by mick » Mon May 12, 2014 2:45 pm
Өөрчлөлт
Улирал эхлэлхийн өмнө Аваргууды лигийн эрх авах болох өөр боломжтой цомуудыг авах зорилго тавигдсан байсан.
Жозе ирснээр жилийн өмнө ашиглаж байсан загваруудыг бүрэн өөрчилж улирлын туршид өөрийн схемийг босгосон юм. Үүнд:
-Уян хатан хэмнэл оруулсан,
-Тоглолтын зураглалыг хамгаалалтаас эхлэн шаал өөр болгосон,
-Прессингд тулгуурласан тоглолт хийдэг болсоноор довтолгооныхон хүртэл хамгаалалтад ордог болсон,
-Матичыг авснаар төвийн асуудлыг шийдэх бүрэн боломжтой болсон,
-Луйзыг хагас дээр тоглуулдаг болсон,
-Терриг орлох хүнээр Курт Зумаг авсан, Калаш нөөцөнд байхаар тооцсон,
-2-р хаалгачийн асуудлыг боломжийн шийдэж Шварцерыг авсан,
-Эшлиг орлох хүний асуудлыг амжилттай шийдсэн,
-Довтолгооны асуудлыг шийдэх гэж Этог авсан
Улиралд хийгдсэн хамгийн чухал асуудал бол өмнөх дасгалжуулагчдын Мата дээр суурилсан тоглолтыг бүрэн өөрчилж багийг өмнөх бүрэлдэхүүнээс шинэ үе рүү шилжих шилжилтийн асуудлыг шийдсэн явдал байлаа.
Наймааны хүрээнд
Нийт 103 сая фунт зарж, 57.5 сая фунт олсон.
Үндсэн багт Виллиан (30), Салах (12.5), ЭтоО (фрий), Матич (20.8), Шюррле (18), Ваг Гинкел, Шварцерыг авч, Браун, Перица, Квинтеро, Куэвас, Атсу, Зума (12.5), Траоре, Пашалич нарыг аваад зээлсэн.
Мата (37) Эссьен (фрий) Де Брюйне (18) зэрэг схемд таарахгүй тоглогчдыг зарсан.
Шилдгүүд
Азар - Лигийн шилдэг залуу тоглогч, лигийн шилдэг тоглогчийн шалгаруулалтад 2-т орсон. Нийт 16 гоол, 7 ассист, нэг тоглолтод хийсэн хууралт 3,9, онгоол цохилт 2, түлхүүр пасс 2,3, оновчтой дамжуулалт 83,8%
Матич - 4 ассист, нэг тоглолтод булаалт 3,2, таслалт 1,9, дамжуулалт 54,1, оновчтой дамжуулалт 84.5%, түлхүүр дамжуулалт 1,3.
Арын 4:
Иван гайхалтай тоглосон. Атпи зүүнд тоглож улирлын нээлт болсон, Кехилл багийн шилдэг төв болсноос гадна Англидаа хамгийн цэвэр тоглолттой хамгаалагч болсон, Терри хөгшин гэхэд лидер байж чадсан.
Прогресс
Атпиликуэта
Эшлиг Шаазгайнууд дээр балласнаас хойш орлож улмаар Испаний шигшээд дуудагталаа мундаг амжилт гаргасан. Хамгийн найдвартай жигүүрийн хамгаалагч байсан
Виллиан
Бас л Бразилын шигшээд дуудагдах амжилтыг гаргасан. Ихэнхи контрууд мань эрээр явдаг бослноос гадна хамгаалалтад буцаж татах зэрэг нь Жозегийн тактикт хамгийн их зохицсон. Жаахан бөмбөгөө хол туугаад алдчаад байдгаас биш кк.
Шилдэг тоглолт
● Баваар 2-2 (5-4) Челси
● Манчестер Сити» 0-1 «Челси»
● «Челси» 2-0 «ПСЖ»
● «Челси» 6-0 «Арсенал»
● «Ливерпуль» 0-2 «Челси»
Шилдэг гоол
● Торрес vs «Баваар»
● Лэмпард vs «Халл Сити»
● Оскар vs «Сток Сити»
● Азар vs «Сандерленд»
● Бэйкер vs «Арсенал U-21»
Сайжруулалт хийх шаардлагууд
-Хамгаалалт, талбайн төвийн хяналт, прессинг, хамгаалалтаас довтолгоонд түргэн шилжих яадвар зэрэг бол асуудалгүй байгаа ч байрлалын үеийн довтолгоон дээр асуудал байгаа юм. Энэ жилийн жижиг багууд бол бүрэн хамгаалаад зогсоход хамгаалалт нэвтлэх, задлах, богино пассууд, дриблинг зэрэг үнэн дутагдсан тал бий.
-Үндсэн довтлогч. Улирлын туршид үндсэн гэх довтлогчгүй байж дээр нь нийт хийсэн гоолын 30 хувийг л довтлогчид хийсэн. Диего Коста, Радамел Фалькао нарыг авснаар асуудлыг шийдэх байх. Это гэрээ дууссан. Торрес, Ба 2-г үлдээнэ гэсэн Лукаку ирнэ тэгэхээр нэгийг нь явуулах л болов уу.
-Энэ жил нүдсэн 4-2-3-1 гэсэн үндсэн формэшнд Азар - Оскар – Виллиан гэсэн гурвалаас нэг нь сулрахад л асуудал үүсээд байгаа. Оскар улирлын 2-р хагаст суусан, Азар бас хааяа уналт авах, улирлын сүүлийн гэмтэл зэрэг дээр орлож байгаа Салах, Шюррле 2 бас 100% хангалтүй л байгаа. Торган Азар чадах болов уу? Эсвэл нөгөө 2 сайжрах болов уу? Лавеззи гэж бас яригдсан тал бий
-Дандаа дээрх схемээр тоглохгүй л байх л даа. Хэрэв 4-3-3 юмуу 2 довтлогчтой тоглоно гэвэл төвд нэг мундаг хагас байх хэрэгтэй болно. Лэмпард хөгшрөөд байгаа, Микел барахгүй кк, Рамирес күүр яах нь мэдэгдэхгүй байгаа Гинкел фит болвол бас яахав л гэх юмдаа. Өөр хүн авч таарах юм болов уу?
-Эшли энэ жил Америк, Луйз бараг Барса явах байх. Иван төв рүүгээ шилжэхээр Атпи байнга зүүнд тоглохгүй тэгэхээр Бертран, Анхольт 2 ирээхээр ээ мэдэхгүй. Шоу руу чичрэх байх, тэгээд барахгүй гэвэл Атлетикогийн Фелипег гусах нь дээр болов уу
-Хаалгачийн хувьд Шварцер гэрээ дууссан байх, Иларио маань хөгширч байна кк, Чех мэс засалд орчлоо. Куртуагаа дууудсан нь дээр байхаа.
Дүгнэлт
Улирлын туршид албан ёсны 58 тоглолтод 36 хожиж, 12 хожигдож, 9 тэнцжээ.
Лигтээ Эвертон, Ньюкастл, Сток, Вилла, Паалас, Сандерланд гэсэн хөгийн багуудад хожигдсон нь гутамшиг байлаа.
Хэдийгээр ямар ч цомгүй ч боломжийн улирал өнгөрлөө гэж үзэж байгаа. Сүүлийн хагаст хүснэгт тэргүүлж байсан ч хэдэн удаагийн муу тоглолтоос болж лигтээ 3-т орсон.
Аваргуудын лигт нөгөө л хагас шигээ хүртлээ явлаа. Карлинг болон Холбооны цомд хоёуланд нь 5-р тойрог хүхтэл явлаа.
Гол амжилт нь топ 4 багуудын эсрэг мундаг тоглож авах 18 онооноос 16 оноо авсан, лигтээ хамгийн цөөхөн буюу 27 гоол алдсан, лигтээ 71 гоол хийсэн нь 3-т орох үзүүлэлт юм.
Нийт тэмцээнд 100 гоол хийж, 43 гоол алджээ. Ихэнхи гоол 35-41 минутад орсон бол 61-90 минутад ихэнхи гоолоо алджээ.
Keep the blue flag flying high