээ. Ингэснээр энэ жил 90 жилийн түүхт ойгоо тэмдэглэх дөрвөн аймгаас Архангай л шинэ цолтонгүй үлдлээ.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд гэж энэ жил 20 нас хүрэх залуу наадмыг чимсэн бөхийн нэг байлаа. Тэрбээр зургаагийн даваанд улсын заан Т.Санчирыг өвдөг шороодуулснаар начин цолыг алгасч, шууд харцага цолд хүрсэн юм. Э.Оюунболд Өвөрхангайнхны гол найдваруудыг тэгш тоотой даваанд цувруулсан бөгөөд Т.Санчираас өмнө хоёрын даванд Б.Сангисүрэн начинг, дөрвийн даваан Д.Ганхуяг арслан даваанд байсан билээ. Зааланд барилдаж байгаа юм шиг чөлөөтэй барилдсан нь энэхүү залуугийн гол давуу тал байв. Тэр Хэнтий аймгийнхаа 90 жилийн ойд нүүр бардам очих болов.

Н.Түвшинбаяр, Э.Оюунболд нараас гадна өөр нэг бөх улсын харцага цол хүртсэн нь Увс аймгийн Ховд сумын харьяат Н.Батсуурь байв. Тэрбээр цэргийн хурц арслан Л.Цэрэнтогтохтой тунаж давсан билээ. Батсуурийн аав Г.Намсрайжав нь 1988 оны улсын баяр наадамд зургаа давж байсан, улсын харцага цолтой бөх гэдгийг уншигчид сайн мэднэ. Түүнчлэн Намсрайжавын аав Жотойн Гэлэг, төрсөн ах Даваасамбуу нар нь улсын начин цолтой бөх юм. Ямар ч л байсан гурван үеэрээ улсын цол хүртсэн сонин сайхан тохиолдол бүртгэгдлээ.



Гурван харцага, хоёр начин

1005426_359616704140960_316731638_nУлсын арслан Х.Мөнхбаатар долоогийн даваанд Н.Түвшинбаярыг авч, улсын заан цолд хүргэх сураг дуулдаж байсан ч ингэхийг нь С.Мөнхбат аварга зөвшөөрсөнгүй ээ. Үндэсний бөхийн аварга олимпийн аваргыг амлан авч давсан. Харин Б.Гончигдамба урамтай сайхан барилдаж Х.Мөнхбаатарыг өвдөг шороодуулснаар зааны босго алхаж, Г.Эрхэмбаяр Э.Оюунболдыг унагаснаар улсын наадмын шөвгийн дөрөв гурав дахь жилдээ дараалан үлдлээ.

Энэ даваанд улсын начин Б.Батмөнх, аймгийн арслан Н.Батсуурь нар тунасан тул дахин нэг заан цолтон төрөх нь тодорхой байсан. Тэднийг барилдахаар гарахын өмнө даян аварга А.Сүхбат нутгийн дүүдээ мэх зааж, нэг сайн алгадаад гаргав. Б.Батмөнх ч өөртөө итгэлтэй, урамтай сайхан барилдаж улсын заан цолны босго алхлаа. Энэ давааны дараа Н.Түвшинбаяр, Н.Батсуурь, Э.Оюунболд нар Монгол Улсын харцага, Л.Цэрэнтогтох, Т.Баасанхүү нар Монгол Улсын начин цолны үнэмлэх, энгэрийн тэмдгээ гардав. Хамгийн залуу начинд олгодог хурдан удмын даагыг Т.Баасанхүү хөтөлсөн.



“Өргөн Сэлэнгэ” үү, “Завхан гол” уу

47991_359618874140743_1364646356_n

Улсын аварга С.Мөнхбатад бүх боломж байсан ч ашиглаж чадсангүй. Г.Өсөхбаяр аварга барилдааныг орхисноор түүнд монгол наадмыг удирдаад явах боломж олдсон юм. Гэсэн ч залуу аваргыг Б.Гончигдамба эртнээс бэлтгэсэн байсан болов уу гэмээр хутгах мэхээр өвдөг шороодуулсан. С.Мөнхбат аварга унаснаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хурсан олон сүүлчийн гурван жил дуулагдсан “Увс нуур” дууг дахин сонсохгүй нь тодорхой болсон юм (2010 онд Б.Ганбат, 2011 онд С.Мөнхбат, 2012 онд П.Бүрэнтөгс гэсэн Увсынхан түрүүлсэн). Энэхүү барилдааны өмнө Б.Батмөнх улсын арслан Г.Эрхэмбаярыг нэлээн дөхүүлсэн ч өвдөг шороодоод байсан. Өөрөөр хэлбэл “Өргөн Сэлэнгэ”, “Завхан гол”-ыг нэг дуулагдах нь тодорхой болоод байлаа.

Хэдийгээр Б.Батмөнх өвдөг шороодсон ч гэсэн Монгол Улс нэгэн сайхан заантай боллоо. Түүнийг гурвын даваанд улсын начин Ж.Чулуунбатыг амлахад нь олон хүн гайхаж байсан ч аргагүй л өөртөө итэглтэй байж дээ. Төв аймгийнхан даян аварга А.Сүхбатыг зодог тайлснаас хойш ингэж сайхан наадаагүй санагдана. Б.Батмөнх аймгийнхаа 90 жилийн ойд нүүр бардам очих нь гарцаагүй.



Сэлэнгэ аймаг Монгол Улсын газрын зураг дээр улаанаар тэмдэглэгдэнэ

999816_359617084140922_1568470430_nИйнхүү Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү булаалдахаар улсын арслан Г.Эрхэмбаяр, улсын өсөх идэр начин Б.Гончигдамба нар шалгарч үлдэв. Б.Гончигдамбын хувьд энэ хүртлээ хүнд барилдаан хийж гарч ирсэн тул маш их цуцсан байлаа. Г.Эрхэмбаяртай золгооноос барилдана гэдэг ямар ч бөхийн хувьд хүнд. Тиймээс Б.Гончигдамба бараг эцсийн гэж хэлж болох тэнхээгээрээ шийдсэн мэх хийгээд унасан юм. Тэрбээр бэртэлтэй байж байгаад наадмын өмнө гурван сарын турш барилдаагүй байсан билээ.

Ийнхүү Сэлэнгэ аймгаас Ардын хувьсгалын жилүүдэд анхны аварга төрөв. Ардын хувьс­галын өлгий гэж хэлж болох энэ нутаг олон жилийн турш “Боохой” хэмээх улсын арслан Д.Данзангаасаа өөр бөхгүйгээр хэлэгдэж байсан. Харин хоёр жилийн өмнө Г.Эрхэмбаяр ес давж үзүүрлэснээр хоёр арслантай болоод байлаа. Сэлэнгэ аймгийн харьяат танил ах маань сэтгэл нь их хөдөлсөн байдалтай ингэж ярьсан юм. “Намайг ҮБТДС-д сурч байхад Монгол Улсын газрын зураг дээр аварга цолтонтой аймгийг улаанаар тэмдэглүүлдэг байлаа. Тухайн үед аваргатай аймгийнханд атаархдаг байсан шүү. Харин одоо Сэлэнгэ аймаг маань улаанаар тэмдэглүүлэх боллоо” хэмээсэн. Үүнээс хойш Сэлэнгийг “Бөх муутай аймаг” гэж ярих хүн бараг гарахгүй биз ээ.

Түүнчлэн Завхан аймаг Ц.Цэрэнпунцаг, М.Баяржавхлан нарын дараа нэгэн сайхан гарьдтай боллоо. Пунцаг гарьд энэ жилийн наадмыг АНУ-аас ирж үзсэн. Энэ сайхан бөх гарьд цолтон дагуулсан ч юм бил үү. Завханчууд удахгүй болох 90 жилийнхээ ойг баяртай угтах нь ээ. Энд нэг зүйл бичихгүй бол болохгүй. Учир нь өдгөө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Завхан нутгийн бөх улсын наадамд 74 жилийн дараа түрүү булаалдлаа. Хамгийн сүүлд 1939 онд “Урт гарт” хэмээх М.Лхагва арслан үзүүрлэж байсан” хэмээн мэдээлж байна. Гэвч энэ нь ташаа мэдээлэл. Сантмаргац сумын харьяат “Нахиу” хэмээх Ш.Санжсүрэн 1942 онд найм давж үзүүрлэж, улсын арслан цол хүртэж байсан билээ.
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby orgil_ezo » Wed May 07, 2014 5:37 pm

Үнэн худал нь мэдэгдэхгүй хэдэн юм ярьсан байна шүү сонирхолтой л юм.
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Thu May 15, 2014 5:06 pm

Улсын заан Р.Гансүх: А.Сүхбат бид хоёрын хөл авдаг техник ижил
Image

Монгол Улсын заан Рэнцэнхүүгийн Гансүх агсны өдгөөгөөс 11 жилийн өмнө Таван цагариг сонинд өгч байсан ярилцлагыг уншигчиддаа хүргэж байна.

Р.Гансүх 1967 онд Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн. 1990 оны улсын наадамд З.Дүвчин заанаар зургаа давж өсөх идэр начин, 1994 онд Ж.Мөнхбат аваргаар долоо давж заан цол хүртсэн. Чөлөөт бөхийн ОУХМ цолтой. 1991 оны Ази тивийн аварга. «Интернационал» буюу «Монгол говь» тэмцээний хошой аварга. 1990 оны чөлөөт барилдааны улсын аварга. Эмч мэргэжилтэй. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.

-Ярилцлагаа нэгэн уламжлалт асуултаар эхэлье. Хэзээнээс тоот бөхийн тоонд орж торгон зодгийн мөрнөөс атгаж барилдаж, ноцолдох дөр суув?

-1981 оноос буюу 14 настайдаа чөлөөт, үндэсний бөхөөр барилдах болсон. Анхны багш нь Төв аймгийн «Ургац» спорт хороонны дасгалжуулагч Пүрэвийн Амгалан гэдэг хүн байлаа. Дараа нь П.Дагвасүрэн арслан, Дамийл багш нарын гар дээр очсон доо.

1985 онд аравдутаар ангиа төгсөөд намар нь цэрэгт татагддаг юм байна. Яг ачигдаад явах гэж байхад нэг цагаан «21» ирэв ээ. Дотроос нь Ч.Дамдиншарав багш гарч ирээд намайг машинаас буулгаж авч билээ. Ингэж л шигшээ багт данстай тамирчин болсон доо.

-Шигшээгийн дзсгалжуулагчийн хараанд өртөхийг бодоход шаггүй амжилт гаргасан байж дээ?

-Тод томруун амжилт үзүүлээгүй ээ. Яахав өсвөр, залуучуудын тэмцээнээс ганц нэг медаль зүүчихсэн байсан үе. Хөдөөний хүүхдийн хувьд муугуй үзүүлэлт л дээ, тэр үедээ.

-П.Дагвасүрэн багштайгаа хэрхэн дотносов?

-Тэр үеэс л Дагвасүрэн арслантай багш шавь бололцсон. Багш маань чөлөөт, үндэсний бөх аль алийг нь заана. Бүх юманд л хань болж явсан даа. Азийн аваргад явах гэж байхад минь багш нараас гуйж байж хоёулхнаа бэлтгэл хийх чөлөө аваад ямар орны бөхчүүдтэй яаж барилдахыг нэг бүрчлэн зааж байсан.

-Анхны цол гэвэл?

-18-тайдаа Алтанбулагтаа түрүүлж сумын заан болж байлаа. Аймагт тэр бүр очиж барилдаж байсангүй. Миний үеийн зарим бөх арслан болно гээд л аймаг руу явдаг байсан. Надад тийм сонирхол байгаагуй. Улсад барилдсан чигээрээ л яваад байдаг байлаа.

-Тэгвэл улсад хэрхэн барилдаж байв?

-Сумандаа барилдсаны дараа жил улсад зодоглосон. «Чапаев» хэмээх Дашзэвэг начнаар хоёр даваад байж байтал миний урдуур «Гансүх гэдэг залууг авчихлаа» гээд нэгэн бөх явж өнгөрөв. Тэр нь Биндэрьяагийн Батхуяг начин байж. Мөөеө аварга «Наадах муу чинь хөл рүү дохиод буцна. Гэдийхэд нь дагаад орчих» гэж байна. Тэр ёсоор дайраад л давсан даа. Залуу ч байж, хөдөлгөөнтэй ч байж. Дараа нь Баянбараатын Л.Соссрбарам арсланд амлуулав. Намайг ухас хийгээд буцахад ганцхан тахимдаад давчихсан юмдаг. Хүний сурсан мэх гэж хэцүү юм билээ Түүнээс хойш тогтмол гурав давчихаад байв. 89 онд начны даваанд Р.Давааням заанд уначихсандаа харамсдаг. Хэт биеэ барьчихсан гэхэд болно. Нөгөөдөр нь цагдаагийн баяраар ахиж барилдаад задгай хаячихаж байгаа юм чинь. Барилдахаар гарахад хүн болгон баруун хонгодоод морддогийг сануулж байсан л даа. Тэрүүхэн хугацаанд олны захиасыг умартчихсан. Заан ч гишгэдэл алдахыг маань анаж байсан л даа.

-Дараа жил нь начин болсон бил үү?

-Тийм ээ. Нэг, хоёрын даваанд бакалтай нөхдүүдтэй таарсан. Бодвол цэрэг л байсан биз. Гуравт Д.Сэрээтэр начин, дөрөвт Ж.Чойжилсүрэн арслан, тавд Ж.Мөнхбат аварга, зургаад З.Дүвчин зааныг орхиж чимэгтэй начин болж байлаа. Дүвчин ахад ч унаж явсан л даа. Мань хүн намайг хаяж яваад гишгэдэл алддаг байгаа. Тэр өдөр их бороотой байсныг ч хэлэх үү. Тэгэхээр нь самбаачлаад үлдсэн хөл дээр нь цохитол унаад өгсөн. «Хог чинь нугас тасадлаа» гэсээр босоод ирсэнсэн. Ямар ч хор шаргүй сайхан хүн юм шүү дээ манай Дүвчин ах чинь. Долоод Д.Цэрэнтогтох аваргад унасан.
Image
Улсын харцага Ж.Намжилдоржтой

-Дөрвөн жилийн дараа цолоо ахиулсан. Заан болох замд хэн хэн хөндөлсөв?


-Дараа жил нь тавын даваанд Ц.Баярсайхантай тунаад бараагүй. 71 жилийн ойгоор буюу 1992 онд Д.Хишигдоржид амлуулж унасан. Тэр жил Хишгээ заан болсон л доо. Түүний хойтон ахиад л Баяраатай (Ц.Баярсайхан заан) тунаж дийлдсэн дээ.

-Харин заан болдог жил?

-Зун нь хагалгаа хийлгэчихсэн байсан. Ердөө сарын дараа л наадамд барилдаж байгаа юм чинь. Тийм хүн чинь задгай сайхан барилддаг юм билээ. Яахав гэдэс маань цуварвал цувраг гэж бодсон. Тэр наадамд 768 бөх барилдсан. Тавын даваа хүртэл гайгүй өнгөрсөн. Зургаад Өвөрхангайн Ч.Даваадорж начинг амлалаа. Бид хоёр өгөөтэй аваатай л үзнэ шүү дээ. Ер нь манай хүн их дошгин байсан. Ам амлачихаад эргэлзэх шиг. Шинээр начин болсон Б.Гантогтох, Д.Сумъяабазар нараас хэн нэгнийг нь авчихдаг юм билүү гэж бодлоо. Шатаар өгсөж явахдаа хөлийн цэцээр ажиллаж байсан Жамсран гуйтай тааралдаж энэ тухайгаа халвэл «Амандаа багтсаныг амладаг юм. Амаа соливол унадаг юым» гэж зад загнах нь тэр. Тэгээд Даваадоржийн баруун хөлийг дотуур нь аваад хаясан даа. Долоод Мөнхбат аваргаар даваагаа ахиулсныг уншигчид мэдэж байгаа биз ээ. Зургаад үлдээд Ц.Цэрэнпунцагт унасан. Баруун өшиглүүлчихсэн юм.

-Нэг наадам өнжсөн байх аа?

-1987 онд Болгарт олон улсын тэмцээнд оролцоод улсад барилдаагүй.

-Сүүлийн хэдэн жил хэрхэн хүч үзэв?

-Заан болсноосоо хойш тогтмол өөрийнхөө хэмжээнд тохирох барилдаан үзүүлсэн.

-Хэнийг начин болгосон бэ?

-Нэг л хүнийг, Б.Бадам-Очирыг начин болгосон. Нагац ахаар нь хоёр ч удаа цолонд хүрсэн болохоор өгсөн дөө.

-Зааланд хэр барилддаг байв?

-Бидний үеийнхэн буюу П.Сүхбат, Ч.Бямбадорж бид хэд чинь М.Мөнгөн арслан, Д.Амгаа заан нарыг ид байхад нь зааланд барилдаж гарч ирсэн юм шүү дээ. Тэр үед Хоршоолол, Хөдөлмөр, Спортын төв ордон дээр барилдаан болно.

-Таны дархан мэх юу вэ?

-Хүний зүүн хөлөнд хүрэхэд тогтоодоггүй, баруун суганд нь толгойгоо хийхэд цээжин дээр нь л унадаг байлаа. Чөлөөтөөр ч ялгаагүй. Эхний гурван оноо минийх байдаг байсан гэвэл арай онгирсон хэрэг болох болов уу. Мөнгөн арслан, Амгаа заан эд нар чинь бидэнтэй таарахаараа «Хөлний хулгайчуудтай барилдах нь» гэдэг байлаа. А.Сүхбат бид хоёрын хөл авах техник адилхан. 82 кг-д барилддаг байсан Буриадын бөх Олег Алексеев гэдэг хүний мэх л дээ. Түүний техникийг сурахын тулд нэг километр хүртэл ээлжлэн нэг нэгнийхээ хөлийг авч мэхээ давтдаг байлаа. О.Алексеевтэй нэг жинд барилддаг байсан өрсөлдөгч нь саяхан түүнийг гэрийнх нь үүдэнд буудаж алсан гэж сонссон, хөөрхий.

-Ихэнх бөхчүүд цагаан сар, наадмын барилдааныг алгасахгүйг хичээдэг. Таны хувьд ?


-Цагаан сар, наадам, улс тунхагласны ойн барилдаанд заавал гардаг. Бага наадам гэгддэг Цагаан сараар нэг удаа шөвгийн наймд үлдсэн нь миний хамгийн том амжилт.

- Одоо чөлөөтөөр хэрхэн барилдаж явсан тухайгаа хуучлаач. Жингийн гол ерсөлдөгчид чинь хэн хэн байв?

-Жиндээ П.Сүхбатын дараа №2 байснаараа бахархдаг. Мөн Ч.Бямбадоржийг нэрлэх байна. Б.Гантогтох, Д.Сумъяабазар, Г.Өсөхбаяр, Б.Баттогтох нар бол бидний дараачийн үе. «Том» П.Сүхбат бол үнэхээр том бөх л дөө. Үнэхээр биднээс тасархай бөх байсан. Бид байтугай дэлхийн бөхчүүд П.Сүхбатаас айдаг байсан үе.

-1991 онд Энэтхэгт болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд манайхан амжилттай оролцсон. Тэр тэмцээнээ дурсаач?

-Анх удаа Азийн аваргад ороод түрүүлчихэж байгаа минь тэр. Уг нь П.Сүхбат явах байсан л даа. Гэсэн ч «том» намайг явуулъя гэж дасгалжуулагчдыг ятгасан юм. Тэр тэмцээнд хэсэгтээ Иран, Япон, Солонгосын бөхчүүдийг ялж, аваргын төлөө барилдаанд Хятадын бөхийг хожсон юм. Уг нь манай жинд Иранаас А.Жадиди барилдах байсан. Монголоос П.Сүхбат ирээгүйг мэдчихээд нөөц тамирчнаа оруулсан. Түүнийг хялбархан ялсан л даа. Аваргын төлөө хүч үзсэн Хятадын бөхтэй өмнө нь «Интернационал»-д гар зөрүүлж үзсэн байсан. Тоо 1:1, цаг дуусахад 30 секунд үлдээд байхад Н.Түмэннаст хажуунаас «Онжаваа, болохоо байлаа шүү. Зоригтой мэх хий хий гэж» хашгирах нь сонсогдлоо. Тэгэнгүүт нь ганцхан зүүн хонгодоод өсгийлдүүлчихэв. Нэг алтыг нь Ло.Энхбаяр авсан юм. Мань эр эхлээд афганд 12:0-ээр ялагдчихдаг байгаа. Гэтэл нөгөөдөхийг нь Япон «хуурай» хожихгүй юу. Тэгэхээр нь Ло.Энхбаяр Японыг нь хожчихсон юм. Улмаар бүх учраагаа хожсоор түрүүлсэн. Н.Түмэннаст тэр үед Расул Хадемыг ёстой чичрүүлж байсансан. Оноо тэнцүү, Хадем торгуультай, манай хун дайраад л байв. Гэтэл цаг дуусахын хавьд Хадем дэвжээний захад хөлд нь суугаад хожлын оноог авч билээ. Манайхан тэр Азийн аваргаас алт, мөнгө, хүрэл медаль тус бүр хоёрыг авч байсан. Ингэж л П.Сүхбатынхаа буянаар Азийн аварга болж билээ. Гэтэл дараа нь өөрөө түүнд тус болж чадаагүй нь харамсалтай.

-Яаж туслах байсан юм бэ?

-Тэр жилийн Тбилисийн олон улсын тэмцээнд очсон чинь хажуугаар нэг оцгор хар америк яваад байдаг. Манайхан «Наадах чинь чиний жинд барилдах америк, барилдааныг нь сайн судал» гэхэд «Үүнийг тэртээ тэргүй ялах юм чинь» гэж бодоод тоогоогүй. Гэтэл сугалаа татахад нөгөө америк, Казахын Казбеков нартай нэг зоонд орсон. Хоёулантай нь 0:0-ээр тэнцэж мултарсан юм. Гэтэл өнөөх хар буюу Кэмпбелл Барселоны олимпод П.Сүхбаттай хүрлийн төлөө барилдаад медалиас мулталж байсан юм. Хэрэв тэр үед Кэмпбеллийг сайн судалсан бол Сүхбатад маань хэрэг болох байсан гэж одоо ч бодож, бас харамсаж явдаг юм.

-Олимп, ДАШТ-үүдэд оролцсон уу?

-1991 оны Брно (Чехословак)- гийн дэлхийн аваргад орсон. Шалиагүй ээ. Олимпод №1 П.Сүхбат явалгүй хаачихав. Би чинь чөлөөтөөр «Интернационал» тэмцээнд хоёр түрүүлж, нэг удаа улсын аварга болсноос өөр олигтой амжилт үзүүлээгүй хүн шүү дээ.

-Сонгомолоор барилдаж үзсэн үү?

-Үзсэн.

-Та гарын шавь бэлдэж байгаа юу?

-Манай нутаг«Хүй мандал» гэдэг дэвжээтэй. Алдарт Сандаг-Очир аваргын дэвж байсан дэвжээ. Энэ дэвжээг би хичээллүүлдэг юм. Яахав хэлж өгөх хүндээ юм зааж өгнө өө.

-Одоо үед бөхчүүд төрж өссөн нутаг уснаасаа гадна томоохон пүүс, компаниар овоглодог болж. Таны хувьд?


-Төрсөн нутаг усаараа л овоглодог. Арай жаахан залуухан байсан бол өөр хэрэг л дээ.

-Ингэхэд танай сумаас ямар ямар улсын цолтон гарсан юм бэ?

-Улсын заан С.Жүрмэд, начин Ж.Алтангадас бид гурав л байна даа.

-Наадмын бэлтгэлээ хаана хийдэг вэ?

-Ихэвчлэн Баянбумбатад гардаг.

-Одоо үед бөхчүүд барилдахын хажуугаар бизнес хөөх болсон. Та ямар төрлийн бизнес эрхэлдэг вэ?


-Эмчийн мэргэжлээ эрхэмлэдэг. Элдэв бизнес хөөсөнгүй. Одоо Цэргийн төв эмнэлэгт ажиллаж байна.

-Допингийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Ямар ч хүн толгой өвдөхөд л анальгин аваад ууна шүү дээ. Гэтэл тэр нь хориглосон эм бэлдмэлийн жагсаалтад байдаг. Ду.Батбаярын буруу гэж юу байхав. Допинг хэрэглэх нь байтугай юу байдгийг нь ч мэдэхгүй яваа. Ер нь допинг гэж юу байдаг талаар бөхчүүдэд сургалт явуулмаар юм. Тэгээд дараа нь тэр шинжилгээгээ авбал хэнд ч гомдолгүй биз дээ. Энэ тухай маш их юм яримаар л байна.

-Анд хэр вэ?

-Дургуй, дургүй.

-Тэгвэл айраг цагаанд?

-Муу, муу. Манай З.Дүвчин ах чинь л айргийг ёстой сайхан уудаг юм даа. Сахлаа арчиж л байх шиг байдаг юм, нэг мэдэхэд хултай айраг дуусч харагддаг юм. Ер нь Дүвчин ахыгаа хүндэлж биширдэг дээ.

Удам сударт чинь барилдаж ноцолддог хүн байсан уу?

-Үгүй ээ. Удам сударгуй гээд 5 шигшээгээс хүртэл хөөгдөж явлаа. Ээж маань харин их том биетэй хүн.

-Энэ жилийн наадмаар Ц.Цэрэнпунцаг заан таныг гурвын даваанд амлахад наадамчид багагүй гайхаж, янз бүрийн таамаг дэвшүүлж байсан. Чухам юу болсон бэ?


-Эр хүний хоорондын асуудлыг дэлгээд яахав дээ.

-Наймын даваанд Өсөхбаяр, Сүхбат хоёрыг гурван цаг гаруй ноцолдоход аваргын дээлийн захыг Гантогтох бус та мушгиад сууж байсан...

-А.Сүхбатыг Хонхорын хавчгар хар гэдэг байсан юм шүү дээ. Техникумд байхад нь Д.Сэрээтэр начин бид хоёр авчирч байсан юм. Сүүлд л Баянаа аварга дээр очсон болохоос биш Сээеэ багш тэгэхэд залуучуудын шигшээгийн дасгалжуулагч байсан юм. Уг нь ч А.Сүхбат тэгж удаан барилдах хүүхэд биш дээ. Өсөхөөтэй үнэхээр барилдаан таарахгүй байсан. Тэр хоёрын барилдаан удааширч, хасах тухай яриа гараад ирэхээр нь би дүрэм очсон.

-Таныхаар аварга ахиад хэдэн удаа түрүүлэх боломжтой вэ?

-Лав хоёр түруү бий. Бяраар биш ураар барилддаг гайхамшигтай бөх дөө.

-Нэг хэсэг бөхчүүд амжилтаар нь эрэмбэлж эрэмбэ тогтоож үзсэн. Шинэчлэл өөрчлөлтийн тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Эрэмбэ энэ тэр гэдэг бол утгагуй асуудал.

-Таны хамгийн харамсаж явдаг барилдаан?

-Мөөеө аварга, Дагвасүрэн арслан хоёрынхоо үгийг хайхралгүй барилдаад унасан нэг наадмынхаа барилдаанд сэтгэл гонсгор явдаг. Сониноор дамжуулж өвгөн багшаасаа уучлал гуймаар байна.

-Онжав, жинжавуудаасаа хэнтэй нь дотно үерхдэг вэ?

-Н.Түмэннаст начин байна. Түмээ бол миний сайн найз төдийгүй гайхалтай бөх. Расул Хадемыг айлгаж байна гэдэг чинь агуу байхгүй юу. Үндэсний бөхөөр хэнийг ч унагааж чадах өвөрмөц барилдаантай бөх.

-Ам мэхэнд унаж байв уу?

-Тийм юманд **н** хүн л унах байх даа. Миний хувьд бол үгүй.


-Одоо хэдэн килаграм жин татах вэ?

-Ямар ч үед 115 кг-аас буудаггүй. Анх 75 кг-д барилдаж гараагаа эхэлж байлаа. Чөлөөт барилддаг байхад 6-10 кг жин хасдаг байсан.

-Хичнээн медальтай вэ?

-60 орчим юм бий.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Эхнэр Ч.Оюунцэцэг, хүү, хоёр охины хамт амьдардаг. Гэр бүлийн маань хүн худалдааны мэргэжилтэй. Хүү маань ямар ч байсан барилдах байх.

-Та нэлээд толгой холбож ярих юм. Яруу найраг сонирхдог уу?


-Тэр талдаа сонирхолтой шүү, Нутгийнхаа хэдэн найрагчдын шүлгийг цээжилдэг шүү.

-Ингэхэд ямар ямар хэлтэй вэ?


-«Хлебный» хэл мэдээж тодорхой хэмжээгээр эзэмшсэн. Англиар бага зэрэг ярьдаг.

Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Таван цагариг 2003 он
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Fri May 16, 2014 11:18 am

сайхан шударга гарууд байна байна
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Fri May 16, 2014 11:23 am

Зайлуул, залуугаараа, эмч хүн байж өвчнөөр өөд болсон байхаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Fri May 16, 2014 11:25 am

өө хөөрхий дөө амьд сэрүүн гэж бодож байлаа
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Тошилоо » Tue Jun 03, 2014 6:01 pm

Д.Цэрэнтогтох: Д.Дамдин аварга намайг нэг удаа тунаанаас гаргасан

ЗУУНЫ МЭДЭЭ

Монгол бөхийн дэвжээнээ XX зууны сүүлийн хагаст тодрон гарч ирсэн Монгол Улсын дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохтой ярилцлаа.

-Наадам дөхсөн энэ өдрүүдэд тантай уулзаж ярилцаж байгаадаа баяртай байна. Үндэсний бөхийн спорт руу орсон түүхээ эргэн сөхөөч?

-Би бөхийн спортод 1969 оноос хөл тавьсан. Хугацаат цэргийн албанд 20 насандаа татагдаж бөхийн эрдэм мэдлэгийг Монгол Улсын ардын багш Чимэдбазарын Дамдиншараваар заалгаж байлаа. Тэгээд хоёр жилийн дараа Батлан хамгаалах нийгэмлэгийн бөхийн дугуйланд орсон доо.

Тухайн үед одоогийнх шиг самбо, жүдо, чөлөөт гэж тусдаа хичээллэж байсангүй. Дамдиншарав гуай болон Алдар нийгэмлэгийнхэн Зүүнбаянгийн цэргийн ангиас биднийг шалгаруулж авсан. Цэргээс дөнгөж халагдаад байхдаа 1972 оны баяр наадамд барилдаж зургаа давахдаа улсын аварга Ч.Бээжингээр, П.Дагвасүрэн арсланг хаяж өсөх идэр чимэг хүртэж явлаа.

-Ардын багш Ч.Дамдиншарав гуай таныг анх хараад бөх болно гэж огтхон ч төсөөлөөгүй гэдэг?

-Бидний үеийн бөхчүүд өвлийн цагт Цагаан даваанд шинельтэйгээ бэлтгэл хийнэ. Одоо бодохнээ бэлтгэл сургуулилтыг маш хүнд нөхцөлд хийдэг байсан шиг байгаа юм. Дамдиншарав багш эхэн үедээ намайг ямаршуухан тамирчин болох бол хэмээн эргэлзэж байсан гэдэг. 1972 оны хавар Налайхын ойролцоо бөөнөөрөө бэлтгэлд гарсан тэр үеэс л ер нь бэлтгэл жигдэрч эхэлсэн юм.

-Тэр үед наадамд гурав давах зорилготой гарсан гэдэг нь үнэн үү?

-Тийм бодол байсныг нуухгүй. Тухайн үед улсын цол хүртэнэ гэдэг толгойд нэг л бууж өгдөггүй байсан.

-Яагаад гурав давах бодолтой байсан юм бэ?

-Тэр үед би Зүүнбаянгаас "Алдар" нийгэмлэгт ирчихсэн байсан. Цэргийн хүүхэд улсад гурав давбал 15 хоногийн ар гэрийн чөлөөгөөр шагнуулдаг байлаа. Гэр орноо санасан хүнд хамгийн чухал нь чөлөө биз дээ. (Инээв)

-Таныг 1972 оны наадамд барилдахын зэрэгцээ олимпийн бэлтгэлд давхар хамрагдсан гэх юм билээ?

-Дамдиншарав багш цэргүүдээ дагуулж очсон нь тэр. Тухайн үед бэлтгэлд оролцож байсан жүдо, чөлөөт бөхийн тамирчдын дунд үндэсний бөхийн барилдаан боллоо. Гэтэл шөвгийн дөрөвт хоёр Мөнх, Цэрэндаш бид үлдэж билээ. Тэр үед багш минь цолд хүрэх магадлалтай гээд таамаглаж суусан гэдэг.

-Өөрөө наадамд начин цол хүртчихээд дөрвөн жил барилдаагүй байхаа?

-Нэг хэсэг наадмаар гадагшаа, дотогшоо тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явчихдаг байсан.

-Та улсын аварга Д.Хадбаатараар долоо давж заан цол авсан байх аа?

-Тийм ээ. Долоо давж Монгол Улсын заан цол хүртсэн. Бид хоёр он жавууд. Ер нь үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээнээ олон жил өрсөлдсөн хоёр доо. Шийдвэрлэх даваанд ана мана өрсөлдөж байж хоёул улсын хүндтэй цолд хүрч чадсан гэж боддог.

-Танд 1975 оны Монголын бүх ард түмний спартикадаар улсын заан цолыг олгох байсан гэдэг?

-Би барилдаан бүрээ маш тод санадаг. Нэг нь давж, нөгөө нь унадаг хоёр хүчит аваргыг анх хаяснаа бүр тод санадаг юм.

Ж.Мөнхбат аваргыг 1975 онд Монголын бүх ард түмний спартикадын барилдаанд анх давсан. Тэгээд Х.Баянмөнх аваргад унаж хоёрдугаар байрт шалгарч байлаа. Тухайн үед л заан цол хүртэх байсан ч дараа нөхөж олгосон.

-Таныг заан болоход хамгийн чухал нөлөө үзүүлсэн хүнийг Д.Дамдин аварга гэж хүмүүс ярьдаг?

-Заан цолтой болохоор тавын давааны тунаанаас мултарч ам авах эрхтэй болсон. Гэвч зургаагийн даваанд мөн л тунаж байв. Харин долоогийн даваанд Д.Дамдин аварга намайг амлаж нэг удаа тунаанаас гаргасан даа.

-1978 оны үндэсний их баяр наадам. Та гурван аваргыг дараалан унагаж ардын төрийн их наадмын түрүү бөхөөр тодорсон тийм ээ?

-Д.Дамдин, Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нарын дархан аваргуудыг давж анх удаа түрүүлж арслан цол хүртэж байлаа.

-Мөөеө аваргыг ямар мэхээр өвдөглүүлж байв даа?

-Хав дөрвөлжин барьцнаас л тахимдаж хаяж байсан.

-Тухайн үедээ хэн ч сүрддэг бөхчүүд нь хоёр Мөнх байсан нь гарцаагүй байх?

-Хоёр Мөнх аваргаас эхлээд нэгэн үеийн шинэ залуу бөхчүүдийн барилдаан ч тухайн үедээ хүчтэй байлаа. Хэн нь илүү бэлтгэл сургуулилт хийж, хөдөлмөрлөж чадна. Тэр нь илүү дээш явна. Баянаа аваргад зориулж жилийн турш мэх давтах үе ч бишгүй л байсан.

-Улсын наадамд дөрвөөс илүү түрүүлэх боломж байсан уу?

-Байлгүй яах вэ. Тэмцээний үеэр бэртсэн, аваар осолд орсон гээд алдсан түрүүнүүд зөндөө бий. Гэхдээ хүсч тэмүүлсэн цолдоо хүрч чадсан. Дөрвөөс илүү түрүүлэх байсан юмсан гэж их харамсаад байдаггүй дээ.

-Х.Баянмөнх аваргын ам мэхэнд орж байсан гэдэг?

-Тийм ээ, 1987 оны улсын баяр наадам үнэхээр харамсалтай. Баянаа аварга өрж байхдаа "Чи ид гарч ирж байгаа Бат-Эрдэнийг ийм амархан хаяж байгаа юм чинь над шиг хөгшнийг гарын үзүүрээр л хаяна. Яарч хаях гээд яахав. Түрүүлэх чинь тодорхой юм чинь жаахан тогтож барилдаарай” гэсэн. "Нээрээ ч тийм дээ" гэсэн шүү юм бодоод тулаад зогсож байтал гэнэт хүчтэй зайлчихсан.

-1987 он гэхээр Баянаа аваргын 10 дахь түрүү байж ээ?

-Тийм, тийм.

-Тэгвэл та эсрэгээрээ өрсөлдөгч бөхөө ам мэхэнд оруулж байсан түүх бий юу?

-Надад тийм булхай хийж явсан нэг ч тохиолдол байхгүй.

-Та заан, арслан, аварга, даян аварга, дархан аварга гэсэн монгол бөхийн таван өндөр цолыг таван жилийн хугацаанд авсан. Харин танаас өөр...?

-Д.Дамдин, Ж.Мөнхбат аварга бид гурав энэ түүхийг хамтдаа бичилцсэн байх.

-Чөлөөт бөхийн спортоор хичээллэх хугацаандаа хүрэл медалийг тун цөөн хүрт-сэн гэх юм билээ?

-Чөлөөтийн 90 кг-д хүч үздэг байлаа. Олон улсын тэмцээн уралдаанд алгасалгүй оролцож явахдаа 80 гаруй медаль хүртсэн байдаг. Энэнээс хүрэл медаль тоотой хэд л бий дээ.

-Хамгийн анхны тэмцээнээ дурсахгүй юу?

-Хамгийн анх гэвэл 1961 онд сургуулийн аварга шалгаруулах тэмцээнээр түрүүлж байлаа. Түүний дараа 1967 онд сонгуулийн барилдаанд оролцож мартагдахааргүй амжилт үзүүлсэн гэж боддог.
Одоо бодоход манай суманд чинь сумын заан цолтнууд байхгүй. Би 16 настай байсан байх. Тэр барилдаанд өөрөөсөө том бөхчүүдтэй таарч түрүүлж байлаа. Эргээд бодоход сайхан санагддаг юм.

-Таны анхны багш Ч.Дамдиншарав гуай Монгол Улсын арслан П.Дагвасүрэнд таныг өгч бэлтгэл сургуулилт хийлгэж эхэлсэн гэдэг. Ямар бэлтгэл түлхүү хийдэг байв?

-Багш минь тэсвэрийн бэлтгэл их хийлгэдэг байсан. Өглөө оройд уул өөд гүйлгэнэ. Кросст их гүйхэд мэдрэмж нэлээн сайжирдаг. Өөрөө тамирчин байсан болохоор энэ талын зүйлийг маш сайн мэддэг байсан. Багш нарынхаа ачаар тухайн үедээ хөдөлгөөн, авхаалж самбаагаар сайн бөхчүүдийн тоонд л ордог байсан.

-Гэтэл одоо эсрэгээрээ. Үндэсний бөхчүүд хөдөлгөөнт тоглоом гээч зүйлийг мартсан?

-Энэ цаг үеийн залуучууд жин нэмэх хандлагатай болчихож. Энэ нь үндэсний бөхийн холбооны дүрэмтэй л холбоотой. Жишээ нь аймгийн цолтой бөхчүүд 105 кг-аас дээш жинтэй байхгүй бол хүн дийлэхгүй гэсэн ойлголт төрүүлчихсэн. Ингэхээр таргалах ямар л арга хэлбэр байна түүнийг бөхчүүд сонгох болж. Миний үед хөдөлгөөнт тоглоом их тоглодог байсан. Уг нь харахад үндэсний бөхчүүд спорт тоглоомыг тогтмол тоглох хэрэгтэй. Залуу бөхчүүддээ хандаж "Хөдөлгөөнт тоглоом та нарыг цол нэмэх, бөхийн нарийн арга ухаантай болоход чинь чиглүүлнэ” гэдгийг захьмаар байна.

-Таны хүүхдүүдээс бө­хөөр хичээллэсэн тохиолдол бий юу. Монгол Улсын гарьд Д.Рагчааг таны хүргэн гэдгээр мэдэх юм?

-Би таван хүүхэдтэй. Тэднээс хүү Ц.Базаррагчаа маань аймгийн цолтой. Миний охин спортоор хичээллэж байгаад орхичихсон. Мөн миний бага хүү барилдаж байгаад тариурын вирус авч тэр цагаасаа спортоос хөндийрсөн. Уг нь нэлээн сайн барилдчих болов уу гэж харж байсан юм.

-Энэ жилийн наадамд түрүүлэх магадлалтай бөхчүүдийг нэрлэхгүй юү?

-Одоо ч таахад бэрх болж. Гэхдээ хэний бэлтгэл сургуулилт сайн байна тэр аавын хүү л түрүүлнэ дээ.
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 723
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Chiluun » Thu Jun 12, 2014 9:11 pm

Neg iim niitlel olloo. Tuuh ulamljlalaas uzvel baij bolohoor sanagdlaa...

Г.Өсөхбаяр “Дархан аварга” үнэн үү?

П.Сүхбат, Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг нар арслан үнэн үү?

Орчин цагийн үндэсний бөхийн түүх амжилтыг бид сүүлийн 90 жилийн хугацаагаар ярих дуртай билээ. Энэ нь 1921 оноос гэсэн үг шүү дээ.

Энэ хугацаанд тодорхой 20 аварга төрсөн бөгөөд үүнээс дархан аварга (Д/а)-7, даян аварга (Дн/а)-5, улсын аварга (у/а)-8 төржээ.

Мэдээж энэ долоон дархан аварга ямар амжилтаар энэ хүндэт цолыг авсан бэ гэдэг асуулт байнга л анхаарлын төвд байсаар ирсэн. Энэ долоон аваргаас гадна бөхийн цолын харилцан адилгүй эрэмбүүд бөхийн цолыг бизнес болгосон гэх харыг төлүүлдэг билээ. Үнэхээр нягталвал тийм сэдлийг өгнө. Яг ижилхэн амжилт гаргасан бөхчүүдэд харилцан адилгүй цол оноосоор ирсэн нь ингэж хардах үндсэнийг тавьсан гэлтэй. Жишээбэл,

-Б.Түвдэндорж улсын наадамын дөрвөн түрүүгээр (1939,1941,1945,1946 он)

Ш.Батсуурь улсын наадамын хоёр түрүүгээр (1947,1948 он)

Д.Дамдин улсын наадамын таван түрүүгээр (1956-1960 он)

Ж.Мөнхбат улсын наадамын дөрвөн түрүүгээр (1963-1966 он)

H.Баянмөнх улсын наадамын хоёр түрүүгээр (1968-1971 он)

Д.Цэрэнтогтох улсын наадамын хоёр түрүүгээр (1978-1980 он)

Б.Бат-Эрдэнэ улсын наадамын гурван түрүүгээр (1988-1990 он)-д тус тус түрүүлж байжээ.

Энд одоогийн бидний мөрдөж байгаа Үндэсний их баяр наадмын хууль нь 2003 оны зургадугаар сарын 19-нд батлагдсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Энэ хуулиар 5 түрүүлсэн бөх Д/а болох ёстой аж.

Гэтэл Д/а Дамдины гурав дахь түрүүгээр аварга авсан цолны шударга бус явдлыг ярихгүй бол одоогийн баяр наадамын хуулиар (хойшид БН-ын хууль гэх болно) энэ цолны болзлыг хангасан ганцхан бөх нь Дамдин аварга юм.

Долоон Д/а-ын зөвхөн дөрөв нь наадамд түрүүлж энэ цолоо авсан бол (Д.Түвдэндорж, Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх) д/а Батсуурь 1963 оны наадмаар зөвхөн наймд үлдсэн амжилтаар, д/а Цэрэнтогтох 1981 онд үзүүрлэсэн амжилтаар, д/а Бат-Эрдэнэ 1990 оны даншигт түрүүлсэн амжилтаар гэх мэт дархан аварга болжээ. Аливаа хууль эргэн үйлчилдэггүй зарчмаар эдгээр бөхүүд дархан аварга цол авсан нь хууль ёснийх.

Кинонд гардагчлан тэр үед ардын засаг ч гэж хаа гэдэг шиг өмнөх наадмуудад ойн баярын комисс цолыг олгож байжээ.

Түвдэн аварга гэхэд л ээлжит дөрвөн түрүүгээр авсан гэсэн үг. Яагаад гэвэл д/а цол авсан 1946 оны наадамд 1024 бөх барилдсан. Үзүүрлэсэн Чимид-Очир арсланд аварга цол, 4-т үлдсэн Самданжигмэд, начин Самбуу заан хоёрт арслан цол олгосон болохоор тэр л дээ.

Эдгээр учир жанцангаас харахад одоогийн даян аварга Г.Өсөхбаярт дархан аварга цол олгох хоёр үндсэн логик бий.

Учир нь:Г.Өсөхбаяр дөрвөн удаа улсын наадамд түрүүлсэн (2002,2003,2005,2009) Үндэсний их баяр наадмын тухай хууль буюу энэ хуулийн журамд өчүүхэн нэмэлт оруулах замаар эсвэл, Ардын ХУ-ын 80-н жилийн тэгш ойгоор (2001 он) 4-т үлдсэн ялалтыг нь уламжлалт ёсоор харгалзан үзэж арслан цолыг олговол одоогийн Баяр наадмын тухай хуулиар д/а цол авах үндэс нь автоматаар нээгдэнэ. Яг ийм маягаар далай аварга Сүхбатад даян аварга цол өгсөн шүү дээ.
Яагаад гэвэл,

2001 оны 80 жилийн ойн өмнө ҮИБН-ын тухай хууль гэж байгаагүй билээ. Энэ талаас нь харсан ч, өмнөх жишгийг бодсон ч өөр хоорондоо зөрчилтэй, заримдаа бүр огт авцалдаагүй байдлаар бөхийн цолыг олгож буй аж. Тиймээс бусад цолыг ч харах зайлшгүй хэрэг гарч байна.

Тиймээс одоо бүгдээрээ даян аварга цолыг ямар амжилтаар таван бөх авсныг сонирхоё. (БН-ын тухай хуулиар Улсын наадамд дөрөв түрүүлсэн бөх авна гэж заажээ.)

Даян аварга Жамьян улсын наадамын хоёр түрүүгээр (1926, 1927 он)

[b]Дн/а Чимид-Очир[/b] улсын наадамын хоёр түрүүгээр (1944,1950 он)

Дн/а Цэрэн улсын наадамын нэг түрүүгээр (1961 он)

Дн/а А.Сүхбат улсын наадамын гурван түрүүгээр (2000,2001,2004 он)

Дн/а Өсөхбаяр улсын наадамын дөрвөн түрүүгээр (2002, 2003, 2005, 2009 он)

Эдгээр даян аваргууд дотроос Цэрэн аварга 1961 онд түрүүлэхдээ начин цолтой байсан, 1971 онд АХ-ын 50 жилийн тэгш ойгоор үзүүрлэхдээ даян аварга цолыг авчээ. Тэгвэл аварга цолыг авсан найман бөх маань ямар амжилтаар авсан бэ? Гэх асуулт гарч ирнэ. Одоогийн Баяр наадмын хуулиар улсын наадамд хоёр түрүүлсэн бөх аварга цол авах учиртай юм.

Тэгвэл дахиад бодит харъя л даа. Вандан (1922 онд түрүүлсэ), Самдан (1925 онд түрүүлсэн), Цэвээнравдан (1951 онд түрүүлсэн), Бээжин (1970 онд түрүүлсэн), Балжинням (1991 онд түрүүлсэн), Сумъяабазар (2006 онд түрүүлсэн), С.Мөнхбат (2011 онд түрүүлсэн) нар тус бүр нэг түрүүгээр аварга цол авсан бол цор ганц Хадбаатар хоёр түрүүгээр (1976, 1986 он) авчээ. Тэр утгаар нь харвал одоогийн хуулиар зарим бөхчүүд аварга биш ч юм шиг болж байна.

[b]Яагаад П.Сүхбат, Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг арслан биш гэж[/b]

Хүн тус бүрээр нь ярья.Тэгш ойн жил буюу онцгой ойн жилээр үзүүрлэх нь байтугай дөрөвт үлдсэн амжилтаар арслан авсан “хар мянган” бөхчүүд байхад яагаад зөвхөн П.Сүхбатыг “шоовдорлоод” байна вэ? Жишээ, баримт түшье.

1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн онцгой ойн наадамаар ямар цолтой бөхчүүд дөрөвт үлдээд арслан цол авсныг дээр хэлсэн.

1951 онд 30 жилийн ойн наадамаар Цэвээнравдан арслан түрүүлж аварга болсон бол Д/а Түвдэндорж үзүүрлэж Д/а Батсуурь у/а Чимид-Очир нар 4-т үлдсэн тул цол нэмэх үндэслэлгүй байлаа.

1961 онд АХ-ын 40 жилийн ойгоор начин Цэрэн түрүүлж аварга, заан Жамьяндорж, заан Бээжин нар 4-т үлдэж арслан болсон билээ. Д/а Дамдин үзүүрлэсэн тул цол нэмэх боломжгүй байлаа.

1971 онд АХ-ын 50 жилийн ойгоор у/а Баянмөнх түрүүлж д/а, аварга Цэрэн үзүүрлэж Дн/а болсон бол заан Дагвасүрэн, начин Хайдав нар 4-т үлдсэн амжилтаар арслан болжээ.

1981 онд 60 жилийн ойгоор Цэрэнтогтох дархан аварга болжээ. Дөрөвт д/а Мөнхбат заан Мөнгөн нар үлдэж Мөнгөнд арслан цол олгожээ.

1991 онд АХ-ын 70-н жилийн ойгоор заан Балжинням түрүүлж арслан болсон бөгөөд хожим 1995 онд энэ амжилтаараа улсын аварга авсан. Дөрөвт д/а Баянмөнх Бат-Эрдэнэ нар үлдсэн тул цол нэмээгүй аж. Гэтэл үзүүрлэсэн заан П.Сүхбат одоо хүртэл арслан цол аваагүй байна. Яагаад түүнийг арслан биш гэж хэлэх билээ!!!

1991 он хүртэл бүхий л тусгай, онцгой, тэгш ойн жилүүдэд дөрөвт үлдсэн бөхчүүд бүгд арслан болжээ. Гэтэл яагаад зөвхөн П.Сүхбатад “ҮГҮЙ” хэлэв. Энэ асуудал биш гэж үү?

2001 оны Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор түрүүлсэн А.Сүхбатад тэгш ой гэсэн утгаар хожмоо 2007 онд БН-ын журмын хуульд (БН-ын хулльд биш шүү) өөрчлөлт оруулж дн/а цол олгосон. Тухайн жилд нь олгочихож болох байсан энэ цолыг яагаад 2007 он хүртэл хүлээлгэв гэдэг ч асуудалтай. Гэхдээ ямартай ч 2001 онд ҮИБН-ын хууль гараагүй байсныг санаарай!

Энэ бүхнээс харвал, П.Сүхбатад арслан цол олгох бүрэн боломжтой гэсэн үг.

Яагаад Гантогтох арслан цол авах ёстой вэ? гэж үү. Сүүлийн 90 жилд улсын арслан цол хүртсэн 49 бөх бий. Үүний 25 нь улсын баяр наадамд түрүүлж зохих цолоо авсан бол үлдсэн “товаришууд” үзүүрлэсэн, шөвгийн 3, 4-т үлдсэн спартикиад, улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн амжилт гэх мэтээр улсын арслан цол авчээ. Наадамд түрүүлсэн 25-н арслан одоогийн БН-ын хуулийн заалтыг биелүүлсэн гэсэн үг.

Үүний дотор 1942 онд наадамд 360 бөх барилдахад Чүлтэмсүрэн, 1969 онд мөн Улсын наадамд Дэмүүл 8 давж (Хоёр Мөнх хасагдсан тул) түрүүлснийг санахад илүүдэхгүй.

1955 онд Оргодол арслан 256 бөх барилдаж, найм давж түрүүлснийг бас дахин санаарай!

Чойжилсүрэн, Сосорбарам арсланг “Спартикиад”-ын гэж хэлж болно. Улсад таван удаа үзүүрлэсэн боловч гурван үзүүрийн амжилтаар арслан цол авсан цор ганц бөх нь Мөнх-Эрдэнэ. Ямар шалтгааны учраас арслан авсныг хожим бичих учраас энд цухас дурдая.

Цоодол, Бадамсэрээжид, Чойжилсүрэн, Мангал нар Улсын арслан цолтой бөхчүүдээс тус бүр хоёр эсвэл нэг удаа үзүүрлэж арслан болжээ.Үзүүрлэж арслан болсон 16-н бөхөөс ганцхан Мөнх-Эрдэнэ гурван удаа үзүүрэлж у/арслан болсон гэхээр сүүлийн 90 жилд аваргаас доош цолтой бөхчүүдээс Гантогтох 2000, 2002, 2004 онд үзүүрлэсэн амжилтаар тэргүүн эгнээнд бичигдэх боловч арслан биш байдаг билээ.

Янз бүрийн он жилүүдэд түүнээс доош амжилттай 23 бөх у/а гэсэн цол авсан байна шүү дээ.Энэ бол завхрал хүнийг яаж хохироож болдогийн сонгодог жишээ.Дагвасүрэн арслангийн гурван үзүүр бол дөрөвт үлдэж улсын арслан болсны дараах (1973, 1976, 1977 он) амжилт шүү дээ? Тийм ээ, үүнийг ярихаар хүмүүс их маргалддаг юм. Юу гэж маргалддаг вэ гэж үү. Түвдэндоржийг долоон удаа түрүүлж д/а, Мөнхбатыг таван удаа түрүүлж д/а, Баянмөнхийг 10 удаа түрүүлж д/а, Бат-Эрдэнийг 11 удаа түрүүлж д/а болсон гэх мэтээр эндүүрдэг. Энэ нь тэдний түрүү авсан тоо болохоос бус дархан аварга цолыг хүртсэн гэсэн үг биш. Мөнх-Эрдэнэ тав үзүүрлэсэн, Дагвасүрэн гурав үзүүрлэсэн нь үнэн. Мөнх-Эрдэнэ гурван үзүүрээр Дагвасүрэн нэг ч үзүүргүй арслан болсон нь бас л үнэн.

Энэ утгаар нь харьцуулаад үзвэл Б.Гантогтоход арслан цол олгох ёстой. Биш гэвэл яагаад?

Цэрэнпунцаг ч Арслан. Яагаад гэж үү?

Сүүлийн есөн жилийн уламжлалыг хараад үзсэн ч, тэгш ойн жил буюу 2001 онд дөрөвт үлдсэн амжилтаараа ч тэрээр арслан цол авах ёстой!

2001 онд 1024 бөхөөс 4-т үлдсэн нь одоогийн БН-ын хуулиар гарьд цолны болзол хангасан гэсэн үг. Үүнээс гадна Цэрэнпунцаг нь 1994 улсын наадамд 768 бөх барилдахад найм давж, шөвгийн 3-т үлдсэн.Тэгш ойн наадам бүрт 4-т үлдсэн бөхчүүдэд арслан цол олгодог уламжлал яагаад Цэрэнппунцагт наалдсангүй вэ?

Өмнөх жилүүдэд бол хүний ёс, одоо бол хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэдэг зарчим “мундаг” алдагдсан байгаа биз.Иймийн учир Цэрэнпунцаг “Арслан” мөн.

С.Шагж, М.Лхагва, Л.Чимид нарт аварга цол олгох ёстой!

Энд бас 3-н арслан үлдэх гээд байна. Шударга ёс, төр, хуультай оронд бол аль эрт Монгол Улсын аварга цолны “норматив”-ыг биелүүлсэн бөхчүүл. Би аваргуудыг бичиж байхад одоогийн хуулиар бол зөвхөн Хадбаатар аваргын болзолыг хангасан гэж үзэх магадлалтайг хэлсэн.

1994 онд Монгролын Үндэсний бөхийн холбоо (МҮБХ) гэнэт сэрсэн юм шиг хуралдаж Архангайн Вандан, Хэнтийн Самдан нарт аварга цол “хайрласан”.

Гэтэл дээр дурьдсанаар Вандан нь улсын наадамд 1 түрүүтэй, Самдан нь улсын наадамд 1 түрүү 2 үзүүртэй амжилттай юмдаг.

Самдан аваргатай яг адил амжилттай (1 түрүү 2 үзүүртэй) Завханы Шагж (1930 оны түрүү 1928, 1929 оны үзүүр) мөн Завханы Лхагва (1933 оны түрүү, 1931, 1939 үзүүр) Төв аймгийн Чимид (1935, 1934,1936 он) нарт цол олгохоо тэр үед МҮБХ “мартсан” нь л бас л гоц сонин парадокс шийдэл болсон билээ. Асуудлын цөм нь Вандан, Самдан Чимид нар өөртэйгээ ижил буюу дутуу амжилттай бөхтэй харьцуулахад аварга цол аваагүйд байгаа юм.

Сүүлийн 3-н арсланг барилдаж байсан он жилүүд нь бүгд 10-н даваатай буюу 1000 орчим болон түүнээс дээш бөхчүүд барилдаж байсан нь бөхийн буурал түүхээр батлагдаж байгаа нь тэр үеийн болон өнөөдрийн мөрдөж байгаа ҮИБН-ын хуулинд бүрнээ тохирч байгаа билээ.

Өөрөөр хэлбэл, тус бүр нэг удаа 10, хоёр удаа 9 давсан гэсэн үг. МҮБХ энэ жудаггүй үйлдлээ Вандан, Самдан нарын “аварга” цолыг сэргээсэн гэж мэлздэг юм.

Энэ 2 бөхийг ард түмэн аварга нэрлэдэг байсан түүнийг нь сэргээж олгосон гэж “арьсаа” хамгаалдаг боловч чин үнэн дээрээ Вандан гэхэд “Арван засаг” овоо тахилгын наадамд 50 гаруй удаа түрүүлсэн гэдэг статистикийг урдаа барьдаг боловч “яс”- хлан эсрэгээрээ “арван засаг”-ийн наадамд чинь 132-нхлуу 136 бөх барилддаг тул Ванданд “заанаас” дээш цол олгож байгаагүй гэдгийг тэр үед бөх үзэж байсан эмэгтэйчүүд хүртэл мэднэ шүү дээ?

Ямар цаг үеийн шалгуур, хуулиар Монгол Улсын “Аварга” цолны “болзол” хангасан эдгээр бөхчүүдэд нэхэн юмуу нөхөн олгох нь шударга ёсонд нийцэнэ.

Аварга авсан 2 бөх ч гэсэн Тэнгэрт хальсан хойноо энэ цолыг авсан учраас.

Бас нэгэн зүйл: Тэрнээс илүү мэдлэгтэй ТББ байдаг гэхэд та итгэх үү?

Байнаа энэ нь МҮБХ 1990 онд Монгол оронд ардчилсан нийгэм бүрнээ тогтосныг олон түмэнд зарлаж тэр үеийн засгийн газрын тогтоолооор Хэрлэнгийн хөдөө аралд даншиг наадам зохиож манай бөхчүүд яаж найрч цол авдагийг яруу тод харуулсныг ард түмэн тодхон санаж байгаа байх.

Багш шавь, нутаг ус, ахан дүүсдээ найр тавьж баахан цолтон гарсан ч байдаг. Увсын С.Сүхбаатар Өвөрхангайн Д.Эрдэнэбат асан нар улсбн заан, Төвийн Г.Ганхүү Ховдын Д.Ганболд нар манай “найрааны” загалмайлсан эцэг болсон д/а Мөнхбат Дамдин нараар (асан) начны болзол “хүч заан” хангаад л баахан бөх улсын начин хийж залуу аварга Бат-Эрдэнэ маань түрүүлж д/а болсон.

За нэмж цолонд хүрсэн нь хамаагүй хамгийн гол нь үр дүн.Засгийн газрын тогтоолтой даншиг наадамд цол олгосон нь хууль хийгээд ёс суртахууны өмнө ямарч буруугүй нь бүхнээ ил шүүдээ.

Гэтэл 1995 онд өвөрхангайн есөн зүйл суманд мөн л засагийн газарын тогтоолтой ланжгар том даншиг наадам хийж бөх барилдаж (512 бөх) шинээр 2 заан 6 начин төрж даншигийн баяр наадамын зохион байгуулах комиссын дарга тэр үеийн Соёлын яамны сайд Намбарын Энхбаярын гарын үсэгтэй заан цолны үнэмлэхийг одоогийн начин Ш.Батхуягт гарьд Ё.Доржсамбуу нар, начин цолны үнэмлэхийг Баттулга, Алтанхуяг (асан) Цэрэнчимэд, Сүхбаатар, Чулуунбаатар, Одгэрэл гардан авч байгаа тэр үеийн телевизийн бичлэгт хадгалагдан үлджээ.

Гэтэл энэ даншигийн наадамын дарга нөгөө их эрх мэдэлтэй МҮБХ Занабазарын 360 жиоийн ойн даншигийн улсын цолыг хүчингүй болголоо. ”Нууц товчооны” 750-н жилийн даншигаар цол олгосон хирнээ энэ удаа “үгүй” гэнэ. Яасан бэ гэтэл 1990 оны даншигийн дараа МҮБХ-ны дүрэмд (барилдааны) дүрэм бишүү.

Өөрчлөлт орж түүнийг нь засгийн газрын тогтоолтой ойн комисс “зөрчсөн” тул “тэр муу” тогтоолыг олон нийтийн байгууллага буюу МҮБХ хэмээх ТББ гярхай ажиглан “гаж буруу” цолыг үтэр түргэн “устгаж”ард түмнийг амраажээ.

Дүрэмд орсон тэр “мундаг” өөрчлөлт нь улсын баяр наадамаас өөр барилдаанд цол олгохгүй бөгөөд мөн энэ өдрөөс эхлэн дутуу байдлаар нэг ч бөхөд цол олгохгүй гэсэн дээр үеийн сайн эрсийн тангараг шахуу юм байж.

Энэ зөвөө! Яагаад гэвэл МҮБХ-ны 2 тэргүүний хэвлэлд өгсөн ярилцлагуудаас харвал 1990 оны даншигийн дараа ард түмэн улсын цолыг “найраагаар” хавтгайруулан олгож байгаа нь буруу гэж тэр 2-ыг зөвлөсөн гэнэ. Ийм учраас дүрэмд дээрхи хатуу 2 заалтыг оруулж хэрэгжүүлсэн юм байх.

Дахин хэлэхэд засгийн газрын тогтоолтой ойн комиссын (төрийн гэсэн үг) улсын цолыг ТББ дүрмээрээ хүчингүй болгож байгаа нь энэ дэлхийд хаа ч байхгүй онигоо бишүү?

Ийм “эрх зүй” гүй юм урд хожид хэзээч гарч байгаагүй арга ч үгүй биз!

Энд нэг зүйл тайлбарлая.1990 оны 12-р дугаар сарын 20-нд батлагдсан дүрмийн энэ “аугаа” санаа нь нэгд дутуу байгаагаараа “но” гэсэн үг шүү дээ. Мөнх-Эрдэнэ арсланг яагаад 3-н үзүүрээр арслан цол авсныг одоо хэлье. 1195 оны наадамаар 2 Эрдэнэ нээх их удаж 4 цаг гаруй барилдсан. Наадам хаах цаг болж оройтсон тул засгийн “томчуул” МҮБХ-ны тэргүүнийг шахаж эхэлсэн.

Тэрээр өөрөө очиж 2 бөхийг хурдалахыг хүссэн боловч хэн нь ч энэ саналыг хүлээж аваагүй тул Мөнх-Эрдэнийг “буухыг” шаардсан байж таарна. Үүний нотолгоо гэвэл наадамын дараа Архангай аймгийн бөхийн холбооноос Мөнх-Эрдэнэ д “Арслан” цол олгохыг хүссэн бичиг өөртөө явуулахыг ярьсан байдаг.

Түүний энэ өөрийнхөө баталсан дүрмийг зөрчих “гайхамшигт” санаа цэцийн зөвлөл (бөхийн) дээр эсэргүүцэлтэй тулгарсан тул дахин дүрэм зөрчиж Балжиннямд аварга цол олгож увсын фракцад бөхийн хайр зарлажээ. Тухайн ТББ-ын дүрэм гэдэг нь тэдэндээ хууль шүү дээ.

Ингээд бодохоор 1-д з/г-ын тогтоолыг ТББ-ын дүрмээр “арчиж” болохгүйг дээр хэлсэн. 2-т Балжинням, Эрдэнэ нарт болж байгаа юм алга бол 1995 оны даншигийн цолтнуудад дагалд “үгүй” гэж гэсэн асуудал байна.

Одоо энэ “Занабазарын” даншигийн бөхчүүдийн цомыг сэргээх хэрэгтэй. Энд хуулийн эхлэнэ хүн бүр тэгш эрхтэй гэсэн үндсэн хуулийн зарчим алдагдсан. Дашрамд хэлэхэд энэ даншигийн цол авсан бөхчүүд хожим бүгд зохих цолоо алдсан ба Алтанхуяг (асан) зөвхөн Баттуяа нар начин цолоор, Батхуяг заан цолоор, хохиросон бөгөөд даншигийн цол авсан бөхчүүд найр “хуримаа” хийж орон нутагт байгууллагаасаа зохих ёсны шагнал урамшуулал авсан билээ.

Хүний нэр төрийг, хүнийг төр засаг минь МҮБХ минь хайрлаач.

Бөх судлаач: С.Эрдэнэбилэг.
2012.04.18. УБ хот.

http://sport.news.mn/content/105025.shtml
Chiluun
 
Posts: 99
Joined: Sat Dec 04, 2010 8:55 am

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 2 guests