by Kro » Fri May 29, 2015 12:06 pm
BUNDESLIGA 2014/2015
FC Bayern München 34 25 4 5 80:18 +62 79 CL*
VfL Wolfsburg 34 20 9 5 72:38 +34 69 CL*
Borussia Mönchengladbach 34 19 9 6 53:26 +27 66 CL*
Bayer 04 Leverkusen 34 17 10 7 62:37 +25 61 CL* Qual.
FC Augsburg 34 15 4 15 43:43 0 49 EL*
FC Schalke 04 34 13 9 12 42:40 +2 48 EL* Qual.
Borussia Dortmund 34 13 7 14 47:42 +5 46
TSG 1899 Hoffenheim 34 12 8 14 49:55 -6 44
Eintracht Frankfurt 34 11 10 13 56:62 -6 43
SV Werder Bremen 34 11 10 13 50:65 -15 43
FSV Mainz 05 34 9 13 12 45:47 -2 40
FC Köln 34 9 13 12 34:40 -6 40
Hannover 96 34 9 10 15 40:56 -16 37
VfB Stuttgart 34 9 9 16 42:60 -18 36
Hertha Berlin 34 9 8 17 36:52 -16 35
Hamburger SV 34 9 8 17 25:50 -25 35 Play-offs
SC Freiburg 34 7 13 14 36:47 -11 34 Relegation
SC Paderborn 07 34 7 10 17 31:65 -34 31 Relegation
Зиак улирал нэг иймэрхүү байдалтай дууссан байна шүү хэхэ.
Байерн, Чононууд, Гладбах гэсэн багууд шууд, Леверкузен нэмэлт тоглолтоор ирэх улиралд аваргуудын лигт орох болзлоо хангацгааж. 2 жилийн өмнө байхаа Глабдах нэмэлт эрхээр орох гээд бүтэлгүйтэж байсан. Леверкүзен өнгөрсөн жил бас энэ байдлаар ЧЛ-т орж байсан. Мөн л 61 оноотой улирлыг дуусгаж байж. Харьцангуй тогтвортой тоглолт үзүүлжээ.
Чононуудын хувьд том амбицтай байгаа. Өнгөрсөн улирал ЕЛ эрх авч байсан бол энэ жил ЧЛ эрхтэй дуусгаж. Наймаанд овоо мөнгө зарцуулах бизээ.
Заа аваргуудын хувьд 3 дараалж түрүүлж байгаа 2 дахь тохиолдол нь байх. Нийтдээ 25 удаа түрүүлээд байна. 5 дахь одны асуудал яригдахгүй байгааг бодвол 30 түрүүлж байж авах байх. Тэд 5-р тойргоос эхлэн хүснэгтийг тэргүүлсээр дуусгаж.
Нэг хэсэг ЧЛ-н эрхэн дээр явж байсан Аусбургчүүд ямартай ч ЕЛ-н шууд эрхтэй улирлыг дуусгаж. Гэнэт цадах гэдсэнтэй халтай гэж эднүүдэд одоохондоо ЕЛ нь хангалттай. За харин сүүлийн хэдэн улирал тогтмол ЧЛ-т ороод байсан Шальке ЕЛ-т орохоо нэмэлт тоглолтоор шийдэх болж. Яаж зүгээр байхав дасгалжуулагч экс Челси Маттеогоор туг тахиад орхиж.
Хүснэгтийн дунд хэсэг бол нээх онц зүйл алга. Нэг үе хүснэгтийн хомоол хамж байсан Дортмунд ирэх улиралд Европын тавцанд тоглох эсэхээ Покалын финалд шийднэ.
Заа хүснэгтийн доод хэсэгт Бундес хальт мэддэг хүнд бол хуучны луухгаруудын цуглаан болоо юу гэмээр зураглал харагдаж байна. Хамбург дахиад л дээр үлдэх эсэхээ нэмэлт тоглолтоор шийднэ. Энэ ч бараг уламжлал болох янзтай. Бас нэг танил нэр байгаа нь Штутгарт байгаан. Нөхдүүд улирлыг 36 оноотой 14-р байранд дуусгаж. Өмнөх улирал 32 оноотой 15-р байранд дуусгаж байсантай нь харьцуулбал амжилт шүү. Нэмээд хэлэхэд Штутгарт 26 тойрог хасагдах байранд, тэр дундаа 16 тойрогт нь хүснэгтийн сүүл мушгисан гэж байгаа. Ялангуяа 20-28-р тойрог хүртэл хомоол хамж байхад ирэх улирал үлдэнэ гэдэгт цөөн хүн итгэж байсан байхаа. Заа тээд энэ 2 дээр нийслэлийн баг болон Оргилийн багууд хүч нэмсэн байгаам. Ханновер ч тээд Сломка-с хойш явахаа ч байжаах шиг.
Ерөнхийдөө уйтгартайдуу л улирал өнгөрлөө. Байерны хэт хүчирхэг байдал, Дортмундын бүтэлгүйтэл зэрэг зүйлс том нөлөөтэй. Ирэх улирал Чононууд Байернтай гол өрсөлдөөнийг үзүүлэх байх. Гэхдээ тэднүүд ЧЛ гэсэн том дайнд давхар орох болохоор хэр байх нь бас эргэлзээтэй.
Аа тийм мэргэн буучаар Айнтрахтын А.Майер 19 гоолтой тодорсон байна.