За тэгэхээр Гэйм-1 дээр яг юу болоод өнгөрсөн тал дээр poundingtherock.com-ийн Фред Силва хэмээх нөхөр анализ хийх гэж оролджээ...
Ингэхийн тулд түүнд
http://www.mysynergysports.com/-оос зарим нэг статуудыг авах хэрэг гарсан аж... Тэдгээр статууд нь энэхүү хүснэгтэн дээрх тоонууд... Түүний юу анзаарсан талаар сийрүүлбэл...
1-рт тэрээр манай довтолгоог яг л Никсийн шиг эмх замбараагаа алдсан гэж байна... Ортой л доо...
Магадгүй Спэрсийнхэн өөрсдийнхөө ихэнхдээ хийдэг сул шидэлтүүдээ алдсан гэж хэлж болох ч бас яг тийм зүйл болсон гэсэн үг биш л дээ... Шидэлтээ тун сайн гүйцэтгэдэг энэ багийн довтолгоог ямар нэгэн хүчин зүйлс доош нь татсан нь ойлгомжтой...
Эхлээд Спэрсийн тоглогчдийн шилжилт дээр хийсэн тоглолтын статыг харцгаая... Улирлын тоглолтуудтай харьцуулах юм бол тэд шилжилтийг арай илүү хийсэн ч түүнийхээ үр дүнг улиралд хүртсэн шигээ хүртэж чадаагүй байгаа юм... Шилжилтийн үед нэг удаагийн бөмбөг эзэмшилт тутмаас тэд улиралд 1.13 оноо авч байсан бол энэ тоо Гэйм-1 дээр 0.69 болтлоо буюу бараг 2 дахин навс унасан...
Спэрсчүүд шилжилтээс олж ирсэн 6 удаагийн холын зайн шидэлтээ бүгдийг нь алдсан нь маргаангүйгээр тэд маш муу шидсэн гэсэн үг... Энд бол ДАЛ-ын зүгээс ямар нэгэн байдлаар сайн хамгаалсан гэсэн үг биш ч тэд хангалттай хэмжээнд саад болж чадсан гэсэн үг... Гэхдээ тэдгээр алсын зайн шидэлтүүдийн ихэнх нь сул шидэлт байсан учраас үнэндээ бол Спэрсчүүд тун муу шидсэн юм л дээ үнэндээ... кк
Харин шилжилтээс олж ирсэн 7 дундын зайн шидэлтийнхээ 4-ийг нь амжилттай болгосон нь тэднийг дээрх 6 удаагийн шилжилтээс олж холын шидэлтээ хийгээгүй нь үндсэндээ баллах шахсаныг харуулна...
2-рт изолэйшн буюу сулрахын төлөө тэд улиралд хийж байснаасаа 2 дахин илүү хөдөлмөрлөж, мөн пост тоглолтыг улиралд хийсэнээсээ илүү хийсэн байгаа юм... Энэ 2 үзүүлэлт дээр тэд улиралд авч байсан онооноосоо бага зэрэг илүү авсан...
Гэхдээ тэд бөмбөгний шилжилтийг гайхалтай хийж чаддагаараа тэр бүр изолэйшн-д хүч хаяад байдаггүй бөгөөд харин гэйм-1 дээр бөмбөгний асар муу шижилтийнхээ үр дүнд өрсөлдөгчөөсөө суларч гарахын тулд улиралд хийж байснаасаа 2 дахин илүү зовсон гэдгийг дээрх стат харуулж буй юм...
3-рт сул шидэлт буюу spot-up-аар явсан довтолгоо нь улиралд хийж байснаасаа 2 дахин унасан явдал... Мэдээж изолэйшн хийхийн тулд илүү их гүйсэн багийн сул шидэх магадлал буурч таарна шүү дээ...
Мөн сул шидэлт үүсгэх хамгийн гол зэвсэг болох бөмбөгний шилжилт ажиллаагүй... Спэрсчүүд алл-стар брийкийн дараагаас 26 дамж дунджилж байсан бол энэ тоо гэйм-1 дээр 14 болтлоо буюу мөн л 2 дахин шахуу унасан...
За одоо дээр дурьдсан асуудлууд яагаад үүссэн шалтгааныг олох тал дээр ажиллаад үзье...
Энэ бүхэн мэдээж Рик Карлайлтай холбоотой... Тэр урхи тавьсан... Нэг л урхи...
Тэр нь эсрэг багийнхаа скрийн бүр дээр шахуу МИСМАТЧ үүсгэсэн... Ингэнгүүт Спэрсийн хамгийн гол зэвсэг болох дамжуулалт шууд унтарсан... Яагаад гэж???
Учир нь Паркер дээр илүү том, удаан тоглогч очингуут нөхөр багийнхандаа дамжуулахаас илүү тэдний өмнөөс хурдаараа оролт хийх гэж зүтгэх болсон... Яг үүнтэй адилаар ТД юмуу, Кавай дээр жижиг тоглогч очих үед тэд мөн л дамжуулахаа больж пост тоглолт хийж эхэлсэн байгаа юм... Үүний үндсэн дээр дээр дурьдагдсан дамжуулалт унаж, пост тоглолт өссөн хэрэг...
Өөрөөр хэлбэл Карлайл маш том МӨРИЙ-г тавиад түүнийгээ авах шахсан...
Хэрвээ Спэрсчүүдэд улирлын турш хийж ирсэн бөмбөгний шилжилттэй довтолгоог нь зөвшөөрөөд тоглох юм бол ЯАГААД ч барахгүй гэдгээ тэр ойлгож, харин тэдний улирлын тоглолтуудад төдийлөн ашиглаагүй тоглолт болох изолэйш болон пост тоглолтуудыг САНАЛ БОЛГОЖ, улмаар манай баг түүнийг нь үмхэн авсан...
ПОП энэ удаагийн ПО-д Кавайд илүү боломж олгохыг тэр мэдэж байсан учраас МОНТА АРАЛ хүрэх улаан хивсийг шууд өмнө нь дэвсэж өгсөн... Гэхдээ Кавай тэрхүү арал-ыг ЭЗЛЭЖ чадаагүй...
За энд ийм юм болдог юм байж...
Карлайл ийм зүйл бэлдсэн бол ПОП-д ч бас бэлдсэн зүйл байсан... Гэхдээ ПОП-ын Карлайлаас ялгаатай нь тэр тоглолтын эхнээс биш харин 4-р үеэс эхлэн түүнийгээ ашигласан...
Тоглолтын эхний 3 үед тэр айлын скрийнээс гарч ирж шидээд байсан шидэлтэнд зүгээр л ВИЗ олгочихсон... Ингээд Харрис, Калдерон, Винс нар дураараа шидсэн дээ... Бас азтай нь Харрис л сайн шидэж, нөгөө 2 нь тэдгээр сул шидэлтүүдээ алдсан...
Харин энэхүү энэрэнгүй байдлаа тэрээр 4-р үед гэнэт зогсоож, ВИЗ шалгаж эхэлсэн... Ингэснээр довтолгоогоо болоод байна гэж бодож байсан ДАЛ-чуудад асуудал үүсч, үүнийгээ залруулах гэж үзтэл өмнө нь ганцхан үе л буюу хангалттай цаг байгаагүй... Ингээд тэрхүү 14-0 гэсэн ран-ыг тэд талбай дээр гарсан үзэгч адил хараад л үлдсэн...
Үндсэндээ бол Карлайл эхлээд нүүдлээ хийж, түүнийгээ нэлээд амжилттай яваад байна хэмээн харж байх зуур ПОП түүнд МАД тавьчихсан хэрэг...
Ингээд ээлжит нэгэн тулаанд ПОП ялсан....
Дараагийн удаад Карлайлд өөр нэгэн УРХИ үлдсэн болов уу???
Магадгүй л юм... Гэхдээ тэр урхи ийм сайн хэрэгжиж чадна гэж бодохгүй л байна...
Хамгийн ойлгомжтой зүйл бол гэйм-1 дээр дэлгэсэн хөзөр нь түүнд дахин амжилт авч ирэхгүй гэдэг нь тодорхой...
...Дайн үргэлжилсээр...