Сколари: Манай баг бэлэнФифа.ком: 2014 оны ДА эхлэхэд ердөө 100 өдөр л үлдээд байна. Бразил цомын төлөөх өрсөлдөөнд бэлэн үү?Сколари: Бидний төлөвлөж байгаагаар үзвэл Бразил бэлэн. Бүх зүйл нарийн төлөвлөгдсөн, зөв зам дээрээ байна. Хэрэв бид төлөвлөснийхөө дагуу явбал бүх зүйл бидний талд шийдэгдэнэ.
Фифа.ком: Бразилчууд финалд ялагдахыг бүтэлгүйтэл гэж үзэх байх. Та үүнтэй санал нийлэх үү?Сколари: Би бүхэлд нь өөрөөр харж байгаа. Надад нилээд их туршлага бий. Аварга эсвэл финалд хүрээгүй ч фэнүүдээрээ алга ташуулдаг тийм нөхцөл байдалд байж үзсэний хувьд энэ бүхэн илүү багийн тоглолт, гүйцэтгэлээс шалтгаалдаг гэж үздэг. Гэхдээ хэрэв та Бразил шиг багт байгаад ДА-д оролцож байгаа бол хүн бүр л та нарыг цом өргөнө гэж таамаглана. Бид аварга болох ганц зорилгын төлөө л зүтгэж, ажиллаж байна. Бид нутагтаа тоглон, өөрсдийн чадвараа ашиглан зорилгоо биелүүлэх болно. Хэрэв бид бүтэлгүйтвэл энэ нь өөр баг биднээс илүү л тоглосон гэсэн үг дээ.
Фифа.ком: Талбайдаа тоглох учир багт чинь ирэх дарамт хэр их нэмэгдэж байна?Сколари: Бразилд 2 дах удаагаа ДА зохиогдох гэж байна, тиймээс хүлээлт мэдээж маш өндөр байна. Учир нь өмнөх тохиолдолд бидэнд зорьсондоо хүрэх боломж байсан ч ашиглаж чадаагүй болохоор тэр байх. Гэхдээ энэ удаад бид мөн л тэмцээнд түрүүлэх ганц зорилготой хүчтэй өрсөлдөгчидтэй тулна.
Фифа.ком: Танд Евро2004-д Португалыг удирдан финалд хүрээд Греек-д хожигдож байсан туршлага бий. Тэр ялагдлаас та юу сурч авсан бэ?Сколари: Энэ их хэрэгтэй туршлага болсон. Надад одоо талбайн эздийн хувьд финалд олон мянган дэмжигчдийнхээ өмнө хэрхэн тоглох, цом өргөхийн тулд хэрхэн тоглолтонд оролцох талаар илүү сайн тактик, санаа бий. Бид олон мянган дэмжигчдийнхээ өмнө тоглохдоо тааламжтай байна гэдгийг мэдэж байна, гэхдээ хэрэв бид хожигдвол илүү их шаналах учраас мөн зэрэгцээд бид хянамгай, няхуур байх хэрэгтэй.
Фифа.ком: Та хэсгийн шатанд учраа таарах Мексик, Камеруун, Хорват зэрэг багуудыг хэр зэрэг үнэлж байна?Сколари: Хорват сайн хөлбөмбөг тоглодог, туршлагатай баг. Тэдний тоглолтын хэв маяг нь Өмнөд Америкийн багуудынхтай төстэй. Тэд бөмбөгтэй их сайн харьцаж тоглодог. Тэд одоо Английн хэв маягийн тоглолтыг цаашид үзүүлэхгүй байх, учир нь Хорват илүү өндөр түвшинд, илүү үр дүнтэй тоглолтонд уусч. Камеруун бол Африк-н нэг төлөөлөл болсон баг. Бид тэднээс тодорхой хэдэн зүйлсийг таамаглаж байдаг, нэг бол тэд бүхнийг гайхшруулна үгүй бол юу ч хийхгүй. Мексик-н хувьд бидний тивийн өрсөлдөгч баг. Тэд өндөр түвшний хөлбөмбөг тоглодог. Бразил-Мексик-н хоорондын тоглолтын талаар маш урт түүхийн хуудас бий. Тэд үргэлж зальтай өрсөлдөгчид байдаг.
Фифа.ком: Тэгвэл эдгээр багуудын тоглолтын хэв маяг нь ерөнхийдөө Бразил-д тустай гэж үзэж байна уу?Сколари: Тийм, учир нь бид ч тэр хэв маягаар тоглохыг илүүд үздэг болохоор тэр. Бидний хувьд өөрсдөдтэйгээ ижил хөлбөмбөг тоглодог багуудын эсрэг тулах үргэлж сонирхолтой, амар байдаг. Бразилчууд өөрсдийнхөөс нь өөр буюу анти-хөлбөмбөг хэлбэрийн хэв маягаар тоглодог багуудын эсрэг ер нь тааруу тоглоод байдаг талтай. Бидний хувьд Испани шиг багуудын эсрэг тоглох нь илүү амар бөгөөд стрессгүй, биеийн хүчний асуудалгүйгээс гадна өөрсдийн дасал болсон эрч хүчтэйгээр орох боломжтой юм.
Фифа.ком: Өнөөгийн Испани болон Барселона-н амжилт, ялалт нь дэлхийн хөлбөмбөгийг богинийн дамжуулалттай тоглолтонд уусахад нөлөөлж байна уу? Сколари: Миний бодлоор өнөөгийн Барселона-н тоглогчдын ур чадвар нь аажим аажмаар өөр бусдыгаа сайжруулсаар ирж. Одоо бол хүн бүр л үүнийг яаж, хэрхэн бий болов гэж судалж байх шиг байна, гэхдээ ийм төрлийн хөлбөмбөг нь зөвхөн хязгаарлагдмал цаг хугацаанд л амжилтыг авчирч чадна байх. Сүүлийн хэдэн арван жилд хүмүүс Италийн болон Германы хөлбөмбөгийн арга барилыг маш нарийвчлан судлаж байсан үеүүд бий. Дасгалжуулагч болгоны хувьд дээрх хэв маягуудыг өөр өөрөөр харж, шинжиж, тэднээс давуу чанаруудыг нь суралцаж байдаг.
Фифа.ком: Та Арабын улсуудад ажиллаж байсан, дэлхийн хөлбөмбөгийг маш сайн мэднэ. Азийн эсвэл Африк-н ямар нэг баг ирэх ДА-р шуугиан тарина гэж бодож байна уу?Сколари: Тохиолдлын сюрприз уу, тиймээ. Гэхдээ Ази, Африк-н ямар ч багийн хувьд тэмцээнд түрүүлэх нь маш хэцүү байх болно. Учир нь уламжлалт хөлбөмбөгийн хүч, чадал үргэлж илүү давуу талтай байх болно. Туршлагатай багууд өөрсдөдөө илүү хүчтэй бүрэлдэхүүнийг агуулж байдаг ба энэ нь тэдний амжилтанд хүрэх боломжийг нь ихэсгэж байдаг. Европын ч юмуу Өмнөд Америкийн тооцооноос гадуур байгаа 1-2 баг тэмцээнд түрүүлэх магадлалтай, харин Ази, болон Африк-н ямар ч багийн хувьд ийм боломж байгаа гэж бодохгүй байна.
Фифа.ком: Та уламжлал, түүх агуулсан тэр шигшээдийн нэгнийх нь дасгалжуулагч. Та түүхийг хэрхэн ашиглаж тоглогчиддоо мотиваци өгөх вэ?Сколари: Бид тоглогчдоо шигшээ багтайгаа юу хийж бүтээгээд байгааг нь болон юу хийж чадахийг нь харуулж, ойлгуулах болно. Өнгөрсөнд Бразилийн шигшээ багууд алтан дагиныг яаж хүртсэн, ямар үүрэг даалгавар, мөн чанар, итгэл зүтгэлээр авчирсныг ойлгуулна. Тоглогчид маань талбай дээр гараад өөрсдийн онцгой ур чадвартаа хүч нэмэх тэр итгэлийг нь бид өгөх болно.
Фифа.ком: Таныг 2002 онд Бразилтай хамт ДА болох үед таньд олон гайхамшигтай тоглогчид байсан, Кафу, Р.Карлос, Ривалдо, Роналдиньо, Роналдо гэх мэт. Өнөөгийн энэ баг өмнөх баг шиг чинь хүчирхэг байж чадах уу?Сколари: Энэ ерөөсөө зөвхөн авьяас чадварын харьцуулалт биш юмуу даа. 2002 оны баг өнөөгийнхийг бодвол илүү туршлагатай баг байсан. Аа харин одоогийн баг маань маш их хүсэл тэмүүлэл, эрч хүчийг агуулж байна. Өмнөх багийн хувьд магадгүй багийн туршлага нь хамгийн шийдвэрлэх хүчин зүйл байсан байх. Гэхдээ хэн мэдлээ, эрч хүч, хүсэл тэмүүлэл энэ удаад илүү чухал байх ч юм билүү?
Фифа.ком: ДА ирэхийн зэрэгцээ зохион байгуулалтын, барилга байгууламжийн, улс төрийн гээд маш олон асуудлууд улам өссөөр л байна. Та энэ бүгдэд ер нь хэр зэрэг анхаарал хандуулж байна?Сколари: Би, манай багийнханы хувьд энэ бүх зүйлд анхаарлаа сарниулахгүй, автахгүй байхыг хичээж байгаа. Мэдээж хүмүүс бидэнд нөлөөлж байна, гэхдээ бид өөрсдийгөө үүнээс салгаж, зөвхөн тоглолтондоо, талбай дээр бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хүн бүр л өөр өөрийн гэсэн үзэл бодолтой байгаа байх, гэхдээ яг одоо тоглогч бүр шигшээдээ дуудагдсан зорилгынхоо төлөө бүх анхаарлаа хандуулах ёстой.
Фифа.ком: Бразил-д анх ДА зохиогдох үед та ердөө 2 настай байсан...Сколари: 1950 оны финалд Бразил тоглож байсан талаар би ерөөс санадаггүй. Олон хүмүүс Уругуай-д ялагдсан ялагдлын талаар гашуун дурсамжтай байдаг нь мэдээж хэрэг. Гэхдээ би үүнтэй санал нийлдэггүй. Тэр финалд тоглосон Бразил тоглогчид бидэнд ялалтын замын хаалгыг зааж өгч биднийг зөв замд оруулсан гэж хувьдаа боддог. 1950 оны ДА-н талаар би тоглогчиддоо үүнийг хэлдэг.
Фифа.ком: 7 сарын 13нд орон нутгийн цагаар 16:00 цагт та юу хийж байх вэ?Сколари: Тэгэхээр, финал тэр өдөр товлогдсон гэдгийг мэдэж байна. Тиймээс, хэрэв финал 16:00 цагт эхэлбэл би тоглолтонд бэлдээд, баяр баясгалан, хүсэл тэмүүлэл, найдвар, эрч хүчээр дүүрсэн улсынхаа төрийн дууллыг сонсож байх болно, Бразилийн ард түмний болон тоглогчдын маань хувьд ч адилхан.