Өнөөдрийн бэлтгэлийн дараа Каннаваро сэтгүүлчидтэй ярилцжээ...
Шустер Аваргуудын лигид түрүүлэхийг маш их хүсэж байгаа гэсэн?
Бид маш амжилттай байна, үүнийгээ л хадгалах чухал.
Таний бодлоор Дэлхийн болон Европын шилдэг тоглогчоор хэн тодрох бол?
Шууд нэрлэхэд хэцүү лдээ, Гэхдээ би Кака-г болно гэдэгт итгэлтэй байна. Хамгийн боломжтой тоглогч нь тэр лдээ, Гэхдээ Пирло , Ибра нар хүчтэй өрсөлдөгчид,
Өнгөрсөн жилээс юу өөрчлөгдөв? Та илүү итгэлтэй сайн тоглох боллоо...
Минийхувьд өнгөрсөн улирал хэцүү байсан нь нууц биш лдээ, Маш чухал зүйлд хүч чармайлт гарган түрүүлсний дараа физикалын хувьд хангалттай байгаагүй, Харин энэ зун би маш сайн амарсан, Ингэснээр талбай дээр илүү тайван, тухтай тоглож байна.
Гэхдээ хамгаалалтандаа бага анхаарч байх шиг санагдсан ?
Дээд дивизионы баг гоол хийх боломж илүү гаргаж байна гэдэг хэвийн л зүйл, Би багын эхний сард үзүүлсэн амжилтанд сэтгэл хангалуун байгаа. Бид довтлох хэрэгтэй үедээ довтолж, байдал эвгүйтвэл бүгд хамгаалж байна, Лигийн аваргыг авахад аль аль нь чухал.
Та Мессиг Европын шилдэг тоглогч болох өрсөлдөгчдөд багтаасангүй?
Өнгөрсөн жилийн л үзүүлэлтээр л шагнал олгогдоно, энэ жилийх биш. Тэр энэ улирлыг гайхалтай эхэлж байна, Гэхдээ энэ шагналыг авахын тулд лигийн аварга , Дэлхийн аварга мэтийн цом авах шаардлагатай байдаг.
Капелло Лацио-н гоол дээр селебрэйт хийж, тэднийг тэнцэж чадсанд их баяртай байх шиг байсан?
Би түүнийг хараагүй э, би тоглож байсан.
Шустерын Реал Мадрид илүү довтолдог баг ч, хамгаалалт илүү суларсан байх?
Бүх зүйл хэвийн байна, Бид бүгд хамтдаа багаар тоглож байна. Бид өнгөрсөн улирлын эхэнд их амжилтгүй эхэлсэн гэхдээ бид алдаагаа зассаар амжилтанд хүрсэн шүү дэ.
Энэ улирал тоглогчидын сэлгээ их хийж байгаа ч та тогтмол тоглосоор байна. Та тоглолт өнжих тал дээр?
Тоглогчид 3 өдөр тутамд нэг тоглож байх үед роташион маш чухал, Заримд нь таалагдахгүй байж болно лдоо. гэхдээ энэ нь баг тайтл авахад чухал нөлөөтэй.
Реал Мадрид дараа улирал Виллаг элсүүлж магадгүй, таны бодол?
Тэр сайн довтлогч, гэхдээ бид энэ байрлалд дээр одоо ч хангалттай сайн байгаа.Гэхдээ энэ багын шийдэх асуудал.
Лапорта тоглогчиддоо шигшээ багтаа тоглохдоо болгоомжтой, хичээлгүй тоглоорой гэж хэллээ, Та шигшээ багтаа хагас хүчин чадлаараа тоголдог уу?
Үгүй, би үргэлж Италын төлөө тоглохдоо баяртай байдаг. Италын шигшээд тоглоно гэдэг миний хувьд том нэр хүнд. Бүх л тоглогчид шигшээ багтаа дуудагдахдаа баяртай байдаг байх.
Раул болон Испанийн шигшээгийн талаар таны бодол?
Раул шиг 15 жилийн турш дэлхийн шилдэг клубт өндөр түвшинд тоглож байгаа тоглогчийг дуудахгүй байна эргэлзээтэй байдлыг үүсгэж байна. Гэхдээ энэ нь бидэнд ашигтай шүү, тэр амарснаар тэр илүү сайн тоглох болно.
Ювэ Сэри А-даа буцан ирлээ?
Тэд маш урт баялаг түүхтэй, үргэлж л асуудлаа шийдсээр ирсэн. Тэдний хувьд энэ жил маш сайн жил байх болно гэж найдаж байна.