by spain man » Wed May 14, 2014 11:12 am
Жоохон оптимист хүн шиг харах уу?...
За Сколари шигшээгээ зарлаад удаагүй байна...
Бөөн л сенсааци... Кака, Ронни, Робиньо, Лукас, Филеппе луйс, Миранда гээд суперстар, энэ улирал гялалзсан хүмүүсийг орхисон нь хэл ам болж, хүн болгон л Дэлхийн хэмжээний од тоглогч хаана байна? Яагаад натурал 10 номер алга байна?... Бүр Төвийн довтлогч, жинхэнэ 9 номер Бразил даяар алга гэж үү? гэж шогширч байна...
Сколаригийн дуудсан бүрэлдэхүүн:
Хаалгач: Цезарь, Жефферсон, Виктор ...
Баруун жигүүрийн хамгаалагч: Дани Алвес, Майкон
Төвийн хамгаалагч: Тиаго Сильва, Луйз, Данте, Энрике
Зүүн жигүүрийн хамгаалагч: Марсело, Максвелл
Төвийн хагас: Луйз Густаво, Паулиньо, Фернанданьо, Рамирес, Эрнанес, Оскар
Зүүн вингер: Нйемар, Уиллан
Баруун вингер: Халк, Бернард
Төвийн довтлогч: Фред, Жо
Хаалгач ч яахав тодорхой... Цезарь гараанд бат... Гэхдээ Диего Алвесыг орхисон нь сонирхолтой... Нөгөө хоёр нь дотоодын лигийн хоёр бүтээгдэхүүн... Сантос, Сан Паулогийн хаалгачид...
Хамгаалагч:
Хамгаалалтын нэг онцлог бол Бразил уламжлал ёсоор довтолгооны чадвар өндөртэй тоглогчид байх нь мэдээж... Гэхдээ бас нэг онцлог бий нь төвийн хамгаалалтад тоглодог нөхдүүд маань бараг бүгдээрээ урд нь дм хийж байсан гэдгээрээ онцлог...
Тиаго Сильва анх жигүүрийн довтлогч, тэгээд цэвэрлэгээний байрлалд, жигүүрийн хамгаалагчаар тоглодог байсан гэдэг... одоо түүний байрлал бол төвийн хамгаалагч болсон...
Луйз... Энэ улирал ихэнх минутаа талбайн дунд, цэвэрлэгчийн байрлалд өнгөрүүлсэн бол Данте мөн л кареераа хамгаалалтын хагасаар эхлүүлж байсан гэдэг... Энрике бол довтолгооны санаачлагаараа мөн л чамгүйд тооцогдоно...
Жигүүрт: Марсело, Алвес... Бидний давуу тал ч, сул тал ч болно доо энэ хоёр нөхөр... Довтолгоо сайн дэмжинэ, давгүй ч хамгаалчихна.. Алвесаас баахан хаяггүй кросс явах хэдий ч хамгаалалтад дажгүй... Марсело Алвесыг бодвол хамаагүй үр дүнтэй довтлох ч хамгаалалт арай муу... Дээр нь Марселогийн яаж тоглох, Монголын хаврын цаг агаар хоёрыг таамаглах хэцүү... Сэлгээ нь хөгшин хүмүүс бий, гэхдээ нөгөө талаар туршлагатай ч гэж хэлж болно...
Хагас:
Сколаригийн бүрэлдэхүүний гол онцлог нь дунд буюу хагас хамгаалалтын байрлал бий... Тэр дөрвөн дм, хоёр см багтаасан нь олны гайхширлыг төрүүлсэн нь мэдээж...
Бразил хоёр пивот буюу хоёр тулгуурын хагастай тоглоно... Тэгээд 10 номер дээр классик 10 биш СМ тавьдаг нь ерөнхийдөө бусдын тоглолтыг гаргуулахгүй байх гсн үндсэн зорилго агуулжээ... Реда стайлаар жишээ авахад хоёр нөхөр муушиг тоглож байхдаа нэгнийхээ модыг урж хаячихаад за муушигдъя гэж буй хэрэг...
Тиймдээ ч энергитик, ворк рэйтэй өндөртэй нөхдүүдийг хагас дээр дуудсан байна... Тэд 90 минут тасралтгүй гүйх чадвартай гэхэд хилсдэхгүй... Тэр дундаа Густаво, Фернандиньо хоёрыг онцолмоор байна... Энэ хоёр ч гараанд гарах болов уу... Ялангуяа Густавогийн прессинг бол гайхалтай... Фернандиньо бол энэ улирал өөрийгөө Ситид бүрэн харуулсан, идэвхтэй хамгаалахаас гадна төгсгөл сайн хийдэг онцлогтой...
Паулиньо хамгаалалтад тийм сайн биш ч тэсвэр сайтай, тасралтгүй гүйдэг нэгэн, нөхрийг ядарч байхыг харсан хүн ховор болов уу... Рамирес ч ялгаагүй, жижиг тархитай гэдэг нь мэдээж, гэхдээ л ворк рэйт нь тасархай...
Оскар... Челсид гялалзаж байсан паг... Нөхрийг амарч авч байна л гэж найдахаас... Дашт.аар хангалттай их гүйх ёстой... Манай тактикийн гол хүн шүү дээ, бүх ачааллыг үүрнэ... Сэлгээнд Эрнанез... Дажгүй орлочих байх аа... Интерт хэр байгааг нь мэдэх юм алга...
Вингерүүд ...
За хөлбөмбөг хувьсан өөрчлөгдсөөр л байна... Урд цагт Вингерүүд бөмбөгийг гүнээс авч, хамгаалалтыг задалж, кросс хаяж, хөндлөн дамжуулалт хаалганы урдуур хаядаг байсан бол одоо довтлогчдоос дутуугүй, бүүр илүү ч гоолддог болчихоод байгааг бүгд харж байгаа болов уу... Неймар, Халк бол яг л орчин үеийн Вингерүүдийн жишээ...
Би эндээс Халкад их үүрэг оногдсон гэж бодож байна... Нэймар бол скиллээрээ өөр дээрээ олон хүн татах нь мэдээж, Халк харин тэр ачааллыг хуваалцаж, өөртөө олдсон боломжуудыг ашиглаж түүнд ирэх дарамтыг сулруулах хэрэгтэй... Нөхөр сайн тогловол бидэнд найдвар бий... Бразилд би Порту дахь Халкийг харахыг хүсч байна.. Бас тактикийн шинжтэй үүрэг ч түүнд бий... Алвес Барсад тоглодог шигээ тоглосон тохиолдолд /тэгэх нь гарцаагүй/ нөхөр илүү төв рүү орж Фредтэй хамт довтлогч хийх үүрэгтэй... Ер нь тэгээд Орост мөнхрөх үү, кареертаа ахиц гаргах уу гэдэг нь өөрөөс нь л шалтгаалах нь...
Уиллиан, Бернард... Сэлгээнээс гол ашиглагдах хүн энэ хоёр л болов уу, Неймарыг нөөхөөс гадна тоглолт нь гарч өгөхгүй байх магадлалтай гол хүн бол Халк... Тэгэхээр хоёр нөхөрт хангалттай боломж олдоно...
Довтлогчид:
Товчхондоо Жогорхой... Гэхдээ Фред нь арай дээр... Жо.г хүн нөөхөд л ашиглана гэж найдъя... Өөрөөр хэрэгцээ нь бүү гараасай билээ...
Таамаглаж буй гараа:
Хаалгач: Цезарь, Алвес, Тиаго Сильва, Луйз, Марсело, Густаво, Фернандиньо, Халк, Оскар, Неймар, Фред ...
За тэгээд гол найдвар фэнүүд байна... Талбай дээр байна даа, олигтойхон атмосфер бүрдүүлээд өгөөсэй... Сколарид тактик өөр планууд бий гэж найдъя...
Хала Мадрид