China GP
Тэр бурхны хүү биш,түүний эцэг бурхан биш
Манай хөрш "Капиталисткоммунист" хятад улсад болдог China GP Shanghai International Circuit д болж өнгөрлөө.Формэл1ийн албан ёсоор 4 дэх удаагаа уралдаан зохиогдож байгаа энэ зам нь Азидаа хамгийн том нь бөгөөд 200 мянган үзэгч хүлээж авах чадалтай.Тойрог замын элдэв эргэлт,нугалааг энэ удаа нуршихаа больёо.
Багууд нисгэгчдийн дунд өнгөрсөн уралдаан Фужигын тухай халуун яриа,гомдол,саналууд долоо хоногын турш гол сэдэв болж байлаа.Торро Россо баг нэгэн сонирхогчын авсан видео бичлэгийг үндэслэн нь тус багын нисгэгч Сэбастян Вэттэлд оногдуулсан шийтгэлийг эсэргүүцэн FIAд давж заалдан Хамилтон нь Вэттэлийн осолд буруутай гэж үзжээ.
Аюулгүйн машины араас дагагч нь цувааны хурдыг тохируулж явах журамтай( аюулгүйгээр) нэгнээ гүйцэж түрүүлсэн тохиолдолд торгууль хүлээх ба зөвхөн онцгой нөхцөлд замын коммисаруудын зөвшөөрлөөр аюулгүйн машиныг гүйцэж болно.Хамилтон аюулгүйн машины араас дагаж эргэхдээ түүнийг гүйцэх аюултай болж замын баруун талыг эзлэн огцом тооромслжээ.Үзэгдэх нөхцөл муу байсан тул Вэббэр Хамилтонтой бараг зэрэгцэн ирээд бас тооромслоход Вэттэл араас нь мөргөжээ.Хамилтон хурдыг буруу тохируулжээ.( видеог эндээс сонирхож өөрсдийн дүгнэлтээ хийнүү.
http://www.myvideo.de/watch/2471084 ) FIA видеог үзэж нягталсаны дараа Вэттэлийн шийтгэлийг хүчингүй болгож сануулага өгөв.Харин Хамилтонд шийтгэл сануулгын алийг нь ч өгсөнгүй.Вэттэл уг нь осол хийсэн хүн.Их л сонирхолтой шийдвэр байв.Вэттэлийг харж үзвүү Хамилтоныг харж үзвүү.Хэд хэдэн нисгэгчид мөн мэргэжилтүүд Хамилтон шийтгэл хүлээх нь зүйн хэрэг юм гэжээ. Шийтгэлгүй өнгөрснийг олон хүн ил тодоор шүүмжилжээ.
Бямба гаригийн байр эзлэх уралдаанд Хамилтон,Кими,Масса,Алонсо,Култард болон Р.Шумахэр нар эхний 6 гарааны байрыг эзлэн хөдөлхөөр болжээ.12р байрыг эзэлсэн Вэттэл А.Давидсоны замыг хаасан гэсэн үндэслэлээр торгуулж 17гоос гарах болсон билээ.Сүүлийн үед FIA Вэттэлийг шийтгэх шалтгыг ямар хурдан олж байна гээч.
Ням гариг.07.10.2007.Үргэлжилсэн борооны дараа зам нойтон учир багууд борооны дугуй сонгосон нь ойлгомжтой.Гэхдээ замын зарим хэсэгт ус тогтсон л болхоос Фужигээс хамаагүй илүү нөхцөлд уралдах болов. Европын цагаар 8:00 Гараа эхэллээ. Хамилтон байраа хамгаалж үлдлээ.Алонсо Массаг гадна талаар нь гүйцхийг оролдсон ч хамгаалж чадсан юм.
Эхний тойрог Хамилтон,Кими,Масса,Алонсо,Култард,Хайдфэлд,Луицци,Вэббэр,Кубица болон Ковалайнэн нар шугам давав.Хамилтон нэхэгчидээс түргэн холдож байлаа. Машин бага бензинтэй, хөнгөн учир хурдалж байгаа гэсэн таамаг байв.Гараагаа тун сайн хийсэн Вэттэл Ковалайнэныг гүйцэж 10рт орж ирлээ.Ковалайнэны машинд ямар нэгэн саатал байгаа нь тодорхой болж Трулли түүнийг гүйцлээ.10дахи тойрог 3 минутын дараа бороо орхыг мэдээллэв.Хамилтон эхний удаа цэнэглэхээр орж ирээд дугуй солисонгүй .Кими хошуучилж эхэллээ.Замын хэсгүүд хуурай болж байсан ч зогсоолд орж ирсэн хэн ч дугуй солисонгүй.Масса бас дан цэнэглэв.Минутын дараа Алонсо цэнэглээд гарахдаа Массагын ардхан гарлаа.08:42 т 10 минутын дараа бороо орхыг мэдэгдэв.Алонсо Массаг гүйцлээ.Масса дахин зогсоолд орж дугуй солилоо. Ингэхдээ хуурай замын зөөлөн дугуй солив.08:52т мэдээллэж байснаар бороо дусалж эхлэв.Зарим нь замаасаа гулгаж гаран буцаж орж байлаа.Кими Хамилтонд ойртож ирлээ. Хамилтоны баруун хойд дугуй хүчтэй элэгдэж жолоодход бэрх болжээ. Кими түүнийг хайр найргүй довтолсоор гүйцлээ.Мөн Алонсо түүнд тун ойртжээ.Сүүлийн -2 тойрогт Хамилтон Алонсод 7 секунд алдаж Алонсо ард нь тулж ирэв.Хамилтон зогсоол руу орлоо.Орохдоо хэт хурдтай явснаас жолоодлого алдан гулсаж замын хажуугын хайрганд зоогдов.Давжаа биетэй замын туслагч хятад ажилчид шавааралдан түлхэж хөдөлгөхийг оролдсон ч чадсангүй.Хамилтон ийнхүү уралдаанаас гарлаа.Кими Алонсо нар ар араасаа зогсоолд орж хуурай замын дугуй солилоо.Кубица уралдааныг хошуучилж эхэлсэн ч удалгүй эвдрэлээс болон замаас гарав.18 тойрог үлдэхэд Кими, Масса,Алонсо Баттон,Вэттэл эхний 5 д явлаа.Баттон цэнэглэхээр орж Вэттэл 4т давхиж эхэллээ.Алонсо Массаг залгив.Кими Алонсогоос 8 секунд холджээ.
09:41т Кими Райконэн барианд орон түрүүллээ.Алонсо удаалж Масса Вэттэл нар дагав.
Энэ өдрийн ялагч бол Вэттэл яах аргагүй байлаа .Тэр гараанаас эхлээд 13 байр хожиж чаджээ.20 хон настай энэ хүү Торро Россо хэмээх жижиг багт том амжилт авчирлаа.
Харин энэ өдрийн ялагдагч Хамилтон болов.Тэр бурхны хүү биш,түүний эцэг бурхан биш гэдгийг харлаа.Бурхан хүсвэл хэнд ч шийтгэлээ өгдөг юм гэдгийг ойлоголоо.
Хамилтоноос Алонсо 4,Кими 7 онооны зөрүүтэй болов.Ингээд үлдэж буй сүүлийн уралдаанд бүхнийг шийдвэрлэх болов.