Мэссигийн гэрээг ингээд сунгах бололтой. Нөхөр гэхдээ бас хэт давруу болж байна уу?. Мэссиг гэлтгүй энэ хэдэн том толгойтой тоглогчдыг зад загначих дасгалжуулагч одоо хэрэгтэй санагдах юм.. Тэгээд харахаар ЛЕ л харагдах. ЛЕ-г би тоглогчийн хуваарь нь сайн мэдэхгүй юм. Миний үзэж, дэмжиж ирсэн Барсагийн сүүлийн домогуудын нэг. ЛЕ-н сүүлийн "салах" ёс хийдэг тоглолтыг үзэж байсан юм, өөрөөр ердөө бичлэг л харсан. Нөхөр бол дайчин, омоглон, их гоё тоглогч. Дасгалжуулагч болоод бас гайгүй байгаа.. Залуухан хүн шүү дээ. Анх Пэпийг ирж байсныг бодвол хамаагүй туршлагатай хүн л дээ.. Манайхан гэхдээ нэг юмыг сайн ойлгох хэрэгтэй. Пэп бол цор ганц, хоёрдахь, гуравдахь Пэп гэж байхгүй. ЛЕ ирвэл олон жилийг харах хэрэгтэй байх, тэрнээс үлгэрийн улирал жил болгон болохгүй юм. Дасгалжуулагчийн хувьд маш олон Күле нартай адил би ЛЕ-г хүсч байна. Учир нөхөрт "бага" ч гэсэн туршлага бий, бас мэдээж гол нь Барсаг нэвт шувт мэднэ, философийн мэднэ.. Одоогийн том толгойтнууд нөхрөөс айж мэдэх.. Одоогийн нөхцөл байдал хийгээд ирээдүйгээ харсан ч нөхөр хамгийн дажгүй сонголт мөн.. TATA NO! LUIS SI!..
Татагийн хувьд бол улирлын эхэнд төгс Барсаг олонд үзүүлж байв.. Яг Пэпийнх шиг. Довтолгоо болон хамгаалалт зөв ажиллаж байв. Прессинг маань бараг гайхагдаж байв. Мэссиг суулгах жишээнээр жинхэнэ ротешин хийх шиг болж байв. Ел классикод хожоол, Пэдро, Неймар нар хеттрик хийгээл, Алексис, Сеск нарын сайн хослол болон сайн тоглолт гээд бид гурван талбарт ялмаар санагдаад байх үе.. Бид ч хоёрдахь Пэпээ олов гэж ярих. Гэтэл он гарахтай зэрэг бэртэлүүд болох Мэсси, ВВ нар болон бас бус бэртэл гэмтэл тохиож, Ерөнхийлөгч Россель болон Неймарын асуудал бөөн скандал үүсгэв. Эцэст новш Россел зайлав, энэ бүхэн багт огт нөлөөлөөгүй гэж би бодохгүй байгаа ба тоглогчдын сэтгэлзүйд тодорхой хэмжээнд нөлөөлсөн нь тод болов уу. Дээр хэлсэнчлэн дээдсүүд нь суудлаа олохгүй байтал доодсууд нь яаж суудлаа олох билээ.. Сеск-н формоо алдалт, Мэссигийн дорой байдал, Пикэгийн бэртэл, Татагийн явуургүй тактик гээд манай баг утгаараа бүх өрсөлдөөнөөс хасагдав.. Энэ нь энэ баг бүх үндсээрээ шинэчлэгдэх болсны дүр зураг мөн.. Тоглогчид, дасгалжуулагч болон бэртэл хийгээд Удирдлагийн арчаагүй байдал нөлөөтэй ч энэ баг дорвитой, яаралтай халаа, сэлгээг хийхгүй бол цааш явахгүй нь тод. Прокси-н хэлснээр сонгууль явуулж, удирдлагааса л эхлэмээр байна даа..
Наймааны талаар бол. Яахавээ ДАШТ-д эхлээд эхлэг, тэгээд дуусаг, тэгээл жинхэнэ "юм" эхлэнэ.. Яаж овоо Фифа Бан-г "цайруулсын" хэхэ.. Манайх олон тоглогчдыг явуулах хэрэгтэй. Бас багагүй авах ёстой. Мөнгө гэдэг зүйл учиртай болохоор чанартай хэдэн тоглогч аваад үлдсэн орон зайгаа зээлсэн болон Б багаасаа дуудах нь зөв.. Зээлснээсээ авчран гэвэл Рафа, Дело нарыг авчрах байх, Бояан тэргүүтнийг ёстой хэлж мэдэхгүй. Б багаас бол Донгоу тэргүүтэй хэд хэдэн залуусын ахиухан тоглуулж, дуудах байх.. ЛЕ ирчихвэл бацаануудаа дуудах тал дээр овоо нааштай юм шиг.. Б багаас дуудах ёстой болон ирээдүйтэй залуусын талаар дараа тухтай бичихийг бодноо..
Сеск-г явуулах талаар сүүлийн үед их ярьж байна. Яаж авлаа даа. Одоо зах зээл дээр Сеск-н хэмжээний тоглогчийг хэдээр, хаанаас олох вэ? гэх мэт.. Ердөө хоёрхон жилийн дотор Тиаго болон Сеск гэсэн хоёр дэлхийн шилдэг хагасуудаа зарчихаад байж байхуу? ийм **н** удирдлага байвал нээрээ новш юмдаа.. Сеск-г зарах байсан бол Тиагог үхсэнээ хийж зардаг байна?. тэгэхээр Сеск үлдэнээ. Оронд нь Шавиг явна гэвэл дээр байх, гэхдээ домог ч бас үлдэнэ..
Сержи Роберто хүү харин сонин болчихлоо.. Нөхөрт энэ улиралд жаахан л боломж олголоо.. Үнэндээ аль аль талаа буруутгамааргүй байна. Нөхрийг бараг ирэх жил зээлж таарах байх. Тэр нь ч дээр болов уу. Рафа шиг.
Пэдро юмуу Алексис хоёрын аль нэгийг явуулах нь тод болов уу.. Алексис энэ улиралд гоё байдаг, бүрэн ашиглаагүй шд.. Улам л дасаад гоё болоод буй. Бас авсан үнээ бодсон ч хэргийн гаргамаар байдаг. Хэрэв ахиухан үнэ ирвэл тэгээд зарахад бас нээх асуудалгүй. Пэдро даруухан гоё тоглогч. Гэхдээ дундаж тоглогч. Гол нь Академийн хүүхэд.. Барсагийн, багийн гоё тоглогч.. Энэ хоёрыг зэрэг зарна гэж бараг байхгүй болов уу? хэрэв тийм тохиолдол болвол Телло үлдэх нь тодорхой..
Телло дээрх хоёр тоглогч байхгүй үед л Барсад тоглох боломжтой. Тэгэхээр ирэх жил бараг явах нь тодорхой болов уу.. Уг нь зүүндээ бол чунаг залуу..
Адриано бол үлдэх хэрэгтэй. Нөхрийн туршлага, Барсаг мэдэх тал дээр ярилтгүй болсон байлгүй.. Олон талтай тоглогч. Холоос сайхан цохино. Тэгээд ч Альба-н сэлгээг мартаж болохгүй, байнга гарахын биш..
Сонгийг зарж болно. Бүске-н сэлгээг бодолцох хэрэгтэй. Б багт хэн байгаа билээ?.
Маше, Алвэс, Пинто нар гарцаагүй явж орны тоглогчдыг олно доо..
Ирэх улирал Монти, Бартра хоёртоо их найдна даа..
Одоо нэг асуудал байгаа. Мэссиг дунд нь тоглуулсаар байхуу? Баруунд нь тоглуулахуу? тэгвэл дунд хэнийг авах. Хуурамч ес буюу яг довтлогчоор нэг сайхан амьтан аваад зүүндээ НЕЙ, Баруундаа Мэссиг, дундаа "сайхан" амьтнаа гаргамаар байна даа..
За тэгээд шинэчлэх юм маш их байна, эхлээд лигээ авчихуу даа