Bayara wrote:Үгүй тэгээд гайгүй багууд бүгд л түрүүлнэ л гэж зорилготой байдаг шүү дээ. Түрүүлэх л ганц зорилготой олон баг байна. Бразил, Герман, Итали, Испани бол түрүүлэх л ганц зорилготой. Англи, Аргентин, Франц ч тэдний л нэг. Германы хэвлэлээр Левийг байхад бид түрүүлэхгүй нь гээд гарсан гээ биз дээ. Уругвайчууд ч гэсэн дотроо түрүүлэх бодол агуулж л явдаг байлгүй, дэлхийн хошой аваргууд болохоор. Тэгээд түрүүлээд үзчих хүсэл агуулсан том амбицтай Голланд, Португал, Орос гээд багууд байна.
Английн тухайд урьдчилсан шатанд аятайхан л тоглочлоо, тэгээд хэн хэлсэн байлаа, намар арслан хавар хонь болчдог гэсэн үнэн шүү нээрээ. Хүлээлт, гол фаворитоор нэрлэгдэхгүй байгаа нь сайн хэрэг. 4-т үлдчихвэл нээрээ сайхан амжилт болно. Гол фаворит-р нэрлэгдсэн багууд явдаггүй тал бас харагддаг, тэгэхээр Герман, Испани 2 энэ гол багуудаар нэрлэгдээд л байгаа яах юм бол доо.
Энэ талаар тэр Эриксон зөндөө л ярьсан намар арслан хавар хурганы тухай, АПЛ хувиарь дэндүү шахуу өвлийн амралтгүй дээрээс боксин дэй гээд шигшээ дуудаад хавар нэгдсэн бэлтгэлд гархад бүх тамирчид асар их ядарсан байдаг, лигийхээ системд бага зэрэг өөрчлөлт оруулаач гэж яриад хэн ч тоогоогүй шигшээн бүх тамирчидаа дотоодын лигээсээ дууддаг мөртлөө лиг нь өөрөө асар хүн системээр явдаг амжилт гаргахад цаасан дээр байгаа нэрс биш талбай дээр байгаа тамирчидын бэлтгэжилт л нөлөөлнө шүү дээ... яджаахад лигийн дотоодын өрсөлдөөн өндөр мөртлөө хэтэрхий олон багаас тамирчид дуудах юм.