by Цоомоо » Fri Apr 18, 2014 4:01 pm
Who’s to blame? Part I – The Coach
Аваргуудын лигээс хасагдлаа. Цомын финалд хожигдлоо. Лиг найдваргүй шахуу боллоо. Хамгийн сүүлд Барса 2003 оны эхний сард 3 дараалж хожигдож байсан ч тэр үед нөхцөл байдал энэнээс муу байгаагүй. Одоо хэнийг буруутгах вэ? Дасгалжуулагчийг уу? Тоглогчдыг уу? Мессиг уу? Магадгүй боард буруутай юу? 5 улирлын ялалт амжилтуудын дараа өнгөрсөн цомын хожигдол Барсагийн эра дуусгавар болсныг албан ёсоор харууллаа. Муу үр дүн, нимгэн бүрэлдэхүүн, болхи тактик. Асуудал ийм муу байгаагүй л юм.
Newell’s Old Boys and Paraguay-н дасгалжуулагч Жерардо Мартино бусад мэдэгдэж байсан кандидатууд болох Марсело Бьелса, Майкл Лаудруп, Луис Энрике нараас сонгогдож Барсагийн түүхэн дэх хамгийн гайхамшигт багийг үргэлжлүүлэн удирдахаар сонгогдсон. Тэр ямар ч Европын туршлагагүй, үүнийг боард сайн мэдэж байсан ч түүнийг ажиллуулж эхэлсэн. Гэхдээ Тата ажлаа улирлын эхний хагаст үнэхээр сайн хийж, тоглогчдоо мотивацжуулж, Алексис болон бусад тоглогчдыг сайн тоглуулж, хожлууд авч, ротэйшнийг сайн хийж, фэнүүдийн сэтгэлийг татаад байлаа. Фэнүүд Пэпийн үеийн Барсаг дахин нэг ч дурсаж байсан.
Прешюр, урам зориг өмнөх жилүүд шиг, хамгаалалт илүү зохион байгуулалттай байсан тул зарим нь бас нэгэн требл мөрөөдсөн. Бүгд л зохицсон, тохироо нь бүрдсэн, Тата бодит байдлаас хальсан байлаа.
Гэвч,
2014 он гарсаар бүгд эсрэгээр эргэж, Тата түүнийг зохицуулж чадсангүй. Талбайн гаднах хэл ам клубын ерөнхийлөгчийн суудалд хүртэл нөлөөллөө.
2-р сараас улирлын голлох дайралт эхэлдэг, энэ үеэс эхлэн онцгой анхааралтай байх ёстой. Гэхдээ талбай дээр ямар ч үр дүн гарсангүй, юу ч харагдсангүй. Яг энэ үеэс эхлэн бүх юм уруудлаа.
Требл мөрөөдөж байсан ч 3-хан тоглолтын дараа энэ бүхэн замхрав. Өнгөрсөн жил Реал Мадридийн зарим тоглогч нар, Өзил гэх мэт треблийн тухай ярьсныг куле нар дараа нь шоолж байсан бол одоо өөрсдөө ийм байдалд орчихов.
Энэ байдалд Мартиног буруутгах, шүүмжлэх нь зөв үү?
Түүний Европ дахь анхны улирал, тэр Реал Мадрид, Манчестер Сити зэрэг том багуудыг талбай дээрээ, талбай дээр нь ч хожсон нь Тито Вилановагийн өнгөрсөн жилийн хувьд төсөөлөгдөхөөргүй зүйл юм. Гэхдээ Тито Реалыг хожиж чадаагүй, Байернд уншуулж байсан ч лигтээ рекорд хийн түрүүлсэн нь тэр ямар ч байсан өөрийгөө харуулсан гэсэн үг. Харин Тата тэгж чадсангүй.
Реал, Сити, Байерн зэрэг багууд дасгалжуулагчдаа анхаарч маш их хэмжээний мөнгө, эрх мэдэл өгдөг, ингэснээр тэд өөрийн дэглэмийг тогтоож, хувцас солих өрөөнд өөрийгөө мэдрүүлдэг. Тата тэдний дасгалжуулагчдын хажууд “жижиг” нэгэн.
Тэр хүмүүсийн шүүмжлэл гарахад одоогийн байгаа бүрэлдэхүүнд тохируулан багаа тоглуулсан гэж хэлсэн. Боард шахсан эсэх, эсвэл коач тоглогчдын авьяаст тэгж итгэсэн үү ямар ч байсан сүүлийн 3 тоглолт яг л адилхан төлөвтэй байлаа. Муу хамгаалалт, формгүй байгаа Фабрегасийг багтаасан байдал, урд одоо байгаа формоор биш медиагийн хүслээр тоглогчдыг сонгосон гэх мэт. Ротэйшн гэдэг зүйл Реал Сосьедадтай хийсэн тоглолтоос хойш алга болсон, үүнээс эхлээд Тата формтой байгаа тоглогчдод өгөх ёстой минутаа өгөхөө больсон.
Мартино нэгэнтээ “Баг агаарийн бөмбөгүүдийг авах, хамгаалахад үргэлж хэцүү байх болно” гэж хэлснийг бид санаж байгаа. Гэхдээ яг энэ логикоор яагаад тэр өвлийн цонхоор юу ч хийсэнгүй вэ, сул талаа нөхөх оролдлого хийсэнгүй вэ. Өндөр хамгаалагч, хамгаалагч биш гэхэд өндөр тоглогч Барсад хэрэгтэй байсаар удаж байгаа. Мартино энэ тал дээр юу ч хийсэнгүй.
Тэр Европын шилдэг багуудтай таарч тоглохыг, тоглохоо больж буй домогтой гэдгээ, найдлага тавьж байгаа ч туршлага бага залуу хамгаалагчтай гэдгээ, хагас хамгаалагч байсан хамгаалагчтай гэдгээ, чухал үед найдвартай бус байдаг од хамгаалагчтай гэдгээ буюу хамгаалалтынхаа бүх сул талыг мэдэж л байсан.
Мартино энэ асуудлуудаа яаж шийдэж ажиллав? Грнадагийн эсрэг хийсэн тоглолт надад чухал зүйлийг харуулсан. Тата Б багаас Edgar lé or Frank Bagnack гэх мэт боломжтой залуучуудыг дуудахаас илүүтэйгээр цэвэр төвийн хамгаалагчгүй баг талбайд гаргасан. Залуусын багаа санасан болов уу. Эндээс одоогийн скуадийн 75 хувь нь бүрдээд байгаа шүү дээ.
Би Барса Б-ын тоглогч байсан бол надад боломж ер нь хэзээ нэгэн цагт ирэх болов уу?
Тоглогчид өөрсдийн топ формондоо байхгүй байна гэдэгтэй зарим нь санал зөрж магадгүй, энэ үнэн. Гэхдээ чи үнэхээр Тата Мартиног Барсад хамгийн сайнаараа ажиллаж байна гэж бодож байна уу? Хэрэв сүүлийн үед хэн нэгэн тоглолтонд хандах passion-аа алдсан гэж байгаа бол тэр нь Татаг л хэлж байна.
Бүх агуу коач нар сайн мотивацжуулагч байдаг, энэ нь тэдний багийн сэтгэл зүйг өргөдөг. Диего Симоене, Юрген Клопп нарыг юу ийм онцгой болгож байна? Тэр нь тэдний багтаа өгч буй энерги, урам зориг юм. Тэд бол өөр. Зөвхөн тактикийн тухай асуудал биш. Тата лидер байж чадахгүй. Жозе Моуриньо хүртэл өөрийн **н** арга барилаараа багаа тэргүүлдэг, тоглогчдод нь юу хэрэгтэйг буюу яавал баг нь сайн тоглохыг мэддэг.
Бид 7 хоногийн турш тэр бөөн кроссууд ямар утга учиртай болохыг бодсоор байна. Төвд байгаа довтлогч чинь 1.69 м өндөртэй байхад яагаад кроссууд яваад байна? Тики-такагийн шинэ хувилбар уу? Дани Алвес Реал, Атлетикогийн эсрэг олон боломжийг хэрэггүй болон оновчгүй кроссуудаар үгүй хийсэн. Тата юу хийв үүнд?
Барсад цэвэр 9 номер хэрэгтэй талаар ярьж байсан бид. Хэрэв тийм довтлогчтой байсан бол энэ нь Б план болох байсан ч тэр нь Барсад байгаагүй шүү дээ. Өөрөө бол Барсагийн тоглолтын тактик өөр, пассладаг. Лонг, эйрбол хэрэггүй гэж хэлж байсан.
Алексис өөрийн хамгийн сайн улирлаа Барсад өнгөрүүлж байгаа, тэрийгээ ч харуулж хэд хэдэн удаа багаа аварсан. Гэхдээ тэр хаана байна? Тата Иньестаг зүүн талд, Неймарийг баруун талд, Фабрегасийг хагас хамгаалалтанд гаргаж энэ нь Ситигийн эрсэг амжилтанд хүрсэн.
Чави, Бускетс, Иньеста, Фабрегасийг хамт гаргаснаар Тата бөмбөгийг илүү эзэмшинэ, тоглолтыг хянана гэж үзсэн. Гэхдээ заримдаа энэ контрол багт хэрэггүй. Зарим тохиолдолд Алексисийнх шиг зүрх сэтгэл, зүтгэл талбай дээр хэрэгтэй. Энерги, хүч, гүйлтүүд нь багт ямар хэрэгтэй байсныг бид бүгдээрээ гэрчилнэ. Тэгээд яахлээрээ формондоо байгаа довтлогчоо гаргалгүй формгүй хагас хамгаалагчаа гаргав. Атлетикогийн эсрэг тоглоход гоол хийж байж дараагийн шатанд шалгарна гэдэг нь тодорхой байсан ч Тата 2 дахь шилдэг довтлогчоо сэлгээнд үлдээж, Фабрегасийг хуурамч 9, Мессиг баруунд. Энэ нь ямар ч үр дүнгүй гамшиг болсон. Боломж шаанс гаргаж чадаагүй.
Мадридийн эсрэг Неймарийг баруунд гаргаад Санчесийг бас л сэлгээнд.
Хэрэв багт нь гоол хэрэгтэй бол Пэп 3 хамгаалагч ч гаргахаас ч эмээхгүй, энэ зоримог байдал нь агуу дасгалжуулагчдыг жирийн нэгнээс ялгадаг.
This piece was written by Aly Abdelwahab & Youssef Awwad.