Moderator: Бөхийн модууд
by Брон » Wed May 09, 2012 11:03 pm
by angrybird » Sat May 19, 2012 9:37 pm
by Брон » Sun May 20, 2012 3:16 pm
by champion » Wed May 23, 2012 4:50 pm
by Takanohana_Nowitzki » Wed May 07, 2014 1:51 pm
МОДОН МОРИН ЖИЛИЙН ТЭРГҮҮН ДЭВЖЭЭ ТОДРУУЛАХ “НУТГАА ДУУРСГАНА” БАРИЛДААНЫ ЖУРАМ
А.Барилдааны зорилго.
1. Нэг нутгийн бөхчүүдийн харилцан ойлголцол хамтач сэтгэлгээг бэхжүүлэх
2. Тухайн бөхчүүдийн төрөн гарсан нутаг усныхан, тэр нутгийн Улаанбаатар хотод амьдардаг ард иргэд болон нутгийн хөрөнгөлөг хүмүүс бөхчүүдээ бүх талаар дэмжих, нутаг орноосоо бөх төрүүлэх хөдөлгөөнийг илүү өндөр түвшинд өрнүүлэхэд уриалах
3. Бөхийн дэвжээдийг зохион байгуулалт, санхүүгийн хувьд улам бэхжүүлж, бөх хөгжих үндсэн нэгж болгон үр бүтээлтэй ажиллуулах,
4. Ид барилдаж байгаа бөхчүүдийнхээ барилдааны ур чадварыг улам дээшлүүлэх,
5 .Нэгэн цаг үеийг тодорхойлж байгаа шилдэг бөхчуүдийн ширүүн өрсөлдөөнт шинэ брэнд барилдаанаар ард түмэндээ үйлчлэх,
6. Үндэсний спортын тавдугаар их наадмын хүрээнд зохион байгуулах
Б.Барилдааны журам
1. Барилдаанд аймаг бүрийн дэвжээг төлөөлсөн улсын цолтны баг, аймаг цэргийн цолтны баг, сумын цолтон залуу бөхчүүдийн баг, нийт 3 баг оролцоно.
2. Нэг дэвжээний баг бүр нь үндсэн 4 бөх, сэлгээний 2 бөхөос бүрдсэн байна. Бөхчүүд нь тухайн аймгийн үндсэн харьяат, уг дэвжээнд харьяалагддаг, заавал нийслэл хотод ажиллаж амьдардаг байна.
3. Улсын цолтны багт доод тал нь улсын цолтой гурван бөх байх бөгөөд багаа аймаг цэргийн цолтой бөхөөр гүйцээж болно.
4. Нэг багт орсон бөх өөр багт давхардан орохгүй. Энэ нь улсын цолтны багт барилдаж байгаа аймгийн цолтой бөх аймаг цэргийн цолтны барилдаанд барилдаж болохгүй гэсэн үг.
5. Оролцох дэвжээдийг сугалаагаар 3 хэсэгт хуваана. Ингэхдээ Луу жилийн тэргүүн дэвжээ тодруулах барилдаанд эхний гурван байр эзэлсэн аймгийн багуудаар хэсгүүдийг толгойлуулна
6. Нэг дэвжээний нэг бөх, нөгөө дэвжээний бүх/дөрвөн/ бөхтэй тойрч барилдах журмаар хэсэг доторх бүх дэвжээний бөхчүүдтэй тойргоор барилдана.
7. Бөхчүүд бэртэл, гэмтэл авсан тохиолдолд эмчийн магадлагаа авах бөгөөд оронд нь сэлгээний бөхийг оруулна.
8. Багийн үндсэн бөхийн оронд сэлгээний бөхөө заавал эмчийн магадлагаа авахгүйгээр оруулж болох ба харин сэлгээний бөх өмнөөсөө оруулсан тэр бөх тухайн багтай хийх барилдаанд дахин гарч барилдахгүй. Гэхдээ дараагийн багтай барилдахад үндсэн бүрэлдэхүүнд орж барилдаж болно
9. Ийнхүү сэлгэхдээ үндсэн бүрэлдэхүүнд заавал улсын цолтой бөх хоёроос доошгүй байх зарчмыг баримтална. Сэлгээний бөхөө оруулж дуусвал дутуу бөхтэйгээ барилдаанаа үргэлжлүүлнэ
10. Хүндэтгэх шалтгаанаар барилдаагүй бөх хоёр дахь өдрийн барилдаанд оролцон барилдаж болно. Харин эмчийн магадлагаа авсан бөхийг дараагийн өдөр нь барилдуулахгүй
11. Барилдааныг үл хүндэтгэн орхиж явсан бөхийг дараагийн багтай хийх барилдаанд барилдуулахгүй
В. Барилдуулах жүрам
1. Бариладааны үндсэн хугацаа 8 минут байна.
2. Энэ хугацаанд хаялцаагүй тохиолдолд одоогийи мөрдөж буй дүрмээр шахааны болон хаялцах барьц сонгон барилдах бөгөөд хаялцах барьц сонгох үед шодолтоор хожсон болон хожигдсон бөх аль аль нь барьцаа барихгүй тавьбал хөлийн цэц хоёр удаа сануулаад гурлн дахь удаад шууд хасч тэр бөхийг унасанд тооцно.
3. Барьц сонгох үед шуудагны уяа болон элэг бүсээ суллахыг хатуу хориглоно. Хэрэв ийм зөрчил гаргавал тухайн бөхийг унасанд тооцно
4. Барилдаантай холбоотой бусад асуудлыг “Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ээр зохицуулна.
5. Барилдааныг МҮБХ-ноос томилогдсон жаяг дэгийн баг удирдан явуулна.
Байр эзлүүлэх журам:
1. Хоёр дэвжээний хоорондын барилдааны дүнгээр хожсонд нь 3 /гурван/ оноо, тэнцвэл 1,1 /нэг, нэг/ оноо, хожигдвол 0/тэг/ оноо өгч, онооны нийлбэрээр байр эзлүүлнэ. Оноо тэнцвэл багийн нийт давааны тоог харгалзана. Энэ үзүүлэлт тэнцвэл тухайн багийн хоорондын үр дүнг харгалзаж байр эзлүүлиэ.
2. Хэсэг бүртээ эхний 2 байр эзэлсэн дэвжээд I-ҮI байрын төлөө намар дахин тойргоор барилдана.
3. Хэсэгтээ таарсан дэвжээд шигшээ барилдаанд дахин барилдахгүй бөгөөд өмнөх амжилтаар нь үр дүнг тооцно.
Жич: Шигшээ барилдаан Үндэсний спортын тавдугаар их наадмын шигшээ тэмцээнтэй давхцан 9 дүгээр сард болох бөгөөд улсын баяр наадмаар улсын цол шинээр авсан бөхчүүд улсын цолтиы багт шилжин барилдаж болох ба оронд нь аймаг цэргийн цолтныг нөхөн барилдуулж болно. Харин сумын цолтон залуу бөхчүүдийн шигшээ барилдааныг наадмын өмнө явуулж дуусгана.
Д. Бай шагналын журам
1. Багуудыг журмын дагуу байр эалүүлж. эхний гурван байрт орсон багт цом, өргөмжлөл. дараах мөнгөн шагналыг олгоно.
1.1 Улсын цолтны шигшээ барилдаан.
Нэгдүгээр байр 6.0 сая төгрөг
Хоёрдугаар байр 4.5 сая төгрөг
Гуравдугаар байр 3.0 сая төгрөг
Дөрөвдүгээр байр 2.0 сая төгрөг
Тавдугаар байр 1.6 сая төгрөг
Зургадугаар байр 1.0 сая төгрөг
Бүгд 18 сая төгрөг
1.3. Аймаг цэргийн цолтны шигшээ барилдаан
Нэгдүгээр байр 3.0 сая төгрөг
Хоёрдугаар байр 2.0 сая төгрөг
Гуравдугаар байр 1.5 сая төгрөг
Дөрөвдүгээр байр 1.0 сая төгрөг
Тавдугаар байр 0.8 сая төгрөг
Зургадугаар байр 0.6 сая төгрөг
Бүгд 8.9 сая төгрөг
1.4. Сумын цолтон залуу бөхчүүдийн шигшээ барилдаан
Нэгдүгээр байр 1.5 сая төгрөг
Хоёрдугаар байр 1.0 сая төгрөг
Гуравдугаар байр 0.5 сая төгрөг
Дөрөвдүгээр байр 400.0 мян.төг
Тавдугаар байр 250.0 мян.төг
Зургадугаар байр 150.0 мян.төг
Бүгд 3.8 сая төгрөг
1.1. “Хөдөөгийн хүчтэн"-ий шигшээ барилдаан
Нэгдүгээр байр 1.5 сая төгрөг
Хоёрдугаар байр 1.0 сая төгрөг
Гуравдугаар байр 0.5 сая төгрөг
Дөрөвдүгээр байр 400.0 мян.төг
Тавдугаар байр 250.0 мян.төг
Зургадугаар байр 150.0 мян.төг
Бүгд 3.8 сая төгрөг
Жич: Энэ барилдаанд барилдсан бөхчүүдийг хувийн дүнгээр байр эзлүүлэхгүй, мөн давааны мөнгөн шагнал олгохгүй.
2. Дэвжээ нь улсын цолтны ангилалд 1.0 сая /нэг, аймаг цэргийн цолтны ангилалд 500.0 мянга /таван зуун мянган/, сумын цолтны ангилалд 300.0 мянга /гурван зуун мянган/ төгрөгийн хураамж тус тус төлж шагналын санд нэмэрлэнэ.
3. Дээрх хураамжийг барилдаан эхлэхээс тав хоногийн өмнө төлөөгүй бол хэсгийн барилдаанд багийг нь барилдуулахгүй. Мөн барилдааны дундаас орхиж гарсан багт бай шагнал олгохгүй.
үндэснийбөх.мн
by Takanohana_Nowitzki » Wed May 07, 2014 2:34 pm
by champion » Thu May 08, 2014 9:21 am
Takanohana_Nowitzki wrote:МОДОН МОРИН ЖИЛИЙН ТЭРГҮҮН ДЭВЖЭЭ ТОДРУУЛАХ “НУТГАА ДУУРСГАНА” БАРИЛДААНЫ ЖУРАМ
А.Барилдааны зорилго.
2. Тухайн бөхчүүдийн төрөн гарсан нутаг усныхан, тэр нутгийн Улаанбаатар хотод амьдардаг ард иргэд болон нутгийн хөрөнгөлөг хүмүүс бөхчүүдээ бүх талаар дэмжих, нутаг орноосоо бөх төрүүлэх хөдөлгөөнийг илүү өндөр түвшинд өрнүүлэхэд уриалах
by Takanohana_Nowitzki » Thu May 08, 2014 1:11 pm
champion wrote:Takanohana_Nowitzki wrote:МОДОН МОРИН ЖИЛИЙН ТЭРГҮҮН ДЭВЖЭЭ ТОДРУУЛАХ “НУТГАА ДУУРСГАНА” БАРИЛДААНЫ ЖУРАМ
А.Барилдааны зорилго.
2. Тухайн бөхчүүдийн төрөн гарсан нутаг усныхан, тэр нутгийн Улаанбаатар хотод амьдардаг ард иргэд болон нутгийн хөрөнгөлөг хүмүүс бөхчүүдээ бүх талаар дэмжих, нутаг орноосоо бөх төрүүлэх хөдөлгөөнийг илүү өндөр түвшинд өрнүүлэхэд уриалах
by Takanohana_Nowitzki » Mon May 12, 2014 6:58 pm
Нутгаа дуурсгана барилдаанд барилдах дэвжээдийн бүрэлдэхүүн
Дөрөвхөн хоногийн дараа Монгол бөхийн өргөөнд эхлэх Морин жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах "Нутгаа дуурсгана" барилдаанд барилдах дэвжээдийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
1. Архангай
Улсын цолтой:у.г Д.Рагчаа, у.з Ч.Санжаадамба, у.х Т.Мөнгөнцоож, у.н Б.Амарзаяа, у.н Р.Пүрэвдагва, а.з Б.Мөнх-Эрдэнэ
Аймгийн цолтой:а.а Н.Адъяабат, а.а У.Батгэрэл, а.а М.Бадарч, а.а Л.Шинэбаатар, а.а Ч.Ганзориг, а.н Ц.Ганбат
Сумын цолтой: с.з Л.Жамбал, С.з Г.Биндэръяа, с.з Б.Чинбат, с.з Данзанжамц, с.з Б.Мөнхтулга, с.з С.Ганбаатар
2. Баян-Өлгий
Аймгийн цолтой:а.а Б.Баатарцол, а.а Б.Серик, а.а М.Еркебулан, а.н Н.Мустафа, а.х Б.Төмөрбаатар, а.н У.Береке
Сумын цолтой:с.з Т.Жархын, с.з Бахытжан, с.з Нурбек, с.з Заманбек, с.з Сундуй, с.з Т.Адилбек
3. Баянхонгор
Аймгийн цолтой: а.а Д.Энхбат, а.а Б.Эрдэнэхүү, а.а Б.Бат-Орших, а.а Д.Батбаяр, а.з М.Батцэнгэл, а.з Н.золбоо
Сумын цолтой:с.з Г.Жамбалдорж, с.з Т.Дүүрэнсаран, с.з Э.Совджамц, с.з Билэгдэмбэрэл, с.з Б.Сүхбаатар, с.з Ж.Дэлгэрсайхан
4. Булган
Улсын цолтой:у.з Д.Баасандорж, у.з М.Өсөхбаяр, у.х Н.Түвшинбаяр, у.н Э.Энхбат, у.н И.Ёндонсамбуу, у.н Ц.Цогтжаргал
Аймгийн цолтой:а.а А.Отгонбаатар, а.а Б.Хашбат, а.а Б.Бат-Эрдэнэ, а.а Д.Амаржаргал, а.а Д.Амарсайхан, а.а Д.Тамир
Сумын цолтой:с.з Г.Ганбаатар, с.з Э.Энх-Амгалан, с.з Б.Түмэндэмбэрэл, с.з Э.Чимэддорж, с.з Э.Сумъяабат, с.з Д.Пүрэвдорж
5. Говь-Алтай
Улсын цолтой:У.г Н.Ганбаатар, у.г Ж.Бат-Эрдэнэ, у.з Б.Соронзонболд, у.н Д.Батбаяр, у.н Л.Гантулга, у.н Л.Цэрэнтогтох
Аймгийн цолтой:а.а Б.Суманчулуун, а.а Д.Тангад, а.а Ж.Алтаншагай, а.н Эрдэнэсайхан, а.н А.Хосбаяр, ц.н Н.Энхсайхан
Сумын цолтой:с.з Жанчивдорж, с.з Л.Гантогоо, с.з Ч.Одончулуун, с.з Э.Даваажаргал
6. Дорноговь
Аймгийн цолтой:а.а Ё.Эрдэнэжаргал, а.а Т.Буянжаргал, а.а Ц.Чинзориг, а.з Б.Батзориг, а.х Б.Энхбаяр, а.н С.Бямбадорж
Сумын цолтой:с.з Намнансүрэн, с.з А.Сонинбаяр, с.з Б.Бат-Эрдэнэ, М.Жаргалсайхан, Б.Бадрал, Б.Мөнх
7. Дорнод
Улсын цолтой:У.х А.Цацабшир, у.х Э.Оюунболд, у.н Ж.Гансүх, у.н Д.Цогзолдорж, а.а Б.Батхуяг, а.а Г.Түмэнжаргал
Аймгийн цолтой:а.а П.Мөнхбат, а.з Х.Алтансүх, а.н Г.Эрхэмбаяр, а.н Э.Ариунмөрөн, а.н Ш.Нямсайхан, а.н Д.Анар
Сумын цолтой:с.з Дэлгэр, с.з Чадраабал, с.з Батдорж, с.з Одонтөмөр, с.з Чинзориг, с.з Одхүү
8. Дундговь
Аймгийн цолтой:а.а А.Алтанхуяг, а.а Н.Энх-Амгалан, а.а А.Саруулсайхан, а.з Б.Бат-Эрдэнэ, а.х Х.Батбаяр, а.х Н.Доржсүрэн
Сумын цолтой:с.з Э.Даш, с.з У.Мөнхчулуун, с.з Б.Энхболд, с.з Э.Золбоо, с.з Б.Амарбаяр, с.з С.Дашдондов
9. Завхан
Улсын цолтой:у.г Б.Гончигдамба, у.н Ш.Уламбаяр, а.а Л.Лха-Очир, а.а Д.Баасандорж, а.з Б.Бадамсүрэн, а.з Б.Шаравнямбуу
Аймгийн цолтой:а.а Ж.Сүхбат, а.а П.Батмөнх, а.а Ш.Пүрэвгарьд, а.х Т.Бэгзсүрэн, а.н П.Даваадорж, а.н Р.Батсүх
Сумын цолтой:с.з Б.Чимэдвандан, с.з Ё.Улсболд, с.з Т.Хайдавдорж, с.з Д.Бат-Эрдэнэ, с.з Д.Батхүрэл, с.з С.Доёддорж
10. Өвөрхангай
Улсын цолтой:у.з Б.Сайнбаяр, у.з Т.Санчир, у.н П.Ганхүү, у.н Б.Сангисүрэн, у.н Б.Сугаржаргал, а.н Х.Гантулга
Аймгийн цолтой:а.а Д.Болдбаатар, а.а Б.Батдорж, а.а Ц.Чимэддорж, а.з Л.Батзориг, а.н Т.Ядамсүрэн, а.а Цэвэлсодном, а.а Ж.Наранбаатар
Сумын цолтой:с.з Ж.Бямбадоньд, с.з Х.Энхчулуун, с.з Цэрэндагва, с.з Цэнддорж, с.з Мөнх-Өрнөх, с.з О.Үйтүмэн, с.з Баттөмөр
11. Өмнөговь
Аймгийн цолтой:а.а Ш.Дарханбат, а.а Б.Мижидсүрэн, а.х Ц.Анхбаяр, а.х Б.Амгаланбаатар, а.н Хишигбаяр, а.н Эрхэмзориг
Сумын цолтой:с.з Хишигдалай, с.з Төгсдөлгөөн, с.з Адъяахүү, с.з Ёндонбаатар, с.з Мандах-Эрдэнэ, с.з Даваадорж
12. Сэлэнгэ
Улсын цолтой:у.ав Г.Эрхэмбаяр, у.х Т.Өсөх-Ирээдүй, у.н Н.Бүрэнбаатар, у.н Ч.Баянмөнх, а.з Б.Эрдэнэбаяр, а.х Н.Мөнхтүшиг
Аймгийн цолтой:а.а Б.Одгэрэл, а.а Б.Дэлгэрсайхан, а.н Н.Баярбаатар, а.н Н.Энхжаргал, а.а Б.Уугандаваа, а.н Төрболд
Сумын цолтой:с.з Н.Ширчинхүү, с.з Н.Батмөнх, с.з Оргилбаатар, с.з Х.Жанболат, с.з Д.Баясгалан, с.з Д.Баатарболд
13. Увс
Улсын цолтой:у.х Ө.Бат-Орших, у.х А.Бямбажав, у.х Н.Батсуурь, у.н Т.Баасанхүү, у.а П.Бүрэнтөгс, у.н С.Батсуурь
Аймгийн цолтой:а.а О.Гантулга, а.а Н.Ганзориг, а.з Л.Цээсүрэн, а.н Э.Элбэгбаяр, а.а Г.Ганням, а.н Ц.Мөнхбаяр
Сумын цолтой:с.з Хүрэлсүх, с.з Э.Гансүх, с.з Н.Ламхүү, с.з О.Түмэн, с.з Б.Мөнхбаяр, с.з Ц.Саранзолбоо
14. Хэнтий
Аймгийн цолтой:а.а Б.Хадбаатар, а.а З.Наранбаатар, а.а С.Ариунбилэг, а.а Г.Ганцоож, а.з Р.Анхбаатар, а.н Д.Аззаяа
Сумын цолтой:с.з О.Баттулга, с.з Э.Дарханбат, с.з С.Тэмүүлэн, с.з Ц.Чинзориг, с.з С.Эрхэмбаяр, с.н Тулга
15. Сүхбаатар
Аймгийн цолтой:а.х.а Ш.Мөнгөнбаатар, а.х.а Ба.Батжаргал, а.а Ч.Булганхүү, а.а Бо.Батжаргал, а.з Б.Номиндалай, а.х Б.Зоригтбаатар, а.н М.Баасанбат
WWW.UNDESNIIBUKH.MN
by Чуугий » Mon May 12, 2014 11:56 pm