Реал Мадрид vs Байерн Мюнхен...
"Германы үнэмлэхүй аваргууд, Испанийн үнэмлэхүй аваргын эсрэг", Европын тавцан дахь хамгийн том ривалуудын тулаан, Классик тоглолт, Хөлбөмбөгийн хүнд жингийн тулаан, чи энэ тоглолтод юу гэж ч нэр өгсөн бай гайхамшигтай 180 минут биднийг хүлээж буй нь тодорхой... Статистик худлаа хэлдэггүй гэдэг... Хоёр багийн бүх тэмцээндээ оруулсан гоолын нийлбэр
234!!! ажээ... Мөн хорь давсан гоолыг тус бүх гурван тоглогч биелүүлсэн байгаагаас харахад хэнийг ч уйдахааргүй тоглолт болох нь мэдээж...
Байерн Мюнхэн
Өнгөрсөн жил өөлөхийн аргагүй тоглолт үзүүлж трипл хийсэн тэд шинэ дасгалжуулагч Пэп Гуардиологийн удирдлага дор мөн л амжилттай тоглож чамгүй олон тоглолтын өмнө лигийнхээ аваргыг халаасалж, Покалдаа финалд үлдэн, мөн аваргуудын лигт хагас шигшээд шалгараад байна... Аваргуудын лиг эхлэхэд л тэд гол фаворитоор нэрлэгдэж, ямар ч баг аварга авахыг хүсч буй л бол Байерн Мюнхэнтэй тоглох нь гарцаагүй байсан билээ...
Довтолгоо
Энэ бол тэдний гол зэвсэг... Энэ улирал; лигдээ 82 гоол оруулснаас 21 нь стандарт / 5 торгуулийн цохилт/ үлдсэн 61 нээлттэй тоглолтоос орсон... Мөн энэ 61 гоолын 3 аас бусад нь 16 гийн шугам буюу торгуулийн шугам дотроос орсон аймшигтай үзүүлэлттэй... Дэндүү гэмээр эмх цэгцтэй тоглолт биш гэж үү?... Бид талбай дээрээ ч гэсэн хойш татсан тоглолт үзүүлэх шаардлагатайг энэ үзүүлэлт нотолно...
Ямар ч хамгаалалтын зүрхэнд шар ус хуруулахаар харагдаж байна даа...
Сет пийс тоглолт дээр Марио Манзукичийг мөн онцлох хэрэгтэй... Агаарт дэндүү хүчирхэг хорват залуугийн толгойгоороо оруулсан гоол 7 /хөндлөн дамжуулалт болон булангаас оруулсан гоолын тоо/ аж... Магадгүй топ лигүүд дотор хамгийн шилдэг үзүүлэлт болов уу... Түүнд Роббен болон Рибери хоёроос хангалттай кросс ирэх тул Пэпэ, Рамос хоёрт маань олон л удаа үсрэх хэрэгцээ гарна...
Марио Манзукич...
Сайн тал ...
Юппийн үлдээсэн систем дээр Пэп өөрийн арга барилыг нэмж, өндөр амжилтад хүрч буй... Түүнд болохгүй байгаа тоглолтыг хүссэнээрээ өөрчлөх боломж авчрах сэлгээний тоглогчид бий... Мөн хүчирхэг дундын шугам... Хамгаалалтыг хүчирхэгжүүлдэг хэр нь довтолгоог сайн дэмждэг, бас бүтээлч.. Швайни, Хави Мартинез, Гөтзе, Мюллер, Кроос.. + Ламм... Төгсөд хэтэрхий ойрхон дундын шугам...
Тэдний довтолгоо нь дэндүү аймшигтай... Аваргуудын лигт нэг тоглолтод дунджаар 69,3 хувьтай бөмбөг эзэмшиж, пассын оновч 89,8 төдийгүй нэг тоглолтод дунджаар 20 цохилт хийж буй бол Реал Мадрид 16 цохилт хийж байна...
За тэгээд Рибери, Роббен хоёрыг онцлохгүй бол алдас болно... Тэд хамгаалалтыг хүссэнээрээ задалж, гоолдож, дамжуулалт өгдөг... Мөн араас нь ирэх дэмжлэгийг мартуузай...
Хэдийн дэлхийн хэмжээний тоглолтыг үзүүлж буй залуу хүү Алаба, Германы, Байерн мюнхен багийн ахлагч Ламм ... /Түүхэн дэх шилдгүүдийн нэг/ ... Тэдний дамжуулалтыг хараач, өөрөөр хэлбэл зөвхөн Рибери, Роббен хоёр дээр хамгаалалтаа төвлөрүүлбэл тэд өршөөхгүй...
Муу тал... Пэпийн арга барилд муу тал бий гэдгийг чанга хамгаалалттай багууд хангалттай харуулдаг... Гэвч бид сайн хамгаалалттай баг биш... Тэгэхээр энэ бидэнд хүртээлгүй аж...
Гэхдээ тэд аваргуудын лигд сөрөг довтолгоогоор ердөө хоёрхон гоол хийсэн гэнэ... Тэд хар хурдаараа гүйж очоод гоол хийхээс илүү аажим дөхөж очоод хийх дуртай гсн үг... Энэ нь манайх шиг сөргөөр их гоол алдаад байгаа багт бага ч атугай найдвар өгч буй мэт...
Дүгнэлт...
Пэп хэзээнээсээ л дунд ялбал тоглолтод ялах магадлал их бий гсн зарчим баримталсаар ирсэн... Тэр дунд бүх хүчээ хаях болно, харин Карлогийн хариу нүүдэл бол мэдээж татаж хамгаалж, дунд бөмбөг тасалж тэндээсээ сөргөөр гоол хийх болов уу... Түүнийг Дортмунд Байернтай хэрхэн тоглосныг үзсэн гэж найдъя...
ХамгаалалтТөвийн хамгаалалт бол тэдний Ахиллесийн өсгий... Яг л Реал мадрид шиг... Гэвч тэд илүү эмх цэгцтэй, илүү ойлголцол, илүү найдвартай...
Сайн талБайерны фуллбэкүүд бол дэлхийд шилдэг... Энэ бол тэдний хамгаалалтын амин сүнс, тэд сайн довтолж, сайн ч хамгаалдаг... Ялангуяа Алабаг онцлохгүй байхын аргагүй....
Данте, Боатенг, /Мартинезийг мөн нэмж болно, төвийн байрлалд хэд хэд тоглоод амжсан, Пэп хамгаалах чиглэлийн хагасыг ингэж тоглуулдаг арга барилтай хүн/ тэд үе үе пакталдаг ч дундын шугам сайн учраас тэдэнд учрах дарамт бага...
Хаалган дээр мөн дэлхийн шилдгийн нэг Нойер бий...
Муу тал Хэрэв Пэп Ламмыг төвд ашиглахаар шийдвэл тэдний баруун жигүүр суларна... Рафинья, болон Роббены эсрэг Бэйл фит байж чадвал хангалттай дарамт үүсгэх боломжтой... Мөн Ламмыг баруун талд гаргаж төвдөө Кроос, Швайни гэж гарвал цэвэр дм.гүй тоглоно гсн үг... Энэ мөн бидэнд боломж олгож магад...
Боломжит гарааны 11...
Нойер, Алаба-Данте-Боатенг-Ламм, Кроос-Швайни, Рибери-Мюллер-Роббен, Манзукич
Реал Мадрид
Давуу тал... Бид эзэн хааны цомоо авч, Роналдо 100 фит болсон гэсэн сайн мэдээтэйгээр тоглолтыг эхлүүлж байна... Эсрэгээрээ Байерн хоёр ч ойрхон хожигдоод буй.... Бэйл мөн өнөөдрийн бэлтгэлд оролцжээ...
Манай боломжит гараа...
Касиллас, Карвахал-Рамос-Пэпэ-Коэнтрау, Ди мариа-алонсо-Модрич, Роналдо-Бензема-Бэйл
Марсело ирэх тоглолтод л бэлэн болох юм шиг байна, Анчи Коэнтрауг гаргана гэдгээ зарлачихлаа... Бэйл мөн асуудалгүй гэнэ, гэхдээ 100 биш байж магад... Ямартай ч гараанд гаргах биз...
За тэгээд Модрич өвлийн тоглолтоо харуулаад, Ди мариа формоо бариад, Пэпэ Рамос нар пакталчихгүй бол хожно гэдэгтээ итгэлтэй байна... Гоол алдахгүй хожно гэдэг хэцүү л болов уу... 2-0 гсн дүн хүсэж байгаа ч 3-1 ээр манайх хожно гээд таачихъя...
Ахлагчаас фантастик сэйв олныг харна гэдэг нь эргэлзээгүй...
Хала мадрид... За өөрийнхөө багаа их халтуурдчихлаа уучилна биз